- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гангийн үйлдвэрлэл хэмээх гайхамшгийг гартаа хэзээ оруулах вэ
Аж үйлдвэрийн салбарт гангийн үйлдвэрлэл гэж гайхамшиг байдаг. Гангийн үйлдвэрлэлийг эдийн засгийг тэтгэх мөнхийн хөдөлгүүр хэмээн дэлхий нийтэд тодотгодог юм байна. Сайшаалтай нь монголчууд гангийн аж үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлэх талаар ярьдаг бичдэг болсон. Монголд коксжих нүүрс нь байна, төмрийн хүдэр нь өч төчнөөнөөрөө байна. Харин гангийн үйлдвэрлэл нь алга. Гэхдээ оргүйгээс охинтой гэдэг шиг төмөрлөгийн жижигэвтэр үйлдвэр биий. Одоогоор хаягдал төмрийг дахин боловсруулж байгаа ч хожим хойно гангийн үйлдвэрийн суурь болох магадлалтай.
Монголд хоёр тэрбум орчим тонн орчим төмрийн хүдрийн нөөц бий гэсэн таамаг судалгаа байдаг. Үүнээс баталгаажсан нь 600 гаруй сая. Үүний 450 сая орчим нь Урал-Сибирийн төмрийн хүдрийн их судлын төгсгөл Дархан, Сэлэнгийн бүс нутагт бий.
Төлөвлөж байгаа хар төмөрлөгийн үйлдвэр бүрэн утгаараа ажиллабал жилд 500 мянган тонн ангижруулсан төмөр, 300 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.
Нэг тонн төмөрлөг үйлдвэрлэхэд 1.6 тонн төмрийн хүдэр, 0.6 тонн коксжих нүүрс шаардлагатай байдаг аж. Монголд бол аль аль нь байж л байна. Ган үйлдвэрлэх ийм бүхий л талын бэлэн нөөцтэй улс тийм ч олон бус. Жишээлбэл, төмрийн хүдрийн арвин нөөцтэй Бразил улс коксжих нүүрс байхгүй.
Коксжих нүүрс, төмрийн хүдэр, гантай байсан цагт юмны эзэн сумын занги шиг сууж чадна. Түүнчлэн бусад төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханшид нөлөөлөх боломж бүрддэг. Учир нь хуруувч, тэвнээс эхлээд автомашин, нисэх онгоц хүртэлх бүхнийг гангаар хийдэг. Гангийн үйлдвэрлэлийг гартаа оруулаад авсан цагт улс орон хөгжиж хөллөх түлхүүр аяндаа атганд ороод ирдэг гэнэ. Япончууд дайны дараа ард түмнээ өлсөж байхад гангийн үйлдвэрээ түрүүлж барьж байгуулж байсан гэдэг. Тэд ингэж эдийн засгийн мөнхийн хөдөлгүүрээ "асаасан” нь өнөөгийн хөгжлийн гараа байв. Алсыг харж, алхам түрүүлэхийн жишээ гэвэл энэ байх л даа.
Гэхдээ МАН-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ”Дархан, Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн өгүүлбэр бий. Энэ төсөл хэрэгжээд эхлэхээр дотоодынхоо зах зээлийг эхний ээлжинд хангана гэсэн зорилттой. Төлөвлөж байгаа хар төмөрлөгийн үйлдвэр бүрэн утгаараа ажиллабал жилд 500 мянган тонн ангижруулсан төмөр, 300 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Одоогоор Дэлхийн банкны санхүүжилтээр "Дархан Сэлэнгийн төв бүсэд Хар төмөрлөгийн цогцолборыг Дэд бүтцийн хамт байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх ажил судалгааны шатандаа явж байгаа гэсэн ойрмогхоны мэдээ байгаа.
Уг төслийн байгаль орчин, нийгмийн урьдчилсан судалгааг "Экотон”, "Ажэд” зэрэг мэргэжлийн байгууллагууд урьдчилсан судалгааны тайлангаа өнгөрөгч оны сүүлчээр олон нийтэд танилцуулаад байгаа билээ. Уг нь 2011-2016 онд Хар төмөрлөгийн цогцолбор байгуулах төслийг Засгийн газар баталсан байдаг.
Монголчууд гангийн үйлдвэрлэлийн тухайд гэвэл тийм ч "таг” ард түмэн биш. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр гэж бэлээхэн бэлэн бааз суурь, хурааж хуримтлуулсан туршлага бий. Хүчин чадал нь даанч бага болохоос бус хүдэр боловсруулж төмөр гаргадаг жижиг үйлдвэр Эрдэнэтэд байдаг гэсэн. Гэвч энэ салбарт эдийн засгийн урвуу хамаарал яваад байдаг нь гачлантай.Өөрөөр хэлбэл төмрийн хүдэр, хаягдал төмрөө гадагш нь экспортлоод оронд нь бэлэн бүтээгдэхүүн өндөр үнээр авдаг.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэхэд хаягдал төмөр боловсруулж гулдмай болгоод Хятад руу нэг тонныг нь 250 ам.доллараар гаргадаг тухай хоёр жилийн өмнө ч билүү чих дэлсэж байсан. Харин хятадууд манайхаас авсан гулдмайг лист, булан төмөр, цувимал гэхчлэн бэлэн бүтээгдэхүүн болгоод тонныг нь 650 ам.доллараар эргүүлээд манайханд зарах жишээний. Монгол Улс төмрийн хүдрээ ямар ч татваргүйгээр урагш нь гаргадаг бол, Хятадаас орж ирж байгаа төмөр нэлээдгүй өндөр татвартай байдаг гэнэ.
Энэ мэт урвуу хамаарлаас гарах гарц нь дотооддоо гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдал. Хэдэн жилийн өмнө төмрийн хүдэр экспортолдог монголын 10 гаруй аж ахуйн нэгж нэгдэж "Монгол ган нэгдэл” нэртэй компанийг үүсгэн байгуулсан. Тэд том жижиг нийлсэн 8-9 үйлдвэр барих асуудлыг ярьж байсан. Одоо сураг ажиг нь нэг л бүдэгрээд явчихлаа. Ийм тооны үйлдвэрийг гурван жилийн хугацаанд барих боломжтой гэж тооцож байгаа бөгөөд нийтдээ 1.3 тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо байв.
Монголд нэг сая тонн-ын хүчин чадалтай ганц үйлдвэр байхад л хүдрээ гадагш нь зөөгөөд байх шаардлаггүй болно гэсэн тооцоо байх юм билээ.
М.Нэргүй
Zaluu.com
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||