- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн салбарынхан өмнийн говьд чуулж байна
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас бүсчилсэн чуулга уулзалтуудыг зохион байгуулж буй билээ. Өмнө нь Төвийн бүсийн чуулга уулзалтыг Орхон аймгийн Эрдэнэт хотод, Зүүн бүсийн чуулганыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод тус тус зохион явуулсан.
Харин энэ сарын 11, 12-ны өдөр Говийн бүсийг хамарсан чуулга уулзалтыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулж байна. Чуулга уулзалтад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа нар болон УУХҮЯ, Сангийн яам, ЗТХЯ, ЭХЯ, АМГТГ-ын газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов.
Мөн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор аймгийн Засаг дарга, газар хэлтсийн дарга нар, "Эрдэнэс Тавантолгой”ХК, "Оюутолгой”ХХК, "Тавантолгой”ХК, "Шивээ Овоо” ХК, "Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн төлөөллүүд, НҮБ, СЕСМИМ, "Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага”ТББ зэрэг 300 гаруй зочид төлөөлөгчдийг хамруулсан өргөн бүрэлдэхүүнтэй чуулга уулзалт болж байна.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар говийн бүсийн чуулга уулзалтад оролцож буй үе үеийн уурхайчид, зочид төлөөлөгчдөд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэн, чуулганыг нээж үг хэлсэн юм.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, улмаар түүхий эд бэлтгэгч орноос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж байна.
Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч. Өмчийн үр шимийг Монголын ард түмэн хүртэх ёстой. Эрдэнэт, Оюутолгой, Таван толгой, Багануур, Шивээ-Овоо зэрэг томоохон төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг иргэн бүрт хүртээмжтэй болгож, Хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьцаат компани болгож, сайн засаглалтай, ил тод, нээлттэй компани болгоно. Энэхүү чуулганыг зохион байгуулж байгаагийн ач холбогдол нь төрийн байгууллага, аймаг, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, мэргэжлийн холбоод хамтран тухайн бүс нутагт тулгамдсан асуудлаа ярилцах, салбарын талаар ойлголтын зөрүүг арилгах, салбарын хөгжлийн бодлого зорилтыг сурталчлан таниулах, хамтран зүтгэхэд оршиж байна” гэлээ.
Улс орны эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбар экспортын нийт бүтээгдэхүүний 86 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна. 2017 оны эхний 9 сарын байдлаар уул уурхай, олборлох аж үйлдвэрлэлийн орлого 6.9 их наяд төгрөгт хүрлээ. Үүнд нүүрсний олборлолтын орлого 2.1 их наяд төгрөг, металлын хүдрийн олборлолтын орлого 802.6 тэрбум төгрөг болж өссөн нь гол нөлөөлсөн юм.
Улмаар оны эхний 9 дүгээр сарын байдлаар улсын төсөвт 1,075.4 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ.
Түүхт 95 жилийн ойн хүрээнд ийнхүү дөрвөн бүсийг хамарсан чуулга уулзалтыг зохион байгуулж буй гол зорилго нь төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтээ танилцуулахад оршиж буй юм. Түүнчлэн бүс тус бүрт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн удирдлага, төлөөллүүд бүс нутгийн хөгжилд уул уурхайн салбарын үзүүлж буй нөлөө, хамтын ажиллагаа, тулгамдаж асуудлуудаа ярилцаж, талууд ойлголтоо нэгмөр болгох зорилготой ажээ.
Уул уурхайн салбарынхан өмнийн говьд чуулж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани