Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЕТГ-ын дарга З.Энхболд: Монголын байгалийн баялгийг зарсныг тооцоод үзвэл Улаанбаатарын утааг хэд дахин бууруулахаар мөнгө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр "ОФФШОР БҮСЭД БАЙРШСАН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ  БОЛОМЖУУД” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болж байна.

 

Сургалт, хэлэлцүүлгийн үеэр Оффшор бүс ашиглан татвараас зайлсхийх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын Массачусетс мужийн Зүүн хойд их сургуулийн Криминалоги ба эрүүгийн гэмт хэрэг, эрүүгийн хуулийн профессор Никос Пассас "Санхүүгийн гэмт хэргийн эсрэг Олон улсын стандартууд ба  тэдгээрийн Монгол дахь нөлөө”, Швейцарийн Авилга ба зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагч байгууллагын ерөнхийлөгч, доктор Николас Жианнакопулос "Оффшор хөрөнгө ба Монголын эдийн засагт түүнийг буцаан авчрах боломжууд” сэдвээр тус тус лекц уншиж байгаа юм.
 
Уг сургалт, хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үг хэллээ.
 
Тэрээр хэлсэн үгэндээ:
 
"Та бүхэнд өглөөний мэнд хүргэе.
 
Өнөөдрийн семинарт гадаад, дотоодын зочид, энэ сургалт, хэлэлцүүлгийн сэдэвт ажил нь хамаарах цагдаа, татвар, Сангийн яам зэрэг бүх төрийн байгууллагын төлөөллийг уриад байна.
 
 Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн "Зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагч” төвийн Ерөнхийлөгч, доктор, ноён Николас Женакопоулус болон АНУ-ын Массачусетсийн Их Сургуулийн Эрүүгийн гэмт хэрэг, эрүүгийн шүүхийн профессор ноён Никос Пассас та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.
 
Мөн энэ хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн ҮАБЗ-ийн Ажлын алба, Шүүх, прокурорын байгууллага, АТГ, ЦЕГ, Татварын ерөнхий газар, ТЕГ, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн гишүүд болон иргэний нийгмийн төлөөллийн байгууллагуудад талархал илэрхийлье.
 
Өнөөдөр өглөө салхигүй, утаа ихтэй байна. Утаа, оффшор хоёр ямар холбоотой юм бэ гэж та бүхэн гайхаж байж магадгүй. Холбоотойгоор барахгүй, номер нэг асуудал болоод байгаа. Бид өнөөдөр энд оффшорт нуугдсан Монголын баялгийн мөнгийг оруулж ирэх сургалт явуулахаар цугларсан. Манай төрийн байгууллагууд энэ ажлаа хийж чадахгүй байгаа учраас та бүхэнд хичээл заалгахаар энэ талаар ажилладаг, олон улсад нэртэй хүмүүсийг урьж авч ирсэн.
 
Монголын байгалийн баялгийг зарсныг тооцоод үзвэл Улаанбаатарын утааг хэд дахин бууруулахаар мөнгө байна. Хэдэн триллион төгрөг байна. Хэдэн зуун тэрбум ам.доллараар яригдах мөнгө байгаа. Харамсалтай нь энэ мөнгө Монголын эдийн засагт орж ирж эргэлдэхгүй, оффшор бүсэд байршаад байгаа учраас түүнийг олж ирэх үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн дараа сая миний нэрийг нь дурдсан энэ олон байгууллагад үүрэг болгосон. Тэд Ерөнхийлөгчид юу гэж хэлсэн бэ гэхээр манайд энэ талын мэдлэг, үүнийг оруулж ирэх чадвар байхгүй байна гэсэн.
 
Одоо тэгвэл гадаад орнууд оффшороос авах ёстой татвараа яаж авч байгаа, байрших ёстой газар нь мөнгөө байршуулж байгаа талаар сургалт явуулна. Үүний дараа ажлаа хийх хэрэгтэй. Янз бүрийн шалтаг тоочихгүй байх гэж бодож байна.  
 
Одоо та бүхэнд Монгол орны тухай хамгийн товч танилцуулга өгье.  Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийд нэлээд дээгүүрт орно. "Ernst&Youmg”  санхүүгийн компаниас нөөцөөрөө хамгийн их байгаа Монголын 15-хан эрдэс баялгийн түүхий эдэд саяхан аудит хийж үзсэн. Түүгээр Монголд 306 тэрбум ам.долларын зэс, 128 тэрбум тонн нүүрс, 62 тэрбум ам.долларын алт, 30 тэрбум ам.доллараар үнэлэгдэх төмрийн хүдэртэй. Тэрчлэн фосфор 28, цайр 16, уран 4,1, мөнгө 2 тэрбум ам.доллар гэхчлэн үргэлжилнэ. Нийт  нөөцийг олон улсын судлаач, эдийн засагчид  дунджаар 1,3 их наяд ам.доллар хэмээн үнэлжээ. Одоогоор Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд,  8000 шахам илрэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдээгүй олон баялаг хөрсөн дор байна. Энэ баялаг сүүлийн 20-30 жил эргэлтэд оржээ. Өнөөдөр Монголын экспортын 94 хувийг уул уурхай дангаар эзэлж байна.   Гэтэл 3 сая хүний 40 хувь нь ядууралтай байна.
 
Хэрэв бид ийм их баялаг экспортлосон юм бол Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-д заасны дагуу энэ баялаг нийт ард түмэнд хүртээлтэй байх ёстой юм. 30 гэр бүл гэдэг нэр томъёо ингэж гарч ирсэн.
 
Эдийн засаг өсч байгаа нь үнэн. 2000 оноос хойш манай улсын төсөв 10 дахин нэмэгдсэн. 10 хувиар биш. Гэтэл яагаад ядуурлын түвшин өсөөд байна гэсэн асуудал байгаа юм. Энэ бүхний хариулт бол  Монголын байгалийн баялгийн мөнгө Монгол Улсдаа орж ирэхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Үүнийг сонгуулийн үеэр Ерөнхийлөгчид сонгогчид хэлж өгсөн. Үндсэн хуулийн 6.1-д заасны дагуу энэ баялаг бидний өмч юм байна гэдгийг хэлж өгсөн. Яахаараа А4 цаасны хэмжээтэй лицензээр үүнийг 30 гэр бүл өөртөө авч хэрэглэдэг юм бэ. Ядаж мөнгийг нь оруулж ирээч ээ гэдэг хүсэлт тавьсан.
 
Ерөнхийлөгчийг Монголын ард түмний олонхи нь сонгосон. Одоо энэ мөнгийг оруулж ирнэ ээ, төрийн байгууллагууд аа.
 
Дотооддоо хийж байгаа ажлаа бас товчхон дурдая.
 
УИХ-аас Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр баталж, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай  зэрэг бие даасан хуулиудыг баталж, Эрүүгийн болон Иргэний хууль, Татварын тухай хуулиудад албан тушаалын гэмт хэрэг, татварын гэмт хэрэг, үндэслэлгүй хөрөнгөжихөөс урьдчилан сэргийлэх заалт оруулж, хэрэв ингэж хөрөнгөжсөн бол хөрөнгийг хурааж авдаг заалтыг Эрүүгийн хуульд оруулсан.
 
Энэ төрлийн гэмт хэрэгт хариуцлага тооцох тодорхой заалтуудыг оруулахын хамт  Авлигын эсрэг НҮБ-ын конвенц болон шаардлагатай бусад олон улсын гэрээнд нэгдэн орж авлигын эсрэг эрхзүйн тогтолцоогоо бүрдүүлж чадсан.  Харамсалтай нь "цагаан захтнуудын” гэмт хэргийн илрүүлэлт хангалтгүй байна. Энэ дүгнэлтийг би нэг биш, нэлээд хэдэн удаа хэллээ.
 
Монголын ард түмэн бодитой үр дүн шаардсаар байна.
 
Хууль эрхзүйн орчны ийм өргөн бололцоо байсаар байтал "цагаан захтны” гэмт хэргийн илрүүлэлт хангалтгүй байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх үүрэгтэй төрийн байгууллагын чадавхи сул байгаатай холбоотой. Авлигатай тэмцэх байгууллагууд албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх,  дотоодын болон олон улсын эрхзүйн боломжийг ашиглах чадавхи суулгах, авлигатай тэмцэх олон улсын сүлжээтэй харилцаа холбоо тогтоож, үйл ажиллагаага уялдуулах, иргэд, олон нийтийн байгууллагын хяналтыг нэмэгдүүлэхийн тулд олон улсын мэргэшсэн шинжээч, судлаачдын үнэтэй зөвлөгөө, практик туршлагыг солилцохоор ноён Николас Женокопоулус, ноён Никос Пассас нарыг урьж ирүүллээ. Онолоо та нар мэднэ.
 
Оффшорын дансны эздийг сүүлийн хоёр жилд гурав дахь удаагаа зарлалаа. Түүнээс өмнө бид оффшор данстай хүмүүсийнхээ нэрийг мэддэггүй байсан. Одоо бол хэн гэдэг гишүүн, хэн гэдэг сайд, хэн гэдэг бизнесмэн хаана данстай байгааг мэдсэн. Дансан дотор нь хэд байгааг мэдэхгүй байгаа. Энэ ажилд практик ажил хийдэг Николас Женокопоулус, Никос Пассас нар зөвлөгөө өгнө.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү бодитой санал, санаачилга, тасралтгүй идэвхтэй үйл ажиллагаа Монгол Улс дахь авлигыг таслан зогсоох, оффшор бүсэд нуугдсан Монголын ард түмний баялгийн нэгээхэн хэсгийг буцааж авчрахад томоохон хувь нэмэр болно хэмээн найдаж байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын  газраас хуулийн байгууллагуудын хийж байгаа ажилд байнга анхаарал тавьж, үр дүнг нэхэмжилнэ шүү.  
 
Өнөөдрийн сургалт- хэлэлцүүлгийн ажилд амжилт хүсье.
 
Бодитой үр дүн гарна гэж найдаж байна. Төрийн байгууллагын төлөөлөл та бүхэн яаж ажилладаг, юуг нь сурвал үр дүнтэй байх вэ гэдгээ ний нуугүй яриарай.
 
Анхааал тавьсанд баярлалаа” гэлээ.  
ЕТГ-ын дарга З.Энхболд: Монголын байгалийн баялгийг зарсныг тооцоод үзвэл Улаанбаатарын утааг хэд дахин бууруулахаар мөнгө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани