- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Байгалийн нөөцийн харти ба Төгсгөлийн "Жор 12"
Нөхөн сэргээгдэхгүй байгалийн нөөцтэй орнуудад боломж, бэрхшээлийн аль аль нь бий болдог. Хэрэв зөв ашиглаж чадвал нөөц баялаг одоо болон ирээдүй үеийнхэнд хөгжил цэцэглэлт авч ирнэ; эсрэгээрээ хэт үрэлгэн хандах, тааруу удирдлага нь эдийн засгийн тогтворгүй байдал, нийгмийн зөрчилдөөн, түүнчлэн урт хугацаанд үргэлжлэх хүрээлэн буй орчны доройтолд хүргэж болно. Байгалийн Нөөцийн Харти нь Засгийн газрууд, аливаа нийгмийн байгууллууд болон олон улсын нийгэмлэгүүдэд байгалийн нөөцийг хэрхэн оновчтой удирдан зохицуулах талаар баримтлах бодлогын сонголтууд, практик зөвлөгөөг санал болгож байна.
Энэхүү зөвлөмжийн чанартай баримт бичиг нь байгалын нөөцөөр баян орнуудад тулгарах бэрхшээлүүдтэй ганцаар нүүр тулах бус, түүхэнд хуримтлагдсан туршлага дээр үндэслэн, өнгөрсөнд гарсан алдааг давтахаас зайлсхийх боломжыг олгож байгаа юм. Харти бол зайлшгүй хэрэгжүүлэх хэм хэмжээ биш харин энэ салбарт амжилттай яваа улс орнуудын өөр өөр агуулга, хэрэгжүүлсэн арга хэмжээг нээн илрүүлж, байгалийн нөөц баялагийн салбарт хөгжин дэвших боломжыг танин мэдэх ач холбогдолтой баримт бичиг юм. Ийнхүү уул уурхайн мэдээллийн нэгдсэн сайт Орд.мн-ээс салбарын судлаач, оюутан залуучууд, мөн уул уурхайн салбарыг сонирхогч иргэд/уншигч та бүхэндээ цувралаар хүргэсэн "Байгалийн нөөцийн харти"-н сүүлийн дугаарыг хүргэж байна. Монголын уул уурхайн салбар өмнөх алдаа оноо, туршлагадаа үндэслэн, хөгжин цэцэглэж Улс орноо хөгжилд хөтлөх болтугай.
Нөөцийн засаглалыг бий болгох Гадаад үндэс
ЖОР 12 : Засгийн газар болон олон улсын байгууллагууд Тогтвортой хөгжлийг дэмжих стандартыг бүх шатанд уялдуулахаддэмжлэг үзүүлэх ёстой
Санхүүжүүлэгч, нөлөө бүхий засгийн газар, олон улсын байгууллагууд, олборлолтын салбарт нөлөө үзүүлдэг бодлого нь байгалийн нөөц ихтэй орны аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дээрээс нь олборлолтын компанийн бүртгэлтэй улсын үндэсний хууль тогтоогчид, Дэлхийн банк, Олон Улсын Вальютын сан (тэдгээрийн зээлийн агентлагууд); донор Засгийн газрууд; Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага; НҮБ-ын агентлагууд; Экспортын зээлийн агенлтагууд; Африкийн холбоо, Европын холбоо гэх мэт байгууллагууд; Их 8, Их 20; мөн Дэлхийн санхүүгийн нийгэмлэг зэрэг байгууллага хамаарна. Олон улсын Иргэний Нийгэмлэг нь мөн оролцогч талуудад ирэх дарамтыг зохицуулах, бодлогоо сайжруулах, түүнчлэн улс, компаниудад мониторинг хийхэд үндсэн үүрэг гүйцэтгэдэг.
Олон улсын нийгэмлэгүүдээс дэлхий даяар олборлолтын салбарын засаглалыг сайжруулахад чухал салбаруудыг дор дурдав.
Олборлолтын салбарын олон нийтийн ил тод байдлын шаардлагуудыг бий болгох, хянах, хэрэгжүүлэх : Засгийн газрууд, олон улсын байгууллага, бусад талууд нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайланд олон улсын багц стандарт бий болгож мөрдүүлэх, түүнчлэн гэрээний нөхцлүүдийг ил болгох зэргээр ил тод байдлыг дээшлүүлэх боломжтой. Олборлолтын зөвшөөрөл авах үеээс эхлээд төслийн хаалт хүртэлх олборлолтын төслийн үргэлжлэх нийт хугацаанд олон нийтэд мэдээллийг ил тод байлгах нь иргэд, хөрөнгө оруулагчдын зүгээс Засгийн газар болон компаниудад хариуцлага хүлээлгэхэд туслах чухал механизм юм. Дээрээс нь дэлхийн хэмжээнд албан ёсны ил тод байдлын шаардлагыг хуульчлахад Олборлолтын Салбарын Ил Тод Байдлын Санаачилгыг үндэсний болон олон улсын түвшинд оролцогч талуудын харилцан хамаарлыг бий болгох харилцан уялдаа бүхий, сайн дурын стандарт хэлбэрээр хэрэгжүүлэх ажлыг эдгээр байгууллагууд дэмжих хэрэгтэй.
Олборлох салбарын төслүүдийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн стандартад нийцүүлэх: Засгийн газраас Олон Улсын Хүний Эрхийн Билл болон Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Дүрэм, Ажлын Байрны Эрх Үүрэг-т тогтоосон доод хэмжээнд – хүний эрхийг дээдэлсэн байх шаардлагыг бүх компани өөрийн үйл ажиллагаандаа удирдлага болгохыг тодорхой тогтоож өгөх хэрэгтэй. НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн Тэргүүлэх Зарчмын хүрээнд (UNGPs)1, олон улсын байгууллагууд төсөл хэрэгжиж буй улс орнуудад хүний эрхийг хамгаалах, олборлолтын төслийн хүрээнд аж ахуй нэгж хүний эрхийн талаар хүлээсэн үүргээ биелүүлүүлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
Олборлох салбарыг санхүүгийн болон баталгаа гаргах хэлбэрээр дэмжигч талууд олборолотын төслөөс шалтгаалсан хүний эрхийн боломжит болон бодит зөрчлөөс урьдчилан сэргийлэх UNGP-тай уялдуулсан магадлан шинжилгээний процедур бий болгохыг шаардах нь зүйтэй. Жендер, арьсны өнгө, нас, бусад хүчин зүйлсээр тодорхойлогдох нөлөөллийн ялгамжтай байдалд анхаарал хандуулах хэрэгтэй.
Олборлолтын төслийг байгаль орчин, нийгмийн стандартад нийцүүлэх : Олборлох салбар нутгийн иргэдийн амьдралын чанар, орон нутгийн хийгээд дэлхийн байгаль орчны нөхцөлд бодитой сөрөг нөлөөлөл авчрах боломжтой. Олон улсын байгууллагууд нөлөөллийн үнэлгээг оролцуулаад төслийн үйл ажиллагааны зохистой стандартыг бий болгож, бий болгоход түлхэц өгч, урамшуулж эсхүл шаардах хэрэгтэй. Экспортын Кредитийн Агентлаг, төрийн болон хувийн хэвшлийн зээл олгогчдын зүгээс төслийн магадлан шинжилгээ2, олон улсын байгаль орчин, нийгмийн нөлөөлөх байдлын стандартад нийцсэн мониторинг, үнэлгээг шаардах нь зүйтэй.
Холбогдох кэйс: Хөгжиж буй орнууд дахь хууль бус санхүүгийн урсгалын хэмжээ жил тутам 1 триллион долларт хүрдэг ба —10 доллар тутмын 1 доллар нь тусламж хэлбэрээр орж ирсэн байдаг.
Dev Kar and Devon Cartwright-Smith, 2009
НҮБ, ОУСК зэрэг олон улсын байгууллагууд нутгийн иргэдийн эрхийг онцгойлон хамгаалах хэрэгтэй гэж үздэг.
Хууль бус санхүүгийн урсгал, авлигалыг бууруулах: Олон улсын байгууллагууд хууль бус санхүүгийн гүйлгээ, үний зөрүүнээс ашиг хонжоо олох явдлыг буруулах, татваргүй улс/газар нутагт орогнох болон татвараас зайлсхийх бусад арга хэрэгслийг бууруулах тал дээр илүү их ажиллах нь зүйтэй. Банкны хууль тогтоомж, үйл ажиллагаа, өмчлөгчийн тайлан бүртгэлд өмчлөлийг хүлээн зөвшөөрсөн байх зэрэг үүнд хамаарна. Гэнэт, асар их хэмжээний байгалийн нөөц олж илрүүлсэн орнуудад хөрөнгө завших үзэгдэл онцгойлон зонхилох хандлагатай байдаг; хууль бус үйлдэл илэрсэн тохиолдолд алдагдсан актив хөрөнгийг царцаах, нөхөн төлөхийг шаардах, энэхүү нөхцлийг олон улсын байгууллагаас бүрдүүлж өгөх нь зүйтэй. Цаашлаад олон улсын байгууллагууд нь авлигал, хахуулийг бууруулах, энэ төрлийн хэргийн эсрэг хүчтэй хууль тогтоомж батлан хэм хэмжээг хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллах хэрэгтэй.
Олборлох салбарын ур чадварыг нэмэгдүүлэх, солилцоог дэмжих: Хөгжиж буй байгалийн нөөцөөр баян олон орнууд газрын гүний нөөцийг тогтвортой, цогц хөгжил бий болгох хамгийн гол чадамжыг хуримтлуулж эхэлж байна. Олон улсын байгууллагууд эдгээр орнууд дахь Засгийн газар, хууль тогтоомж, хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн чадавхийг бий болгоход бодитоор туслан оролцох ёстой. Аливаа хүчин чармайлт, арга хэмжээ нь үр нөлөөг дээд хэмжээнд хүргэхэд зориулж төлөвлөгдөж, зохицуулагдах хэрэгтэй. Байгалийн Нөөцийн Тунхаглал, Африкийн Олборох Салбарын Хэтийн төлөв зэрэг хэм хэмжээний баримт бичгүүд нь талуудад байгалийн нөөц засаглалийн урьдач нөхцлүүдийг удирдах, түүнтэй зохицоход туслах боломжыг бүрдүүлнэ.
Засгийн газрууд болон олон улсын байгууллагууд нь дээр тодорхойлсон бүхий л агуулгын хүрээнд стандартын дээд хэмжээг бий болгохын төлөө хамтран ажиллах хэрэгтэй.
Э.БАТСАЙХАН /Судлаач, Магистрантур/
Эх сурвалж: Орчуулгын баг , МУ-ын сайдын ажлын алба, Мегатөсөл хөгжлийн хүрээлэн
Нийтлэлтэй холбоотой санал хүсэлтийг 80111510 болон batsaikhanpm2020@gmail.com хаягаар хүлээн авна.
Байгалийн нөөцийн харти ба Төгсгөлийн "Жор 12"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани