Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бригадын дарга

Бригадын дарга

Бригадын дарга

Гэгээн өглөөний нарны  түмэнтээ цацарсан гэрлээс   аз жаргал, баяр хөөрийг мэдэрч, өдөр бүр ажил өөдөө яаран тэмүүлэх  энэ хүнийг Цогзолын Баянжав гэнэ. Тэр "Эрдэнэт” үйлдвэрийн  Баяжуулах фабрикийн Шүүн хатаах хэсгийн оосорлогч, ачилтын бригадын дарга. Эх орны эгэлгүй бүтээгдэхүүн зэс молибдений баяжмалыг экспортод  ачих  эцсийн дамжлагын  хариуцлагатай албыг  Ц.Баянжав, түүний журмын нөхөд  залгуулдаг.  Шүүн хатаах  хэсэг хоногт 27-30 орчим чингэлэг буюу  2000 орчим тонн зэсийн баяжмал ачуулдаг.  Энэ  аварга  үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн төлөвлөгөөндөө хүрч ачигдах эсэх нь тэднээс  хамаарах болохоор  "Бид эх орны  хөгжилд  хувь нэмрээ оруулдаг” гэж   "томрохоос” ч аргагүй.   Кранд  ууттай баяжмал  өлгөх, баяжмалыг  чингэлгийн даацад тохируулан ачих үүрэгтэй энэ  ажил  кранчны дохиог зөв мэдрэхээс эхлэн сонор сэрэмж, авхаалж самбаа  их  шаарддаг аж.  Хөдөлмөр  "буцалсан”  энэ талбайдаа очих  нь   түүнд  юу юунаас илүү жаргалтай. Биеийн хүч, эв дүй  шаардсан, гар ажиллагаа ихтэй,  ачаалал өндөртэй   оосорлогчийн ажилд  30 шахам жил зүтгэхдээ   тэр  хэзээ ч түүртсэнгүй.  Ц.Баянжавын  ажил  залуустайгаа таван  хормын дасгал хийж, биеийн чилээ гаргахаас  эхэлнэ. "Баянаа ахаа дасгалаа эхлээрэй” гээд л хөгжилдөх залуусаа харахаар өөрийнхөө насыг ч мартахаа дөхнө.  Тэднээсээ маш их эрч хүч авдаг  гэнэ. Тасралтгүй ажиллагаатай "Эрдэнэт” үйлдвэрт үндсэн үйлдвэрлэлийн ажилчид  12 цагийн ээлжээр  ажилладаг.  Ажил дээр үүргэлэх нь аюул эрсдэлд хүргэх хор хөнөөлтэй, иймээс маш сайн амарч  ирэхийг залууст тэр "үүрэгдэнэ”.  Ц.Баянжав ажил эхлэхийн  өмнө  бригадынхнаа  сайтар  ажиглана.  Хэн нэгний  нойр дутуухан, ядарсан харагдвал:  "За хө чи 10 минут дугхийчих. Ах нь ажлыг нь хийж байя” гэх.  Арыг нь найдвартай дааж, хоёр хүний ажлыг зэрэг хийж буй  бригадын даргаа хараад залуус түүнд талархдаг. Аюулгүй  ажилла, ажилдаа 5А зарчмаа баримтал гэж  үргэлж захина. Мөн ажлаа чин сэтгэлээсээ хий, бүү залхуур  гээд л сургамжлах.  Ажлын байран дахь эрсдэлээс  сэргийлж, мэдээлэх  ажилд тэр байнга идэвхтэй  оролцдог.  Энэчлэн  Эрдэнэт үйлдвэрийн  "Аюулгүй ажиллагч”-аар хоёр ч удаа шалгарсны гэрч  зэс  бугуйвчаа  зүүсэн нь содон харагдана.  

Бригадын дарга

 17-хон настайдаа  автын засварчнаас  хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Ц.Баянжав улсад  40 шахам жил ажиллахдаа  нэг ч удаа эмнэлгийн акт авч үзээгүй аж.  2015 онд "Эрдэнэт” үйлдвэр  20-иос дээш жил ажилласан, акт авч байгаагүй  дөрвөн  хүн байгааг  тогтоож,  унадаг дугуйгаар урамшуулсан юм. Тэдний нэг нь миний хөргийн баатар.  Уул уурхайн үйлдвэрт хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд  ийм  байх нь бараг боломжгүй зүйл. Ц.Баянжав өөрийгөө эерэг энергээр цэнэглэн,  хөгширч биш хөшиж үхдэг гэх  үгийг санаж, байнгын  хөдөлгөөнтэй байсныхаа  үрээр   олон жилийн  турш  "эрүүл, саруул” аж төрж буй  ажээ. Тэр өглөө эртлэн  босч,  нарнаас  энерги авч, биеийн тамирын дасгал хийн,  гүйдэг  хэвшилтэй гэнэ.  Дулааны улиралд  унадаг  дугуйгаараа   ажилдаа явна.  Ц.Баянжав бага залуудаа  иртэйхэн эр байж.  Спортын тэмцээнд хамт олноо оройлон оролцоно.  Тэр "адуу шиг” гүйж,  чөлөөт болон үндэсний бөхөөр  чамгүйхэн барилдчихдаг залуу явж.   Хатгалд  цэргийн  албаа  хааж байхдаа  Хөвсгөл аймгийн баяр наадамд  гурав давчихаад,  халуун сав, таван төгрөгөөр шагнуулж явснаа мартдаггүй.

Эрт босвол нэгийг үздэг, орой унтвал нэгийг сонсдог, худал хуурмагаас хол яв, үнэнч шударгаар хөдөлмөрлө гэх аав ээжийнхээ сургаалиар замнасан Ц.Баянжав эцэг эхээс наймуулаа. Завхан аймгийн  Алдархаан сумын  харьяат Цогзол агсны  хүүхдүүдийн тал нь    Эрдэнэтэд  үнэнч хөдөлмөрөө зориулан, сайн  сайхан ажиллаж амьдарч явна. Ц.Баянжавын ах Ц.Дагвадорж "Эрдэнэт”  үйлдвэрийн  анхдагч, краны машинч, түмэнд алдраа дуурсгасан  Аж үйлдвэрийн гавьяат ажилтан бий. Одоо тэр гавьяаны амралтаа эдэлж буй. Дүү Ц.Төмөрбаатар нь  Шүүн хатаах хэсэгт оосорлогч,  охин дүү  Ц.Даваажаргал  нь Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ компанид  ажилладаг.

Ц.Баянжавын амьдрал  аз жаргалаар дандаа бялхаж явсангүй.  Элэг бүтэн жаргалтай амьдралыг нь нэг л өдөр хагацлын  хар сүүдэр бүрхжээ. Нэгэн биенийх нь тал, насны үнэнч хань нь гэнэтийн ослоор хорвоог орхив. Орчлон орвонгоороо эргэсэн мэт энэ цагт  барьц алдаж, бор дарсаар сэтгэлээ хуурах үе ч тохиосон.  Тэр  сэтгэлийн тэнхээгээр энэ  "балчгаас” сугарч чадсан ухаантай нэгэн.  Үр хүүхдээ эрдэм чадалтай, ухаалаг зөв хүн болгохын төлөө  бүхнээ зориулж, өөрөө зөв үйлтэй зөв хүн байхыг хичээж ирж. Одоо тэдний зургаан хүүхдийн тав нь дээд боловсрол эзэмшин, улс орондоо сайн сайхан хөдөлмөрлөж  явна. Бага охин нь Хятадын Бээжин хотноо  гадаад харилцааны чиглэлээр суралцаж, орон  орны охид хөвгүүдтэй мөр зэрэгцэн суралцаж байна. Тэр хүмүүст  инээмсэглэж байхыг  уриалдаг. "Инээмсэглэл-  баяр баясал, сэтгэлийн амар амгаланг  түгээдэг шидтэй.  Сайхан  энергээр өөрийгөө цэнэглэн, бусдад үүнийгээ "халдааж” яваарай” гээд сайхан инээмсэглэв.

 Баяжуулах фабрикийн болон "Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Тэргүүний уурхайчин цолтой энэ хүн,  "Би ганцаараа юухан бүтээж чадах билээ.  Хамт олон,   хүчирхэг  үйлдвэрийнхээ  буянаар ажил үйлс маань өөдрөг бүтэмжтэй, амьдрал ахуй маань гэрэл гэгээтэй байна.  Би  бор ууландаа сүслэн залбирч явдаг.  "Эрдэнэт”  хэмээх  гайхамшигтай  үйлдвэрийн  нэгэн эд эс нь болсноороо би дандаа бахархаж явдаг” гэсэн юм.

Бригадын дарга

 

Бригадын дарга
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани