Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын шарх аньжээ

Газрын шарх аньжээ

Монгол Улсын хэмжээнд алтны гарц багасч, нөөц барагдаж байгааг  Баянхонгор аймгийн бичил уурхайчид хэлэв. Аажмаар өөр ажлын байранд шилжүүлэх нь хамгийн зөв гарц гэдгийг олон улсын байгууллага зөвлөдөг. Үүнийг ойлгосон бичил уурхайчид өөр ажлын байранд шилжээд эхэлжээ.Тухайлбал, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт үйл ажиллагаа эрхэлж буй "Батсайхан сэтгэл” ТББ-ынхан мал маллаж, сүү цагаан идээгээ борлуулж байна. Зарим нь ногоо тарьж  жижиг, дунд бизнес эрхэлдэг болжээ. Энэ санал санаачлагыг сум, орон нутгаас нь дэмжин Галуут сумын ойролцоо ногоо тарьдаг 60 га газраас таван га-г нь бичил уурхайчдад өгчээ.
 
"2000 онд Баянхонгор аймаг "нинжа”- гаар дүүрсэн байв.  Байгаль орчин сүйдэж, хүмүүсийн эрүүл мэнд хохирч байгааг хараад  сэтгэл зовдог байлаа. Хөдөлмөр аюулгүй байдлын талаар ямар ч анхны мэдэгдэхүүнгүй тархай,бутархай хүмүүс байгаль сүйтгэчихээд л явна. Түүнчлэн замбараагүй архидалт, элдэв янзын хэрэг түвэг тасардаггүй. Ийм нөхцөлд  хүмүүсийн санаа сэтгэлийг нэгтгэнэ гэдэг хамгийн хүнд байв. Гэхдээ тэдний дундаас Галуут сумын хэсэг эмэгтэйчүүдийг сонгож "Батсайхан сэтгэл”  ТББ-ыг байгуулсан. Аймаг орон нутаг манай байгууллагыг  маш сайн дэмжсэн учраас оршин тогтносон” хэмээн Д.Батчулуун гэх эмэгтэй ярьж байна.
 
 
Цэцэрлэгийн багш мэргэжилтэй энэ бүсгүй эрчүүдтэй ана, мана үзэлцэн алт хувиараа олборлож ар гэр, үр хүүхдүүдийнхээ төлөө тэмцэж буй эмэгтэйчүүдийг хараад  өөрийн эрхгүй энэ нутагт үлдсэн гэдэг.Тэднийг эрүүл мэнд, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварт хамруулж улмаар төсөл бичиж сургажээ. Тэд нэгдэж нийлээгүй байхдаа эрсдэлтэй нөхцөлд хэрхэн ажиллаж байсан үеэс нь бие даасан байгууллага болох хүртэлх түүхийг нь баримтжуулан архивлаж, зааж сургасан гэдэг.
 
2010 онд тус байгууллага дэргэдээ "Сайн үйлс баян”, "Сайн үйлс мөнх”, "Гал жавхаа” хоршоог үүсгэн байгуулсан. Тус хоршоод цагаан идээ боловсруулах, нарийн ногоо тарих, хадлан тэжээл, овъёос бэлтгэх чиглэлээр ажиллаж байна. 2015 онд 7.2 га, өнгөрсөн онд 7.5 га -д нөхөн сэргээлт хийж сум, аймгийн байгаль орчны газарт хүлээлгэн өгчээ.  Энэ онд зургаан га газарт нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн байв.Эднийх дотроо зургаан нөхөрлөлтэй. Техникийн нөхөн сэргээлтийг  энэ жил арав хоногт хийсэн аж. Харин биологийн нөхөн сэргээлтийг хийхдээ согооворын үр түүж бор хөрсөндөө суулгасан нь зуншлага тааруу байсантай холбоотой гэнэ. Хоршооны дарга нар бүгд эмэгтэйчүүд. Тэдний хийсэн зүйлийг хараад бахархах сэтгэл төрж байв. "Батсайхан сэтгэлт” ТББ-ын УЗ-ийн гишүүн С.Баярсайхан "Нэгдэж зохион байгуулалтад ороогүй байхдаа бид энд тэндээс байнга хөөгддөг. Багаж, хэрэгслээ нууна, хургаалгана гээд хэцүү байсан. Ингээд нэгдсэн зохион байгуулалтад орж  сургалтад сууж, зөвлөгөө авсны үр дүнд  Төрийн бус байгууллага болсон. Одоо  мэргэшсэн хамт олон боллоо."Гал жавхаа” бичил хоршоо өнгөрсөн онд "Тогтвортой бичил уурхай” төслөөс таван сая төгрөгийн санхүүжилт авч түүгээрээ овъёосны үр худалдан авч  "Сайн үйлс мөнх” хоршоотой хамтарч Талын толгойд таван га газар  овъёос тариалсан. 200 боодол овъёос мөн байгалийн хадлан арван тонныг бэлтгэж сум орон нутагт нийлүүлснээс гадна Сүмбэр багийн малчдад хямд үнээр борлуулсан. Өвөлжилтийн бэлтгэлээ базаан 10 шуудай овъёос нөөцөлсөн. Мөн II багийн малчдад өгөхөөр гэрээ хийсэн. Малчид  Баянхонгор аймгаас нэг шуудай овъёосыг 40 мянган төгрөгөөр авдаг. Манайх 35-38 мянган төгрөгөөр борлуулдаг” гэв.
 
"Сайн үйлс мөнх хоршоо”-ны дарга С.Жавзандулам "Манай хоршоо 2015 онд байгуулагдаад  Хөдөө аж ахуйн маркетинг төслөөс 18 сая төгрөгийн буцалтгүй  тэтгэлгээр трактор газар хагалах анжис бусад техникүүд худалдан авч гурван хүлэмж барьсан.Сумаас бидэнд хуучин ногоо тариалдаг байсан усжуулалтын талбайгаас газар олгосон. Тэр талбайдаа төмс, байцаа, манжин, лууван  хүлэмжиндээ өргөст хэмх, улаан лооль, тарвас зэрэг нарийн ногоо тариалсан. Манайх таван өрхийн 16 гишүүнтэй. Өнгөрсөн жил нийт таван тонн ногоо хурааж авсан. Бүх өрхүүддээ 400 кг ногоо хэрэгцээнд нь өгсөн. Илүү гарсан ногоогоо сум, багийн хэрэгцээнд нийлүүлсэн” гэв.
 
Харин "Батсайхан сэтгэл” байгууллагын тэргүүн Д.Гансувд "Манайх энэ онд Баян амны эхэнд нөхөн сэр­гээлт хийж, Шар хурууны жалганд үүссэн 3-5 метрийн гүнтэй 50 гаруй нүхийг булж, техникийн нөхөн сэргээлт хийсэн. Нутгийн малчдын мал унадаг уч­раас нөхөн сэргээлт хий­хээс аргагүй.Энэ жилийн тухайд таван га газарт нөхөн сэргээлт хий­сэн. Жил болгон нөхөн сэргээлтийн тө­лөв­л­өгөөгөө давуулан биелүүл­дэг. Биологийн нөхөн сэргээлт хийхийн тулд говийн нөхцөлд тэсвэртэй, нутгийн онцлогт дасч зохицсон ургамлын үрийг байгалиас нь түүж тарьдаг. Ингэхдээ гар аргаар  нөхөн сэргээлт хийнэ. Том оврын хүнд жинтэй техникээр нөхөн сэргээлт хийснээс гар аргаар нөхөн сэргээлт хийвэл газар хурдан эд­гэр­дэг юм билээ. Том компаниуд бичил уур­хайчидтай хамтран ажил­лаж, нөхөн сэргээлтээ хийл­гэж болно шүү дээ. Ингэ­вэл  бичил уурхайчид маань түр ч гэсэн ажлын байртай болно. Байгальдаа ч хэрэгтэй” хэмээн турш­лагаасаа хуваалцлаа. Ийнхүү алтны харгайгаар сүйтгэгдсэн газрыг тэд нө­хөн сэргээж газрын шархыг эдгээж буй нь бай­гальдаа хийсэн их буян гэлтэй.
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Газрын шарх аньжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани