- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Төрийн чихэнд хүрсэн Тавантолгойн түгжрэл
Өнгөрсөн зургаадугаар сараас хойш таг гацаанд ороод байсан нүүрс тээврийн асуудал одоо л төрийн чихэнд хүрч байна. Ерөнхий сайд үүрэг чиглэлийн дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар Гашуунсухайтын боомтод ажиллаад ирсэн. Энэ тухайгаа өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, зохицуулалт хийх санал боловсруулах үүргийг Ерөнхий сайдаас авлаа. Ямар ч байсан төр дуугарч, ажиллаж байна.
Тавантолгойн нүүрс тээврийн зовлонт асуудлыг нүдээр харсан хүмүүс л мэднэ. Гашуунсухайтын зам дээр 120 км урт түгжрэл үүссэн удаатай. Жолооч нар зам дээр машиныхаа кабинд 10 хонох нь энүүхний асуудал. Дарга, сайд очвол л Хятадын гааль таталт хийж зам хоосолдог. Эсвэл машинуудыг уурхайд хорьж, нүгэлийн нүдийг гурилаар хуурдаг зовлонт асуудлыг жолооч нар учирладаг.
Харин шинэ сайд нарыг очиход ийм асуудал үүсээгүй бололтой. Тэд бодит байдлыг нүдээрээ харж, төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгааг Засгийн газрын хуралдааны танхимд ярьж байна. Энэ бол дэвшил. Өмнөх Засгийн газрын үед энэ асуудал бүрэн орхигдсон гэж болно. Сайд нар нь ч тийш зүглээгүй. Тэнд Монголын 7000 жолооч тэдний ар гэрийн амьдрал хэрхэн өрнөж, ямар бэрхшээл тулгараад байгааг тоосон удаагүй. Бүтэн таван сарын дараа Тавантолгойн нүүрс тээврийн асуудал төрийн чихэнд хүрч, зохицуулах арга замыг эрэлхийлэхээр болов.
Ингэхдээ уурхай болон жолооч нарын хүсч буй богинын тээврийг хийх саналтай байгаагаа салбарын сайд Д.Сумъяабазар танилцуулав. Цагаан хадны гаалийн бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлж, жолооч нар уурхайгаас ачсан нүүрсээ тэнд буулгаад буцдаг зохицуулалтыг хийхээр ярьж байна. Богинын тээврээр жолооч нар 14 хоногт хоёр удаа явж, гурван сая төгрөг авах үр ашигтай тооцоолол байгааг ч сайд хэлж байна. Өмнө нь энэ зохицуулалтаар ажиллаад, нүүрсний экспорт ч нэмэгдэж, тээвэрлэгчдийн орлого ч сайн байсныг жолооч нар ярьдаг.
Гашуунсухайтын авто замаар тээвэр хийх стандарт 65 тонн. Цаашид Цагаан хадны боомт хүртэл энэ стандартыг баримтлах, энэ боомтоос Ганц модны боомт хүртэл даацын хэмжээг 100-110 тонн хүргэх нь зүйтэй гэсэн санал багагүй гарч байна. Ингэж нүүрс тээвэрлэвэл 500 автомашин хилээр нэвтэрсэн ч нүүрсний экспортын хэмжээ 40-50 хувь нэмэгдэхээр байгаа тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа.
Биднийг Тавантолгойд ажиллаж байх үеэр жолооч нар шинэ Ерөнхий сайдад найдаж байгаагаа, асуудлыг нь шийднэ гэдэгт итгэж буйгаа ярьж байсан. Шинэ Засгийн газар болоод У.Хүрэлсүх сайд Тавантолгойн нүүрс тээврийн жолооч нарын итгэлийг алдахгүй бололтой. Ямар байсан сайд нараа явуулж, бодит байдлыг нүдээр нь харууллаа. Дараагийн алхам нь хэрхэн зохицуулах талаар саналаа боловсруулж, оруулж ирэх үүрэг даалгаварыг өглөө. Газар дээр нь ажиллаж, нөхцөл байдлыг харсан Д.Сумъяабазар, Ж.Бат-Эрдэнэ сайд нар саналаа ажил хэрэг болгохын төлөө зүтгэх биз ээ.
Тавантолгойн нүүрс тээврийн асуудал өмнө нь Засгийн газрын танхимд бараг яригдаагүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газар Цагаан хадны гаалийн бүсийг татан буулгах шийдвэр гаргаж, эсэргүүцэлтэй тулгаран шийдвэрээсээ буцаж байсан. Товчхондоо уурхайгаас Ганц модны боомт хүртэл уртын урт гэх ганцхан маршруттай байна гэсэн шийдвэр гаргасан ч бодит байдалд нийцээгүй учраас Засгийн газар шийдвэрээсээ буцаж, асуудлыг намжаасан. Харин Эрдэнэс Тавантолгой, Энежи ресурс, орон нутгийн Тавантолгойн төлөөлөл Авто тээврийн үндэсний төв, Гаалийн ерөнхий газрын хүрээнд энэ түгжрэлийг хэрхэн шийдэх тухай яриа үе үе гардаг ч тэдний эрх мэдэл нь хүрдэггүй. Хятадын талаас хамаараад амаа таглуулдаг. Тээврийн компаниудын зарим нь нэг хэсэгтээ зогсолт хийж, түгжрэлийг шийдэх арга замыг хайя гэсэн санал гарсан ч Эрдэнэс Тавантолгой компани "төрийн эсрэг ажилласан хэрэгт унана” гээд хөдөлдөггүй.
Харин энэ удаа асуудал арай өндөр түвшинд яригдаж, шийдлээ эрэлхийлэх бололтой. Өвлийн хүйтэн өдөр, шөнийг кабиндаа өнгөрөөж буй жолооч нарт Засгийн газрын нааштай шийдвэр амьдралынх нь чухал асуудлыг шийдлээ л гэсэн үг.
Б.Энэрэл
Эх сурвалж: Shuud.mn
http://www.shuud.mn/content/read/490797.htm
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||