- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ВАЛЮТЫН САНГААР ДАЛИМДУУЛЖ ТАТВАР НЭМСЭЭР БАЙХ УУ
"Оюутолгой” ХХК-ийн Уул, уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Баярмаатай ярилцлаа.
-Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт орсны дагуу цалингийн босгоор татвар нэмэгдүүлэхээр болсон байгаа. Үүнд хамрагдах нэн тэргүүний хүмүүс бол уул уурхайн сапбарынхан. Иймд та Монголын хамгийн том уул уурхайн компанийн Үйлдвэрчний эвлэлийг тэргүүлж байгаа хүний хувьд ямар бодолтой байгаа вэ?
-Хүнд тусна. Мэдээж өнөөдөр хэрэгжиж эхпээгүй гэдэг утгаар манай салбарынхны хувьд тодорхой хүлээлт, төрөөс энэ шийдвэрээ эргэн харах болов уу гэсэн хүлээлт байсан. Харамсалтай нь, 2018 оны улсын төсвийн төслийг хэлэлцэн батлахдаа УИХ-аас цалингийн татварын шатлалыг хэвээр үлдээсэн. Ингэхдээ өнгөрсөн онтой харьцуулахад ХХОАТатвар хураалтаа 110 орчим тэрбум төгрөгөөр өсгөнө гэж тооцсон. Энэ нь шууд утгаараа цалингийн шатлалаас бүрдүүлэх татвар. Цалингийн босго нь 1.5 сая төгрөгөөс эхэлж байгаа. Үндэсний статистикийн газрын мэдээллээс харахад уул уурхайн салбарынхны дундаж цалин 2.2 сая төгрөг. Энэ нь тухайн ажилласан цагаасаа хамаараад өснө үү гэхээс буурахгүй. Тэр утгаараа манай салбарын ажилтан, ажилчид шууд хамрагдана гэсэн үг. Тэгэхээр бид цаашид дуу хоолойгоо нэгтгэж, төрд үгээ хүргэх цаг болсон гэж үзэж байгаа.
-Таны хувьд хэр олон хүнийг төлөөлж ярьж байгаа вэ?
-Зөвхөн "Оюутолгой” компанийн ажилчид гэлтгүй манай салбарын 47 мянга орчим хүний эрх ашиг гэж ойлгох хэрэгтэй. Энэ хүмүүс бол Монгол Улсын нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн дөрвөн хувь нь.
Гэхдээ статистик тоон дээр дөрвөн хувь гэж үзэж байгаа ч уул уурхайн салбарынхны гэр бүлийн хүн нь ерөнхийдөө ажил хийх боломжгүй байдаг. Гэр бүлийнхээ хүний ажлын нөхцөл байдлаас шалтгаалаад гэртээ хүүхдээ харах, ар гэрээ авч явах үүрэг хүлээдэг. Ажлын хуваарь нь 14 хоног ажиллаад долоо хоног амрах, 21 хоног ажиллаад долоо хоног амрах гэсэн зарчим ерөнхийдөө үйлчилдэг. Энэ хуваарь нь яг үнэндээ гэр бүлдээ зарцуулах цаг хугацааг өгдөггүй. Ийм болохоор ажилтай ганц хүнийх нь өнөөдөр өндөрт тооцогдоод байгаа цалингийн ард тухайн өрх айл амьдардаг гэж болно.
-Ер нь таны хэлснээр "өндөр цалин” гэдэгт хамруулаад байгаа энэ 2.2 сая төгрөгийн цалинг хэн авдаг юм бэ. Дунджаар бодоход шүү дээ. Хүмүүс бол нийт ажилтан, ажиллагсдад хамруулж ойлгодоггүй. Тодорхой удирдлагын төвшин, инженерүүдийн цалин буюу цөөнх хэсэгт олгодог цалин гэсэн ойлголттой байдаг?
-Тийм биш л дээ. Механик, гагнуурчин, уурхайчин, туслан гүйцэтгэгч, инженер гээд бүх хүний цалингийн дундаж үнэлгээ нь энэ. Мэдээж инженер, удирдах албан тушаал гэхээр үүнээс нэмэгдэнэ. Гол нь, манай салбарын ажилчид сардаа 230 орчим цаг ажилладаг. Мэдээж оффисын ажилтнууд бол 160-170 орчим цаг ажилладаг. Тэгэхээр харьцангуй зөрүү байгаа биз. Ерөнхийдөө уурхайн ажилчид жирийн албан хаагчдаас 50 орчим цаг илүү ажиллаж байж энэ цалинг авдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн жилийн 365 хоногийн 250 өдрийг нь гэрээсээ хол ажиллаж өнгөрүүлдэг. Мөн өдөртөө 12 цаг ажиллаж байж цалингаа авдаг. Ингэж авсан цалинг нь шатлалын системд оруулж, татварыг Яг нэмнэ гэдэг харьцангуй шударга бус шийдвэр юм. Өөрөөр хэлбэл, өдрийн найман цаг ажиллаад 2 сая төгрөгийн цалин авах өдрийн 12 цаг ажиллаад энэ цалинг авах хоёрт асар их ялгаа бий гэдгийг шийдвэр гаргах хүмүүс маань бодож үзэх хэрэгтэй. Илүү их ажилласныг нь төр шийтгээд байж болохгүй шүү дээ. Харин ч дэлхийн түвшинд хүртэл мэргэшсэн чадвартай, түүнийгээ дагаад өндөр цалинтай хүмүүсийг олон болгох буюу дундаж давхаргаа нэмэгдүүлэх тал дээр анхаарлаа хандуулаасай гэж хүсмээр байна.
-Гэхдээ Хувь хүний орлогын албан татварын тухай хууль батлагдаад жил орчмын хугацаа өнгерлөө. Тухайн үед та бүхэн жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлж байсан. Харамсалтай нь, цаг хугацааны явцад харьцангуй хойрго хандсан байх талтай. Та үүнийг зөвшөөрөх үү?
-Явцын дунд харахаар Олон улсын валютын сан яг энэ татварыг ингэж нэм гэсэн шаардлага тавьсан уу гэдэг нь өөрөө бас эргэлзээтэй. Бидний хувьд тодорхой цаг хугацаанд харсан нь үнэн. Төрөөс шийдвэрээ эргэн харах болов уу гэсэн хүлээлт байсан. 2017 оны төсөвт 602 тэрбэм төгрөгийг ХХОАТ-аас төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа бол 2018 онд татварын шатлалыг шинэчилснээр 716 тэрбум төгрөг болж нийт 114 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байна. Тэгсэн хэрнээ зардлаасаа танаагүй. Уг нь Засгийн газраас боловсруулсан төсөлд дээрхи хэмжээний зардлыг хэмнэх, орлогоо нэмэгдүүлэх олон арга байсан тухай УИХ-ын гишүүд төсвийн хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан. Тэдний хэлсэнчлэн үнэхээр тийм бодит зардлаа танах боломж байсаар байхад ажиллаж хөдөлмөрлөж, ар гэрээсээ хол, амьдралынхаа төлөө шударгаар зүтгэж яваа хүмүүсээ татвар нэрээр төр тонож болохгүй. Иймд бидний зүгээс цаашид тодорхой шаардлага тавьж ажиллана. Эрчим хүч, геологи, уул уурхайн холбоо үүнд нэгдэнэ. Энэ долоо хоногт Уул уурхайн сайд Д.Сумьяабазартай уулзахаар төлөвлөж байгаа.
-Монгол Улсын эдийн засаг ерөнхийдөө уул уурхайн салбарт суурилж хөгжиж байгаа гэж ярьдаг. Тэгвэл энэ 47 мянга орчим хүний эдийн засагт оруулж буй хувь нэмэр нь бодитой тооцоогоор хэр их юм бэ?
-Үндэсний статистикийн газрын тоон мэдээллээс харахад Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Үүнээс дахиад 20 орчим хувийг нь ажилчдын цалин бүрдүүлдэг. Банкны зээл авах, сургууль цэцэрлэгт өгөх гэх мэтээр зах зээлийн оролцоо, идэвхийг нь ингэж тооцсон байдаг. Эдгээр хүмүүс бүгд байрны зээл, цалингийн зээл, сургалтын төлбөр төлөх гэх мэт дээрхи цалингаа эргээд эдийн засгийн эргэлтэнд оруулаад явж байдаг. Бүх орлогоо тулгаад зээл авсан хүмүүс ч багагүй бии. Татвар нэмэгдээд гар дээр ирэх цалин багасаад ирэхэд хүмүүс хэрэглээгээ хумиснаар олон сөрөг талууд гарахыг эдийн засагчид, судлаачид хэлж ярьж байгаа.
-Энд мөн нэг үл ойлголцлын асуудал байдаг. Уул уурхайн салбарт гадаад ажилчид олон бий. Тэдний цалин татварын шаталсан бодлогод хамрагдах уу?
-Манай улс 20 гаруй оронтой давхар татварын гэрээтэй байдаг. Тэр гэрээнд хамрагддаг орны ажилтан, ажиллагсад Монгол Улсад xyвь хүний орлогын албан татвар төлдөггүй. Тухайн улсынхаа татварын хуульд хамрагддаг буюу өөрийнхөө улсад хувь хүний орлогын албан татвараа төлдөг. Тэгэхээр өндөр цалинтай гадаад ажилтнуудын олонхи нь хамрагдахгүй. Нэг үгээр хэлбэл бид монгол ажилтнуудынхаа цалингийн татварыг дангаар нь ярьж байгаа гэж ойлгож болно.
-Цалингийн шатлалын зарчмаар татварыг нь бодоход тухайн иргэнээс хэр хэмжээний татвар авах тооцоо байгаа юм бэ?
-Дунджаар 2.7 сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд татварын ачаалал 12 хувиар нэмэгдэж байгаа. Дөрвөн сая төгрөгийн цалин авахад нэмээд 200-300 мянган төгрөг татварт нэмж төлөх жишээний. Гэтэл ийм хэмжээний цалин авч байгаа хүмүүс маань ховор мэргэжлийн, мөн олон жил уурхайгаар ажиллаж мэргэшсэн инженер техникийн ажилтнууд байхын зэрэгцээ багадаа өөрөөсөө 20-30 мянган ам.доллар гаргаад гадаадад боловсрол эзэмшээд Монголдоо ирж ажиллаж байх жишээний. Ийм байхад сурч мэдэж, өөрийгөө хөгжүүлснийх нь төлөө төр цалинг нь татварын шатлал нэрээр дээрэмдээд байж болохгүй биз дээ.
-Ер нь уул уурхайн салбарын үйлдвэрчний эвлэл гэдэг утгаараа салбарынхаа ажилтнуудын нийгмийн боломж, гэр бүлийн амар тайван байдалд хэр анхаарал хандуулдаг вэ. Ажлын хувиараас шалтгаалаад гэр бүл салалт нэмэгдэж байна. Стресс ихтэй байгаа тухай мэдээлэл сүүлийн үед олон гарах болсон?
-Залуу гэр бүлүүдийн хувьд энэ нь их том асуудал болж байгаа нь үнэн. Гэр бүлийнх нь хүн жилийн ихэнх хоногийг уурхай дээр өнгөрүүлэхээр үл ойлголцол, дарамт нэмэгдэх нь их байгаа. Иймд цаашид хөдөлмөрийн хуваарийн зохицуулалтыг эргэж харах шаардлага бий. Дахиад хэлэхэд уул уурхайн салбарын ажилтнууд бодит байдал дээр маш олон зүйлээ золиосолж ажилладаг. Гэр бүлээсээ хол ажил хөдөлмөр эрхэлж, тэднийгээ тэжээхийн тулд, үр хүүхдийнхээ сургууль соёлын төлөө амьдралынхаа ихэнх цаг хугацааг ажил дээрээ алс хол өнгөрүүлнэ гэдэг амар шийдвэр, амар сонголт биш.Үр хүүхдээ өвдөх, өсөж том болохыг харах гэх мэт амьдралын олон чухал мөчүүдэд гэр бүлтэйгээ хамт байж чаддаггүй. Гэтэл ингэж шударгаар яг өмнөх ноогдсон ажлаа мөрөөрөө хийж яваа хүмүүсээ төр дарамталдаг байж болохгүй. Ядаж эргээд татвар авсныхаа хэрээр нийгмийн үйлчилгээ үзүүлдэг, үр хүүхдийг нь бүрэн дүүрэн улсын сургуульд хамруулах боломжоор хангаж, эрүүл мэндийн үйлчилгээг төрөөс төлсөн татварынхаа хэмжээнд авч чаддаг байсан бол бас яая гэхэв. Гэтэл тийм биш шүү дээ. Дээр нь, өрхийн орлогын бүрдэл хэсгийг яагаад бодож үзсэнгүй вэ гэж хэлмээр байна.
-Гэхдээ олон улсад ийм татварын шатлал байдаг. Энэ нь хэвийн зүйл гэж улстөрчид тайлбарлаад байгаа шүү дээ?
-Дэлхийн өндөр хөгжилтэй орны татварын бүтцийг Монголд нутагшуулах гэж байгаа бол эргээд манай улсын хөгжил тэр төвшинд байх ёстой. Гэтэл манайх бараг ядуу буурай орны хэмжээнд байна. Дээр нь, нийгмийн үйлчилгээ, хүчин зүйлээ харьцуулж үзэх хэрэгтэй. Зөвхөн Азийн өндөр хөгжилтэй орнуудын хувь хүний орлогын албан татварыг жишээ болгож үзэхэд 25 хувийн татварыг монгол мөнгөөр бодоход Японд жилийн 161 сая төгрөг, Сингапурт 512 сая төгрөг, Малайзад 200 сая төгрөгөөс дээш цалинд боддог байх жишээний. Үүнтэй уул уурхайн салбарынхны цалинг харьцуулаад үзэх хэрэгтэй. Жишээ нь, сарын 2.2 сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд жилдээ 26.4 сая төгрөг болно. Гурван сая төгрөгийн цалинтай гэж үзвэл жилийн 36 сая төгрөг болно. Зөвхөн Азийн бусад орнуудтай харьцуулахад ийм жишээ гарч байна шүү дээ. Тэгэхэд төр автоматаар татвар тогтоож болохгүй л дээ.
-Цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөнд баярлалаа.
Г.ЭНХЛЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||