Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Долоон татвар”-ын үнэтэй хямралыг хэн авчирсан бэ?

УИХ-ын 2016 оны сонгуулийн маргаашаас нэгэн "азгүй” сайдыг хайж байсан юм. Учир нь АН-ын тавьсан их өрийг дарах хүнд ачааны эзэн нь МАН-ын Засгийн газрын Сангийн сайд болох учиртай байв. МАН ялж АН-ын тавьсан их өрийг задлахад тооцоолсноос нь өндөр байж. Үүгээр ч зогсохгүй МАН, АН-ын зарим нөхөд ажлаа хүлээлцэхдээ "цочмоор” зарим тоо баримтыг тохиролцож нуугаад, намжмал байдлаар танилцуулсан нь хожим тодорхой болсон. Олон нийтэд мэдэгдэж цочроолгүй хамтран алдааг засъя гэсэн улстөрчдийн тохиролцоо байсан болов уу.

Одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2015 оны 11 дүгээр сард төсөв хэлэлцэж байхад "2016 онд эдийн засгийн өсөлт 0 хувьтай байна, ОУВС 0,6 хувь гэж өөдрөгөөр хараад байна” гэж хэлчихээд адлуулж байв. Гэтэл хэдхэн сарын дарааЖ.Эрдэнэбатын Засгийн газар, түүний Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар -1.6 хувийн агшилттай эдийн засаг хүлээж авсан. 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын он тоолол эхлээд 80 гаруй хонож байна. Тэдний Засгийн газарт "тохиолдсон явдал” нь мөнөөх л ОУВС-тай хамтранхэрэгжүүлж буй өргөтгөсөн хөтөлбөртэй холбоотой. Юуны өмнө өмнөх Засгийн газрын үед тусгахаас аргагүй байсан алдарт долоон төрлийн татвар "скандал” үүсгэлээ. Хэдийгээр Ч.Хүрэлбаатар сайд эдгээр татварыг зохиочихсон мэт, "нийгмийн дайсан” аятай адлагдаад байгаа ч хэний тавьсан өрийг дарж, хаанаас ирсэн зовлонгийн өмнө "наминчлал” хүлээгээд байгаа олон нийт сайн мэдэж байгаа. Гэвч тэдний хувьд татвар л бол татвар. Авч байгаа төр л муухай харагдана. Төрийн тэргүүн хориг тавьсан. Хоригийг хүлээж авах боломж УИХ-д байсангүй. Учир нь өмнөх зовлон хийгээд түүнийг давж гарах зам нь тэднийг санаа бодлоо нэгтгэж олон нийтэд таалагдахгүй ч хожмын өдөр улс орны эдийн засгийг аврах тэр гарц руу хөтөлсөн нь энэ байж. 

Нөгөөтэйгүүр, энэ зовлон хаанаас эхтэй вэ гэхээр үрэлгэн зардлаас эхлэлтэй. АН-ын Засгийн газрынхан "Чингис бонд”-ын мөнгө дансанд орчихоод байхад ямар гээчийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэхгүй "888 төсөл шалгаруулаад санхүүжүүлчихье” гэж "зар тавьсан” тэр үеэс зовлон эхэлсэн. Зам тавьсан. "Гудамж” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Олон түмэнд хэрэгтэй ажил болсон гэдэгтэй маргахгүй. Бас их хэмжээний луйврын хэрэг үүссэн нь эдүгээ холбогдох хууль, хяналтын байгууллагаар тогтоогдоод байгааг зарлачихлаа. Гэхдээ тавьсан зам, зассан гудамж өрийг буцааж төлөх, өгөөжөө өгөх нь тарааснаас хойш өнөөдрийг хүртэл лав алга. Цаашид өгөх эсэх нь ч тодорхойгүй. Өгөөжөө өгөх ёстой зардлууд бас бий. Мөнгө хэвлэх явдал цадигаа алдаж Монголбанк, Засгийн газар гээд хуулиар өгөгдсөн хоёр урсгалаар суваг бүрт цацсан. Үүнээс үр дүнтэй нь гэвэл үнэ тогтворжуулах хөтөлбөр байсан хэдий ч улстөржсөн сонголтоор хувийн хэвшлийнхнээ буруу сонгож санхүүжүүлсний дүнд "бондын зарцуулалтын” гэх шинэ төрлийн гэмт хэрэг үүсч байгааг бид харж байна. Уг нь цааш зөв үргэлжилбэл огцом "шок”-ийг даван туулах, инфляцийн байнгын дарамтаас урьдчилсан хамгаалалт хийх боломж байгааг харуулсан. Гэвч зарцуулсан үнийн дүн, эргэн төлөгдөх байдал нь харамсмаар үзүүлэлттэй байгаа юм. Энэ бүхний үр дүнд бий болсон асар том өрийн дарамт Монголыг тэр чигт нь залгихад бэлэн байв. Хөрөнгө оруулагчид манай өрийн хэмжээ, зээлжих зэрэглэлийг хараад л нүүрээ буруулж эдийн засгийн уналт хязгааргүй үргэлжилж мэдэхээр нөхцөлд ОУВС хатуу болзлоо тулгасан. Монголын Засгийн газар дуртай дургүй биш хөөцөлдөж байж уг хөтөлбөрт хамтрахаар болж одоо байн байн ажлаа шалгуулж, хариуд нь хөрөнгө оруулалт авч эдийн засаг "сэхээнээс” гарлаа. Хөрөнгө оруулагчдын хандлага ч эергээр өөрчлөгдөж эхлэв. 

ОУВС-ийн Захирлуудын зөвлөл энэ сарын 15-нд хуралдаж Монгол Улсад гурван жилийн хугацаатай хэрэгжиж буй "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний болон хоёр дахь шатны үнэлгээний үр дүнг дүгнэлээ. Зөвлөлийн шийдвэр гарч Монгол Улсын тусгай зээлжих эрхээр 55.9 сая буюу мөнгөн дүнгээр 79.1 сая ам.доллар, цаашлаад нийтдээ 118.6 сая ам.долларыг олгохыг зөвшөөрсөн юм. Тэд дүгнэлтдээ "Зорьж байсан бүх тоон үзүүлэлтүүд хангагдсан байна. Төсвийн орлого нэмэгдэж, зардлын зарцуулалтыг чангатгаснаар төсвийн алдагдал ДНБ-ийн 7.6 хувьд хүрч, 2016 онтой харьцуулахад даруй тал хагасаас нь бага хэмжээнд очиж төсвийн үр дүн төсөөллөөс давлаа. Саяхан батлагдсан. Үр дүн нь ч гэх үү, өмнөх Засгийн газруудын үлдээсэн өв, бидний үйлийн үр яах аргагүй ийм л замд хөтөллөө. Үүнийгээ харин ч богино хугацаанд хияж,товчхондоо чамлахааргүй реформ хийлээ гэж үзэхээс өөр арга алга. 

Шинэ оны босгон дээр өгөгдсөн өгөгдөлд хийсэн ажлаа харьцуулбал бас ч чамлахааргүй. Өмнөө тавьсан зорилтоос нь харахад "аюулгүй байдлын хэмжээнд” ярихад хүрээд байсан эрсдлээс ангижирчээ. 2017 оны эдийн засгийн бодит өсөлт нь хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.3 хувь, 2018 онд эдийн засгийн өсөлт 4.2 хувь байхаар тооцсон. Нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-нд эзлэх хувь 2017 онд 9.5 хувьд, 2018 онд 8.0  хувьд хүрч  төсвийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах эхлэлийг тавилаа. Энэ үзүүлэлтийг 2020 онд ДНБ-ний 4.5 хувьд хүргэнэ” гэлээ. 2018 онд Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлэх, өр зээлийн дарамтыг бууруулах чиглэлд  бодлогын шинжтэй зарим арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлтийг 4.2 хувьд хүргэх боломжтой гэж үзжээ. 

Энэ өөдрөг үзүүлэлт бүхэн бодитоор биелэлээ олж төсвийн сахилга баттай, тогтвортой бодлоготойгоор ОУВС-тай хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчдыг эерэг үзүүлэлтээр даллаж шинэ оноо угтацгаая. Алдаагаа эргэж харлаа гээд өр багасдаггүйг харлаа. Гэхдээ хариуцлага гэж бий. Хэрэв "АН-ын Засгийн газрын тавьсан өрийг МАН дарж байна” гээд, эсвэл "АН татвар нэмдэггүй байсан, МАН л нэмлээ” гэж улстөржүүлэн сурталдлаа гээд өр ч багассангүй, төр ч ухаажсангүй. Утаа ч багассангүй, улсаа ч хөгжүүлсэнгүй. Бодит үнэнийг иргэд мэдэж байгаа. Ямар ч байсан Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болоод ийм байдалд хүргэчихээгүй. Тэр ингэтэл хямрааж чадах ч үгүй. Харин түүний мэдрэмж, урьдчилан таамаглах төсөөлөл, юу хийгээд ямар үр дүнд хүрч чадахаа мэддэг, хийдэг нь том үнэлэмж болж, түүнд дургүйчүүдэд нэгийг бодогдуулах нь лавтай. Тиймээс "долоон татварыг” бий болгосон бэ гэдэг асуултад эдгээр татварыг хуульчилсан нь биш энэ харамсалтай аргыг хэрэглэхээс аргагүйд хүргэсэн тэр эздийг заавал дурьдах учиртай. Алдааг арилгагчаа биш алдаа үүсгэгчидтэй хариуцлага тооцъё.

Нийтлэлч У.Оргилмаа

Baabar.mn

“Долоон татвар”-ын үнэтэй хямралыг хэн авчирсан бэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өнөөдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани