Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засгийн зудан дээр улс төрийнхийг нэмэх хэрэг байна уу, Ерөнхийлөгч өө

1944-1945 оны өвөл Монгол орон тэр чигээрээ их зуд турханд нэрвэгдэн, улсын нийт мал сүрэг үлэмж хэмжээгээр хорогдож байсан хүнд үе тохиосон юм гэдэг. Тэр үед тухайн цагийн нам төрийн удирдагчид болох Х.Цойбалсан, Ж.Самбуу нарын хооронд болсон яриаг уншиж байсан санагдана. Х.Чойбалсан Ж.Самбуу даргыг дуудаад "Цаана чинь зуд болж, малчид хэцүүдэж байгаа юм биш үү.

 

    Чи хөдөө явбал яасан юм" хэмээтэл хариуд нь "Би тэнд очиж зудан дээр зуд болоод яах вэ" гэж хэлсэн гэдэг. Үнэхээр байгалийн гамшигт үзэгдлийг давах гэж ядарч яваа хөдөөний малчид дээр дарга очоод дэм өгөхөөсөө илүү дараа л болно. Түүн шиг зудан дээр "зуд" болсон үйл явдлууд манай улс төрийн хүрээнд идэвхитэй өрнөж эхлээд, бүр эрчээ авчихлаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл парламентын босго давж, ирэх пүрэв гаригт эцсийн халэлцүүлгийг нь хийх гэж байна.

 

    Олны хэлж заншсанаар Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлах хууль батлагдвал ямар байдал үүсэх вэ. Засаглалын зөв хэлбэр, парламентыг сонгодог тогтолцоо гэхээсээ Засгийн газрыг огцруулах дүр зураг түрүүлж харагдаад байна. Үнэхээр ч тийм юм. Өнөөдөр манай улсын эдийн засаг хүнд байгааг бүгд мэдэж буй. Өмсөх оймсноосоо бусдыг шахуу үйлдвэрлэдэггүй Монгол орны хувьд газар доорх баялгаа зарж мөнгө олдог ганц улирал нь ирээд байна. Харин энэ үед "Монгол Улсын Засгийн газар долдугаар сарын 1-нд хуулийн хэрэгжилтээр огцорно" гэвэл хөрөнгө оруулагчдад ямар сигнал өгөх вэ.

 

    Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсны ачаар арай гэж манайх руу эргэж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид шууд л мөнгөө татчихна. Улс төрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл. Тэд ашиг олохын тулд хөрөнгөө оруулж байгаа болохоос, унах нь тодорхой Засгийн газартай орны юунд нь найдаж хөрөнгөө эрсдэлд оруулах билээ. Өөрөөр хэлбэл, "Давхар дээл"-ийн тухай хуулийн төсөл яг тийм дохиог гадны хөрөнгө оруулагчдад өгч байна.

 

    Түүнээс гадна хууль батлагдаж, Засгийн газрын дийлэнхийг гаднаас бүрдүүллээ гэхэд байдал одоогийнхоос дээрдэх үү. Бас л баахан албан тушаалын халаа сэлгээ, холио хутгаа. Хоолондоо орж буй хоёрдугаар ээлжийнхэн албан тушаалын бялуугаа хуваахын тулд төрийн алба, улсын өмчит үйлдвэрүүдэд дахин шинэ хуваарилалт эхэлнэ.

 

    Шинэ хүн сонгогдлоо гэхэд адаглаад ажилдаа сурах, танилцах, дадах гэсээр бас хугацаа алдана. Мэдээж шинэ засгийн эсрэг акц хийгээд, улдаад суучих улс төрийн үйл явдал өрнөж л таарна. Эцсийн дүндээ үүнээс монголчууд л хохироод үлдэх юм. Тиймээс нэгэнт нүүрлэсэн эдийн засгийн зудан дээр улс төрийн зуд нэмж юугаа хийх билээ. Энэ байдлаас гарах ганц л гарц байна. Ухаалаг төртэй болохын төлөө ухаанаа уралдуулсан хэлэлцүүлэг дээр Ерөнхийлөгч "Монгол Улсын Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой.

 

    Хэрвээ хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулах болбол улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүсгэх учраас хориг тавина" гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь өргөн барьсан хуулийн төслийг хугацааны хувьд тэр хэлбэрээр нь батлахгүй бол, Монгол Улсын Ерөнхийлөгч баталсан өдрөөс нь хойш ажлын тав хоногийн дотор хориг тавих эрхтэй. Гэвч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх эрх УИХ-д бий. Угаас энэ хуулийн төслийн хэрэгжих хугацаан дээр олонхи биш цөөнх хүчтэй дэмжлэгтэй болчихоод байгаа. Тиймээс улс төрийн тогтвортой байдлын төлөө Ерөнхийлөгч өөрийнхөө өргөн барьсан төслийг УИХ-аас эргүүлэн татахаас өөр боломжит хувилбар харагдахгүй байна. Гэтэл эрхэм төрийн тэргүүнд ийм алхам хийхэд нь хугацаа бас л бага үлдэв. Өнөө маргаашгүй л шийдээ хэлж, шийдвэрээ эс гаргах аваас галт тэрэг хэдийнэ хөдөлж араас нь хэчнээн чанга хашгираад ч зогсоож хүчрэхүй болох юм.

 

Эдийн засгийн зудан дээр улс төрийнхийг нэмэх хэрэг байна уу, Ерөнхийлөгч өө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани