Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын эрчим хүчний системийн хүчин чадал БИТКОЙН ОЛБОРЛОЖ ДИЙЛЭХ ҮҮ?

Монголын эрчим хүчний системийн хүчин чадал БИТКОЙН ОЛБОРЛОЖ ДИЙЛЭХ ҮҮ?

40 ширхэг "Antminer S9 ASIC” маркийн биткойн олборлогч ажиллуулдаг залуу Г сардаа 8 сая гаруй төгрөгийн тог хэрэглэдэг гэв. Нэг олборлогч сард дунджаар 200 орчим мянган төгрөгийн тог зарцуулдаг гэсэн үг. Харин 40 машин тасралтгүй нэг жил ажиллахад 40 орчим биткойн олборлох хүчин чадалтай нь өнөөдрийн ханшаар тооцвол 1.6 тэрбум төгрөг болж байна.

Анх нэг бүрийг нь 5 сая төгрөгөөр худалдан авсан олборлогчийн үнэ дээр жилийн цахилгааны төлбөрийг нь нэмээд үзвэл нийт зардал нь 296 сая төгрөг. Харин цэвэр ашиг нь 1 тэрбум 300 сая төгрөг. Энэ хэдийгээр "бүдүүлэг” тооцоо ч биткойн олборлох нь яг өнөөдрийн байдлаар асар их ашигтай, тэр хэмжээгээрээ өндөр эрсдэлтэй бизнес болоод байна.

Үүнийг дагаад биткойн олборлох бизнес эрхлэх сонирхолтой монгол хүний тоо огцом нэмэгдлээ. Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр Монголд үйл ажиллагаагаа явуулдаг нэг компани өнгөрсөн сард биткойн олборлогч олон тооны машин хилээр оруулахдаа гаалийн татварт 700 сая төгрөг төлжээ.

Тун удахгүй буюу нэгдүгээр сарын 10-ны үеэр 10 мянган ширхэг биткойн олборлогч машин Монголд буух аж. Анх 1 ам.доллар хүрэхгүй үнэтэй байсан биткойны үнийн огцом өсөлт биткойн олборлолтын чиглэлийг илүү тархааж, бараг айл болгон л тэрхүү "мөнгө ургуулагч машин"-ыг гэртээ тавьчихмаар санагдаж, сонирхож байгаа хандлага анзаарагдаж байна. Ашиг олж, орлогоо сайжруулах гэж байгаа иргэдийн буруу биш. Блокчейн технологи, криптовалютын хөгжлийг ч мөн үгүйсгэх боломжгүй.   

Гэхдээ үүнээс өмнө төр засгаас ЗААВАЛ АНХААРАХ нэг асуудал бий. 

Их Британийн Power Compare тайлангаас харахад биткойн олборлогчид 2017 оны 11 дүгээр сарын байдлаар 27.2 ТВт цаг буюу дэлхийн 159 орноос илүү эрчим хүч хэрэглэжээ. Энэ нь дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 0.13 хувийг эзэлж байна. Хэрэв биткойн олборлогчдыг нэг улс гэж үзвэл эрчим хүчний хэрэглээ нь 61 дүгээрт эрэмбэлэгдэх нь.

Яг энэ нийтлэлийг уншиж байхад буюу 12 дугаар сарын эхний 10 хоногийн байдлаар биткойн олборлогчдын эрчим хүчний хэрэглээ 3 ТВт цагаар нэмэгджээ.

ГРАФИК: БИТКОЙН ОЛБОРЛОГЧДЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ

Манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1,200 орчим МВт-д хүрсэн. Бид өвлийн цагт шаардлагатай цахилгаанаа ОХУ-аас импортолдог. Монгол Улс өнгөрсөн хугацаанд эрчим хүчний асуудалтай байнга л тулгарч ирсэн. Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 13-ны өдөр баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг хангахын тулд импортын татвараас чөлөөлөх хуулийн төсөл УИХ-д өргөн баригдлаа. Өнгөрсөн хугацаанд Монголын эрчим хүчний асуудлыг шийдэх гэж олон ч мега төслүүд эхэлсэн. Зарим нь бүтсэн, зарим нь бүтээгүй. Бүтээгүй мега төслүүд нь 450 МВт хүчин чадалтай V цахилгаан станц, 315 МВт хүчин чадалтай Эгийн голын усан цахилгаан станц гэх мэт хөвөрнө.

Нөгөө талаар Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахын тулд шөнийн цахилгааны тариф тэглэх бодлого хэрэгжүүлж, эрчим хүчний хэрэглээг улам нэмэгдүүлж буй.

Яг одоогоор эрчим хүчний салбарын хүчин чадал хамгийн дээд цэгтээ хүрч ажиллаж байна.Үүнд биткойн олборлогчдын цахилгааны хэрэглээ нөлөөлж эхэлсэн, цаашид зохицуулалт шаардлагатай талаар салбарынхан ярьж эхэллээ.

Тухайлбал Крипто валютын арилжааны платформ Trade.mn-ий Гүйцэтгэх захирал Б.Гантиг"Эрчим хүчний асуудал дээр биткойн олборлохын нэг сайн тал нь хэлбэлзэлгүй хэрэглээ юм.Тиймээс цахилгааны асуудлыг тодорхой болгож, төлбөр тавьж, хүмүүс тооцоогоо шударгаар хийдэг нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ хэтэрхий их зохицуулалт орж болохгүй. Хэт хорьж эхэлбэл хулгайгаар тог хэрэглэх асуудал үүсэх эрсдэлтэй байж магадгүй. 

Хамгийн гол нь төрдөө хохиролгүй байх нь чухал. Одоогоор манай эрчим хүчний систем хамгийн өндөр хүчин чадлаараа ажиллаж байна. Олон хүн биткойн олборлолт сонирхож байна. Цаашид ч нэмэгдэх байх. Тиймээс эрчим хүчний асуудлыг төр засгаас анхааралдаа авах болов уу гэж бодож байгаа.

Манай өмнөд хөрш нийт биткойны 70-80 хувийг олборлож байна. БНХАУ-аас биткойны арилжааг хаачихсан хэрнээ олборлолтыг маш их дэмждэг. Тэд цахилгааны асуудлаа батлан хамгаалах салбар, төрийн мэдлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр шийддэг юм билээ" гэв. 

Харин "Ард санхүүгийн нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг энэ талаар "Манайх туршилтаар дунд шатны ферм ажиллуулж эхэлсэн. Хүндрэлүүд байдаг юм байна. Үүнд цахилгаан хамгийн том асуудал болж байна .

Бидэнд энэ цаг үед түүхэн боломж гарч ирсэн. Монголчуудад газар нутаг бий. Түүнийгээ ашиглаад салхин цахилгаан станц барьж болно. Нарны энергийг ашиглаж болж байна. Энэ энергийг биткойн болгоод, биткойноо ам.доллар болгоод явж болно. Гэхдээ зөв хөдлөх хэрэгтэй.

Би "Крипто үндэстэн” чуулган хийснээрээ мэдлэгийг тэгш хуваарилж, хүн болгон орлогоо нэмэгдүүлээсэй гэж хүссэн. Монголд баялгийн тэгш бус хуваарилалт маш их байна. Хүмүүс мэдээлэлгүйгээсээ болж дандаа боломжоос хоцордог. Нөгөө талаас төр засаг таатай, зөв орчныг бүрдүүлж өгөх ёстой. Дутагдаад буй цахилгааныг нь бий болгож, гэр хороололд хүрэлцэхгүй байгаа цахилгааны сүлжээнд хөрөнгө оруулах ёстой” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлэв.

Монгол Улс эрчим хүчээ бие даан үйлдвэрлэж дийлдэггүй орон. Технологийн салбарын үсрэнгүй хөгжил эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж байна. Энэ үеэр төр засаг эрчим хүчний томоохон төслүүдээ хөдөлгөх, биткойн олборлогчдын эрчим хүчний хэрэглээг хууль эрх зүйн орчноор зохицуулах шаардлагатай болжээ.

Б.БЯМБАСҮРЭН, IKON.MN

Монголын эрчим хүчний системийн хүчин чадал БИТКОЙН ОЛБОРЛОЖ ДИЙЛЭХ ҮҮ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани