Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Говь-Алтайд хураагдсан тэрбум төгрөг хаачсан бэ, Ерөнхийлөгч өө

Өнгөрсөн зун болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэг тэрбум 80 сая төгрөг бэлнээр тээвэрлэж явсан машиныг цагдаа нар саатуулсан байдаг.

Энэ хэрэг явдал 2017 оны 6-р сарын 23-ны өдөр болсон бөгөөд Toyota-4 Runner 0308... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад илэрсэн гэж цагдаагийн байгууллага мэдэгдэж байв. Энэ явдлын маргааш нь Дорноговь аймагт 91 сая төгрөг авч явсан Соната маркийн машинтай залуусыг мөн л цагдаа нар илрүүлсэн. Монголын цагдаа өнгөрөгч сонгуулиар урьд хожид байгаагүйгээр гайхалтай шуурхай ажиллаж хүн зодсон, мөнгө тээвэрлэсэн машинуудыг шил дараалан илрүүлж, шуурхай мэдэгдэл хийж байв. Сүр дуулиантайгаар нийгэмд цацсан зөрчлүүддээ хуулийн хариуцлага тооцож чадсан болов уу. Эсвэл сонгуулиар аль нэг улс төрийн намын гар хөл болоод дашийн шог болсон уу гэдгийг эргэн тодруулахыг зорилоо.

 

Говь-Алтай аймагт тэрбум төгрөг ачиж явсан машин "Милл Хаус” компанийн эзэмшлийнх байсныг цагдаагийн байгууллага тогтоосон. Зарим эх сурвалжийн мэдээлснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын эхнэрийн эзэмшлийн машин ч гэдэг. Юутай ч энэ машинаас нэг тэрбум 80 сая төгрөг олдсон. Тухайн үед МАН-ын сонгуулийн штабаас АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга сонгогчдод бэлэн мөнгө тарааж санал худалдаж авах гэж байна, хууль ноцтой зөрчлөө гэж мэдэгдэл хийж байсныг хүмүүс санаж байгаа байх. Харин АН-ын нэр дэвшигчийн штаб сонгуульд ажилласан баруун аймгуудын ухуулагч нарын урамшууллын мөнгийг санаатайгаар саатуулж, цагдаагийн байгууллагыг сонгуульд ашиглаж байна гэсэн хариу мэдэгдэл хийсэн байдаг. Энэ халуун өдрүүдээс хойш хагас жил өнгөрч бэлнээр тэрбум төгрөг авч явсан хэрэг явдал бүдгэрэх тал руугаа явжээ. Эсвэл Х.Баттулга Ерөнхийлөгч болж эрх мэдэл атгасан учраас бүдгэрүүлэх сонирхол давамгайлаад байна уу гэдэг сонирхол татаж байна.

 

Нэг тэрбум төгрөг бол 68-80 хүүхэдтэй цэцэрлэг шинээр барих, 20-30 айлыг орон сууцанд оруулах хэмжээний мөнгө. Түүнчлэн сар бүр 20 мянган төгрөг өгнө гэж тооцвол 50 мянган багачуулд Хүүхдийн мөнгө залгуулж болно. Бага гэж голохооргүй 2-3 жижиг дунд үйлдвэр шинээр нээж болохуйц хөрөнгө оруулалт. Тэрбум төгрөгөөр юу ч хийлгүй аль нэг банкинд хадгалууллаа гэж бодоход, жилийн 15 хувийн хүүгээр тооцоход 150 сая төгрөг болно. Ийм янзаар олон бүтээлч ажил хийж, олон хүнийг ажил амьдралтай нь залгуулж болох мөнгөний мөрөөр мөшгихгүй өнгөрч боломгүй. Улс төрчид, улс төрийн намууд сонгуулийн үеэр бие биеэ барьж идэх нь холгүй аашилж, сонгуулиар мөнгө тараах, санал худалдаж авах гэсэн үйлдлийг өч төчнөөнөөр нь "илрүүлдэг” хэрнээ сонгуулийн маргаашаас амандаа ус балгасан мэт чимээгүй гүлдийж орхидог. АН-ын нэр дэвшигч тухайн үед мөнгөөр санал худалдаж авах ородлого хийлээ гэж сүржин мэдэгдэл хийж байсан МАН өнөөдөр яагаад чимээгүй байна вэ.

 

Хураагдсан тэрбум төгрөг улс төртэй холбоотой учраас энэ талаар ам нээх хүн бараг олдсонгүй. Бүгд л бултав, мэлзэв. Сонгуулийн дараа тэрбум 80 сая төгрөг АН-ынх уу, эсвэл тухайн үеийн нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгынх уу гэдэг дээр хөөрхөн маргаан үүссэн сураг гарав.  Ямартай ч Говь-Алтай аймгийн шүүхээс хураасан тэрбум төгрөгийг улсын орлого болгох үндэслэл байхгүй хэмээн шийдвэрлэжээ.

 

"Милл Хаус” компанийнхан хураалгасан мөнгөө эргүүлэн авсан гэдгийг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэллээ.

АН-ын ерөнхий санхүүчээс хураагдсан мөнгийг буцаан шилжүүлнэ үү гэсэн утгатай бичгийг Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт өгч байжээ. Үүнтэй зэрэгцээд "Милл хаус” компанийн өмгөөлөгчид тэрбум төгрөгийг бид авах эрхтэй гэж хандсан байна. Тэгэхээр цагдаад хураалгасан зовлонт тэрбум төгрөг АН-ынх биш нэр дэвшигчийнх байсан болж таарлаа. Харин тэрхүү мөнгө ухуулагч нарт урамшуулал болж очсон уу, эсвэл МАН-ын мэдэгдсэнээр санал худалдаж авахад зориулагдсан уу, үгүй юү гэдгийг хэн ч асуусангүй. Сонгуулийн үеэр гайхалтай шуурхай ажилласан цагдаагийн байгууллага олон нийтийн дунд үүссэн энэ эргэлзээг тайлсангүй. Хууль зөрчсөн, эс зөрчсөн гэдгийг шүүх, прокурор, цагдаагийн байгууллага эцэслэн тогтоох л ёстой. Сонгуулийн үеийн үнэн, сонгууль болсны дараах үнэн гэж байдаггүй.

 

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 2-р сарын 24-ний өдрийн А/31 тоот тушаалаар Ерөнхийлөгчийн сонгуульд нам, эвслээс зарцуулах сонгуулийн зардлын дээд хэмжээ 6.8 тэрбум төгрөг. Харин нэр дэвшигч дээд тал нь 3.9 тэрбум төгрөгийн зардал гаргахаар тогтоож өгчээ. Эндээс харвал Говь-Алтай аймагт хураагдсан баруун аймгуудын ухуулагч нарт олгох байсан тэрбум төгрөг нэг нэр дэвшигчээс гарч болох зардлын гуравны нэг нь болж байна. Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Баруун, зүүн, төвийн, говийн гэх мэтээр бүсэд хуваагддаг. Эндээс харвал баруун аймгуудаас гадна бусад бүсэд ажилласан нэр дэвшигчийн ухуулагч нарт нэлээд хэдэн тэрбум төгрөгийн урамшуулал олгож таарна. МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар гадаадын иргэнээс 50 сая вон авсан гэх хэрэг шүүхээр саяхан шийдэгдсэн. МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд сонгуулийн үеэр бэлэн мөнгө тараасан гэх мэдээлэл бас гарсан. Ерөнхийлөгчид нэр дэвшсэн эрхмүүдтэй холбоотой энэ бүх мөнгөний зарцуулалтыг олон нийтэд нээлттэй тайлагнах цаг болжээ.

 

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон улс төрийн намууд Үндэсний аудитын газарт сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлсэн бөгөөд аудит хийсний дараа Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлэх учиртай. Албан ёсны хариу нь одоогоор эцэслэн гараагүй байгаа юм байна. Нийгэмд шударга ёсыг тогтооно гэж сонгуулиар амлаж явсан М.Энхболд, С.Ганбаатар, Х.Баттулга нар өөрсдөө сонгуульд шударгаар өрсөлдөж чадсан уу гэдгийг олон нийт мэдэх эрхтэй. Мөнгөөр санал худалдаж авна гэдэг бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан онц ноцтой гэмт хэрэг. Үүрэх ял ч өндөр. Монголчууд эх нь булингартай бол адаг нь булингартай гэж ярьдаг. Тийм учраас машинд ачиж яваад хураагдсан тэрбум төгрөгийг эргэн сануулж, энэ талаарх олон зөрүүтэй мэдэгдлийн хэнийх нь үнэн байсан бэ гэдгийг асууя. Монголчуудын олонхийн итгэл дэмжлэгийг авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгын нэр холбогдсон, Говь-Алтайд хураагдаад сураг алдарсан нэг тэрбум 80 сая төгрөг хаачсан бэ. 

Б.ТҮВШИНТӨГС

Эх сурвалж: http://niislel.mn/v/8277

Говь-Алтайд хураагдсан тэрбум төгрөг хаачсан бэ, Ерөнхийлөгч өө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өчигдөр, 15:40
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани