Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

”Ганц мод”-ны олон жолоочийн ЗОВЛОН

”Ганц мод”-ны олон жолоочийн ЗОВЛОН

 

Сайд дарга нар, сэтгүүлчдийн десант буухын өмнө манай сэтгүүлч Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд сурвалжлага хийж "Нүүрсний замаар” цуврал нийтлэлийг гаргаж байсан. Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэрхэн шийдсэн талаар мэдээлжээ..

 

... Нүүрс тээвэрлэлтэд  үүссэн хүндрэлтэй байдлыг арилгах зорилгоор Засгийн газар зарим нэг зохицуулалт хийлээ. Энэ дагуу Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэх хүртэл түр хугацаанд Тавантолгойн ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хаднаас Гашуунсухайт боомт гэсэн чиглэлээр тээвэр хийх боллоо...

 

Цагаан хад
Цагаан хад

 

Амархан бас  ухарсан шийдвэр

 

Тавантолгой-Гашуунсухайтын зам дээр очерлох нүүрс тээврийн 7000 жолоочийн асуудлыг их "амархан” шийджээ. Нүүрс тээвэрлэлтэд  үүссэн хүндрэлтэй байдлыг арилгах зорилгоор Засгийн газар зарим нэг зохицуулалт хийлээ... гэсэн энэ мэдээний ард "лайк” дарж байгаа жолооч бараг алга. Харин "энэ үнэн үү” гэсэн гайхшрал их байна. Учир нь нэг очероос шинэ хэлбэрийн очерт дахин орох болсноо тэд төсөөлж байгаа. Яамдын боловсруулж Засгийн газартаа оруулсан шийдэлд ачилтын даацыг нэмэгдүүлснээс өөр шинэ зохицуулалт харагдсангүй. Ачаатайгаа 100 тонн хүрдэг, 15 метр урт хүнд даацын машинууд уралдан алалцаж, тоосон үүл босгон очдог байсан Цагаан хад гаалийн хяналтын  хашааг буцаагаад нээх тухай шийдвэр.

 

Цагаан хад-Гашуунсухайт хооронд тээвэр хийхдээ орон нутгийн чанартай шороон зам ашиглах …

 

Энэ шийдэл их энгийн бас маш ноцтой. Одоо засмал буюу асфалтан зам дээр 80 тонноос илүү ачихгүй байх хягаартай. Төр Хятадын талаас хязгаарлагдсан нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд нэг машины нүүрс ачилтын хэмжээг нэмэгдүүлж 100-120 тонн болгох үүднээс шороон замын тээврийг сонгох яамны саналыг дэмжсэн бололтой. Ингэснээр Хятадын таталтад боогдон урт очерт байгаа зарим машиныг хар замаас буулгаж шороон зам дээр нь давхиулахаар зохицуулалт зарлажээ. Цагаан хадны гаалийн хяналтын бүс  гэх  нүүрс буулгах хашааг дахин нээнэ гэж шуугилаа.

 

Хатуу хучилттай талбайгүй,  тохижуулаагүй гаалийн бүсийн хашаанд эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж ажиллаарай гэж орон нутагт нь үүрэгдэн хаяж байгаад гайхах хүн олон байна. Ийм амархан байсан бол яах гэж хагас жил ингэж баахан залуусын махыг зулгаав. Яах гэж Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаалаа гэж зарлав. Одоо нээгдэх энэ гаалийн хяналтаар овоглогдсон хашаа хэний түрээс вэ. Уртад явах 5000 гаран машин энэ дөрвөн хашааг 7 хоногт л нүүрсээр дүүргээд ирэхээр гадаа нь  үүсэх дараалал,  эмх замбараагүй давхилдааныг хэн хянаж чадах юм...

 

Цагаан хадны гаалийн бүс хэнд ашигтай байсан бэ?!

 

Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаасан төрийнхөн ба түүнийг нээлгэхээр зүтгэсэн ТББ -ын нэр барьсан нөхдүүд ашиг сонирхлын зөрчилтэй байсан харагддаг.  Өдөрт 3000-4000 машинд талхлагдах хөрс шороог бодоод Тавантолгой-Цагаан хадны хоорондох шороон замын тээврийг төр хэзээ нэг цагт зогсоох л байсан. Цагаан хад хаагдахад энэ бүсээс түрээс татаасын мөнгө цохидог хятадууд ба манай хэдэн бизнес хамууд шаналсан болов уу. Нөгөө талд богинын тээвэрт / Цагаан хаднаас-Ганц мод. 20 км / өөрсдийн жолооч нараа шахах хятадуудын зорилго ч мөн Цагаан хадтай зэрэг хаагдсан гэж яригддаг.Одоо энэ боломж нь засгийн шийдвэрээр нээгдэж мэдэхээр байна.

 

Үнэн хэрэгтээ очоод харахаар Цагаан хад хаагдсанаар суурин иргэдийн орлого буураагүй. Урт очерын жолооч нар бууж мордон хооллож, гэр буудалд нь хонож өнжсөн хэвээр л байсан. Бас нарийн харвал яг сумын уугуул иргэд ч тэндээ бизнес хийгээд байдаггүй. Ихэнх нь шилжиж ирсэн, нэг бол  машинаа дагасан иргэд хоолны гэр, дэн буудал ажиллуулдаг.

 

Харин Цагаан хадыг хаасны цаана нь том мөнгө хийж байсан хэдэн хүний орлого нам зогссон байж болно. Гаалийн хяналтын талбай гэх нүүрс буулгаж буй хашаа.  Үүний цаана түрээс хураамж зэргээс мөнгө хийдэг цаад эздийнх нь  мөнгөний урсгал нам хаагдсан гэж хардахаар. Тэгээд жишиг болсон аргаар Цагаан хадны иргэдийн нэр барьсан ТТБ бий болсон гэж хардахаар байгаа. Олон нийтийн сүлжээ ашиглан төрд шахалт үзүүлсээр ирсэн. Нэлээн мөнгө хаяж жүжигчид тоглуулж, дром камер хөөргөсөн Цагаан хадыг нээхийг дэмжсэн реклам ч хийлгэсэн байсан. Үнэндээ тэмцэх, шаардах зүйл нь ганц гаалийн хяналтын бүсийг нээх төдий бус ерөөс хилийн боомтоо бодлогоор хөгжүүлэх асуудал байсан. Одоо болтол гэрэл цахилгаантай болоогүй, суурин ч гэхэд жижигдэх төмрийн хогоор хашаа зүүсэн, хаяагдсан газар шүү дээ.

 

 

Ганц модны  олон жолоочийн зовлон

 

Шинэ сайдууд, сэтгүүлч нар маань Тавантолгой-Гашуун сухайтын замд "зочлохдоо” олон жолооч нарын нэг асуудлыг сайн ойлгоогүй,  зөвхөн зам нүүрсээ харсаар ирсэн бололтой.

 

Энэ урт очерийн зам дээр байгаа машинуудын ихэнх /3500 орчим/ нь хилийн цаадах Хятад эзэдтэй түрээсийн машинууд ба үлдэх хувь цөөхөн хувь нь /2000 хүрэхгүй нь/  Монгол компанийн нэр дээр бүртгэлтэй. Мөн 1500 орчим нь банкны барьцаанд байгаа зээл хүүгийн нэхэлтэй хувийн машинууд. Ажилгүй зогсох л юм бол зээлийн хүү төлбөр нь явж өгнө. Тийм болохоор жолооч нар урт очер, хүнд хэцүү бүхнийг орхиод зориглож өөр тийш хөдлөхгүй байгаа харагддаг.  Өөр боомтууд руу шилжье гэхээр банкны барьцаанд байгаа машин нь нүүрс тээврийн компани руу шилжих боломжгүй. Ачаа тээврийн эрхтэй компани руу тээврийн хэрэгсэл шилжихгүй бол хил гаалиар гарч нүүрс тээвэрлэх боломжгүй. Тийм болохоор өр зээлтэй машин авсан жолооч нар хил давахгүй л бол хямд үнээр "бэлэн” мөнгөөр ачдаг тээвэрт явцгааж, урт дараалалд тоо нэмж байгаа. Хятадын таталт сайн, ашиг их байсан түр зуурын дуулианаар жар, далан саяар үнэлэгдэх том машинууд хэдхэн сарын дотор өдөрт хорь гучаар нэмэгдэн, Тавантолгойн зам дээр гарч ирсэн байдаг. Бараг бүгд банкны зээлээр орж ирсэн ийм машинуудаа яахаа мэдэхээ байсан "эзэн” жолооч нар маш их бий. Энэ "барьцааны” машинуудыг өөр тийш, шинэ тээвэрт хөдөлгөх хөшүүргийг төр хийгээд өгчихөдТавантолгойн нүүрс тээвэр нь ядаж хэвийн ачаалалдаа орохоор.

 

Төрөөс хийх гол зохицуулалт юу байсан бэ

 

Гол асуудал бол энэ зунаас Хятадын тал нүүрс таталтаа эрс багасгасан ба үүнээс үүдэн зам дээр машины илүүдэл бий болсон нь түгжрэлийн гол асуудал. Хятад өдөрт 400-500 машин оруулж байх энэ квот цаашид ч хадгалагдах байх. Энэ хэмжээний таталтаар нүүрс тээвэрлэхэд 3000 орчим машин байхад хангалттай гэсэн тооцоо байдаг. Цаана нь 4000 машины илүүдэл бий болчихоод байгаа гэсэн үг. Эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийн наад захын ойлголтоор энэ асуудлыг харж болно. Нүүрсний үнэ өсөж, хятадууд өдөртөө 1200-1500 нүүрсний ачсан машин хилээрээ татаж, орлого сайн байсан үед нэмэгдэн 7000-д хүрсэн машины илүүдлийг өдөрт 300-400 машин болж хоёр дахин багассан байхад ч яаж ийгээд зам дээр барих гээд байгаа нь  тун явуургүй харагдаж байна. Үүнийг л төр тооцож  шийднэ гэсэн хүлээлт байсан.

 

Бодит байдлыг жолооч нар,  нүүрс тээврийн компаниудад ойлгуулж ачилтын хэмжээнээс хэтрээд байгаа бусад машинуудыг өөр бусад  боомтууд дахь тээвэр рүү шилжүүлэх арга замыг судлах ёстой байх. Бусад боомтууд машин бүртгэж байгаа ч Цагаан хад нээгдэж уртын очер багасч, байдал дээрдэнэ нь гэсэн хоосон найдлагатайгаар жолооч нарыг зам дээр барьсаар. Олон залуус хахир өвөл машиндаа амьдарч, зам дээр зогссоор байна. Хэрвээ Бичигт, Шивээ овоо, Ханги зэрэг бусад ачаалал багатай нүүрс тээвэр хэвийн явж буй боомтуудын таталтыг нэмгдүүлэхэд анхаарч, энэ чиглэлд тээвэр хийж буй компаниудад тодорхой хугацаанд татварынх хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжвэл очерт байгаа олон машин тийш хөдлөх  хөшүүрэг бий болно.

 

Ирээдүйгээ харсан шийдэл байгаа

 

Шивээ овоо, Бичигт, Ханги зэрэг нүүрс тээвэр хийж буй уурхай боомтууд өндөр цалин урамшууллаар тус бүр 200-300 машиныг  татахад  л Таван толгой- Гашуунсухайтын  машины ачаалал эрс буураад ирнэ. Хятадын талаас өдөрт 400-500 машин хилээр оруулж байгаа нөхцөлд 3000 орчим машин одоогийн шууд уртын уртаараа явж байсан ч болохоор байгааг тэндхийн тогоонд алба хашдаг олон хүн хэлж байсан. Энэ тохиолдолд урт дараалал алга болж, одоо 100 км  очерийн урт 15-20 км болж буурах тооцоог хийсэн жолоочтой таарч байв.

 

Ердөө энгийн нэг шийдэл байгааг тээврийнхэн хэлдэг. Өр зээлтэй өдөр тутам мөнгө төлдөг машинтай жолооч нараа судалж жагсаалт гаргаад тээврийн урьдчилгаа төлбөр өгч өөр боомтууд руу тээвэрт татахад энэ урт дараалалтай тамын замыг орхиж хөдлөхөд бэлэн жолооч нар олон. Шинэ боомт чиглэлд нүүрс тээврийг шинээр эхэлж буй компаниууд 50-60 жолооч бүрт шууд гаргаад өгчих урьдчилгаа мөнгө нь бэлэн байхгүй. Бусад боомтын нүүрс  тээврийн компаниудад энэхүү урьдчилгааны мөнгийг төр зээлдүүлэх, жолооч нарт урьдчилгаа хөлс гэрээгээр өгөх зэрэг зохицуулалтыг хийвэл урт очер, хүлээлтийн тамаас гарах хүсэлтэй олон жолооч шууд хөдлөнө. Энэ шийдэл одоо ч нээлттэй байгаа.

 

П.БАЯР

Эх сурвалж: Shuud.mn

Линк: http://www.shuud.mn/content/read/491419.htm

”Ганц мод”-ны олон жолоочийн ЗОВЛОН
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

  “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл ...

Өнөөдөр, 16:33
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв

 Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит "улаан дохио”-гоо ...

Өнөөдөр, 13:41
Рио Тинто: Эмэгтэй ажилтнууд дээрэлхэлтэд өртөх тохиолдол өссөөр байна

 Рио Тинтогийн 10 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаагаар ...

Өнөөдөр, 11:37
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани