Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“НАРИЙН ГОЛ ГОУЛД”-ЫНХНЫГ ЯАХ ЁСТОЙ ВЭ Ж.БАТЖАРГАЛ ДАРГА АА

“НАРИЙН ГОЛ ГОУЛД”-ЫНХНЫГ ЯАХ ЁСТОЙ ВЭ Ж.БАТЖАРГАЛ ДАРГА АА

 

Төв аймгийн Заамар сумын Нарийн гол хэмээх газарт ган, зуд болдоггүй өнтэй сайхан нутаг аж. Гэвч гурван жилийн өмнөөс уул уурхайн замбараагүй олборлолт явуулж эхэлсэн байна. н.Мижиддорж эзэнтэй "Нарийн гол гоулд” компани тус суманд уул уурхай эрх­лэх зөвшөөрөлтэй гэх ямар ч бичиг баримт­гүйгээр үйл ажиллагаа явуулсаар байгаа аж. Малчдын хүсэлтийн дагуу есдүгээр сарын 23-ны 21:00 цагийн үед сумын ИТХ-ын төлөөлөгч, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, малчдын бүрэлдэхүүнтэй тус уурхайд очлоо. Тэнд гурван усан буу зоож, алтаа угааж байгаатай таарав. Уурхайн дарга н.Жаргалсайхантай хөөцөлдсөөр арайхийн нүүр тулсан юм. Ингээд бичиг баримтыг нь шалгахыг хүсэхэд хэл амаар доромжилж байлаа. Дараа нь тусгай зөвшөөрлөө үзүүлэхээр болсон хэдий ч 40 минут хүлээлгэлээ.

Заамар сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Буянхишиг "Энэ компанийн тусгай зөвшөөрөл нь н.Баасанханд, н.Туяа, н.Мижиддорж нарын нэр дээр наймааны хэлбэрээр явж байдаг” гэв. Хэдийгээр н.Баасанханд нь үйл ажиллагаа явуулаагүй гэх боловч газар дээр нь очиход гортиг татаж, хамгаалалтын шовгор босгон уурхайн баазаа байгуулсан байв. Түүнчлэн газраа ухаж, чулуугаа тээрэмдэхээр бэлтгэжээ. Тээрэм байгаа болохоор цианит натри, мөнгөн усаар алтаа угаах нь тодорхой гэдгийг байгаль хамгаалагч Б.Цэнд-Аюуш хэллээ. Тус суманд 2012 онд өвөлжөөний газар 10 сая төгрөгт хүрдэг байсан бол одоо 100 сая төгрөг болжээ. Тиймээс өвөлжөөний газраа хамгаалж чадахгүй байгаа учраас аргагүйн эрхэнд зарж байгаа тухай малчид ярилаа. Нэгэнт малаа бэлчээх газаргүй болсон учраас уурхайд ажиллаж байгаа гэх малчидтай ч  таарсан юм.

"Нарийн гол гоулд” компани 2012 онд ашиглалтын 6364, 7400 гэсэн тоот лиценз авсан  ч уулын ажлын болон байгаль орчны ерөнхий төлөвлөгөө батлуулаагүй, ус болон газар ашигласны нэг ч төлбөр суманд төлөөгүй атлаа ийн гурван жил үйл ажиллагаа явуулжээ. Саяхан БОАЖЯ, АМГТГ, аймгийн байгаль орчны улсын байцаагч сум орон нутгаас хамтарсан шалгалт хийсэн байна. Гэтэл 2015 онд сумаас гурван га газарт зөвхөн кемп барих зориулалтаар газар олгосон байтал уг газартаа олборлолт явуулж байсныг тогтоожээ. Түүгээр ч зогсохгүй гурван га газраа 15 га газар болтол нь тэлж ашиглаж байсныг баталсан аж. Тиймээс кемпийг хүчээр буулгахаар болоод байгаа тухай Заамар сумын Засаг дарга Б.Самбуу хэлэв. Ийнхүү гурван жил үйл ажиллагаа явуулж байгаа компанийн зөрчлийг илрүүлсэн ч Төв аймгийн удирдлагууд зогсоож чадахгүй явсаар өдий хүргэжээ. Харин  тус сумын Засаг дарга захирамж гаргаж кемпийг нь буулгуулахаар хуулийн байгууллагад  хандсан. Мөн тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Заамар сумын ИТХ-аас тогтоол гарч аймгийн ИТХ-д хүргүүлсэн тухайгаа хэлэв.  Хууль дүрэмд захирагддаггүй "Нарийн гол гоулд” компанийг салбарын яам нь нарийн шалгахыг нутгийн иргэд шаардаж байлаа. Учир нь тус компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нь алтны судал багатай юм байна. Харин тэдний кемпээ байгуулсан Цагаанчулуут хэмээх газар алтны судал ихтэй ажээ. "Тус компанийнхан Цагаанчулуутыг доогуур нь ухаж байгаа. Ихэнхдээ шөнийн цагаар олборлолт явуулдаг. Яагаад гэвэл, шөнө дөлөөр портерууд нь ачилт хийдэг” хэ­мээн нутгийн иргэн Г.Эрдэнэцогт ярьсан юм. Кемпийн зориулалттай газрыг тэлж ашигласан гэхээр нөөц ихтэй газарт шунасан байх  магадлалтай гэдгийг ч мөн тэрээр онцолж байв.

Нарийн гол нь 30 км-ийн урт, 10 км-ийн өргөн арал үүсгэн урсдаг байжээ. Гэвч уул уурхайн харгайгаар ширгэсэн тухай нутгийнхан халаглав. Ширгэсэн газраа тухайн үеийн удирдлагууд Булган аймгийн Баяннуурын тэ­жээлийн аж ахуйд өгчээ. "Одоо ган болоход буух газаргүй болсон, биднийг Баяннуурынхан хөөдөг” гэж өндөр настан Д.Гантөмөр энэ үеэр хэлж байлаа.

Эзэнгүй төрийн эмгэ­нэл энэ суманд л байна.  Иргэд, малчдынхаа хүсэл зоригийг анхаарч, нэгдсэн бодлого барьж ажиллахгүй бол ямар дүр төрхтэй болдгийг Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж буй дээрх компани харуулж байна. Түүнчлэн "Нарийн гол гоулд” компанийн энэ байдал алт ухах сонирхолтой ир­гэд, компани, бичил уур­хайчдын шуналыг хөдөл­гө­сөн гэж хэлж болно. "Нарийн гол гоулд”- аас хойш Туул голын эрэг дотор болон Баянгийн адагт энд тэндгүй, өдөр шөнөгүй алт олборлож, малчдын амгалан тайван амьдрах эрхэд халдаад зогсохгүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсээр байгааг нутгийн иргэд мэдээлж байлаа. Тэд энд үүссэн эмх замбараагүй явдлыг зогсоож өгөхийг хүссээр… Гэвч үүнд аймгийн засаг захиргааны зүгээс ямар ч арга хэмжээ авсангүй хэмээн малчид ярьж байгаа юм.

Тус нутагт сайн дураараа байгуулсан 10 орчим бичил уурхайн нөхөрлөлд орхиод явсан үүсмэл шороон ордод зөвшөөрөл олгосон хэдий ч нутгийн иргэдээс илүүтэй гаднаас ирсэн уурхайчид ажиллаж буй гэнэ. Тэд ус ашигласны болон уулын ажлын төлөвлөгөөгүй, тэр ч бүү хэл голын гольдролоос 200 метрийн зайд ашигт малтмал эрж, хайх, олборлохыг хориглосон заалтыг зөрчиж Туул голд алт олборлож эхэлсэн зөрчил ар араасаа гарсаар… Алт үнэд орсон сургаар техникжсэн бичил уурхайчид нэрийн дор "нинжа”-нууд ч иржээ.Тухайлбал, Заамар сумын Баянгийн амны адагт голын гольдрол дотор, эрүүл газарт техникийн хү­чээр алт ол­бор­лоод эхэлжээ. . Шалт­гал­таар очиход ямар ч зөв­шөө­рөлгүй, хэн гэдэг иргэн ол­бор­лож байгаа нь мэдэг­дэхгүй, шаардлага тавихаар зугтаж алга болдог хэмээн сумын удирдлагууд хэ­лэв. Мөн техникийг нь хурааж, лацадсан ч хууль бусаар ажиллах байдал газар авсан гэж Байгаль орчны байцаагч Б.Цэнд-Аюуш ярив. Энэ мэтчилэн хууль бусаар алт олборлох, газар нутгийг сэндийчих явдал гаарсаар байгааг дахин онцолъё. Дашрамд дурдахад, Төв аймгийн удирдлагууд хууль зөрчсөн эдгээр зөрчлийг арилгах нь байтугай өөрсдөө нутгаа зараад сууж байгааг өмнөх нийтлэлдээ онцолж байсныг эргэн сануулъя.

Зууны мэдээ
Ц.Мягмарбаяр

“НАРИЙН ГОЛ ГОУЛД”-ЫНХНЫГ ЯАХ ЁСТОЙ ВЭ Ж.БАТЖАРГАЛ ДАРГА АА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани