- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголчууд газрын тосны үйлдвэртэй болох уу
Энэ үгийг бид маш олон жил ярьсаар иржээ. Анх нефтийн үйлдвэртэй болох сэдлийн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат бидэнд өгч байсныг сайн санаж байна.
Тэрбээр Тамсаг газрын тос гарган авлаа хэмээхэд газар дээр очин хар алт хараад омогшин хөөрч дэгжин цайвар дээлийнхээ энгэрийг мялаан нүүр дүүрэн инээж байсан зураг нэгэнт түүх болон үлдсэн. Энэ цагаас хойш монголчууд өөрсдөө газрын тос олборлон дотооддоо шатахуун үйлдвэрлэх хүсэл мөрөөдөл нь 20 гаруй жил болжээ.
Харин өнөөх Тамсагийн нефть маань дотооддоо боловсруулах бус урд хөрш рүү гарсаар байгаа нь бодит үнэн юм. 2012 онд уул уурхайн бүүм болж байх үед буюу хамгийн их хэрэглээтэй үедээ Монгол Улс жилд 1.200.000 тонн газрын тос "залгисан” дүн бий. Одоогоор эл дүн нэг сая тоннд хүрэхгүй байгаа ч цаашид нэмэгдэх төлөвтэй. Тэгвэл боловсруулах үйлдвэрт шаардагдах түүхий тос хангалттай тул дотоодын эрэлтийг бүрэн хангана гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байна.
"Петро Чайна Дачин Тамсаг” компанийн тос олборлож буй бүтээгдэхүүн хуваах гэрээтэй хоёр талбайгаас гэхэд 2040 он хүртэл түүхий эдээр хангах боломжтой юм байна. Мөн газрын тосны хайгуул хийж байгаа хэд хэдэн компани бийгээс гадна хоёр ч талбайд нөөц илрүүлсний нэг нь Өмнөговь аймагт аж. Газрын тосны үйлдвэр баригдвал нэн тэргүүнд дотоодоосоо түүхий эдээр хангана гэж тусгасан байдаг билээ.
Хэдэн жилийн нүүр үзэж буй энэ асуудлаар гэхдээ сүүлийн хэдэн жил нааштай мэдээ гарч, Энэтхэгээс зээл авч барина гээд л яригдаж байгаа. Гэвч бас л үүнд итгэх хүн ховор болжээ. Нөгөө хэлц үгийн адилаар хийсэн, дууссан хойно нь итгэе дээ гэх олон болжээ.
Энэ сарын эхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн төлөөлөгчид Энэтхэг улсад ажиллаж, тус улсын Гадаад хэргийн яам, "Инженерс Индиа Лимитэд” компани болон ЭКСИМ Банк зэрэг байгууллагад ажлын уулзалт хийжээ. Уулзалтаар газрын тосны салбарт олон жил амжилттай ажиллаж томхон үйлдвэрүүдийг барьж байгуулсан туршлагатай, Энэтхэгт төдийгүй олон улсад нэр хүндтэй "Инженерс Индиа Лимитэд” компани Монгол Улсад Газрын тосны үйлдвэр барьж байгуулах төслийн нарийвчилсан үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэлийг 2018 оны 2 дугаар сард хүлээлгэн өгөхөөр шамдан ажиллаж буйгаа танилцуулав.
Ямартаа ч Энэтхэгийн талд төслөө хүргэсэн байна. Харин хоёрдугаар сард тэд энэ төслийг хэрэгжүүлэх боломжтой эсэхээр хариу өгөх гэнэ.
Газрын тосны үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр Сайншандыг сонгоод байгаа. Сайншандын Аж үйлдвэрийн цогцолборт барьж байгуулах Газрын тосны үйлдвэр нь дотоодын түүхий эдэд түшиглэн 1.5 сая тонн "Евро-V” стандартын бензин, дизель түлш жилдээ үйлдвэрлэх бөгөөд дагалдах 30 гаруй жижиг үйлдвэр байгуулагдаж 600 гаруй ажлын байр бий болох аж. Өмнө Монгол Улсын Засгийн газар Энэтхэгийн Засгийн газраас олгосон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулахаар шийдвэрлэснийг УИХ 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр соёрхон баталсан юм.
Энэ төслийг 2020 онд дуусгах бөгөөд хэрэв амжилттай хэрэгжвэл дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх боломжтой гэсэн олон эерэг үзүүлэлтүүд бидэнд ирнэ.
Одоогоор хөрш орнуудын бензин шатахуунаас хамааралтай манай улс газрын тосны үйлдвэртэй болох мөрөөдөл хурдан л биелээсэй билээ.
Өдгөө Монгол Улс ОХУ-аас дийлэнх буюу нефтийнхээ 90 гаруй хувийг импортолж буй. Тэгвэл дотоодод үйлдвэртэй болсноор гадаад орноос хараат байдлаас ангижирч, литр шатахууны бөөний үнэ 850-1159 төгрөг болох тооцоо гарсныг онцолъё.
Бензин, шатахууны үнэ нэмэгдэхтэй зэрэгцээд Долгор эмээгийн зардаг талхны үнэ хүртэл дагаас өсдөг гэж хэлэхэд хилсдэхгүй.
Төрийн засгийн үе үеийн удирдлагууд хий дэмий үрэлгэн төсөв баталж, бэлэн мөнгө тараах гэх мэт явуургүй ажил хийж байхаар улс орны ирээдүйд өгөөжтэй сэргээн босголтондоо анхаарлаа хандуулж Газрын тос боловсруулах үйлдвэртэй болохыг мөрөөдсөн монголчуудын хүслийг 2020 ондоо хурдан биелүүлж амраагаач эрх баригчид аа.
С.Отгон
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||