Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тусгай зөвшөөрөл олгох үйл явц шаардагдах материал

Хайгуулын тусгай зөвшөөрөлшинээр авахад бүрдүүлэх материал:

1. Хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөл (маягт К-1)
2. Өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт (маягт К-4)
3. Улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
4. Хайгуул хийхээр хүсэлт гаргасан талбайн булангийн цэгүүдийн солбицол, байршил, хилийг буулгасан зураг 2 хувь
5. Үйлчилгээний хөлс төлсөн баримт (төлбөрийн баримтын эх хувь
6. Хайгуулын ажил эрхлэх мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан талаархи албан ёсны мэдээлэл
7. Монгол Улсад татвар төлөгч болох тухай нотолгоо (харьяа татварын албанû)
8. Хайгуулын талбайд гүйцэтгэх ажлын төрөл, хэмжээ, өртгийг тусгасан урьдчилсан төсөл

Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл шинээр  авахад бүрдүүлэх материал:

1. Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөл(маягт К-2)
2. Өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт (маягт К-4)
3. Монгол улсад татвар төлөгч болох тухай нотолгоо (харьяа татварын албаны)
4. Улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан)                                                        
5. Ашиглалт хийх болон үлдэх хайгуулын талбай тус бүрийн байршил, булангийн цэгүүдийн солбицол, хилийг буулгасан зураг тус бүр 2%,
6. Үйлчилгээний хөлс төлсөн баримт  (төлбөрийн баримтын эх хувь)         
7. Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр                                 
8. Хайгуулын ажлын явцад Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу  хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт                                
9. Хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтууд (эх хувь)                                         
10. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн талбай бол сонгон шалгаруулалт явуулсан байгууллага, албан тушаалтны шийдвэр                                                  
11. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ


Ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд  бүрдүүлэх материал:


1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг  хүсñýí өргөдөл (маягт К-5)   
2. Ашигт малтмалын тухай хуулийн 49.1, 49.3 дах заалтад заасан тохиолдолд үүссэнийг нотолсон нотолгоо
3. Шилжүүлж байгаа тусгай зөвшөөрөл, хавсралтууд; (эх хувь)    
4. Шилжүүлж байгаа болон үлдэж байгаа талбайн тодорхойлолт (маягт К-10)       
5. Шилжүүлж байгаа болон шилжүүлэн авч байгаа хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)   
6. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотлох баримт бичиг (маягт К-7) 
7. Үйлчилгээний хөлс төлсөн баримт /төлбөрийн баримтын эх хувь/                      
8. Тухайн талбайн олборлолт явуулсан хэсэгт нөхөн сэргээлт хийсэн тухай байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт              
9. Байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг АМТ хуулийн 39.1.9-д заасан дансанд төвлөрүүлсэн тухай санхүүгийн баримт                   
10. Талбайн булангийн цэгүүдийн солбилцол, байршил, хилийг буулгасан зураг 2 хувь 

Хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд бүрдүүлэх материал:

1. Хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдөл (маягт К-6)
2. Ашигт малтмалын тухай хуулийн 49.1, 49.2 дах заалтад заасан тохиолдолд үүссэнийг нотолсон нотолгоо                                                           
3. Шилжүүлж байгаа тусгай зөвшөөрөл, хавсралтууд (эх хувь)                               
4. Шилжүүлж байгаа болон үлдэж байгаа талбайн тодорхойлолт (маягт К-10)       
5. Шилжүүлж байгаа болон шилжүүлэн авч байгаа хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар    (нотариатаар баталгаажуулсан байх)   
6. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотлох баримт бичиг; (маягт К-7)           
7. Үйлчилгээний хөлс төлсөн баримт. /төлбөрийн баримтын эх хувь/                     
8. Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг ирүүлж байсан талаарх баримт  

1. Байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг АМТ хуулийн 38.1.8-д заасан дансанд төвлөрүүлсэн тухай санхүүгийн баримт;                             
2. Талбайн булангийн цэгүүдийн солбилцол, байршил, хилийг буулгасан зураг 2 хувь

Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад  бүрдүүлэх материал:

1.Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдөл (маягт К-11)
2.Хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтууд, (эх хувь)                                                      
3.Тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн болон Хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний  ажил гүйцэтгэсэн тухай баримт (хавсралтанд баримтжаагүй бол төлбөрийн баримт тус бүрийн эх хувь)                         
4.Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримт       
5.Хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн тухай баримт                                                                                               
6.Үйлчилгээний хөлс төлсөн баримт /төлбөрийн баримтын эх хувь/

Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж хүлээлгэн өгөхөд бүрдүүлэх материал:

1.Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж хүлээлгэн өгөхийг хүссэн өргөдөл (маягт К-12)
2.Тусгай зөвшөөрөл, хавсралтууд (эх хувь)                                                                      
3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь буцааж хүлээлгэн өгөх талбайн хувьд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай тухайн сум, дүүргийн Засаг даргын болон байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт
4.Буцааж хүлээлгэн өгөх талбай тус бүрийн зураг (тус бүр 1 хувь), үлдэх талбай тус бүрийн зураг (тус бүр 2 хувь)                                      
5.Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан өгч байсан эсэх                                                     
6.Үйлчилгээний хөлс төлсөн баримт /төлбөрийн баримтын эх хувь/

Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцааж хүлээлгэн өгөхөд бүрдүүлэх материал:

1.Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцааж хүлээлгэн өгөхийг хүссэн өргөдөл (маягт К-13)
2.Тусгай зөвшөөрөл, хавсралтууд (эх хувь)                                                          
3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь буцааж хүлээлгэн өгөх талбайн хувьд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай тухайн сум, дүүргийн Засаг даргын болон байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт
4.Үйлчилгээний хөлс төлсөн баримт /төлбөрийн баримтын эх хувь/


Tусгай зөвшөөрлийг барьцаалахад бүрдүүлэх материал:

1.Tусгай зөвшөөрлийг барьцаалахыг хүссэн өргөдөл (маягт К-14)
2.Тусгай зөвшөөрөл, хавсралтууд (эх хувь)                                                                                      
3.Тусгай зөвшөөрөл барьцаалах гэрээний нэг хувь                                                       
4.Тусгай зөвшөөрөл барьцаалагч, барьцаалуулагч хуулийн этгээдийн гэрчилгээний    нотариатаар гэрчлүүлсэн хуулбар                                                          
5.Тусгай зөвшөөрөл барьцаалуулагчийн шийдвэр гаргах эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг барьцаалахыг зөвшөөрсөн тодорхойлолт                             
6.Үйлчилгээний хөлс төлсөн баримт /төлбөрийн баримтын эх хувь/                        
7.Барьцаалагч хуулийн этгээдийн албан ёсны тодорхойлолт (маяг К-15)           
8.Барьцаалуулагчийн албан ёсны тодорхойлолт (маягт К-16)

Үрэгдүүлсэн тусгай зөвшөөрлийг нөхөн авахад бүрдүүлэх материал:

1.Тусгай зөвшөөрөл нөхөн олгохыг хүссэн тухай албан бичиг
2.Үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримт
3.Хүчингүй болохыг сонинд зарлуулсан зар, /Зарлуулсан сонингийн нэр, огноо, дугаарыг тэмдэглэсэн хайчилбар/.
4.Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Дээрх материалыг бүрдүүлэн АМГ-ын бичиг хэрэгт өгнө.

Өргөдлийн маягтуудыг Өргөдлийн маягтууд цэснээс татаж авах болон

АМГ-ын 109 тоот өрөөнөөс биеэр ирж авна уу.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явц

Ашигт малтмалын тухай хуулийн (АМТХ) Гуравдугаар бүлэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг дараахь журмын дагуу олгоно:

Өргөдөл гаргах – Ашигт малтмалын хайгуул хийх хүсэлтэй хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд өргөдлөө Ашигт малтмал газарт (АМГ) шаардлагатай хавсралт материалын хамт өгнө. Шаардлагатай материалд өргөдөл гаргагчийн нэр, холбоо барих утасны дугаар, аж ахуйн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хайгуул хийх талбайн газрын зураг, төлбөрийн баримт, боловсон хүчний чадавхийн тодорхойлолт , ажлын төлөвлөгөө зэрэг багтана. (18.2-р зүйл) Өргөдлийг хянаж үзэх – Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар өргөдлийг хүлээж аван бүртгэж, хайгуул хийх талбайн өнцгийн координатуудыг шалгана.

Хайгуул хийх талбай нь улсын тусгай хэрэгцээний газар, нөөцөд авсан талбай болон хайгуулын талбайд хамруулах боломжгүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн цогцолбор газартай давхцаж болохгүй. (6-р хайрцгийг үзнэ үү) Хайгуул хийх талбайн хэмжээ 25 гектараас багагүй, 400 мянган гектараас ихгүй байна. Хэрэв АМГ нь өргөдөл гаргагч бүх шаардлагыг хангаж байгаа хэмээн үзэж байгаа бол зөвшөөрлийн нөхцлийг болон хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирсэн өргөдөлд дурьдсан талбайтай давхцсан, үгүйг өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гэж АМТХ-д заасан байдаг. (19.2-р зүйл) Орон нутагт мэдэгдэх – Хуулийн дагуу, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тохиолдолд АМГ нь энэ талаар тухайн хайгуул явагдах аймаг, нийслэлийн засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд төлөвлөгдсөн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй тодорхойлолт болон төлөвлөгдсөн талбайн зургийг хавсаргана. (19.3-р зүйл) Иргэдийн оролцоо – Аймаг, сум, нийслэлийн засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийн талаарх мэдэгдлийг хүлээн авмагц холбогдох шатны ИТХ-аас саналыг нь авна. Мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор АМГ-тхариу өгөх бөгөөд 30 хоногийн дотор хариу өгөхгүй бол тухайн тусгай зөвшөөрлийг олгоно. 30 хоногийн дотор иргэд эрхийнхээ дагуу ИТХ–аараа дамжуулан өөрсдийн санал бодлоо илэрхийлж, төлөвлөгдсөн уул уурхайн үйл ажиллагаа нь аймаг, сум, багийн байгаль хамгаалах төлөвлөгөөтэй хэрхэн хамааралтай байгаа талаар болон 2-р бүлэгт өгүүлсэн асуултуудыг асууж лавлаж болно.Засаг дарга Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно. (19.4-19.5-р зүйл) Эцсийн шийдвэр – Аймаг, нийслэлийн засаг дарга дэмжсэн шийдвэр гаргасан бол АМГ өргөдөл гаргагчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эцсийн шийдвэрийг гаргана. (19.6-р зүйл) Тусгай зөвшөөрөл хүлээн авагчийн хийх төлбөр – Тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг зөвшөөрөл хүсэгч ажлын 10 өдөрт багтаан төлнө. (Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай Хавсралт 1–ээс харна уу). Хэрэв өргөдөл гаргагч эхний жилийн төлбөрийг хуулинд заасан хугацаанд хийгээгүй бол өргөдлийг бүртгэлээс хасч өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэнэ. Эхний жилийн төлбөрөө хугацаанд нь хийсэн тохиолдолд АМГ нь хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар олгоно. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд түүнийг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл явц

Ашигт малтмалын тухай хуулийн 4-р бүлэгт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг олгох үе шатыг тусгаж өгсөн

байдаг. Үүнд:
1. Өргөдөл гаргах – Хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд ашигт малтмал ашиглахыг хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу АМГ-т гаргах ба өргөдөлд доорх зүйлсийг хавсаргана. (24-25-р зүйл) Үүнд: Талбай нь тал бүр тийш 500 метрээс багагүй урттай, уртраг өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн тэгш олон өнцөгт хэлбэртэй байна. Үйл ажиллагаа явуулах талбайн орших аймаг, сум, хот болон дүүргийн нэрийг бичсэн газрын зураг.

Өргөдөл гаргагчийн нэр, хаяг, утас, электрон шуудангийн хаяг, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт Өргөдөл гаргагч нь татвар төлөгч хуулийн этгээд мөн эсэхийг нотлох баримт.

АМТХ-ийн дагуу хийгдсэн талбайн зураг ба зураг дээр байрлах аймаг, сум, дүүргийн нэрс

Үйлчилгээний хөлс төлсөн баримтууд

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын шийдвэр

Хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ.

2. Өргөдлийг хянаж үзэх – АМГ ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авсны дараа өргөдөл

болон хавсралт бичиг баримтуудыг бүртгэх, мөн тэдгээр бичиг баримтууд хуулинд заагдсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж, тухайн талбай уурхайн зориулалтаар ашиглах боломжтой эсэх, хайгуул хийж болох талбайн тогтоосон хязгаар дотор байгаа эсэхийг нягтлах ба зарим шаардлагатай тодруулгуудыг хийнэ. (26.1-26.2-р зүйл)

3. Эцсийн шийдвэр – АМГ нь өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан зохих шийдвэр гаргаж өргөдөл гаргагчид мэдэгдэнэ. Хэрэв зөвшөөрөл олгохоос татгалзсан бол шалтгаан, хуулийн үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэнэ. (26.3-р зүйл)

4. Тусгай зөвшөөрөл хүлээн авагч төлбөр төлөх – Тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг хүлээн авсан этгээд

мэдэгдэл авсан өдрөөс хойш 10 өдрийн дотор тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлнө. (26.4-р зүйл)

5. Тусгай зөвшөөрөл олгох – Өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг хуулийн дагуу хийснээс хойш ажлын 3 өдөрт багтаан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгож, тусгХайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явц

Ашигт малтмалын тухай хуулийн (АМТХ) Гуравдугаар бүлэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг дараахь журмын дагуу олгоно:

Өргөдөл гаргах – Ашигт малтмалын хайгуул хийх хүсэлтэй хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд өргөдлөө Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт (АМГ) шаардлагатай хавсралт материалын хамт өгнө. Шаардлагатай материалд өргөдөл гаргагчийн нэр, холбоо барих утасны дугаар, аж ахуйн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хайгуул хийх талбайн газрын зураг, төлбөрийн баримт, боловсон хүчний чадавхийн тодорхойлолт , ажлын төлөвлөгөө зэрэг багтана. (18.2-р зүйл) Өргөдлийг хянаж үзэх – Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар өргөдлийг хүлээж аван бүртгэж, хайгуул хийх талбайн өнцгийн координатуудыг шалгана.

Хайгуул хийх талбай нь улсын тусгай хэрэгцээний газар, нөөцөд авсан талбай болон хайгуулын талбайд хамруулах боломжгүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн цогцолбор газартай давхцаж болохгүй. (6-р хайрцгийг үзнэ үү) Хайгуул хийх талбайн хэмжээ 25 гектараас багагүй, 400 мянган гектараас ихгүй байна. Хэрэв АМГ нь өргөдөл гаргагч бүх шаардлагыг хангаж байгаа хэмээн үзэж байгаа бол зөвшөөрлийн нөхцлийг болон хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирсэн өргөдөлд дурьдсан талбайтай давхцсан, үгүйг өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гэж АМТХ-д заасан байдаг. (19.2-р зүйл) Орон нутагт мэдэгдэх – Хуулийн дагуу, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тохиолдолд АМГ нь энэ талаар тухайн хайгуул явагдах аймаг, нийслэлийн засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд төлөвлөгдсөн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй тодорхойлолт болон төлөвлөгдсөн талбайн зургийг хавсаргана. (19.3-р зүйл) Иргэдийн оролцоо – Аймаг, сум, нийслэлийн засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийн талаарх мэдэгдлийг хүлээн авмагц холбогдох шатны ИТХ-аас саналыг нь авна. Мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор АМГ-тхариу өгөх бөгөөд 30 хоногийн дотор хариу өгөхгүй бол тухайн тусгай зөвшөөрлийг олгоно. 30 хоногийн дотор иргэд эрхийнхээ дагуу ИТХ–аараа дамжуулан өөрсдийн санал бодлоо илэрхийлж, төлөвлөгдсөн уул уурхайн үйл ажиллагаа нь аймаг, сум, багийн байгаль хамгаалах төлөвлөгөөтэй хэрхэн хамааралтай байгаа талаар болон 2-р бүлэгт өгүүлсэн асуултуудыг асууж лавлаж болно.Засаг дарга Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно. (19.4-19.5-р зүйл) Эцсийн шийдвэр – Аймаг, нийслэлийн засаг дарга дэмжсэн шийдвэр гаргасан бол АМГ өргөдөл гаргагчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эцсийн шийдвэрийг гаргана. (19.6-р зүйл) Тусгай зөвшөөрөл хүлээн авагчийн хийх төлбөр – Тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг зөвшөөрөл хүсэгч ажлын 10 өдөрт багтаан төлнө. (Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай Хавсралт 1–ээс харна уу). Хэрэв өргөдөл гаргагч эхний жилийн төлбөрийг хуулинд заасан хугацаанд хийгээгүй бол өргөдлийг бүртгэлээс хасч өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэнэ. Эхний жилийн төлбөрөө хугацаанд нь хийсэн тохиолдолд АМГ нь хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар олгоно. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд түүнийг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл явц

Ашигт малтмалын тухай хуулийн 4-р бүлэгт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг олгох үе шатыг тусгаж өгсөн

байдаг. Үүнд:
1. Өргөдөл гаргах – Хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд ашигт малтмал ашиглахыг хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу АМГ-т гаргах ба өргөдөлд доорх зүйлсийг хавсаргана. (24-25-р зүйл) Үүнд: Талбай нь тал бүр тийш 500 метрээс багагүй урттай, уртраг өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн тэгш олон өнцөгт хэлбэртэй байна. Үйл ажиллагаа явуулах талбайн орших аймаг, сум, хот болон дүүргийн нэрийг бичсэн газрын зураг.

Өргөдөл гаргагчийн нэр, хаяг, утас, электрон шуудангийн хаяг, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт Өргөдөл гаргагч нь татвар төлөгч хуулийн этгээд мөн эсэхийг нотлох баримт.

АМТХ-ийн дагуу хийгдсэн талбайн зураг ба зураг дээр байрлах аймаг, сум, дүүргийн нэрс

Үйлчилгээний хөлс төлсөн баримтууд

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын шийдвэр

Хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ.

2. Өргөдлийг хянаж үзэх – АМГ ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авсны дараа өргөдөл

болон хавсралт бичиг баримтуудыг бүртгэх, мөн тэдгээр бичиг баримтууд хуулинд заагдсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж, тухайн талбай уурхайн зориулалтаар ашиглах боломжтой эсэх, хайгуул хийж болох талбайн тогтоосон хязгаар дотор байгаа эсэхийг нягтлах ба зарим шаардлагатай тодруулгуудыг хийнэ. (26.1-26.2-р зүйл)

3. Эцсийн шийдвэр – АМГ нь өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан зохих шийдвэр гаргаж өргөдөл гаргагчид мэдэгдэнэ. Хэрэв зөвшөөрөл олгохоос татгалзсан бол шалтгаан, хуулийн үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэнэ. (26.3-р зүйл)

4. Тусгай зөвшөөрөл хүлээн авагч төлбөр төлөх – Тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг хүлээн авсан этгээд

мэдэгдэл авсан өдрөөс хойш 10 өдрийн дотор тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлнө. (26.4-р зүйл)

5. Тусгай зөвшөөрөл олгох – Өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг хуулийн дагуу хийснээс хойш ажлын 3 өдөрт багтаан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ. (26.5-26.6-р зүйл)

6. Мэдэгдэл – Ашигт малтмалын тухай хуулийн 26.7-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгосон төрийн захиргааны

байгууллага нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 7 хоногийн дотор багтааж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тухайн зөвшөөрлөөр олгогдсон талбай орших аймаг, сум, дүүргийн засаг дарга, мэргэжлийн хяналтын газарт энэ тухай тус тус

мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ. (26.7-р зүйл) Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно. (26.9-р зүйл)
ай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ. (26.5-26.6-р зүйл)

6. Мэдэгдэл – Ашигт малтмалын тухай хуулийн 26.7-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгосон төрийн захиргааны

байгууллага нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 7 хоногийн дотор багтааж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тухайн зөвшөөрлөөр олгогдсон талбай орших аймаг, сум, дүүргийн засаг дарга, мэргэжлийн хяналтын газарт энэ тухай тус тус

мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ. (26.7-р зүйл) Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно. (26.9-р зүйл)

Тусгай зөвшөөрөл олгох үйл явц шаардагдах материал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани