- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ж.Оюунгэрэл захиралаа та Ч.Даваанямтай адилхан ОФФШОР МАЛГАЙГ-аа хэзээ тайлах вэ?
Өөрөөр хэлбэл, "НИК" бөгөөд "Петровис” компанийг олон нийт Ж.Оюунгэрал захирлаар төсөөлдөг ч хамтдаа бичигдэх ёстой гавьяаг нь ч, алдааг нь ч үүрэх ёстой хүн бол яах аргагүй Ч.Давааням. Тэрбээр 1990 оноос хойш бизнес эрхэлж, улмаар Ж.Оюунгэрал захирлыг тухайн үеийн Монголын хамгийн том шатахуун түгээх, борлуулах улсын мэдлийн төв компани болох "НИК"-ийн захирлаас буухад нь түшиж, тулсан найз нь. Мэдээж одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өмч хувьчлалаар авахад нь тусалж, Ж.Оюунгэрал захиралд тухайн үедээ хоёр сая ам.доллар зээлсэн ч өмч хувьчлалаар шууд төрийн мэдлээс хувийн өмч болж хувирсан тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хамт яваа хүн нь Ч.Давааням.
Тэд багын найзууд бөгөөд өдгөө "НИК"-д хувь тэнцүү эзэмшиж, хүүхдүүдээ ч компанийнхаа удирдлагад адил тэгш эрхтэй оролцуулж буй. Тэдэн дээр анхнаас нь явсан өөр хоёр хүн бол Т.Энхжаргал, "Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг агсан. Ингэж тэртээ 1996 онд хувийн өмч хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө ч бие даасан, үнэмлэхүй хүч чадлаа үргэлжлүүлж буй НИК компанийн удирдлагууд өнгөрсөн жил гаруйн өмнө Панамын арлуудад оффшор компани байгуулж, данс эзэмшсэн нь илэрсэн бол энэ удаад дахин Их Британийн оффшор бүсэд санхүүгийн "голомтоо" асаасан нь тодорхой болголоо. Гэхдээ энд нэг асуулт тавихад яагаад Ч.Давааням захирал өөрийн 4.370 сая ам.доллараа Монголд оруулаад ирчихсэн байхад Ж.Оюунгэрэл захирал өнөөдрийг хүртэл тодорхой байр суурь илэрхийлсэнгүй вэ. Мэдээж тэрбээр дансандаа мөнгө байршуулаагүй, эс бол онц шаардлагагүй хэмээн үзсэн байж болно. Гагцхүү энд тайлбар хийх нь чухал гэдгийг буюу монголчуудыгаа хүндэтгэх үүднээс үг хэлж болохгүй гэж.
Гэхдээ нэг зүйл тодотгоход жилийн өмнө буюу оффшор бүсэд бүртгэлтэй гэх "Бату майнинг” компанийн хувьцааг 2000 онд худалдаж аваад эргүүлсэн зарсан гэдэг мэдээллийг өмгөөлөгчөөрөө дамжуулж, нэг удаа бол өгсөн. Харин Их Британийн оффшор бүсэд "ПетроМатад” компаниа бүртгүүлсний тухайд тэрбээр өнөөдрийг хүртэл үг унагасангүй. Тэр дундаа, тус компанийн гүйцэтгэх захирал гэх МаКгей Дуглас Жон хэмээх эрх мөн л нэг бүсэд оффшор бүсэд компанийнх нь нэрээр бүртгэлтэй байхад шүү дээ. Ийм байхад яагаад өнөөдөр олон нийт Оффшорын эсрэг хуулийн хэрэгжилтийг УИХ-аас, Засгийн газраас, Ерөнхийлөгчөөс нэхэж болохгүй гэж. Тэр дундаа, "ПетроМатад”-ын ч, "НИК"-ийн ч, "Петровис”-ийн ч эн тэнцүү хувь эзэмшигч, багынх нь найз, хамтран зүтгэгч Ч.Давааням нь мөнгөө оффшор бүсээс Монголд оруулаад ирчихсэн байхад шүү дээ.
Дээр нь, эдгээр мэдээлэлтэй холбогдуулан нэг тайлах ёстой, тайлагдах ёстой эрх ашиг байгаа нь "Бату майнинг” компанийн тухай. Уг компани нь анхандаа ОХУ-ын тэрбумтан Олег Дерипаскагийнх байсан. Монголд 1990 оны сүүлчээс үйл ажиллагаа явуулах нэрийн дор, хөрөнгө оруулалт хийх уриатайгаар оргил үедээ 167 лиценз эзэмшиж байсан баримт байдаг. Тэр дунд нь гэхдээ нэг ч ашиглалтын лиценз байгаагүй. Бүгд хайгуулын лицензүүд байсан. Өөрөөр хэлбэл, лицензийн наймаа ид цэцэглэх үед Монголд олборлолт, хайгуулын үйл ажиллагаа явуулдаггүй уг компанийн удирдлага жинхэнэ утгаараа лиценз цүнхэлж явдаг байсан гэсэн үг. Мөн "Эрдэнэс Оюутолгой" компанийн ерөнхий захирал асан Б.Энэбиш уг компанийг удирдаж байсан. Түүний дараа одоогийн "ПетроМатад”-ыг удирдаж байгаа МаКгей Дуглас Жон "Бату майнинг”-ын захирлаар ажиллаж байсан юм. Мөн Ерөнхий сайд асан Сү.Батболд Б.Энэбишийн үед буюу 2004 оноос "Бату майнинг” компанийн 11.9 хувийг эзэмшиж эхэлсэн. Тэрбээр үүнийгээ "Удалгүй хувьцааг нь зарсан” гэдгээр өөрийгөө өмгөөлсөн.
Тэгвэл олборлолт явуулдаггүй, хайгуулын үйл ажиллагаа бүр ч эрхлээгүй зөвхөн лиценз эзэмшдэг байсан "Бату майнинг”-ийн хувьцааг яагаад Монголын толгой бизнес эрхлэгчид худалдаж аваад, их удалгүй зараад байсан юм бэ. Энэ бол асуулт. Мөн Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү болох Монголын олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, "Скайтел” группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, "Алтай холдинг’’ группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баттүшиг өнгөрсөн долоо хоногийн мэдээллээр мөн л Их Британийн оффшор бүсэд компани байгуулж, данс эзэмшиж буй нь тодорхой болчихлоо. Ийм байхад бид яагаад эдгээр улстөрчид болон бизнес эрхлэгчдээс "Хэдий болтол оффшор бүсдээ нуугдах вэ” гэж асууж болохгүй гэж.
Тэр дундаа, "Петровис”-ийн ерөнхий захирал Ж.Оюунгэрэлээс. Бизнесийн хамтрагч тань мөнгөө оруулаад ирчихсэн байхад та хэдий болтол дуугүй байх вэ гэж. Та оффшор "малгайгаа" хэзээ тайлах вэ. Мэдээж ардчилсан улс оронд хэн их хөдөлмөрлөж, хэн баялаг бүтээж байгаагийнхаа хэрээр сайн сайхан амьдарч, их мөнгө хурааж, түүнийгээ өөртөө зарцуулах эрхтэй нь үнэн. Тийм ч учраас монголчууд таны бизнесээр, татвар төлдөг мөнгөөр бахархдаг. Бас хүндэлдэг.
Харин та яагаад Монгол Улс татварын бодлогоор дэмжиж, Монгол Улс газар нутгаасаа олборлох боломж өгч, монголчууд худалдан авалт хийж байгаа гэдгийг хүндэтгэж болохгүй гэж. Дэлхийн бүх хүчирхэг гүрнүүд оффшор бүсэд нуугдсан бизнес эрхлэгч, улстөрчдийнхөө мөнгийг эх орондоо татан төвлөрүүлэхээр хөөцөлдөж, мөрдөж, хориг арга хэмжээ авч байхад яагаад Монгол Улсын төр "Сайн бодож байгаад мөнгөө оруулж ирээрэй” хэмээн тэдэнд хугацаа өгч, монголчууд яагаад чимээгүй байх ёстой гэж. Иймд танд ч, нэр бүхий оффшор бүсэд хөрөнгөө нуусан хүмүүст ч Ч.Давааням захирлын ард чимээгүй нуугдахаа боль гэж зөвлөе. Монгол Улсад хууль байгаа л юм бол шүү дээ.
Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||