- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ус, өвсгүй амьтад
Энэ өвөл манай орны нийт нутгийн 63 хувьд зуд болох эрсдэлтэй гэж Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн мэдээлсэн билээ. Увс, Завхан, Говь-Алтай, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв, Ховд аймгийн зарим сумын нутаг зудын өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа. Өвөлжилт, хаваржилт хүндрэх магадлалтай аймгийн малчдад төр болон хувийн хэвшил, олон улсын байгууллага, орон нутгийн удирдлага гээд тал талаасаа анхаарч, холбогдох арга хэмжээ авч эхэлсэн. Үүний дагуу өвөлжилт хүндрэх магадлалтай бүс нутгууд руу тусламжийн цуваа илгээх, малаа эдийн засгийн эргэлтэд оруулах талаар иргэдэд зөвлөх зэрэг олон ажил санаачлан хэрэгжүүлж буй. Харин зуд нүүрлэж мэдэхээр байгаа аймгуудад нутагшиж буй зэрлэг амьтад, ялангуяа нэн ховор болон ховрыг нь хамгаалахын тулд хэн, юу хийж байна вэ. Анхаарч буй хүн бий, эсэхийг "шалгахаар” шийдэв.
"Амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг биотехникийн арга хэмжээ гэж нэрлэнэ” хэмээн Амьтны тухай хуульд заасан байдаг. Ийм арга хэмжээг сүүлийн жилүүдэд байгаль орчны салбарынхан нэлээд хэрэгжүүлэх болсон билээ. Нийслэлийн Байгаль орчны газрынхан гэхэд өнгөрсөн жилээс эхлэн тогтмол зохион байгуулна хэмээн мэдэгдсэн. Хөдөө орон нутагт бол зарим аймгийнхан жил бүр зохион байгуулж хэвшээд буй юм билээ.
Энэ жил өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн газруудын холбогдох албаныхан зэрлэг амьтдын нүүдлийн зам дагуух газруудад өвс, тэжээл тавих арга хэмжээ авч эхэлсэн байна. Тухайлбал, Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газар, Хөгнө, Тарнын байгалийн цогцолбор газарт цас ихтэй, амьтад өвс тэжээл олж идэхэд хүндрэлтэй байгаа тул Булган аймгийн БОАЖГ-ынхан биотехникийн арга хэмжээ авч эхэлсэн талаар тус газрын дарга А.Гантөмөр мэдээллээ. Өвөлжилт хүндэрч мэдэхээр аймгуудад БОАЖЯ-наас дэмжлэг үзүүлж байгаа гэнэ. Булган аймагт гэхэд 4.1 сая төгрөг өгчээ. Тус аймгийнхан уг мөнгийг амьтдад зориулж өвс тавихад зарцуулахаар төлөвлөн, ажилдаа орсон байна.
Зэд, Хантай, Бүтээлийн нуруунд буга, гөрөөс, хандгай, Хөгнө, Тарнад бол аргаль, угалз, гөрөөс, хандгай зэрэг өвсөн тэжээлтэн амьтан нутагшиж буй юм байна. "Булган аймгийн хэмжээнд нэлээд цастай. Гуу жалганд нэг метр, тал газарт ойролцоогоор 20-25 метр зузаан цастай байна. Зун гандуу байсан болохоор идэш тэжээл ч хомс. Тиймээс биотехникийн арга хэмжээ авахад зориулж, энэ онд аймгийн төсвөөс зургаан сая төгрөг гаргаад буй. Уг хөрөнгийг Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газар, Хөгнө, Тарнын байгалийн цогцолбор газарт хуваарилж, амьтдын гүйдлийн зам дагуу өвс, тэжээл, хужир тавьсан. Яамнаас гаргасан хөрөнгийг нэмэхээр аймгийн хэмжээнд манайх 10 сая гаруй төгрөгийг амьтдаа хамгаалахад зарцуулаад буй” гэж А.Гантөмөр хэлэв.
2002 оны өвөл манай орны ихэнх нутагт зуд нүүрлэсний дотор бөхөнгийн тархац нутаг ч өртсөн. Үүний уршгаар монгол бөхөнгийн тоо толгой 750 болтлоо цөөрч байв. Уг амьтны тархац нутгийн бараг 90 хувь нь Говь-Алтай аймгийн долоон суманд хамаардаг. Тус аймагт амаргүй өвөл болж байгаа, зарим айл малаа тэжээгээд эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тиймээс тус аймгийн БОАЖГ-ын дарга Д.Батмагнайгаас өвөлжилтийн нөхцөл байдал болон бөхөн хамгаалах арга хэмжээ авч буй, эсэхийг тодруулсан юм. Тэрбээр "Аймгийн хэмжээнд цаг агаарын байдал дулаан, тэнгэр тогтуун байна болохоор хүндрэл төдийлөн их ажиглагдахгүй байгаа. Өнгөрсөн жил бөхөн мялзангаар өвчилж, цөөнгүй нь үхэж хорогдсон. Үлдсэн бөхөнгүүд нь дархлаатай болчихсон учраас амьд үлдсэн. Харин өнгөрсөн хавар, зун гарсан төлүүд нь хүйтрэхээр дархлаа нь суларч, өвчлөх магадлалтай гэж үзээд бид байнга тандан судалж байна. Одоогоор өвчилсөн болон идэш тэжээлгүй болж бөхөн үхсэн тохиолдол гараагүй” гэсэн юм.
Эл асуудалтай холбоотойгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Баруун бүсийн салбарынхан өдгөө хариуцсан нутаг дэвсгэрийнхээ зэрлэг амьтан, ялангуяа бөхөнгүүдийг тоолж бүртгэн, өвөлжилтийнх нь нөхцөл байдлыг тодруулж байгаа гэнэ. Тус салбарынхан Ховд, Говь-Алтай аймгийг хамран үйл ажиллагаа явуулдаг юм. Нэн ховор статустай монгол бөхөн бог малын мялзангаар өвчилсөн нь уг амьтны популяцад хэрхэн нөлөөлсөн, өдгөө ямар байгаа, байгаль, цаг уурын байдал хэрхэн нөлөөлж буй зэргийг тодруулсан юм. Эцсийн дүгнэлтээ хараахан гаргаагүй, ирэх сарын 10-ны үед тодорхой болох гэнэ.
Говь-Алтай аймгийн ихэнх нутаг нь өдгөө цасгүй байгаа тул мал, амьтад хатаж үхэхдээ тулж буй аж. Усгүйгээс болж янгир хатаж үхэх тохиолдол мэр сэр гарчээ. Тиймээс аймгийн БОАЖГ-ынхан удирдан зохион байгуулж, цасгүй газруудад мөс тавих ажил эхлүүлсэн байна. Бигэр сум, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн нутаг дэвсгэр дэх амьтдад зориулж өвс тавьжээ. Уг ажлын хөрөнгийг аймгийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах сангаас гаргасан бөгөөд одоогоор 13-14 сая төгрөг зарцуулаад буй аж. Тус аймгийнхан мөн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхантай хамтран 14-15 сая төгрөгийн өвс, тэжээл нөөцөлж, ирэх хавар амьтдын нүүдлийн замд тавих арга хэмжээ авахаар төлөвлөсөн юм билээ.
Энэ талаар Баруун бүсийн салбарын захирал Д.Байгалмаа "Цаг агаар тогтуун байгаа учраас одоогоор учирсан хүндрэл төдийлөн алга. Урьдчилсан мэдээгээр бол ирэх сард дулаан, хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна гэж буй. Зун гантай байсан учраас өвөл дулаан, тогтуун өнгөрлөө ч хаваржилт хүндрэх нь тодорхой. Нэг сумаар жишээ авахад өвс ногоо гараагүй учраас нийт малчдынх нь 60 гаруй хувь нь өөр тийш нүүгээд явчихлаа. Малчид хүртэл дайжиж байна шүү дээ. Амьтдын тухайд уулын бэл бараадаж, багахан өвстэй байгаа газруудад л төвлөрч байна. Бид ирэх сараас биотехникийн арга хэмжээ авахаар өвс нөөцөлсөн. Гэхдээ амьтад хүний тавьсан өвс, тэжээлийг яг иддэг, эсэх нь тодорхойгүй шүү дээ” гэж ярьсан юм.
Дээр дурдсанаас гадна Сүхбаатар, Ховд аймгийнхан ч ховор амьтдыг хамгаалах арга хэмжээ авч эхэлсэн гэнэ. Өмнөговь аймгийнхан орон нутгийн төсвийн хөрөнгөөр аргаль, янгир, гөрөөс, ирвэс, шилүүс зэрэг амьтныг услах зориулалтаар сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг, нөөцийн жижиг цөөрөм, усан сан үүсгэх зориулалт бүхий худаг барьжээ. Тус аймгийн нутаг цасгүй байгаа тул хээрийн ан амьтан, тэр дундаа аргаль, янгир, зээр, гөрөөс усгүйгээс харангадаж үхэх, өлдөх тохиолдол цөөнгүй гарах болсон гэнэ. Тиймээс Зөөлөнгийн нуруу, Номгон зэрэг газарт мөс, өвс тавих, ус асгаж хөлдөөх зэрэг ажлыг аймгийн ЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлж юм байна.
Ч.Мөнхзул
Өнөөдөр сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||