- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол төрийн бодлого хятадуудын түрийвчинд “тийчилж” байна
-Австралийн нүүрснээс дутахгүй сайн чанартай Тавантолгойн нүүрс 24 ам.доллараар борлуулагдаж байна-
Нүүрсийг монголчууд хар алт хэмээн нэрлэж ирсэн. Бидний бахархаад байгаа Тавантолгойн коксжих нүүрс маань үнэхээр алт уу, үнс үү гэдгийг өнөөдөр ойлгохгүй болчихоод байна гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй байх. Манай улс Тавантолгойн коксжих нүүрсээ урд хөрш рүүгээ экспортод гаргаад арав гаруй жилийн нүүрийг үзжээ.
Өнгөцхөн харахад бид газар доорхи баялгаа эргэлтэд оруулж байгаа мэт боловч гүн рүү нь харах юм бол тэс ондоо дүр зураг харагдана.
Манай улсын нүүрсний хамгийн том үйлдвэрлэгчид "Эрдэнэс Тавантолгой”, МАК, "Саусгоби сэндс”, "Энержи ресурс” буюу жижиг Тавантолгой гэх дарааллаар эрэмбэлэгдэнэ. Энэ л компаниудын олборлож буй нүүрс өмнөд хөрш рүү үнэгүй шахам өдөр, шөнөгүй урсч байна.
Монгол Улс дэлхийд ховорт тооцогдох коксжих нүүрсний ордтой. Коксжих нүүрс нь ихэвчлэн Ази номхон далай, Хойд Америк, Евроазийн бүс нутагт тархсан байдаг. ОХУ, БНХАУ, АНУ, Монгол, Австрали, Канад зэрэг орнууд коксжих нүүрсний нөөц ихтэй.
Тэгэхээр бид дэлхийд арвин их нөөцтэй коксжих нүүрсний ордоо ашиглуулаад арав гаруй жилийг ардаа орхижээ. Гэхдээ олборлолт, тээвэрлэлтийг хятадууд бүрэн мэдэлдээ авчихаад байна. Үнэндээ Монголын нэртэй боловч Хятадын бүрэн хараат байдалтай 2006 оноос өнөөдрийг хүртэл хүрэн алтаа үнэгүй шахам урд хөршдөө бэлэглэсээр байх уу.
Монголын ганзагын наймаачид Эрээн боомтыг таван одтой зочид буудалтай хот болтол нь хөрөнгө оруулалт хийсэн.
Одоо ч хийж байна. Тэгвэл Монголын Тавантолгойн ордоос олборлож буй коксжих нүүрсний буянаар Хятадын Ганц модны боомт хот болон сүндэрлэж, тус боомтоос 50 км-т орших Халиут суурин орчин үеийн шийдэл бүхий том хот болжээ.
Гэхдээ энэ хотын тэн хагас нь эзэнгүй. Монголын нүүрсний үйлдвэрлэлийн буян урд хөршид ийн нөлөөлж байна. Гэтэл эх оронд нь юу үлдэв. Эргэн санахад өр л үлджээ. Нүүрсээ олборлон экспортлоод байдаг. Өр нь дундардаггүй ийм л тогтолцоотой явж ирлээ.
Улс нь хөгждөггүй юм гэхэд тухайн орон нутагт нь ядаж бага ч гэсэн хөгжлийн гэрэл ч харагдсангүй. Цагаан хад буюу Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг гэх хэдэн гэр, сэндвичээр барьсан цөөхөн байшинд дэлгүүр, гуанз ажиллуулж буй улаан шороо, түйрэн дунд хэдэн монголчууд талхны мөнгө зулгааж сууна.
Тавантолгой-Цагаан хад-Гашуунсухайт-Ганц модны чиглэлд нүүрс тээвэрлэж буй зургаан мянга гаруй хүнд даацын "Норд бенз” маркийн авто машин өдөр, шөнөгүй холхино.
Нэг машин 80-100 тонн ачаа ачдаг гэж бодохоор хэдий хэмжээний баялаг урд хөрш руу урсаж буй нь тодорхой.
Гэхдээ энэ тээврийн хэрэгслүүдийн 90 гаруй хувь нь хятад эзэдтэй. Хэдэн монгол жолооч хятадуудын тэргийг барин хүнд нөхцөлд тээвэрлэлт хийж хэдэн төгрөг олж гэр бүлээ тэжээж явна. Эх орондоо байж, харийн хүний хараа, эрхшээлд ажиллаж байна. Нэг л өдөр эзэн хятад машинаа явуулахгүй гэвэл тэд ажилгүй болно.
Монголд эндээс юу наалддаг вэ гэвэл уурхайн амнаас худалдаж буй нэг тонн нүүрсний үнэ болох 30-50 ам.доллар л үлдэнэ. Нүүрс тээвэрлэлтийн ашгаас эхлээд бусад орлого бүгд Хятадын халаас руу ордог.
Ийм л дүр зураг дунд Тавантолгойн нүүрс урагшаа урсана. Энэ байдлыг яаж өөрчлөх вэ. Нүүрсээ яаж үнэд хүргэх вэ гэдэг нь эх орноо гэсэн бүх хүний толгойд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Гарц нь юу вэ. Нүүрсээ далайн боомтод хүргэж олон улсын зах зээлд борлуулж буй үнээр экспортлох.
Австралийн боомтууд дээр сайн чанарын коксжих нүүрсний үнэ тонн тутамд 125 ам.доллар болж өсчээ. Гэтэл Австралийн нүүрснээс дутахгүй сайн чанартай Тавантолгойн нүүрс 24 ам.доллараар борлуулагдаж байна. Энэ нь олон улсын зах зээлээс зургаа дахин хямд борлуулдаг гэсэн үг. Ийм хямдхан борлуулж буй Тавантолгойн нүүрсээ олон улсын зах зээлд хүргэх боломж нь төмөр зам.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой-Гашуунсухайтын боомт хүртэл төмөр зам тавихаар зориглож, газар шорооны ажил буюу даланг нь босгосон. Үнэндээ төмөр замын бүтээн байгуулалтын ажлын 78 хувийг нь хийж гүйцэтгэсэн гэсэн үг.
Гэтэл буруутан болж өнөөдрийг хүртэл зарим хүнд "жадлуулсаар” байна. Төмөр зам юу юугүй баригдаж дуусахыг мэдсэн эрх мэдэлтнүүд хөрөнгө оруулалтыг нь өгөлгүй, ажлыг нь тасалдуулж, бүр зогсоосон. Хэрэв төмөр зам тавигдвал Тавантолгойн нүүрсний хоёр дахь зах зээл нээгдэх боломж бүрдэнэ.
Нүүрс олборлогчид авто замаар хүнд даацын машинаар биш төмөр замаар хямдхан өртгөөр нүүрсээ тээвэрлэх сонирхлоо байнга илэрхийлдэг. Бид олон улсын зах зээлийн үнээр буюу нэг тонн нүүрсээ 125 ам.долларт хүргэвэл алдагдалтай ажиллаж буй "Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани ашигтай ажиллаж, төрийн халаас зузаарах боломж бүрдэнэ.
Амьгүй байгаа 1072 ширхэг хувьцаа амилж, ард түмэн ногдол ашиг авч, газрын баялгаасаа хувь хүртэх сайхан боломж бүрдэнэ. Энэ нь төрийн эрх барьж буй түшээд нарт таалагддаггүй.
Ингээд бүх ажлыг гацаасан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчилж, ОХУ-ын нутгаар төмөр замаар ачаа тээвэрлэн дамжин өнгөрөх гэрээг байгуулах нөхцлийг тохирч, Восточный боомтыг ашиглах боломжийг нээсэн нь коксжих нүүрсээ гурав дахь зах зээлд хүргэх үүд нээгдэх эхний алхам болсон.
Энэ үг зарим хүнд бас л таалагдаагүй. Хятад гэдэг том зах зээл байхад өөр зах зээлд гаргах гэж бүтэлгүй зам хайх хэрэггүй, бүтэхгүй гэсэн мессежийг янз бүрийн сувгаар цацаж, энэ ажлыг гацаах оролдлого эхэллээ. Үнэхээр Хятад бол том зах зээл.
Гэхдээ Монгол төрийн бодлого хятадуудын түрийвчинд "тийчлэх” ёсгүй. Дэлхийд чанараараа дээгүүрт бичигдэж байгаа коксжих нүүрсээ үнэгүй шахам урд хөрш руу урсгаж, зөвхөн өөрсдийн халаасаа түнтийлгэх нь хэний эрх ашиг вэ. Ойлгомжтой. Үнэ хүргэж байж л ашгийг нь ард түмэн хүртэнэ.
Коксжих нүүрсний том зах зээл бол Ази. Бүр тодруулбал Хятад, Япон, Солонгос улсууд. Солонгос 30 гаруй сая тонн, Япон 52 сая тонн коксжих нүүрс жилд импортоор авдаг гэсэн мэдээ бий.
Тэгвэл энэ хоёр улсын импортоор авч буй нүүрсний арван хувийг нь л нийлүүлэхэд манай орон жилд арав гаруй сая тонн коксжих нүүрс олон улсын зах зээлийн үнээр борлуулах нь ээ. Тэгэхээр бидэнд зах зээл бэлэн байна. Гагцхүү төрийн түшээд нь Монголоо гэсэн сэтгэл тээх л үлдээд байх шиг санагдана. Үндсэндээ Монгол оршин тогнох язгуур эрх ашиг нүүрсний ард нуудаж байна.
С.Эрдэнэбат
http://dardas.mn/?p=3007
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||