Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Алтанбагана: Алтны худалдааны албан ёсны сүлжээ бий болсноор 12 тонн орчим алтны гарал үүсэл тодорхой болно

Б.Алтанбагана: Алтны худалдааны албан ёсны сүлжээ бий болсноор 12 тонн орчим алтны гарал үүсэл тодорхой болно

 

2005, 2006 оны үед бидний "НИНЖА" гэж нэрийддэг иргэдийн тоо ойролцоогоор 100 мянгад хүрч байсан билээ. Харин өнөөдрийн байдлаар энэ тоо 60 мянга болон буураад байна. 

Ажлын байрны хомсдол, амьжиргаа муу байгаагаас үүдэлтэйгээр голдуу орон нутгийн иргэд өнөөдөр хувиараа ашигт малтмал олборлох замаар амьдралаа залгуулсаар байгаа юм. 

Хэдийгээр байгаль орчны доройтол, эрүүл мэнд, амь насаараа хохирох, гэмт хэрэг гээд нийгмийн олон сөрөг үзэгдлийг дагуулдаг ч тэд өөрсдийн амьдралыг залгуулж бас улсын төсөвт багагүй хэмжээний орлогыг төвлөрүүлж байна. 

Тодруулбал, 2017 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар Монголбанканд тушаасан 20 орчим тонн алтны 63 хувь нь хувиараа ашигт малтмал олборлогчдын тушаасан алтбайгаа юм. 

Гэхдээ энд нэг асуудал байгаа нь аж ахуйн нэгжүүд татвараас зугтаан иргэдийн дүрээр алтаа тушаасаар байгаа нь нэгэнт нууц биш болжээ. 

Тэгэхээр үүнийг хэрхэн ил тод болгох вэ гэдэг нь алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулж,орон нутагт алт худалдан авах цэгүүдийг байгуулах зайлшгүй шаардлага бий болсныг илтгэж байна.  

Тэгвэл энэ тал дээр тодорхой санал санаачилга гарган ажиллаж буй Швейцарийн Хөгжлийн Агентлаг (ШХА) -ийн Тогтвортой бичил уурхай төслийн үндэсний зохицуулагч Б.Алтанбаганатай уулзаж ярилцлаа. 

ШХА нь 2016 онд гэхэд Монголд 19.3 сая долларын төслийг хэрэгжүүлжээ. 

Тэд:

  • Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, 
  • Мэргэжлийн боловсрол, сургалт
  • Төрийн захиргааны шинэтгэл, нутгийн удирдлага ба иргэдийн оролцоо
  • Тогтвортой бичил уурхай төсөл, байгаль орчин гэсэн хүрээнд Монгол Улсын иргэний эрх, амьжиргаа, байгаль орчин гээд олон сайн сайхны төлөөх олон улсын жишиг стандарт бүхий төслүүдийг хэрэгжүүлж байна. 

ШХА-ийн Латин Америкийн орнуудад хэрэгжүүлсэн төслүүдийн санаан дээрээс Тогтвортой бичил уурхай төслийг 2005 оноос Монгол Улсад хэрэгжүүлж байна. 

НЭГ.  100-200 ГАРУЙ МЯНГАН ХҮНИЙ АМЬДРАЛ ЭНЭ САЛБАРААС ХАМААРЧ БАЙНА

 
Гэрэл зургийг MPA.mn

- Өнгөрсөн хугацаанд ШХА-ийн бичил уурхай, уурхайчдад зориулсан төслүүд бодлогын хэмжээнд ямар нөлөөлөл авчирсан бэ?
- Юуны өмнө бичил уурхайн хувьд хууль эрх зүйн орчин бий болсон.  Бичил уурхайчид албан ёсны зохион байгуулалтад орж, эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг болсон. 

Бичил уурхайн асуудлыг бүх шатны төрийн байгууллагууд анхаардаг болсон төдийгүй улс төрийн намууд ч нэлээн анхаардаг болсон байна. Жишээ нь,  2016 оны Улсын их хурлын сонгуульд ялалт байгуулсан намын мөрийн хөтөлбөрт бичил уурхайн тухай тусгагдсан. Улмаар энэ тухай асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан юм. 

Энэ нь улстөрийн намууд бичил уурхайн асуудал гэдгийг орхиж болохгүй юм байна гэдэг ойлголттой болсныг харуулсан нь сайшаалтай байв. 

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд 2017 оны нэгдүгээр сард "Алт 2” хөтөлбөрийг зарласан. Энэ хөтөлбөр үндсэн таван зорилттой. Таван зорилтын тав дахь нь Бичил уурхайгаар алт олборлож байгаа алтны нийлүүлэлтийн сүлжээг ил болгоно, орон нутагт алт худалдаж авах боломжийг судална, хэрэгжүүлнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилт нь бидний хийх гээд оролдоод байгаа зүйлсийг тодорхой хэмжээгээр төр бодлогодоо тусгасан гэсэн үг. 

- Гол нь бодлогын хэрэгжилт ямар байгаа вэ?
- Төдийлөн сайн биш байна. 

- "Алт 2” хөтөлбөрийн хүрээнд 2017 оныг бэлтгэл, 2018 онд энэ хөтөлбөр идэвхжинэ гэсэн байсан. Тэгэхээр таныхаар бэлтгэл сайн хангагдаагүй гэсэн үг үү?
- Хамгийн гол нь энэ асуудлыг ганцхан яам шийдээд хийх боломжгүй. Алтны нийлүүлэлтийн сүлжээ гэдэгт салбарын яам, агентлагууд, Монголбанк, Сорьцын хяналтын газар, Сангийн яам, орон нутгийн удирдлагууд, алтны худалдаачид, бичил уурхайчид өөрсдөө гээд нэлээд өргөн хүрээний оролцогч хүмүүстэй. Энэ бүх хүмүүсийг нэг ширээний ард суулган хэлэлцэх ёстой. 

- Ийм уулзалт хэлэлцээ одоогоор болоогүй юм байна. Зөв үү?
- Яг одоогийн байдлаар болоогүй. Ондоо багтаагаад эхний уулзалтыг хийх гээд Яам ажиллаж байна. 

Гэхдээ 2017 онд нэг гаргасан амжилт бий. Энэ нь Засгийн газрын "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ыг шинэчлэн баталсан явдал. 

Энэхүү 151-р тогтоол нь бичил уурхайн асуудлаарх 2010 онд батлагдсан тогтоолоос хойш долоон жилийн дараа шинэчлэгдэж байгаа юм. 

Өнгөрсөн хугацаанд бичил уурхайд асар том шилжилт хөдөлгөөн гарсаар байна. Тухайлбал, 2013 онд дэлхий даяар 30 сая хүн бичил уурхайд ажиллаж байна гэж байсан ч 2017 онд энэ тоо 40 саяд хүрсэн судалгаа бий. Дөрөвхөн жилийн дотор 10 саяар нэмэгдсэн байна.

График 1. Дэлхий даяар бичил уурхайн салбарт ажиллаж байгаа иргэдийн тоо

- Алтны үнэ өссөнтэй холбоотойгоор ийм том өөрчлөлт гарч байна уу?
- Нэгт алтны үнэтэй холбоотой. Хоёрдугаарт, хэдийгээр алтны үнэ өссөн ч дэлхий даяар хямрал үргэлжилж иргэдийн амьжиргаа сайжрахгүй хэвээр байна. Ганцхан Монгол Улс биш. Дэлхий даяар ийм хандлага байна. 

Улс орнуудад ихэвчлэн хөдөө аж ахуйн бизнес эрхэлдэг, хөдөө амьдардаг иргэд бичил уурхай руу шилжих хөдөлгөөн адилхан байгаа юм. 

- Бичил уурхайчдын асуудыг улстөрийн нам хүчнүүд хүртэл бодлогодоо тусгадаг болсон дэвшлийг та ярилцлагын эхэнд хэлсэн. Нэгэнтээ хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа хүмүүсийн эрх ашгийг яагаад хамгаалах ёстой вэ гэх үндсэн шалтгааныг хэлэхгүй юу?
- Нэгдүгээрт, бичил уурхайчин гэдэг маань хүн. Өнөөдөр Монголд ойролцоогоор 60 мянган иргэн энэ чиглэлийн ажил эрхэлж амьдралаа залгуулж байна гэдэг чинь энэ хүмүүсийн цаана дахиад 100-200 гаруй мянган хүний амьдрал энэ салбараас хамаарч байна. Хоёрдугаарт, өнөөдөр орон нутагт ямар ч ажлын байр алга. Үүнийг бид шийдэж чадахгүй байсаар байна. 

Гэтэл орон нутагт амьдарч байгаа энэ хүмүүс чинь ямар нэгэн байдлаар амьдрах л шаардлагатай. Тийм учраас эдгээр хүнийг ямар нэгэн зохион байгуулалтад оруулахаас өөр арга байхгүй. 

Зохион байгуулалтад орсон ороогүй бичил уурхайчид маань ажилласаар л байх болно. 

Гэхдээ нэг үеэ бодвол төвийн бүсээр бичил уурхайчид харьцангуй зохион байгуулалтад орж эхэлсэн. Гэтэл баруун аймгууд болоогүй л байна. Учир нь баруун аймгуудын хувьд геологийн судалгаа харьцангуй бага хийгдсэн. Алтны илэрц байх магадлал өндөр.Тийм ч учраас энэ газар нутаг руу ямар нэгэн зохион байгуулалтгүй бөөнөөрөө дайрсан хандлага их байсаар байна. 

Тэгэхээр энэ хүмүүсийг тоохгүй байгаад байх нь байгаль орчны, эрүүл мэндийн, гэмт хэрэг гээд нийгмийн янз бүрийн сөрөг асуудал үүсдэг. Бид үүнийг зүгээр хараад сууж болохгүй. 

Швейцарь Улсын хувьд энэ төслийг хэрэгжүүлснээр ямар нэгэн байдлаар ашиг хүртэж байгаа юм алга. Эцсийн дүндээ хүний эрхийн төлөө л хийж байгаа ажил юм.

- "Хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтдаа” үндэсний чуулган энэ сарын 7-нд болсон. Энэ хурлаас ямар үр дүн гарсан бэ?
- Энэ жил Монгол Улсад уул уурхайн салбар байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд нэлээн хэдэн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. Манай төсөл УУХҮЯ, АМГТГ-тай хамтран 250 орчим хүн оролцсон нэлээн том чуулганыг зохион байгууллаа. 

Аливаа хууль, дүрэм, журмын талаар зөв, нэгдсэн ойлголттой байвал үр дүнтэй хэрэгжих боломжтой. Тийм ч учраас энэ удаагийн чуулганаар дээр миний хэлсэн шинээр батлагдсан бичил уурхайтай холбоотой хууль, эрх зүйн актуудын талаар аймаг, сумдын удирдлагууд, бичил уурхайчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорилоо. 

Мөн өнөөдөр манай улсад тулгамдаад буй асуудал болох хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох талаар болон бичил уурхайн газрын асуудал, бичил уурхайгаас өөр бизнесийн боломжууд зэрэг олон асуудлыг хэлэлцэж ярилцлаа. 

Чуулганд оролцогчдын зүгээс хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэх талаар холбогдох талуудад хандсан зөвлөмж гаргаж, идэвх санаачилгатай ажиллахыг уриалсан. Холбогдох байгууллагууд нь авч хэрэгжүүлэх байхаа гэж найдаж байгаа. 

- 60 мянган бичил уурхайчдаас дөнгөж 10 хувь нь албан ёсны бүртгэлтэй болчихоод байгаа юм билээ. Энэ жилийн шинэ журамтай холбоотойгоор бүртгэлжих ажил жаахан идэвхжиж чадав уу. Мөн танай төсөл 2019 он хүртэл үргэлжлэх юм билээ. Төсөл дуусах хүртэл хэчнээн хувийг нь бүртгэлжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
- Төслийг дуусах үед 50 хувьд хүргэх зорилт тавьсан. 

2017 оны шинэчлэгдсэн тогтоолоор бичил уурхайчдын ашиглах тоног төхөөрөмжийн хүчин чадлын хэмжээг долоо дахин нэмж өгсөн. Үүнийг ашиглахын тулд бичил уурхайчид заавал бүртгэлтэй болох ёстой гэсэн шаардлага тавиад эхэлсэн. Энэ хүрээнд бүртгэлийн тоо нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл бий. 

- ШХА жишээ нь, энэ бүртгэлжүүлэлтийн ажлыг идэвжүүлэх тал дээр яг юу хийж ажилладаг вэ?
Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоо гэж байдаг. Энэ нь бичил уурхайчид өөрсдийн санаачлагаар бий болгосон байгууллага. Энэ холбоог бид дэмжиж ажиллаж байна. Холбоо бичил уурхайчиддаа хүрч ажиллаад, бид холбоог нь дэмжиж ажилладаг гэсэн үг. 

Холбоо нь гишүүн бичил уурхайчдыг чадавхжуулах, гишүүн бус хүмүүсийгээ зөв зохион байгуулалтад оруулаад хуулийн дагуу хэрхэн нөхөрлөл, хоршоо байгуулах, хөдөлмөрийн зохион байгуулалтаа хэрхэн хийх вэ зэрэг сургалт зөвлөгөө өгөөд өөрсдийн гишүүн болгож аваад үргэлжлүүлээд сургаад явдаг байх жишээтэй. 

- Дэлхий дээр өнөөдөр 40 орчим сая бичил уурхайчин байна гэж та түрүүн хэлсэн. Яг хүн амтайгаа харьцуулбал Монгол Улсынх ихдээ орох уу, багадаа орох уу?
- Хүн амтай нь харьцуулбал манайх харьцангуй өндөр тоотой орондоо орно.

Зураг.1 Бичил уурхайн тархац,

 

Мөн бичил уурхайчид олонтой улсуудад Африкийн улсууд байна даа.  Төв Африк, Сахарын цөлөөс урагшаа бүс нутгуудын улс их байна. Гэхдээ хүн амын тооноос үл хамаарвал хамгийн их бичил уурхайчидтай тив нь Ази. Хятадад гэхэд есөн сая хүн байх жишээтэй. 

- Бичил уурхайчдын дийлэнх нь алт олборлодог нь үнэтэй холбоотой юу эсвэл олборлоход хялбар байдаг юм уу?
Монголд бичил уурхайчдын 80 орчим хувь нь алт олборлогчид байдаг. Тухайн газар нутгийнхаа онцлогоос л хамаарч байна. Жоншний олборлолт 7-8 хувь, нүүрсний хувьд зөвхөн Налайхт байх жишээтэй. 

ХОЁР.  ТУШААГДАЖ БУЙ АЛТНЫ ГАРАЛ ҮҮСЛИЙГ МЭДЭХГҮЙГЭЭС БОЛЖ ОРОН НУТАГТ ХУВААРИЛАГДАХ ТАТВАР ОЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙСААР БАЙНА

- Хувиараа хууль бусаар ашигт малтмал олборлогчид та бүхний хийгээд буй бүртгэлжүүлэхэд оролцох нь яг ямар давуу талуудтайг та хэлэхгүй юу?
- Албажаад эхлэх юм бол нэгдүгээрт бусдаас зугтаах шаардлагагүй болно. Одоо хууль бус олборлогчид ямар нэгэн машин харагдах л юм бол хууль хяналтынхан байна гээд зугтаадаг. Тэгэхээр энэ хүмүүст ямар ч сургалт, сурталчилгаа хүрдэггүй.

Ямар ч мэдлэг мэдээлэл очихгүй байна. Өнгөрсөн жил гэхэд хувиараа ашигт малтмал олборлогч (ХАМО) иргэдийн дунд 16 осол эндэгдэл болсон байдаг. Харин албан ёсны зөвшөөрөлтэй бичил уурхайн талбарт осол, эндэгдэл 0. Тэгэхээр энэ бол хамгийн том харьцуулалт. Бичил уурхайчид албажаад ирэх юм бол бусдаас зугтаахгүй, сургалт, мэдээлэл авах боломжтой болно.

- Амьжиргаа, санхүүгийн тал дээр дээшилж байгаа зүйл байх юм уу?
-  Албан ёсны зохион байгуулалтад орчихоор хөдөлмөрийн хуваарилалтуудаа зөв хийгээд эхэлдэг. Олох орлого нь ч гэсэн тогтмол болоод ирнэ. Орон нутгийн удирдлагатайгаа гэрээ байгуулж зөвшөөрөлтэй газар олборлолт хийнэ гэсэн үг.

- Хууль эрх зүйн орчинтой холбоотойгоор одоо нэмэлт шаардлагатай зүйл бий юу?
- Бичил уурхайн албажуулалтын хувьд энэ жил гарсан 151-р тогтоолоор тодорхой хэмжээнд шийдчихлээ гэж харж байгаа. Түүнийг дагаад хоёр журам гарсан нь Нөхөн сэргээлтийн аргачлал, Аюулгүй байдлын дүрэм гэж батлагдсан. Энэ хоёрыг дагаж чадвал зөв аргачлалаар нөхөн сэргээлтээ хийдэг болж байгаа. Аюулгүй ажиллагааны дүрмээ дагавал осол эндэгдэл гарахгүй байх магадлалтай. 

Одоо манай төслийн зүгээс дутагдалтай байгаа зүйл нь алтны нийлүүлэлтийн сүлжээ гэж үзэж байна. 

- Орон нутагт алтны худалдааны нэг цэгийн үйлчилгээ байгуулагдах ёстой гэж та зун өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Одоо хүртэл байгуулагдаагүй юм байна. Зөв үү?
- Одоохондоо байгуулагдаагүй. 2017 оны улсын төсөвт тусгагдаагүй. 2018 оны төсөвт ч бас тусгагдсангүй. 

- Орон нутагт худалдан авч байх тусдаа журам гарах ёстой гэсэн үг үү?
- Тийм. Гэхдээ бас шийдэхэд хялбар хамгийн энгийн арга нь Монголбанк аймаг бүрт салбартай. Тэгэхээр аймаг бүрт алтаа худалдаж авах боломж нь байна. Гэхдээ боломжгүй зүйл нь алтыг худалдаж авахын тулд заавал албан ёсны сорьцтой байх ёстой. Сорьцыг тодорхойлдог газар нь ганцхан Улаанбаатарт байна. Тэгэхээр 1,000 км -ийн цаана байгаа бичил уурхайчин хэзээ ч Улаанбаатарт ирж алтаа тушаадаггүй, ченжүүдээр дамждаг гэсэн үг. 

Тэгэхээр орон нутагт алтаа худалдаж авдаг эрх зүйн орчин, зохицуулалт нэгдүгээрт шаардлагатай байна. 

- Энэ жилийн арваннэгдүгээр сарын байдлаарх Монголбанканд тушаасан алт өнгөрсөн жилээс 1.5 тонноор нэмэгдсэн байсан. Энэ нь "Алт 2” хөтөлбөртэй холбоотой юу. Шалтгааныг та юу гэж харж байгаа вэ?
- Монголбанк алтаа шууд дэлхийн зах зээлийн үнээр авдаг болсон, өмнө нь авдаг байсан шимтгэлээ авахаа больсон зэрэг шинэ боломжуудаа хүмүүст сайн сурталчилсан. Дээрээс нь алтны үнэ ч өссөн шүү дээ. 

График 2. Алт тушаалт ба алт үнийн өөрчлөлтийн харьцуулалт,

- Бичил уурхайчдын дундаж орлогын талаарх судалгааг хийдэг байх. Хэд байдаг вэ?
- Харьцангуй өөр өөр. Монголын хувьд шороон ордны нөөц дуусч байгаа. Тийм болохоор шороон ордоос олборлогчдын орлого буурч байгаа.

Шороон орд олборлогч нэг бичил уурхайчны сарын дундаж орлого 300-400 мянган төгрөг. Гэтэл үндсэн орд олборлогчдын хувьд сард нэг сая орчим төгрөг олж байх жишээтэй. Гэхдээ бүр бага буюу сардаа 60-70 мянган төгрөг олдог ч хүмүүс бий. Дунджаар 600-700 мянган төгрөгийн орлоготой гэсэн үг. 

- Бичил уурхайчдын насжилт, хүйс, боловсролын тал дээр ямар нэгэн судалгаа байдаг болов уу?
- Насны хувьд яах аргагүй энэ нь хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй учраас голдуу залуучууд байдаг. 25-40 насныхан голдуу. 

Ихэвчлэн бүрэн дунд боловсролтой хүмүүс байдаг бөгөөд эрчүүд дийлэнх буюу 70 орчим хувийг эзэлж байна. 

10 жилийн өмнө алт угаагаад бичил уурхай эрхэлдэг байсан хүмүүс маань өнөөдөр дэлгүүр нээчихсэн, оёдлын цехтэй болчихсон байх жишээтэй.

Илүү өөр ажлын байр руу шилжих хандлага байдаг. Гэхдээ энэ нь өөрөө шууд улс орны эдийн засгийн нөхцөл байдлаар хамаарч байна. 

Ер нь бичил уурхайн тал дээр хаах боох зарчмаар явсан орнууд амжилт олоогүйбайдгийг хэлэх хэрэгтэй. 
 
- Бичил уурхайчид олборлолт хийхээс илүү цаашлаад өөр чиглэлээр ажиллаж тогтвортой орлоготой болох боломжийг бий болгох дээр та бүхэн анхаарч ажилладаг болов уу?
- Манай төслийн хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд энэ талын ажлуудыг хийдэг. Бизнес эрхлэх, хөгжүүлэх тал дээр сургалт, зөвлөмж сургалтуудыг мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлж байна. 

Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай хамтраад зээл, тусламжийн хөтөлбөр ч хэрэгжүүлсэн. Яг одоогийн байдлаар хоёр банк бус санхүүгийн байгууллагатай хамтраад бичил уурхайчдын бизнесийг дэмжсэн хөнгөлөлттэй зээл олгож байна. 

- Бичил уурхайчдыг албажуулах нь иргэн, өрхийн амьжиргаа мөн байгаль орчинд эерэг талуудтайг дурдсан. Мөн эдгээр 60 мянган хүн албажих нь Монголын эдийн засагт яг ямар ач холбогдолтой вэ. Жишээ нь, Монголбанканд тушаасан нийт алтны 50-60 хувь нь хувиараа алт олборлогчид гэсэн тоо байдаг. Энэ тоо хэрхэн өсөх боломжтой вэ?
- Нэгдүгээрт бүртгэлийн ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл энэ тушаасан алтыг хаанаас олборлосон бэ гэдгийг мэддэг болно.
 
- Хаанаас энэ алт ирсэн бэ гэдгийг мэдэх нь яг ямар ач холбогдолтойг та тайлбарлахгүй юу?
- Дэлхий даяар нийлүүлэлтийн сүлжээ буюу гарал үүслийг ил тод болгох санаачлага өмнө нь сайн дурынх байсан бол одоо заавал биелүүлэх шаардлага болох хандлага руугаа явж байна. 

Хоёр гурван жилийн дараа гэхэд Европын Холбоо энэ тухай хууль гаргах магадлалтай. Тэгвэл Монгол Улс алтаа дэлхийн зах зээлд гарахын тулд энэ хууль дүрмийг биелүүлэх л хэрэгтэй болно.
 
- Алт л бол алт биш үү. Энэ хаанаас ирсэн алт вэ гэдгийг мэдэх ямар шаардлагатай вэ?
- Таны хэрэглэж байгаа алт ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулаагүй, алан хядах ажиллагааг санхүүжүүлээгүй, хүүхдийн хөдөлмөрийг мөлжөөгүй байх ёстой гэсэн шаардлагуудыг дэлхий даяар тавьж байна. 

Мөн Монголын хувьд гэхэд ашигт малтмалын нөөц ашигласны татвар буюу АМНАТ-ын татварын 70 хувийг улсын төсөвт, 30 хувь нь орон нутгийн төсөвт орох ёстой. Гэтэл хаанаас ирсэн алт гэдгийг мэдэхгүй учир бичил уурхайчдын олборлож байгаа алтны татварыг буцаагаад орон нутагт хуваарилах боломжгүй болчихож байна. Ингээд л орон нутагт олигтой мөнгө очихгүй, хөгжил буурай хэвээр байсаар байгаа юм. 

График 3. Алт тушаагчдын бүрэлдэхүүн, хувиараа болон ААН-үүдийн эзлэх жин,

 - Баянхонгор аймаг бичил уурхайчдын тал дээр үлгэр жишээ зохион байгуулалт хийж байгаа гэсэн. Энд яагаад ийм өөрчлөлт гарч чадав?
- Манай төсөл эхэлж байх үед Баянхонгорт бараг 10 мянга орчим бичил уурхай эрхлэгч байсан гэдэг.

Тиймээс ч энэ аймаг руу анхаарахаас өөр аргагүй байсан. Мөнгөн усны хэрэглээ маш их байв. Төрийн зүгээс мөнгөн усны хэрэглээг хорих нь зөв байсан ч бичил уурхайчдад алтаа боловсруулах өөр боломжийг нь зааж өгөөгүйгээс болж мөнгөн усны хэрэглээ далд хэлбэрт буюу гэртээ ашигладаг болсон. Өмнө нь олборлолтын талбай дээр мөнгөн ус ашигладаг байсан нь энэ аюулыг гэртээ аваад ирэхээр хүүхдүүд нь хордоод эхэлж байгаа юм. 

Тиймээс ч манай төслийн зүгээс хэрэгжүүлсэн нэг л ажлын жишээ гэхэд хүндийн жингийн аргаар алтыг бусад металлаас ялгах сэгсэрдэг ширээг оруулж ирэн Баянхонгор, Сэлэнгэ, Төв гээд гурван аймагт байрлуулсан.

Улмаар хувийн хэвшлийн цехүүд нь энэ төхөөрөмжийг ажиллуулж бичил уурхайчдаас төлбөр авч алтыг нь ялгаж өгдөг бизнесийг бий болгосон. 

- ШХА-ийн зүгээс байгаль орчин нөхөн сэргээлтийн тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
- ШХА бичил уурхайчдын эрхийн асуудлаас гадна бичил уурхайн байгаль орчны чиглэлээр дахиад нэг төсөл хэрэгжүүлсэн. Энэ нь Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх  нь гэдэг төсөл юм. Уг төслийг манай агентлагийн санхүүжилтээр Азийн сан хэрэгжүүлсэн. Бичил уурхайчдын, мөн "урт нэртэй” хуулийн хүрээнд ашиглаж байсан газраа орхиод явсан компаниудын гээд нийт 210 га газар нөхөн сэргээлт хийсэн. 

Ингэхдээ говь, хээр, уул хангай гээд янз бүрийн бүсийг сонгож хийсэн. Энэ төслийн гол зорилго нь бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал гэдэг зүйлийг боловсруулж авсан. Нийт гурван сая доллар зарцуулсан. 

Төслийн хүрээнд нөхөн сэргээлтээс гадна оролцогч талуудад сургалт, зөвлөмж хийх гээд өөр зүйлс байсныг хэлэх хэрэгтэй. 

Дунджаар нэг га газрыг нөхөн сэргээхэд 5-6 сая төгрөгт багтааж нөхөн сэргээж болох юм байна гэдэг тооцооллыг гаргасан.  Аль болох гар доорх материалаар хамгийн зардал багатай ч үр дүнтэй нөхөн сэргээх үйл ажиллагааны туршилт, аргачлалыг хийсэн гэсэн үг. 

2017 онд мөн энэхүү төслийг үргэлжлүүлээд таван аймагт 37,5 га газарт орон нутаг, бичил уурхайчидтай хамтарсан санхүүжилт гаргаад нөхөн сэргээлт хийж байна. 

- 2018, 2019 онд та бүхэн ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
- 2019 онд манай төсөл дуусна. Тиймээс ирэх жил манай төслийн хувьд бүтэн хэрэгжилтийн үе байгаа. 

Энэ хугацаанд бид алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, орон нутагт алт худалдан авах нэг цэгийн үйлчилгээг бий болгох тал дээр дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөтэй байна. Үүнтэй холбоотойгоор хууль эрх зүйн орчныг бий болгоход тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлнэ.

Алтны нийлүүлэлтийн сүлжээг бий болгосноор дээр хэлсэнчлэн алтны гарал үүсэл тодорхой болж орон нутагт очих төсөв нэмэгдэнэ. Дээрээс нь иргэдийн нэрээр алт тушааж байгаа компаниудын сүлжээ ил болж улсад тушаагдах татвар нэмэгдэнэ. Алтны гарал үүсэл тодорхой болно гээд олон талын үнэлж барахгүй ач холбогдол бий болох юм. 

Тодруулбал, өнөөдөр Монголбанканд иргэдээр тушаагдаж буй 12 тонн орчим алтны гарал үүсэл тодорхой болно. Энэ бол бага тоо биш юм. 

Мөн бид бичил уурхайчдын мэдлэг, мэдээллийг сайжруулах ажил хийж байна. Үүнтэй холбоотойгоор Бичил уурхайчдын мэдлэгийн төв онлайн платформ хөгжүүлж байна.

http://ikon.mn/opinion/16cn

Б.Алтанбагана: Алтны худалдааны албан ёсны сүлжээ бий болсноор 12 тонн орчим алтны гарал үүсэл тодорхой болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани