Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЭКОЛОГИЙН ХОХИРЛЫГ ТООЦДОГ НЭГЖИЙГ ТӨРИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ БАЙГУУЛАХ САНАЛ ГАРГАВ

 
 ЭКОЛОГИЙН ХОХИРЛЫГ ТООЦДОГ НЭГЖИЙГ ТӨРИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ БАЙГУУЛАХ САНАЛ ГАРГАВ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар "Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоол гаргаж байсан. Тэгвэл энэхүү тогтоол хэрхэн хэрэгжиж байгаа талаар танилцах хэлэлцүүлгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр 21 аймгийн удирдлагуудыг хамруулан цахим хэлбэрээр зохион байгууллаа. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн, Г.Мөнхцэцэг нарт хуваарилан ашигт малтмал уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулах асуудлыг судалж Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд хэлэлцүүлэн Байнгын хорооны 05 дугаар тогтоол гарч 10 үүрэг бүхий чиглэлийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн болно гэлээ. Ингээд Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн "Тогтоолын биелэлт ирүүлэх тухай” 7/10365 тооот албан бичгийг бүх аймаг, холбогдох байгууллагуудад хүргүүлсний дагуу өнөөдөр 21 аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, Тамгын газрын удирдлагууд цахим хуралдаанд оролцож тус Байнгын хорооны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв.

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал хийсэн мэдээлэлдээ, өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 14 сумын нутаг дэвсгэрт 58,262.04 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 52 аж ахуйн нэгжийн 84 тусгай зөвшөөрөл, 15 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 505,562.93 га талбай буюу 75 аж ахуйн нэгжийн 100 хайгуулын зөвшөөрөл олгогдсон байна. 2017 онд аймгийн хэмжээнд 15 аж ахуйн нэгж ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа, 11 аж ахуйн нэгж хайгуулын үйл ажиллагаа явуулсан. Үүний дотор иргэдийн эсэргүүцэл гомдолтой тулгарсан хэд хэдэн аж ахуйн нэгжүүд байна. Тухайлахад, Баянхонгор аймгийн Заг сумын нутаг дэвсгэрт 390 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг нэгэн компанийн үйл ажиллагааг зогсоох талаар иргэд удаа дараа хүсэлт ирүүлсний дагуу ажлын хэсэг томилж, тус ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг аймгийн Засаг даргын Зөвлөл, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлэв. Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал уламжлах тухай” 47 дугаар тогтоолыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлсэн болно. Иймд аймгийн Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн "Зарим газар нутгийг аймгийн тусгай хамгаалтад авах тухай” 130 дугаар тогтоол гарч, тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай албан тоотыг холбогдох дээд шатны байгууллагуудад хүргүүллээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн "Нөхөн сэргээлтийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын дагуу 2019 оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд эвдэрсэн газруудын нөхөн сэргээлтийг дуусгаж дахин үйл ажиллагаа явуулахгүй байхаар шийдвэрлэсэн бөгөөд мөн хугацаанаас хойш зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг байх болно гэж танилцуулав.



Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, "Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого хийх ажлын удирдамж”-ийн дагуу аймгийн Засаг даргын 2017 оны А/137 тоот захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг тооллого судалгааны ажлыг орон нутгийн холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ оны 05 дугаар сарын 22-ноос 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллалаа. Тооллогын дүнгээр нийт 415.26 га талбайд эвдрэлд орж орхигдсон бөгөөд 371.26 га талбай гар аргаар хууль бусаар ашигт малтмал /алт, нүүрс, анар/ олборлох, 37.96 га нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу уул уурхайн олборлолтод, 2.58 га нь овоолгод дарагдсан, 3.46 га талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга/ техникээр олборлох үйл ажиллагаанд тус тус өртсөн. Нийт талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай эсэх талаар ангилан авч үзвэл 305.64 га-д шаардлагатай, 109.62 га-д шаардлагагүй гэсэн дүгнэлт хийгээд байна. Энэ онд нөхөн сэргээлтийн  ажлыг 11 га-д төрийн бус байгууллагуудаар хийлгэж хүлээн авав. Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг тухай бүр нь зогсоох арга хэмжээ авсны дүнд Улсын байцаагчийн албан шаардлага 3, үйл ажиллагааг зогсоох акт 2, нөхөн төлүүлэх тухай акт 2, нөхөн төлбөрт 3.9 сая төгрөг, мөн 11.4 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, барагдуулан ажиллалаа гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тус Байнгын хорооны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт орших ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газар дээр нь ажилласан талаар танилцуулав. 2017 оны 05 дугаар сарын 23-ны байдлаар Цэнхэр сумын нутаг дэвсгэрт 17 ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаагаас бүгд алтны нөөцтэй талбай. Газар дээр нь очиж танилцахад бүх талбайн хэмжээнд эвдрэлд орсон ба ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй байсан ч хөрс нь хөндөгдсөн, олон тооны нуур далан байгуулагдсан учир бороо хур орох болон уулын ус буух тохиолдолд голын ус нь бохирдолд ордог байна. Иймд тус талбайн хэмжээнд хамгаалах нуур далан хийлгэж, нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэж үзсэн. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн дүгнэлт гарсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон цуцлах арга хэмжээ авч болно хэмээсэн санал, дүгнэлтийг танилцуулав.

Цахим хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцад Дорноговь аймгийн Даланжаргал сумын "Алаг толгод”, "Гашуун” зэрэг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласныг цуцалж өгөхийг хүссэн иргэдийн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хороо Ашигт малтмал, газрын тосны газартай хамтран ажиллаж тус газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/199 тоот тушаалаар сонгон шалгаруулалтыг цуцалсан хэмээн танилцуулав.

05 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, А.Сүхбат, Ц.Гарамжав нар хобогдох албан тушаалтнуудаас тодруулга авч, тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж нь байгаль орчны нөхөн сэргээлтийг зайлшгүй хийх ёстой талаар байр сууриа илэрхийлж байв. Мөн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан салбарынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, УИХ-ын гишүүдийн асуултад тайлбар өгөв. Аймгуудын удирдлага тулгамдаж буй асуудлаа танилцуулахын зэрэгцээ цаашид анхаарах асуудлын талаар саналууд мөн хэлж байлаа. Тухайлбал, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, төрөөс санхүүжилт гаргаж экологийн хохирлыг тооцдог нэгж байгуулах саналтай буйгаа илэрхийлэв.

Ийнхүү Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд болон хуралдаанд оролцсон албан тушаалтнуудаас гарсан саналуудыг тусгаж Монгол Улсын Засгийн газарт Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөхөөр тогтлоо.

ЭКОЛОГИЙН ХОХИРЛЫГ ТООЦДОГ НЭГЖИЙГ ТӨРИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ БАЙГУУЛАХ САНАЛ ГАРГАВ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани