Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхийлөгч асан Н.Багабанди гадны компанид ажиллах хууль эрх зүйн акт бий юу

Ерөнхийлөгч асан Н.Багабанди гадны компанид ажиллах хууль эрх зүйн акт бий юу

-"Оюу Толгой” зарим талаар буюу явцуу хүрээнд цөөн хэдэн монгол хүнд ашгаа өгөөд эхэлчихсэн-

Монгол Улсыг уул уурхайн салбар л авч явж байгаа нь үнэн. Нийт экспорт, импортын 80 гаруй хувь, ДНБ-ий дийлэнхийг бид уул уурхайн түүхий эдээ борлуулж, үүнд хөрөнгө татах замаар бүрдүүлдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд олон улсад түүхий эдийн ханш унаж, манай дотоодын улстөрийн тогтворгүй байдалтай холбоотойгоор маш олон компани татан буугдаж, хаалгаа барьсан.

Тэгсэн ч одоо Монголын голлох ордуудад үйл ажиллагаа явуулж буй хэдэн компани улсын эдийн засгийг бүтээж байна. Гэвч гадаадын хөрөнгө оруулалттай компаниудтай холбоотой таагүй мэдээлэл тасарсангүй. Ялангуяа гаднын компаниуд Монголын эрхтэн дархтнуудтай ил далдаар хамтран ажиллаж, тусгай зөвшөөрөл, татвараас зугтаах, улстөрчдөөр дамжуулж төрийн шийдвэрийг өөрсдийн талд гаргуулж буй нь ч худал биш. Ийм зүйл дурдах болоход зэс, алтны нөөцөөр дэлхийд тэргүүлэгч Оюу Толгойн ордод үйл ажиллагаа явуулж буй "Оюу Толгой" компанийн нэр хамгийн түрүүнд сонсогддог.

Бүр манай төрийн томчууд "Оюу Толгой”-д үйлчлэх байдлаар ажилладаг гэдгийг УИХ-ын гишүүд хүртэл хэлж ярьдаг. Тухайлбал, манай хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди 2010 - 2013 онд "Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны есдүгээр сард дахин томилогдсон юм.

Үүнийг өнгөц харвал, Монгол Улсыг төлөөлөн тулхтай, туршлагатай хүн "Оюу Толгой"-д ажиллаж байна гэж олон нийт харж байгаа ч энэ нь нэг талаараа өрөөсгөл аж. Тухайн үед Н.Багабандийг уг албан тушаалд томилогдсоны дараа маш их хэл ам, элдэв баримт факт гарч ирж байсан. Тодруулбал, 2010 онд түүнийг гаднаас цалин хөлс, хангамж авдаг тухай яриа гарч байв.

Ялангуяа Н.Багабандийг жилд 100 мянган ам.долларын цалинтай гэдэг цуурхал байдаг ч өнөөг хүртэл энэ талаар хэн ч тайлбар өгч байгаагүй. Нийтийн дундах нэр хүндээ ихэд хамгаалдаг "Оюу Толгой”-н зүгээс ч ганц үг ганхийгээгүй билээ. Харин улстөрчдөөс энэ тухай хэл амыг байнга гаргадаг ч тоймтой хариулт өгдөггүй байсан. Харин энэ талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар хөндөн ярьсан нь олны анхаарлыг татсан юм.

Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулахад "Оюу Толгой* компани 2.7 дахин их борлуулалт хийж байгаа хэр нь яагаад тус үйлдвэрээс бага татвар төлөөд байна вэ. Гадаад улсын иргэн Монгол Улсын газар нутаг дээр орлого олсон бол ашгийн 30 хувийг төлөх ёстой. Гэтэл энийг Татварын ерөнхий газрын гарын үсэгтэй бичгээр чөлөөлөөд байгаа. Энэ асуудлыг "Оюу Толгой''-н Удирдах зөвлөл ерөөсөө ярьдаггүй.

Тийм учраас би ТУЗ-ийг маш нарийн шалгууртай, төрийн байгууллагын тухайн салбарын хүнийг багтаах ёстой гэж боддог. Тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн гаднын компанид орж тэгж ажиллаж болохгүй. Би энэ тухай өөрт нь ч хэлсэн. Тэр хүн энэ албан тушаалаас татгалзах ёстой. Угтаа бол "Оюу Толгой”-н ТУЗ-ийн гишүүд хууль зөрчсөн асуудлыг таг дуугүй дараад байна гэсэн үг” гэж сэтгүүлчдэд хэлсэн. Тэгэхээр энэ асуудал үнэн бололтой. Их бага хэмжээгээр төрийн дээд байгууллагад ажилласан л бол үүний тухай багцаа бий гэдэг нь эргэлзээгүй,

Гэхдээ яг одоогийн байдлаар ТУЗ-ийн гишүүдийн цалин жилийн 100 мянган ам.доллараар хэмжигдэж байгаа ч бүр 2012 онд арай өөрөөр яригдаж байсан билээ. Тухайн үед хэвлэлээр "Монголын маш олон олигархуудын хамгийн анхдагч нь хэн бэ гэсэн асуултыг ч сэтгүүлчид асууж байсан удаатай. Тодруулбал, "Оюу Толгойн ТУЗ-д Монголын 34 хувийг төлөөлдөг Да.Ганболд, Б.Бямбасайхан Ч.Отгончулуун нар жилд 100 мянган долларын цалин авдаг гэнэ. Мөн тэд "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс-Оюутолгой" компанийн захирлын хувиар cap бүр төрөөс өндөр цалин авдаг.

Үүнээс харахад, "Оюу Толгой” зарим талаар буюу явцуу хүрээнд цөөн хэдэн монгол хүнд ашгаа өгөөд эхэлчихсэн. Эхлэхээр барах уу, бүр цаад үр дүнг нь гаргачихсан ажээ. Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялгийн хүртээмж, өгөөжийг тодорхойлохдоо нийт ард түмний өмч гэж заасан байдаг. Хэрвээ хууль журмаараа хэрэгжвэл монголчууд энэ ашигтай том ордоос нийгмийн хангамж, халамж, хөгжлийн чиг шугамаар дамжуулан үр шимийг хүртэх ёстой баймаар.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн гаднын компанид ажиллах нь хууль зүйн үндэслэл бий юу гэдгийг учир мэдэх хүмүүсээс асуумаар байна.

С.УУЛ

Ерөнхийлөгч асан Н.Багабанди гадны компанид ажиллах хууль эрх зүйн акт бий юу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани