- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
МОНГОЛ УЛС -2017 ОНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Монгол Улсад 2017 онд болж өнгөрсөн онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль зургадугаар сарын 26-нд орон даяар болж, УИХ-д суудалтай МАН, АН, МАХН-аас М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдсөн ч тэдний хэн нь ч олонхийн санал аваагүй тул хоёр дахь санал хураалтыг 7 дугаар сарын 7-нд явууллаа. Энэ нь Монгол Улс анх удаа хоёр дахь шатны санал хураалт явуулсан үйл явдал болж сонгуулийн түүхэнд бичигдсэн юм. Эхний шатны санал хураалтаар хамгийн олон санал авсан МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нар өрсөлдөж, Халтмаагийн Баттулга 50.61 хувийн саналаар Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож, 7 дугаар сарын 10-нд Ерөнхийлөгчийн тангарагаа өргөн ажилдаа оров. 2016 онд болсон УИХ-ын сонгуулиар иргэд сонгогчид МАН-д итгэл үзүүлж парламентын 76 суудлын 65-ыг тус намд өгсөн. Гэвч энэ удаад сонгогчдын олонхи АН-ыг дэмжсэн нь тааварлашгүй хэрэг болсон төдийгүй саналын хуудсаа бөглөлгүй уншуулсан буюу цагаан сонголт хийсэн иргэдийн тоо урьд өмнөх сонгуулиудаас олон байсан нь мөн л сонгуулийн түүхэнд тодоор үлдэв.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэнтэй холбоотойгоор УИХ-д 65 суудалтай МАН-ын гишүүдийн нэг хэсэг нь намын удирдлага, Засгийн газраас хариуцлага нэхэж, үүнээс улбаатайгаар 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг 2017 оны 9 дүгээр сарын 7-нд парламентаас огцруулав. Улмаар Шадар сайдаар ажиллаж байсан Ухнаагийн Хүрэлсүхийг 10 дугаар сарын 4-нд Монгол Улс дахь 30 дахь Ерөнхий сайдаар томиллоо. Онцлон дурдахад, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар УИХ-аас томилогдохдоо УИХ дахь өөрийн намын бүлгийн дэмжлэгийг бүрэн авч чадаагүй, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, МАХН, бие даагчдын саналын дэмжлэгтэй Засгийн газрын тэргүүн болсон нь мөн л түүхийн нэгэн адармаатай бөгөөд азтай гэмээр үйл явдал болсон. Засгийн газар солигдох бүрт бүтцийн өөрчлөлт хийдэг жишгийг У.Хүрэлсүх дагасангүй нь түүнийг тодотгож буй нэг чанар юм. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх өмнөх Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулалгүй, харин бүрэлдэхүүнийг нь өөрчлөн сайд нараа томилуулав. Түүнчлэн У.Хүрэлсүх 11 дүгээр сарын 20-23-нд болсон МАН-ын XVIII ээлжит их хурлаас МАН-ын даргаар сонгогдож, ингэснээр ирэх жилүүдэд улс орныг ч, эрх баригч намыг ч удирдахаар болов.
3.ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛ БА ОУВС-ГИЙН ӨГӨӨЖ
Монгол Улс эдийн засгийн хүндрэлийг гэтлэхээр дотооддоо ажиллаж байгаа ч гаднаас ОУВС-гийн дэмжлэг авахыг оновчтой хувилбар хэмээн үзлээ. Иймээс тус сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг манай улс тодорхой нөхцөлтэйгээр хэрэгжүүлэхээр тогтож, нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг ОУВС, олон улсын байгууллага болон донор орнуудаас босгохоор тохиролцож, гурван жилийн хугацаанд хөтөлбөр хэрэгжихээр болов. Эхний ээлжийн хөрөнгө оруулалтууд хугацаандаа орж ирснээр Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, эдийн засагт ирэх дарамт буурав. Үүний зэрэгцээ хугацаа нь тулсан Хөгжлийн банкны 580 сая ам.долларын "Евро” бондыг "Хуралдай” бондын хөрөнгөөс эргүүлэн төлсөн бол олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс 800 сая ам.долларын санхүүжилтийг босгон ирэх онд төлөх "Чингис”, "Димсам” бондын эргэн төлөлтөд зарцуулахаар болов. Ийнхүү Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцэл, "Чингис” бонд, "Димсам” бондын эргэн төлөлтийг шийдвэрлэснээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн дефольтын эрсдлээс гарах нөхцөл бүрдлээ. "Fitch” агентлаг ч Монгол Улсын эдийн засаг сайжирч төсвийн орлого болон валютын нөөц нэмэгдсэн явдал зээлжих зэрэглэлийг өсгөхөд хүргэсэн хэмээн мэдэгдэж байв. Тэд -B зэрэглэлээс манай улсын зээлжих зэрэглэлийг В болгож өсгөснөө зарласан юм.
4. ЧАЛКО КОМПАНИД ТӨЛӨХ ӨРИЙГ 100 ХУВЬ БАРАГДУУЛАВ
5. ӨМНӨГОВЬД 50 МВТ ХҮЧИН ЧАДАЛТАЙ САЛХИН ЦАХИЛГААН
СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 мвт хүчин чадалтай салхин цахилгаан станц ашиглалтад орлоо. Тус станц нь улсын хэмжээн дэх хоёр дахь том салхин цахилгаан станц бөгөөд манай улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжилд түлхэц өгсөн үйл явдал болов. Хээрийн салхийг эдийн засгийн эргэлтэд оруулах энэхүү бүтээн байгуулалтын ажлыг нэг жилийн хугацаанд гүйцэтгэжээ. Уг станц ажиллаж эхэлснээр төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлж байгаа ба 50-70 тогтмол ажлын байр бий болж, түүн дотроо орон нутгийн иргэдийг ажлын байраар түлхүү хангасан байна. Уг станц энэ онд 42 сая кВт.ц цахилгааныг, ирэх оноос эхлэн 25 жилийн хугацаанд жилд дунджаар 201 сая кВт.ц цахилгааныг төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх юм.
6. МОНГОЛ ЭМЧ НАРЫН ЧАДВАРЫГ ДЭЛХИЙД ТАМГАЛАВ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхмийн эрхлэгч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарлаа. 2017 оны "Мэс засалчдын олимп”-т 70 гаруй орны эрдэмтэд нэр дэвшсэн бөгөөд шилдэг таван эрдэмтний нэгээр ийнхүү доктор О.Сэргэлэнг тодруулжээ. Манай улс элэг шилжүүлэх мэс заслаар дэлхийн 46 дахь орноор, хөгжиж байгаа орнуудаас элэг шилжүүлсэн анхны улсаар тодров. Олон улсын жишигт анх удаа элэг шилжүүлэх мэс засал хийж буй орнуудын хувьд 50 хувийн үр дүн үзүүлдэг. Элэг шилжүүлэн суулгасны дараах үр дүнг 3 сарын дараах, 1 жилийн дараах, 3 жилийн дараах, 5 жилийн дараах гэж тооцдог ба одоогийн байдлаар манай улс 3 жилийн дараах үр дүнг тооцоход эхний гурван сард 91 хувь, жилийн дунджаар 89 хувийн үр дүнг үзүүлжээ. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 140 гаруй хүнд бөөр, 36 хүнд элэг, 5 хүнд ясны чөмөг, 14 хүнд нүдний эвэрлэг шилжүүлэн суулгажээ.
Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй баг 10 дугаар сарын 21-нд Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буух явцад 17 уулчин цасан нурангид дарагдаж амь эрсдэв.
Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр уул нь аймгийн төвөөс 200 км, Отгон сумын төвөөс 45 км зайтайн дээр хүйтний улирал эхэлсэн нь эрлийн үйл ажиллагааг хүндрүүлэв. Эрлийн баг ослын бүсэд гурав хоногийн турш шуурхай ажилласны дүнд 10 дугаар сарын 24-нд сүүлчийн цогцсыг олсон юм. Уулын аялал авиралт, тэр дундаа өндөр уулын авиралтыг зохион байгуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын холбоод, клубууд гарч болох эрсдлийг сайтар тооцож, аюулгүй байдлыг хангах, хариуцлагаа өндөржүүлэхэд анхаарал хандуулах ёстойг энэхүү осол харуулсан бөгөөд төрийн өндөрлөгүүд золгүй ослоор амь насаа алдсан уулчдын ар гэр, аав ээж, хань ижил, үр хүүхдүүдэд хандаж эмгэнэл илэрхийлсэн юм.
Жудо бөхийн спортод гарамгай амжилт гаргаж, монгол хүний эрдэм ухаан, тэвчээр хатуужлын гайхамшгийг үзүүлэн эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаж эх оронч үзлийг залуу үед үлгэрлэсэн гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад энэ жил Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын "Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав. Тэрбээр жудо бөхийн төрлөөр 2016 онд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио де-Жанейро хотод болсон Зуны олимпийн ХХХI наадмын мөнгө, 2017 онд Унгар Улсын Будапешт хотод болсон ДАШТ-ний алт, 2015 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод болсон ДАШТ-ний хүрэл, 2014 оны ОХУ-ын Челябинск хотод болсон багийн ДАШТ-ний мөнгө, 2015 оны БНСУ-ын Гванжу хотод болсон Дэлхийн Оюутны их наадмын алт, 2016 онд Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ташкент хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, Самбо бөхийн 2012, 2013, 2014 оны ДАШТ-ний 3 удаагийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин юм. Мөн Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос гаргасан жүдочдын 2016 оны чансаагаар 57 кг-ийн жинд Д.Сумъяа 3530 оноогоор тэргүүлсэн нь бахдам амжилт байлаа. Хамгийн сүүлд тэрбээр дэлхийн чансааны эхний 16-д эрэмбэлэгдсэн жүдочдыг урилгаар оролцуулдаг Мастерс/Masters St Petersburg 2017/ тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа алтан медалийн эзэн болсноор Мастерс тэмцээнд дөрвөн түрүү хүртсэн анхны жүдоч болсон дээд амжилтыг тогтоолоо. Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа 2013, 2015, 2016, 2017 оны дэлхийн шилдгүүдийн тулаанд түрүүлж байв.
Монголын Оюун ухааны академийн тамирчид 2017 онд дэлхийн олон оронд болсон оюуны спортын 46 тэмцээнд амжилттай оролцож нийт 760 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна. Хамгийн сүүлд 12 дугаар сарын 5-9-нд БНХАУ-ын Шэнжэн хотод зохиогдсон 100.000 ам.долларын шагналын сантай тэмцээнд тус академийн 4 эмэгтэй тамирчин болох дэлхийн чансааны 2-т жагсдаг олон улсын их мастер Н.Мөнхшүр, дэлхийн чансааны 6-д жагсдаг олон улсын их мастер Н.Энхшүр, дэлхийн чансааны 7-д жагсдаг олон улсын их мастер Э.Лхагвадулам, дэлхийн чансааны 22-т жагсдаг олон улсын их мастер З.Цэцэгзул нар улсаа төлөөлж оролцон, таван дээд амжилтыг шинэчилснээс насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар дэлхийн хоёр дээд амжилтаараа Гиннесийн номд бичигдэхээр боллоо. Мөн 3 өдрийн дараах дүнгээр манай 4 тамирчин нас насны ангилалдаа эхний байрт шалгаран нийт 9 цомын тавыг нь хүртсэнээс гадна Н.Мөнхшүр 8035 оноогоор бүх тамирчдыг ардаа орхин тэргүүллээ.
Тэд өмнө нь Индонез улсын нийслэл Жакарта хотод 3 өдөр үргэлжилсэн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд нийт 90 медалийн 57 медалийг нь хүртэн, долоон дээд амжилтыг шинэчилж, зургаан тамирчин олон улсын их мастер цолны болзол хангаж 22531 оноогоор багаар тэргүүлсэн амжилтаараа гайхагдсан юм.
Монгол Улсын анхны хиймэл дагуул "Мазаалай"-г зургадугаар сарын 4-нд АНУ-ын Флорида мужийн Кеннеди сансрын төвөөс "SpaceX” компанийн Falcon 9 пуужингаар хөөргөв. Уг хиймэл дагуулыг МУИС, Япон улсын Кюүшюүгийн технологийн институттэй хамтран Кюүшүгийн технологийн институт дээр хэрэгжиж буй олон улсын BIRDS буюу сансарт гарцгүй улс орнуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төслийн хүрээнд бүтээсэн юм. Манай анхны бага оврын хиймэл дагуул нь 400 км өндрөөс өндөр нягтаршилтай камерыг ашиглан 100 метрийн нарийвчлалтай дэлхийн болон эх орныхоо зургийг сансраас хэсэгчлэн авч илгээнэ. Үүнээс гадна шинжлэх ухааны дөрвөн туршилт хийнэ. Үүнд, олон улсын газрын станцуудын өндөр синхрончлол бүхий сүлжээ үүсгэн төсөлд оролцож байгаа 7 орны газрын станцын тусламжтай урвуу GPS аргаар байрлал тогтоох, байрлалыг нарийн тогтоосноор дагуулын хурдны өөрчлөлтийг тогтоож улмаар түүний шалтгаан болсон агаарын нягт тодорхойлох, дэлхийн нам орбит дахь сансарын цацраг идэвхийг судлах үүрэгтэй. Тус хиймэл дагуулыг долдугаар сарын 7-нд тойрог замд оруулсан бөгөөд хиймэл дагуул нь задгай сансарт жил орчим болоод замхарч алга болох юм.
1. Х.БАТТУЛГА 5 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ,
СОНГУУЛИЙН ТҮҮХ БАЯЖИВ

2. У.ХҮРЭЛСҮХЭД ИРСЭН ЕРӨНХИЙ САЙД,
МАН-ЫН ДАРГЫН СУУДАЛ

"Эрдэнэс Тавантолгой" ХК БНХАУ-ын "Чалко" компаниас дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэйгээр хийсэн 350 сая ам.долларын зээлийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг 3 дугаар сарын 30-ны өдөр 100 хувь төлж барагдуулав. Өр барагдуулснаар Баруун болон Зүүн цанхийн уурхайгаас олборлосон нүүрсний орлого улсын төсөвт төвлөрөв. 2016 оны есдүгээр сард нүүрсээ тонн тутамд 27 ам.доллараар борлуулж байсан бол Цанхийн Баруун уурхайгаас олборлосон нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан борлуулснаар 2017 онд үнийг 72.5 ам.долларт хүргэж өмнөх үнээс 169 хувиар өсгөж чаджээ. Ингэснээр "Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа "амь орох” төлөв үүсээд байгаа ба хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахаар тус компани ажиллаж байгаагаа албан ёсоор зарласан. Иргэн бүрт олгосон 1072 хувьцаа эргэлтэд орвол хөрөнгийн зах зээл сэргэж, эдийн засагт эерэг боломжуудыг авчрах боломжтой юм.
5. ӨМНӨГОВЬД 50 МВТ ХҮЧИН ЧАДАЛТАЙ САЛХИН ЦАХИЛГААН
СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 мвт хүчин чадалтай салхин цахилгаан станц ашиглалтад орлоо. Тус станц нь улсын хэмжээн дэх хоёр дахь том салхин цахилгаан станц бөгөөд манай улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжилд түлхэц өгсөн үйл явдал болов. Хээрийн салхийг эдийн засгийн эргэлтэд оруулах энэхүү бүтээн байгуулалтын ажлыг нэг жилийн хугацаанд гүйцэтгэжээ. Уг станц ажиллаж эхэлснээр төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлж байгаа ба 50-70 тогтмол ажлын байр бий болж, түүн дотроо орон нутгийн иргэдийг ажлын байраар түлхүү хангасан байна. Уг станц энэ онд 42 сая кВт.ц цахилгааныг, ирэх оноос эхлэн 25 жилийн хугацаанд жилд дунджаар 201 сая кВт.ц цахилгааныг төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх юм.
6. МОНГОЛ ЭМЧ НАРЫН ЧАДВАРЫГ ДЭЛХИЙД ТАМГАЛАВ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхмийн эрхлэгч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарлаа. 2017 оны "Мэс засалчдын олимп”-т 70 гаруй орны эрдэмтэд нэр дэвшсэн бөгөөд шилдэг таван эрдэмтний нэгээр ийнхүү доктор О.Сэргэлэнг тодруулжээ. Манай улс элэг шилжүүлэх мэс заслаар дэлхийн 46 дахь орноор, хөгжиж байгаа орнуудаас элэг шилжүүлсэн анхны улсаар тодров. Олон улсын жишигт анх удаа элэг шилжүүлэх мэс засал хийж буй орнуудын хувьд 50 хувийн үр дүн үзүүлдэг. Элэг шилжүүлэн суулгасны дараах үр дүнг 3 сарын дараах, 1 жилийн дараах, 3 жилийн дараах, 5 жилийн дараах гэж тооцдог ба одоогийн байдлаар манай улс 3 жилийн дараах үр дүнг тооцоход эхний гурван сард 91 хувь, жилийн дунджаар 89 хувийн үр дүнг үзүүлжээ. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 140 гаруй хүнд бөөр, 36 хүнд элэг, 5 хүнд ясны чөмөг, 14 хүнд нүдний эвэрлэг шилжүүлэн суулгажээ.
7. ӨНДӨРТ ТЭМҮҮЛСЭН ХҮСЭЛ БА ОТГОНТЭНГЭР ДЭХ ОСОЛ
Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй баг 10 дугаар сарын 21-нд Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буух явцад 17 уулчин цасан нурангид дарагдаж амь эрсдэв.
Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр уул нь аймгийн төвөөс 200 км, Отгон сумын төвөөс 45 км зайтайн дээр хүйтний улирал эхэлсэн нь эрлийн үйл ажиллагааг хүндрүүлэв. Эрлийн баг ослын бүсэд гурав хоногийн турш шуурхай ажилласны дүнд 10 дугаар сарын 24-нд сүүлчийн цогцсыг олсон юм. Уулын аялал авиралт, тэр дундаа өндөр уулын авиралтыг зохион байгуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын холбоод, клубууд гарч болох эрсдлийг сайтар тооцож, аюулгүй байдлыг хангах, хариуцлагаа өндөржүүлэхэд анхаарал хандуулах ёстойг энэхүү осол харуулсан бөгөөд төрийн өндөрлөгүүд золгүй ослоор амь насаа алдсан уулчдын ар гэр, аав ээж, хань ижил, үр хүүхдүүдэд хандаж эмгэнэл илэрхийлсэн юм.
8. ДЭЛХИЙН ЧАНСААГ ТОДОРХОЙЛЖ БУЙ ЖҮДОЧ Д.СУМЪЯА
Жудо бөхийн спортод гарамгай амжилт гаргаж, монгол хүний эрдэм ухаан, тэвчээр хатуужлын гайхамшгийг үзүүлэн эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаж эх оронч үзлийг залуу үед үлгэрлэсэн гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад энэ жил Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын "Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав. Тэрбээр жудо бөхийн төрлөөр 2016 онд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио де-Жанейро хотод болсон Зуны олимпийн ХХХI наадмын мөнгө, 2017 онд Унгар Улсын Будапешт хотод болсон ДАШТ-ний алт, 2015 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод болсон ДАШТ-ний хүрэл, 2014 оны ОХУ-ын Челябинск хотод болсон багийн ДАШТ-ний мөнгө, 2015 оны БНСУ-ын Гванжу хотод болсон Дэлхийн Оюутны их наадмын алт, 2016 онд Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ташкент хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, Самбо бөхийн 2012, 2013, 2014 оны ДАШТ-ний 3 удаагийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин юм. Мөн Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос гаргасан жүдочдын 2016 оны чансаагаар 57 кг-ийн жинд Д.Сумъяа 3530 оноогоор тэргүүлсэн нь бахдам амжилт байлаа. Хамгийн сүүлд тэрбээр дэлхийн чансааны эхний 16-д эрэмбэлэгдсэн жүдочдыг урилгаар оролцуулдаг Мастерс/Masters St Petersburg 2017/ тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа алтан медалийн эзэн болсноор Мастерс тэмцээнд дөрвөн түрүү хүртсэн анхны жүдоч болсон дээд амжилтыг тогтоолоо. Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа 2013, 2015, 2016, 2017 оны дэлхийн шилдгүүдийн тулаанд түрүүлж байв.
9. ОЮУН УХААНЫ ЧАДВАРААРАА МОНГОЛЧУУД
ДЭЛХИЙД ГАЙХАГДАЖ БАЙНА
ДЭЛХИЙД ГАЙХАГДАЖ БАЙНА
Монголын Оюун ухааны академийн тамирчид 2017 онд дэлхийн олон оронд болсон оюуны спортын 46 тэмцээнд амжилттай оролцож нийт 760 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна. Хамгийн сүүлд 12 дугаар сарын 5-9-нд БНХАУ-ын Шэнжэн хотод зохиогдсон 100.000 ам.долларын шагналын сантай тэмцээнд тус академийн 4 эмэгтэй тамирчин болох дэлхийн чансааны 2-т жагсдаг олон улсын их мастер Н.Мөнхшүр, дэлхийн чансааны 6-д жагсдаг олон улсын их мастер Н.Энхшүр, дэлхийн чансааны 7-д жагсдаг олон улсын их мастер Э.Лхагвадулам, дэлхийн чансааны 22-т жагсдаг олон улсын их мастер З.Цэцэгзул нар улсаа төлөөлж оролцон, таван дээд амжилтыг шинэчилснээс насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар дэлхийн хоёр дээд амжилтаараа Гиннесийн номд бичигдэхээр боллоо. Мөн 3 өдрийн дараах дүнгээр манай 4 тамирчин нас насны ангилалдаа эхний байрт шалгаран нийт 9 цомын тавыг нь хүртсэнээс гадна Н.Мөнхшүр 8035 оноогоор бүх тамирчдыг ардаа орхин тэргүүллээ.
Тэд өмнө нь Индонез улсын нийслэл Жакарта хотод 3 өдөр үргэлжилсэн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд нийт 90 медалийн 57 медалийг нь хүртэн, долоон дээд амжилтыг шинэчилж, зургаан тамирчин олон улсын их мастер цолны болзол хангаж 22531 оноогоор багаар тэргүүлсэн амжилтаараа гайхагдсан юм.
10. МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛ
"МАЗААЛАЙ” САНСАРТ ХӨӨРӨВ
"МАЗААЛАЙ” САНСАРТ ХӨӨРӨВ
Монгол Улсын анхны хиймэл дагуул "Мазаалай"-г зургадугаар сарын 4-нд АНУ-ын Флорида мужийн Кеннеди сансрын төвөөс "SpaceX” компанийн Falcon 9 пуужингаар хөөргөв. Уг хиймэл дагуулыг МУИС, Япон улсын Кюүшюүгийн технологийн институттэй хамтран Кюүшүгийн технологийн институт дээр хэрэгжиж буй олон улсын BIRDS буюу сансарт гарцгүй улс орнуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төслийн хүрээнд бүтээсэн юм. Манай анхны бага оврын хиймэл дагуул нь 400 км өндрөөс өндөр нягтаршилтай камерыг ашиглан 100 метрийн нарийвчлалтай дэлхийн болон эх орныхоо зургийг сансраас хэсэгчлэн авч илгээнэ. Үүнээс гадна шинжлэх ухааны дөрвөн туршилт хийнэ. Үүнд, олон улсын газрын станцуудын өндөр синхрончлол бүхий сүлжээ үүсгэн төсөлд оролцож байгаа 7 орны газрын станцын тусламжтай урвуу GPS аргаар байрлал тогтоох, байрлалыг нарийн тогтоосноор дагуулын хурдны өөрчлөлтийг тогтоож улмаар түүний шалтгаан болсон агаарын нягт тодорхойлох, дэлхийн нам орбит дахь сансарын цацраг идэвхийг судлах үүрэгтэй. Тус хиймэл дагуулыг долдугаар сарын 7-нд тойрог замд оруулсан бөгөөд хиймэл дагуул нь задгай сансарт жил орчим болоод замхарч алга болох юм.
МОНГОЛ УЛС -2017 ОНД
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани