Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХАНХҮҮ НАРЫГ БАРИВЧИЛСНААС ХОЙШ НЕФТИЙН ҮНЭ ХАДАНД ГАРАВ

ХАНХҮҮ НАРЫГ БАРИВЧИЛСНААС ХОЙШ НЕФТИЙН ҮНЭ ХАДАНД ГАРАВ

 

Нефтийн үнэ сүүлийн хоёр жилд байгаагүйгээр өсөж, баррель нь 62 ам.доллар боллоо. Шинжээчид ийнхүү үнэ өссөнийг Саудын өв залгамжлагч хунтайж Мухаммад бин Салманы гарт засаглалыг бэхжүүлж буйгаас болж хөрөнгө оруулагчид түгших болсонтой холбон тайлбарлаж байна. Тэрбээр өмнө нь ОПЕК-ийн квотыг бууруулна гэж мэдэгдсэн билээ.

 улсад ханхүү нарын баривчилгаа саяхан болсон нь нефтийн үнэ шинэ дээд амжилтдаа хүрэхэд нөлөөлжээ. Тус улсын дөрвөн сайд, 10 гаруй сайд асан, 11 ханхүүг авлигын хэрэгт сэжиглэн баривчилсны дараа Brent маркийн нефть баррель нь 62.87 ам.доллар болон өсөж, хамгийн сүүлд 2015 оны долоодугаар сард 62 ам.доллар хүрч байснаас давжээ. Өчигдрийн байдлаар Brent маркийн нефтийг 62.56 ам.доллараар худалдаж байв.

"Al Arabiya” сувгийн мэдээлснээр Саудын Арабын зарим албан тушаалтнууд 2009 онд Жедда хотод болсон үерийн хэргээр саатуулагдсан байна. Энэхүү үерийн улмаас 70 гаруй хүн амиа алдсан билээ. Үүнээс гадна бусад албан тушаалтан нь Саудын Арабт 2012 онд дэгдэж, гуравхан жилийн дотор Өмнөд Солонгос, Австри, АНУ зэрэг дэлхийн 20 оронд тархсан коронавирус буюу MERS-тэй тэмцэх асуудалд оролцсон хүмүүс аж.

Саатуулагдсан хүмүүсийн дунд Ойрхи Дорнодын хамгийн баян хүмүүсийн нэг, тэрбумтан, ханхүү Аль-Валид бин Талал болон "Saudi Aramco” нефтийн компанийн ТУЗ-ийн гишүүн, тус улсын Сангийн сайд асан Ибрагим аль-Ассаф нар байгаа гэнэ.

"The New York Times” сонины мэдээлснээр Саудын нийслэл Эр-Риядад орших "Ritz Carlton” зочид буудлаас хүмүүсийг шилжүүлсэн аж. Магадгүй энд л саатуулагдсан ханхүү нар, албан тушаалтнууд байгаа бололтой.

Саатуулагдсан хүмүүсийг яг юунд буруутгаж байгаа нь одоо ч тодорхойгүй байна. Гэхдээ баривчилгааг авлигын эсрэг мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд явуулж буй юм.

Энэхүү баривчилгаанаас өмнөхөн Саудын Арабын хаан Салман ибн Абдул-Азизын зарлигаар авлигын эсрэг хороо байгуулагдсан. Тус хороог хааны хүү, ханхүү Мухаммад бин Салман толгойлж буй аж. Нэгэн таамаглалаар бол баривчилгаа явуулсан гол шалтгаан нь Мухаммад бин Салман тус улсын засгийн эрхийг гартаа бүрэн төвлөрүүлэх гэсэн оролдлого гэжээ.

"Авлигатай тэмцэх нь яах аргагүй Саудын Арабт явуулж буй шинэ кампанит ажил. Үүгээр Мухаммад бин Салман өөрийгөө шинэчлэгч, хүмүүст анхаарал тавьсан үйл хэрэгтэн болж харагдах гэж байна” хэмээн улс төрийн эрсдэлүүдэд анализ хийдэг "Eurasia Group” консалтинг компанийн захирал Айхам Камель хэлснийг "Bloomberg”  агентлаг дамжуулсан байна.

6CC59895-DDEB-4FC5-A33A-DB620212E843_w1023_r1_s Ханхүү нарыг баривчилснаас хойш нефтийн үнэ хаданд гарав
Мухаммад бин Салман

Үүнээс гадна хаан ширээ залгамжлагч, өдгөө 32 настай хунтайж үнэхээр хаан ширээнд гарах юм бол Абдул-Азиз аль Саудын хүүхэд биш анхны хаан болох юм. Түүний хувьд хэмжээ хязгаартай исламын шашныг улс орондоо авч ирэх, түүнчлэн нефтийн экспортлогч орнуудын квотыг бууруулахыг дэмждэг гэдгээрээ алдартай.

Шинжээчдийн тайлбарлаж буйгаар нефтийн үнэ өдгөө ийнхүү өссөн нь тус улсад баривчилгаа явуулж байгаагаас болж хөрөнгө оруулагчдын санаа зовниж буйтай холбоотой. "Нефтийн томоохон үйлдвэрлэгч, экспортлогч орон эдийн засагтаа шинэчлэл өөрчлөлт хийж байна. Энэ нь мэдээж тогтворгүй байдал, улс төрийн эрсдэлийг дагуулах нь ойлгомжтой. Энэ бүхэн үнэд нөлөөлж байна” хэмээн "Emirates Nbd Bank” шинжээч Эдвард Белл мэдэгджээ.

Сиднейн "CMC Market”-ийн шинжээч Рик Спунерийн үзэж буйгаар Саудын Арабаас ирж буй мэдээллүүд нефтийн зах зээлд "түгшүүр” төрүүлж буй гэнэ. Гэхдээ түүний хэлж буйгаар энэ бүхэн нефтийн нийлүүлэлтэд нөлөөлнө гэж хэлэхэд хэцүү гэжээ.

"Саудын Арабын ОПЕК-т явуулах стратеги өөрчлөгдөнө гэж би бодохгүй байна. Хэдий тийм боловч өнөөгийн нөхцөл байдал зах зээл дээр тодорхойгүй байдлыг үүсгэж байна” хэмээн "BlackRock International Ltd” ерөнхий стратегич шинжээч Руперт Харрисон "Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа дурджээ.

Өнгөрсөн сарын сүүлчээр нефтийн ханш баррель нь 60 ам.долларыг л зааж байсан юм.

Эх сурвалж: "Газета”

ХАНХҮҮ НАРЫГ БАРИВЧИЛСНААС ХОЙШ НЕФТИЙН ҮНЭ ХАДАНД ГАРАВ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Б.Чойжилсүрэн "шүдний өвчин"-өөсөө салж чих амрав

  Сайжруулсан түлш үйлдвэрлэдэг “Тавантолгой түлш” ...

Өчигдөр, 21:25
Катар дэлхийд хамгийн том аммиакийн үйлдвэр барьж байна

 Катар дэлхийд хамгийн томд тооцогдох хөх аммиакийн (NH3) үйлдвэр ...

Өчигдөр, 16:17
Монгол Улсын ГВУН 4.9 тэрбум доллар давлаа

  Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 2024 оны арваннэгдүгээр ...

Өчигдөр, 10:38
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

 Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, ...

Өчигдөр, 09:19
2024 оны 11 сарын 26, 11 цаг 26 минут
Занаду Майнз Монголоос дөрвөн шинэ зэсийн бай илрүүлжээ

    Занаду Майнз Баруун Монгол Дахь Сант Толгойн Зэсийн ...

2024 оны 11 сарын 26, 11 цаг 15 минут
2024 оны 11 сарын 25, 21 цаг 01 минут
Исланд: Рейкьянесийн хойгт жилийн хугацаанд долоо дахь удаагаа галт уул дэлбэрчээ

  2023 оны арванхоёрдугаар сараас хойш Исланд улсын нутаг дэвсгэрт ...

2024 оны 11 сарын 25, 18 цаг 11 минут
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн баялгийн үр ...

2024 оны 11 сарын 25, 17 цаг 51 минут
“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

  “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл ...

2024 оны 11 сарын 25, 16 цаг 33 минут
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв

 Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит "улаан дохио”-гоо ...

2024 оны 11 сарын 25, 13 цаг 41 минут
Рио Тинто: Эмэгтэй ажилтнууд дээрэлхэлтэд өртөх тохиолдол өссөөр байна

 Рио Тинтогийн 10 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаагаар ...

2024 оны 11 сарын 25, 11 цаг 37 минут
2024 оны 11 сарын 25, 09 цаг 33 минут
Монгол Улсын Ерөнхий сайд Хятад улстай эдийн засгийн бүх чухал харилцаагаа хөгжүүлэхээр зорьж байна

  Энэ удаагийн айлчлалаар Монгол, Хятад хоёр улс олон жил хүлээгдсэн ...

2024 оны 11 сарын 22, 21 цаг 03 минут
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотод айлчлав

БНХАУ-ын Ардын дээд шүүхийн урилгаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга ...

2024 оны 11 сарын 18, 23 цаг 12 минут
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хурал Сингапур Улсад боллоо

Олон Улсын Шүүхийн захиргааны холбооны ээлжит хурал Сингапур Улсад 2024 ...

2024 оны 11 сарын 18, 23 цаг 09 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани