Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн хий, нүүрсний хоорондох шаантаг

 

Байгалийн хий, нүүрсний хоорондох шаантагДэлхийн хоёр том дайны хооронд Францын Радикал намаас Сенатад сонгогдсон Рене Реногийн "pas d’ennemis а gauche” хэмээх алдартай үг бий. Утга нь "Дайсан биш л бол холбоотон мөн”. АНУ-ын шатдаг хий, газрын тосны үйлдвэрлэл ерөнхийдөө ийм зарчмаар ажилладаг. Аюул тулгарсан нүүрсний салбарыг нефть, шатдаг хий үйлдвэрлэгчид дэмжих, ядаж л өрөвдсөн царай гаргах нь саяхан болтол мөрдлөг байв.

Гэтэл нүүрсэн галлагаат болон цөмийн цахилгаан станцуудыг дэмжих зорилгоор шинэ төлбөр дэвшүүлсэн Трампын засаг захиргаа анх удаа АНУ-ын шатдаг хий, нүүрсний үйлдвэрлэлийн хооронд шаантаг зоож орхилоо. Төлбөр одоохондоо төлөвлөгөө төдий. Гэхдээ л нүүрс, шатдаг хий хоёрын өрсөлдөөн ирээдүйд нээлтэй сөргөлдөөн болж болзошгүй.

Обамагийн засаг захиргаанаас дэвшүүлсэн Цэвэр эрчим хүчний төлөвлөгөө нь олборлодог түлшний үйлдвэрлэл ах дүүгийн ган бат холбоотойг харуулж өгсөн. Эрчим хүчний үйлдвэрлэлээс ялгардаг нүүрстөрөгчийн давхар ислийг багасгах төлөвлөгөө нүүрсэн галлагаат цахилгаан станцууд хаагдах явцыг хурдасгана. Хаагдсан нүүрсний цахилгаан станцын заримыг нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулдаг шатдаг хийн галлагаат эрчим хүчинд шилжүүлэх учраас энэ арга хэмжээ байгалийн хий олборлогчдод ашигтай.

АНУ-ын шатдаг хийн гол олборлогчдыг төлөөлдөг Америкийн нефтийн хүрээлэн (API-American Petroleum Institute) Обамагийн төлөвлөгөөг шүүмжилж байсан. Тус байгууллага 2015 онд Обамагийн төлөвлөгөө "онцын хамааралгүй талд хамгийн өртөгтэй тусаж болзошгүй”- г анхааруулсан юм. Өмнөх Ерөнхийлөгчийн төлөвлөгөөг хог дээр хаях Трампын санаачилгыг дэмжиж байгаагаа API-гийн ерөнхийлөгч Жэк Жерар энэ сард илэрхийллээ. Зах зээлийн хүчин зүйлийн нөлөөгөөр нүүрсний хэрэглээ шатдаг хийнд аяндаа шилжих явцыг Обамагийн засаг захиргаа бусниулсан хэмээн API буруутгадаг. Өмнөх засаг захиргаа шатдаг хийн үйлдвэрлэлийг нүүрснийхтэй адилтгасан нь алдаа байсныг ноён Жерар тайлбарласан.

Трампын захиргааны үед шатдаг хий олборлогч нар дахиад л шинэ зохицуулалтыг эсэргүүцлээ. Гэхдээ энэ удаад эрх баригчдын бодлого нүүрсний үйлдвэрлэлийг боомилоход бус, дэмжихэд оршиж байна. Нүүрсний болон цөмийн цахилгаан станцуудад нөхөн олговор олгох замаар эрчим хүчний зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах журмыг АНУ-ын эрчим хүчний сайд Рик Перри дэвшүүллээ. Уг санаачилга нь хямралт нөхцөлд байгаа нүүрсний эрчим үйлдвэрлэгчдэд гэгээтэй мэдээ юм. Ийм зохицуулалт нь шатдаг хийгээр ажилладаг шинэ үеийн цахилгаан станцуудад цохилт болох аюултайг эрчим хүчний компаниуд анхааруулж байгаа.

Энэ удаад нүүрсний үйлдвэрлэлийн ашиг сонирхлыг сөрөн зогсогч болж хувирсан Aмерикийн нефтийн хүрээлэн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч нартай хамтран ноён Перригийн санаачилгыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Гэхдээ нүүрсийг шүүмжлэхдээ болгоомжтой хандаж буй тус байгууллага "түлшний дайн”-д хутгалдах сонирхолгүйгээ тайлбарлав.

Ийм дайн дэгдвэл үр дагаврыг нь таахад бэрх. АНУ-д хэмжээгээрээ хоёрдугаарт ордог шатдаг хийн үйлдвэрлэгч Chesapeake Energy-г үндэслэгч Обри МакКлендон 2000-аад оны эцсээр хүрээлэн буй орчныг хамгаалах хөдөлгөөнөөр далимдуулан нүүрсний үйлдвэрлэл рүү довтолсон түүхтэй. Тэрбээр нүүрсний цахилгаан станцуудыг хаах хөдөлгөөн өрнүүлэгч Sierra Club-д 26 сая ам.доллар чимээгүйхэн "атгуулах” замаар өрсөлдөгчөө унагахаар оролдсон юм.

Мөнгөний холбоо муухай төгссөн. Sierra Club-ийн удирдлагад 2010 онд гарч ирсэн шинэ захирал Майкл Брун олборлодог түлшний үйлдвэрлэлээс мөнгө авахыг зогсоов. "Байгалийн хий нь эрчим хүчний эелдэг зөөлөн эх сурвалж гэж үздэг явдалд цэг тавих цаг боллоо” хэмээн захирал бичжээ. АНУ-д шүүмжлэлийн бай болсоор ирсэн занарын хий олборлоход ашигладаг hydraulic fracturing буюу фракинг аргыг хүрээлэн буй орчинг хамгаалагч нар эсэргүүцдэг нь шатдаг хий үйлдвэрлэгчдэд тулгамдаад буй бэрхшээл.

Европ тивд байдал өөр. Энэ оны зургадугаар сард Европын шатдаг хий олборлогч гол компаниуд Vestas, First Solar зэрэг сэргээгдэх эрчим хүчний группүүдтэй хамтран "Эрчим хүчийг цэвэршүүлье” кампани эхлүүлээ. Уг кампани нь хүлэмжийн хий бага ялгаруулдаг цахилгаан станцуудад тусгай нөхөн олговор олгох бодлогыг Европын бодлого тодорхойлогч нараар гаргуулах зорилготой. Шатдаг хийн цахилгаан станцууд хүлэмжийн хийн ялгаралд тогтоосон шалгуурт нийцдэг тул ийм нөхөн олговор авна. Харин нүүрсний цахилгаан станцуудад олгогдохгүй.

Төлөвлөгөө зөрчилтэй. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтод энэхүү төлөвлөгөө "шалихгүй” тустай хэмээн Европын эрчим хүч үйлдвэрлэгчдийн Eurelectric групп үзжээ. Гэхдээ дээрх кампани нь сүүлийн хэдэн жилд зах зээлийн хүнд нөхцөлд байгаа Европын шатдаг хийн үйлдвэрлэл ядаж л шинэ нөхцөлд санаачилгыг гартаа авах эрмэлзэлтэйг харуулдаг.

Бодлого хаашаа ч эргэсэн АНУ-ын шатдаг хийн үйлдвэрлэл хямд өртөгтэй занарын олборлолтын ачаар ирээдүйгээ өөдрөг төсөөлж байна. АНУ-ын шатдаг хийн үйлдвэрлэлд дарамт ихсэх тохиолдолд компаниуд бүтээгдэхүүнээ бусад олборлодог түлшнээс давуутайг тайлбарлаж болох юм. Байдал бүр хүндэрвэл хэдий байр суурь зөрөөтэй ч бусад олборлох түлш үйлдвэрлэгчидтэй хүчээ нэгтгэх хэрэг ч гарч болзошгүй.

Эд Крүүкс

Засгийн газрын мэдээ



Байгалийн хий, нүүрсний хоорондох шаантаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани