- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Зэс болон газрын тосны экспорт өсч, импорт буурсан улирлын дүнг танилцуулав
Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын
талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс
хойших нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл өгөв. Тэрбээр Үндэсний
статистикийн хорооноос гаргасан энэ оны эхний улирлын тайланг үндэслэн
хэмээн дурдаж байлаа.
Эхэнд нь Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн чиг хандлагын судалгааг танилцуулав. "2013 онд дэлхийн эдийн засаг дунджаар гурван хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Тэр дундаа ОХУ-ын эдийн засаг 1.1 хувиар, Хятадынх 7.7 хувьтай гарлаа. АНУ гэхэд 1.9 хувийн өсөлттэй байжээ. Өнгөрсөн жил дэлхийн эдийн засаг тааламжгүй байсан юм. Харин манай улсын эдийн засаг 11.7 хувийн өсөлттэй байсан. Засгийн газар эдийн засгийг идэвхжүүлэх тодорхой арга хэмжээ авсны үр дүнд ийм өсөлттэй гарсан" гэж Ерөнхий сайд тодотголоо. Олон улсын валютын сан 2014 онд дэлхийн эдийн засгийг ялимгүй хэмжээгээр өснө гэж төсөөлжээ. Өнгөрсөн жил гурван хувьтай байсан бол өнөө жил 3.6 хувьтай болно гэсэн прогноз гарсан байна. Тухайлбал, Хятад улсын эдийн засаг гэхэд 0.2 хувиар буурах бол ОХУ-ынх хэвэндээ байх нь. Европын эдийн засаг 1.2 хувиар өсөх бол АНУ 2.8 хувь болох аж. Монгол Улсынх 2.9 хувиар өснө гэсэн төсөөллийг Олон улсын валютын сан гаргажээ.
Нүүрсний тухайд гадагшаа гаргаж байгаа болон дотооддоо олборлож байгаа
бүтээгдэхүүний хэмжээ 1.5 сая тн байжээ. Энэ нь өмнөх жилээс бага
үзүүлэлт юм. Зэсийн баяжмал өнгөрсөн жил 82 мянган тн гарч байсан бол
энэ жил 152 мянган тн болж өсчээ. Үүнийг Н.Алтанхуяг сайд Эрдэнэтийн
зэсийн баяжмал дээр Оюу толгойн зэсийн баяжмал нэмж гарсантай холбон
тайлбарлав.
Харин инфляцийн түвшин 2013 оны нэгдүгээр улирлын дүнгээс энэ оных буурсан үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн жил 3.6 хувьтай байсан инфляци 3.5 хувь болсон гэв. Мөн гадаад худалдааны алдагдал буурсан.аж. Оны эхний гурван сарын байдлаар 9.1 сая ам.долларын алдагдалтай яваа гэнэ. Өнгөрсөн оны мөн үед энэ тоо 395.8 сая ам.доллар байжээ. 2014 оны нэгдүгээр улиралд нүүрсний экспортын хэмжээ 3.7 сая тн болж үнийн дүн нь 206.4 сая ам.доллар хүрсэн байна. Нүүрсний экспортын хэмжээ 8.7 хувиар өссөн ч үнийн дүн нь 1.4 хувиар буурчээ. Энэ нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсантай холбоотой болохыг Ерөнхий сайд мэдээллийнхээ үеэр тодотгож байлаа. Нөгөөтэйгүүр "Эрдэнэс таван толгой" компани нүүрснийхээ экспортоосоо "Чалко" компанийн өрийг төлж байгаа юм. Одоогоор нийт 350 сая ам.долларын зээлийн өрөөс 132 сая ам.долларын өр үлдээд байгаа аж.
Зэсийн экспорт 52.9 хувиар өсч, 214.1 мянган тн-д хүрчээ. Үүнээс 349.2 сая ам.долларын орлого олсон бол алтны экспорт нь 2.2 тн буюу 89.8 сая ам.доллар хүрсэн байна. Тодруулбал, экспортолсон алт 120 хувиар, экспортын дүн 110.4 хувиар өссөн ажээ. Харин төмрийн хүдрийн экспорт 908.6 мянган тн буюу 81.4 сая ам.доллар болжээ. Гэвч энэ бүтээгдэхүүний экспортын дүн 35.3 хувиар буурсан үзүүлэлт гарсан юм байна.
Түүхий газрын тосны экспорт 1.6 сая баррель буюу 157.6 сая ам.доллар болжээ. Экспортын хэмжээ нь 626.3 мянган баррелиар буюу 63.8 хувиар өсч мөн үнийн дүн 63.9 сая ам.доллараар буюу 68.2 хувиар өсчээ. Импортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний хувьд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 28.9 хувиар буурсан байна. Тухайлбал, жилд 100 сая ам.доллараас дээш импортын дүнтэй нийт барааны импорт 389.1 сая ам.доллар болсон ажээ. Имлортын гол бараа бүтээгдэхүүнүүдээс дизель түлш болон ачааны автомашин, хүнд машин механизм тэдгээрийн сэлбэг, эд ангиудын импорт буурсан үзүүлэлттэй байгаа гэнэ. Энэ нь уул уурхай үйлдвэрлэлийн бууралт болон шатахууны нөөц бүрдүүлэлтээс шалтгаалжээ.
Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний импорт нэгдүгээр улиралд 2.2 хувиар, согтууруулах ундаа, тамхины импорт 25 хувиар буурчээ. Үүн дотроос янжуур тамхины импорт 32 хувиар буурсан байна. Улсын төсвийн орлого оны эхний гурван сарын байдлаар 160 гаруй тэрбум төгрөгөөр тасалдаад байгаа аж. Татварын ерөнхий газар 520.9 тэрбумын орлого бүрдүүлэхээр төлөвлөснөөс 119 тэрбум төгрөг дутуу байгаа гэнэ. Мөн Гаалийн ерөнхий газар 59.4 тэрбумаар дутуу буюу 302.9 тэрбумыг төвлөрүүлжээ.
М.Мөнх
Эхэнд нь Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн чиг хандлагын судалгааг танилцуулав. "2013 онд дэлхийн эдийн засаг дунджаар гурван хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Тэр дундаа ОХУ-ын эдийн засаг 1.1 хувиар, Хятадынх 7.7 хувьтай гарлаа. АНУ гэхэд 1.9 хувийн өсөлттэй байжээ. Өнгөрсөн жил дэлхийн эдийн засаг тааламжгүй байсан юм. Харин манай улсын эдийн засаг 11.7 хувийн өсөлттэй байсан. Засгийн газар эдийн засгийг идэвхжүүлэх тодорхой арга хэмжээ авсны үр дүнд ийм өсөлттэй гарсан" гэж Ерөнхий сайд тодотголоо. Олон улсын валютын сан 2014 онд дэлхийн эдийн засгийг ялимгүй хэмжээгээр өснө гэж төсөөлжээ. Өнгөрсөн жил гурван хувьтай байсан бол өнөө жил 3.6 хувьтай болно гэсэн прогноз гарсан байна. Тухайлбал, Хятад улсын эдийн засаг гэхэд 0.2 хувиар буурах бол ОХУ-ынх хэвэндээ байх нь. Европын эдийн засаг 1.2 хувиар өсөх бол АНУ 2.8 хувь болох аж. Монгол Улсынх 2.9 хувиар өснө гэсэн төсөөллийг Олон улсын валютын сан гаргажээ.
Гадаадын хөрөнгө оруулалт зогсонги бай-далд орсон нь нэлээд шүүмжлэл
дагуулдаг. Тэгвэл 2011-2014 онд гадаадын хөрөнгө оруулалт ямар байсан
тухай харьцуулсан тоо баримтыг Ерөнхий сайд сонирхуулав. "2011 онд манай
улсад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Энэ нь Оюу
толгойд хөрөнгө оруулалт хийж байсан цаг үе. Өнгөрсөн жилийн эхний
гурван сард 570 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Энэ
жилийн хувьд 473 сая ам.доллар байна" гэлээ.
Харин инфляцийн түвшин 2013 оны нэгдүгээр улирлын дүнгээс энэ оных буурсан үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн жил 3.6 хувьтай байсан инфляци 3.5 хувь болсон гэв. Мөн гадаад худалдааны алдагдал буурсан.аж. Оны эхний гурван сарын байдлаар 9.1 сая ам.долларын алдагдалтай яваа гэнэ. Өнгөрсөн оны мөн үед энэ тоо 395.8 сая ам.доллар байжээ. 2014 оны нэгдүгээр улиралд нүүрсний экспортын хэмжээ 3.7 сая тн болж үнийн дүн нь 206.4 сая ам.доллар хүрсэн байна. Нүүрсний экспортын хэмжээ 8.7 хувиар өссөн ч үнийн дүн нь 1.4 хувиар буурчээ. Энэ нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсантай холбоотой болохыг Ерөнхий сайд мэдээллийнхээ үеэр тодотгож байлаа. Нөгөөтэйгүүр "Эрдэнэс таван толгой" компани нүүрснийхээ экспортоосоо "Чалко" компанийн өрийг төлж байгаа юм. Одоогоор нийт 350 сая ам.долларын зээлийн өрөөс 132 сая ам.долларын өр үлдээд байгаа аж.
Зэсийн экспорт 52.9 хувиар өсч, 214.1 мянган тн-д хүрчээ. Үүнээс 349.2 сая ам.долларын орлого олсон бол алтны экспорт нь 2.2 тн буюу 89.8 сая ам.доллар хүрсэн байна. Тодруулбал, экспортолсон алт 120 хувиар, экспортын дүн 110.4 хувиар өссөн ажээ. Харин төмрийн хүдрийн экспорт 908.6 мянган тн буюу 81.4 сая ам.доллар болжээ. Гэвч энэ бүтээгдэхүүний экспортын дүн 35.3 хувиар буурсан үзүүлэлт гарсан юм байна.
Түүхий газрын тосны экспорт 1.6 сая баррель буюу 157.6 сая ам.доллар болжээ. Экспортын хэмжээ нь 626.3 мянган баррелиар буюу 63.8 хувиар өсч мөн үнийн дүн 63.9 сая ам.доллараар буюу 68.2 хувиар өсчээ. Импортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний хувьд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 28.9 хувиар буурсан байна. Тухайлбал, жилд 100 сая ам.доллараас дээш импортын дүнтэй нийт барааны импорт 389.1 сая ам.доллар болсон ажээ. Имлортын гол бараа бүтээгдэхүүнүүдээс дизель түлш болон ачааны автомашин, хүнд машин механизм тэдгээрийн сэлбэг, эд ангиудын импорт буурсан үзүүлэлттэй байгаа гэнэ. Энэ нь уул уурхай үйлдвэрлэлийн бууралт болон шатахууны нөөц бүрдүүлэлтээс шалтгаалжээ.
Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний импорт нэгдүгээр улиралд 2.2 хувиар, согтууруулах ундаа, тамхины импорт 25 хувиар буурчээ. Үүн дотроос янжуур тамхины импорт 32 хувиар буурсан байна. Улсын төсвийн орлого оны эхний гурван сарын байдлаар 160 гаруй тэрбум төгрөгөөр тасалдаад байгаа аж. Татварын ерөнхий газар 520.9 тэрбумын орлого бүрдүүлэхээр төлөвлөснөөс 119 тэрбум төгрөг дутуу байгаа гэнэ. Мөн Гаалийн ерөнхий газар 59.4 тэрбумаар дутуу буюу 302.9 тэрбумыг төвлөрүүлжээ.
М.Мөнх
"Өдрийн сонин"
Зэс болон газрын тосны экспорт өсч, импорт буурсан улирлын дүнг танилцуулав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани