Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайгаас л хол яв, сайд нар аа!

 
Уул уурхайгаас л хол яв, сайд нар аа!Үүнийг У.Хүрэлсүхийн танхимын сайд нарт өгөх зөвлөгөө гэж ойлгож болно. Учир нь түүний Засгийн газрын анхны хуралдаан энэ асуудлаас болж хэрэлдэж талцаад эхэлсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АМГТГ-ыг Сангийн яамны мэдэлд авах санал оруулсан нь хэрүүл тэмцэлд хүргэсэн юм. 
 
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар аварга энэ саналыг хамгийн ихээр эсэргүүцсэн. Улмаар тэдний хэрүүл Төрийн ордны хонгилд үргэлжилж золтой л барилцаж авалгүй салсан дуулдсан. Тухайн үед УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Энэ яамаа зүгээр л Геодези, зураг зүйн яам гээд нэрлэчих” гэж адарсан тухай мэдээлэл хэвлэлүүдээр бичигдэж байна. 
 
Уг нь АМГТГ нь УУХҮЯ-ны мэдэлд байдаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг билээ. Мэдээж энэ газар ихээхэн хэл ам таталдаг. Тиймээс ч Д.Сумъяабазар УУХҮ-ийн сайдын ажлаа аваад хамгийн түрүүнд шахам АМГТГ-т ажилласан байдаг. Тэрбээр энэ үеэрээ ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг түр хугацаагаар зогсоохыг үүрэг болгосон байдаг.
 
Ер нь АМГТГ-аас зохион байгуулдаг хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дугаар олгох ажиллагаа нь байнга бүтэлгүйтдэг болоод байгаа. Ганцхан жишээ дурдахад, АМГТГ-ын дарга Б.Баатарцогт 2017 оны наймдугаар сарын 8-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дугаарыг өнгөрсөн наймдугаар сарын 11-ний баасан гарагийн 9:00 цагт цахимаар олгох тушаалыг гаргасан байдаг.
 
Үүнд бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг 2017 оны наймдугаар сарын 14-нөөс бүртгүүлсэн дугаарын дагуу хүлээж авна гэж заасан байгаа юм. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгжүүд наймдугаар сарын 11-ний өглөөний 9:00 цаг гэхэд цахим бүртгэлд нэгэн зэрэг хандаж, аль түрүүлсэн нь хүссэн тусгай зөвшөөрлийнхөө өргөдлийг давуу эрхтэйгээр өгөх бололцоотой болох байсан юм. 
 
Б.Баатарцогт даргын энэ тушаалын дагуу 11-ний өглөө өргөдлийн дугаар олгох цахим бүртгэл болж. Энэ бүртгэлд 5000 шахам аж ахуйн нэгж оролцсон байгаа юм. Гэвч АМГТГ-ын дарга Б.Баатарцогт 2017 оны наймдугаар сарын 11-нд дахин тушаал гаргаж, өмнөх тушаалаа хүчингүй болгосон байдаг. Ингэхдээ "Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагааг техникийн саатлын улмаас хүчингүй болгосонтой холбогдуулан 2017 оны наймдугаар сарын 8-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож байна” гэсэн байдаг. Ийм маягаар дугаар олгох үйл ажиллагаа яаж ийгээд л тасалддаг болчихсон.
 
Энэ бүхний эцэст бүртгэлд оролцсон аж ахуйн нэгжүүд эсэргүүцсэн боловч үр дүнд хүрэлгүй өнгөрсөн талаар хэвлэлүүд олонтоо онцолж байсан ч үүнийг нь эрх мэдэл бүхий албан тушаалтнууд ойшоож үзээгүй. Ийнхүү АМГТГ-ыг Сангийн яаманд нэгтгэхээр лобби хийж байгаа нь цаанаа асар их мөнгөн дүнтэй томоохон луйвар явагдаж байгаагийн илрэл гэдгийг ард иргэд, аж ахуйн нэгжүүд сайтар ойлгож байгаа нь тодорхой. 
 
Өөрөөр хэлбэл, тус газрыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар яамныхаа харьяанд авахаар зүтгүүлж эхэлсэн нь Сангийн яамны санхүүг АМГТГ-ын орлогоор нэмэгдүүлэх гэсэн далд санаа, ил цагаандаа гарсан үйлдэл гэж ч ойлгож болох юм. Тэд АМГТГ-ыг гартаа оруулахын тулд элдэв татвар хураамж авдаг гэсэн үндэслэл ярьж байгаа нь хэт өрөөсгөл ойлголт мөн. Юутай ч Сангийн яаманд АМГТГ маш их хэрэгтэй болсныг сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газартаа яриад, ятгаад сууж байгаа нь анхаарал татаж байна. 
 
Тэгвэл өчигдөр болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дээр бас л уул уурхайтай холбоотой асуудал яригджээ. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ЗГХЭГ дээр уул уурхайн асуудал төвлөрдөг байдлыг хатуу шүүмжилжээ. Тухайлбал "Эрдэнэс Монгол” ХХК-ийн "толгой”-г ЗГХЭГ мэддэг нь буруу гэж. "Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд 2007 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.
 
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд болон тэдгээртэй хамаарал бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөж ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө босгох, нэмүү өртөг бий болгох боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах зэргээр нэгдсэн стратеги, удирдлагаар хангахад чиглэж ажилладаг. 
 
Өнөөдрийн байдлаар энэ компани "Эрдэнэс Таван толгой” ХК, "Эрдэнэс Оюу толгой” ХХК, "Багануур”” ХК, "Шивээ Овоо” ХК, "Мон-Атом” ХХК, "Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, "Эрдэнэс Метан” ХХК, "Эрдэнэс Ассет менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байгаа юм. Мөн "Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, "Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн автозамын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. 
 
Ер нь бол уул уурхайн асуудлаа хариуцсан салбарын яам нь мэдэж, хариуцах ёстой гэдэг дээр энэ УИХ-ын гишүүд байр сууриа нэгтгэхээр болж байна. Тэгэхгүй бол зарим нь сайд болонгуутаа энэ салбар руу гар хуруугаа дүрж эхэлсэн нь гишүүдэд анзаарагдсан бололтой юм. Нөгөөтээгүүр ЗГХЭГ хэмээх 100 гаруй хүнтэй бүтцийн голлож ажилладаг салбар нь уул уурхай болчихсон.
 
Тэднийг энэ салбараас хол байлгахгүй бол уул уурхайн компаниудын ажилд хэт оролцож, улмаар засгаа татаж унагадаг байдал давтагдахыг үгүйсгэх аргагүй юм. Шуудхан хэлэхэд ийм байдлаар нүүрсний гэрээнд хүртэл оролцоод хууль хяналтын байгууллагын хараанд өртсөн асуудал "халуун”-аараа байгааг бодох хэрэгтэй.
 
Тиймээс дахин хэлье. Уул уурхайгаас л хол яв, сайд нар аа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч уул уурхайтай зууралдаж нэмэгдэл ашиг харж эхлээд байгаа сайд нараа анхааралдаа авахад илүүдэхгүй л болов уу.
 
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Уул уурхайгаас л хол яв, сайд нар аа!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани