- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Мал аж ахуйн бодлого мөхлийн ирмэгт иржээ
Зургаан сайхан хүүхэдтэй, ач, гучаа үзсэн 80 нас хол давсан буурал эмгэн уулын мухарт сүүний үнээ, цөөн хэдэн хониноос өөр хань хамсаатангүй бараг жил тойрно.
Үр хүүхэд нь зун очиж, их л сайндаа хадлан авч өгөхөөс бус идэшний үе, төл авах цагаар бол өнөөх буурай хорвоо дээр хөлийг нь хучих үр хүүхэдгүй мэт ганцаардана. Өвөлдөө хэдэн үхрийн хөлдүүсээ хүрздэн адсага дээрээ ачиж аваад, аахилан чирсээр тугалын саравчны гадаа овоолно. Хар багаасаа хийж дадсан ажил хэдий ч жил ирэх тусам улам түүртэх болов. Үр хүүхдээ бусдын хүүхдийн жишгээр амьдарч, номын дуу сонсог хэмээн хот газар бараадуулсан ч өдгөө түүний малч ухаан, хэдэн малыг нь өвлөх хойч үе "тасарчээ”.
Малын бараг тэн хагас нь энэ өвөл өлбөрч, үгүй бол зуданд эндэж болзошгүй
Дэлхий технологийн хөгжлийнхөө ид үед явж буй XXI зуунд цахилгаангүй, автоматжаагүй салбар гэвэл манай улсын мал аж ахуй л байна. Эдийн засагч С.Дэмбэрэл Монголын нийт малыг 740 их наяд төгрөг буюу ДНБ-ээс 37 дахин их баялаг гэж үнэлсэн байх юм. Гэтэл бид энэхөрөнгөдөө эзэн сууж чадахгүй, захиран зарцуулах арга ухаанаа умартсаны илрэл нь 80 гарсан буурайн аж байдал бөлгөө.
ИДЭЭ БЭЭР ӨӨРИЙГӨӨ ШАХДАГ
Уг нь хэчнээн ядуу тарчиг ч цувдайгаар ч атугай гэдсээ тэжээчихдэг нь зөвхөн мал дагасан монголчуудын буян. Даанч бидний амьжиргааны эх үүсвэрийн бараг тэн хагас нь энэ өвөл өлбөрч, үгүй бол зуданд эндэж болзошгүй байна. Ёрлож байгаадаа биш, ерөөс бодит "зөгнөл”. Хамгийн сүүлийн үеийн тоон мэдээлэл сөхье. Энэ жил 177,480 өрхийн 65.9 сая мал өвөлжиж, хаваржина гэх мэдээллийг мэргэжлийн байгууллага урьдчилсан байдлаар өгсөн. Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд бүрдэх учиртай өвсний 40.2, тэжээлийн 21.1 хувийг л хангаж дөнгөжээ. Харин малчид тэжээлийн хэрэгцээнийхээ ердөө 53 хувийг бүрдүүлээд байна.
Тиймээс салбарын яам ОХУ-аас өвс, тэжээл авах ажлыг шуурхайлж буй. Энэ намар амьсгаа дээгүүр яваа цөөн хэдэн аппаратын нэг нь хөдөө аж ахуйн бодлого хариуцсан яам. Хэт халалтын улмаас нийт нутгаар гандуу байсан тул наймдугаар сарын эх гэхэд энэ жил ургац алдах нь тодорхой болж, нэн даруй арга хэмжээ авах шаардлага тулгарсан. Дээр, дооргүй эрвийх дэрвийхээрээ хөдөлсөн авч таагүй мэдээг тасалж чадсангүй. Гуравхан сарын хугацаанд эдийн засгийн суурь салбарт бэлтгэл хангана гэдэг бүтэл багатай нь тодорхой. Номхон далайд 2015, 2016 онд хүчтэй явагдсан Эль Нино үзэгдлийн удмаас энэ өвөл манай оронд зуд болох магадлалтай гэдгийг цаг уурчид анхааруулж буй.
- Халдварт өвчинд тэсвэртэй, хүйтэнд ч мах, сүүний гарц сайтай малын үүлдэр гаргаж авах нь тулгамдаад байна
- Техник технологийн эрин үед автоматжаагүй салбар гэвэл манай орны мал аж ахуй
- Мал аж ахуйн салбар социализмын үеийн инерцээрээ л явж байна
Өөрөөр хэлбэл, уг үзэгдлийн улмаас их хэмжээгээр ууршсан чийгшил дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст их хэмжээний хур тунадас болж унах юм. Бид өөрсдөө ч зудын давтамж, цагийн байдалд баримжаатай ард түмэн. Гэтэл зуд, байгалийн гамшгийг даван туулахад шаардлагатай мэдээлэл, зөвлөмжөөр хангах учиртай Мал аж ахуйн хүрээлэнгийн захирал нь албан тушаалаа урвуулан ашиглаж, шинжлэх ухааны нэрээр их хэмжээний мөнгө завшсаны улмаас яллах дүгнэлт сонсох гэж буй талаар "Өнөөдөр” сонин хэдхэн хоногийн өмнө мэдээлжээ. Малын заяагаа гомдоосон цөвүүн цаг гэдэг энэ биз.
ИХ ИНЕРЦ СААРЧ БАЙНА
Угтаа бол мал аж ахуйн бодлого үндэсний хэмжээнд алдагдсаныг салбарын туршлагатай эрдэмтэд, судлаачид анхааруулсаар олон жил болж буй. Салбарын яамтайгаа бодлого чиглэлээ нэгтгэж байж тулгамдсан асуудлаа шийдвэрлэх гарц боловсруулах учиртай Мал аж ахуйн хүрээлэнг боловсрол, соёл хариуцсан яамны "бөөрөнд наачихсан”. Үүний улмаас шинжлэх ухааны ололт салбартаа нэвтрэхгүй, салбар мэдэхгүй дарга нар тендер нэрээр шинжлэх ухааны төсөл хөтөлбөрүүдийн "учрыг нь олдог” хэмээн тэд халаглаж буй юм.
Малын бэлчээр, тэжээлийг чанаржуулж, гарцыг нь нэмэгдүүлэхэд олон жил ажилласан доктор С.Жигжидсүрэн "1990-ээд оноос хойш тэжээлийн олон наст 10-аад ургамлын сорт гаргасан. Үрийг нь үржүүлэх судалгаанд хүрээлэн мөнгө хуваарилахгүй байсан тул үрийн холбоо байгуулж, ХХААХҮЯ-наас хөнгөлөлттэй зээлд хамрагдсан ч мөнөөх мөнгө нь зальтай хүний гараар ороод алга болсон” гэв.
Мөн тэрбээр наймдугаар сард яамны даалгавраар баруун таван аймагт ажиллахдаа Увсаас өөр тэжээлийн үйлдвэртэй аймаг, сум байхгүй байгааг онцолсон юм. Байсан ганцын үйл ажиллагаа нь үлгэн салган. Уг нь бол 1961-1990 онд буюу ХАА-н эрчимтэй хөгжлийн үед аймгууд тэжээлийн үйлдвэртэй, сум бүр тэжээлийн цехтэй байжээ. Тэр их хөгжлийн инерц л өнөөдөр үргэлжилж байна. Бэлтгэл сайн хангадаг байсны үр дүнд 1987, 1990 оны зуднаар 800 мянган мал хорогдсон. Гэтэл 2011 оны зуднаар 8.5 сая мал хорогдож, малаа алдсан малчид олноороо нийслэлд дүрвэж ирсэн. Тэгвэл, энэ жил нөхцөл байдал үүнээс ч дордох төлөвтэй. Тэжээл хүрэлцэхгүйгээс гадна отрын бүс нутгийн даац хэтрэх, мал тарга хүч муу авсан тул зуднаар хорогдох малын тоо хоёр оронтойд хүрч мэднэ гэдгийг салбарынхан анхааруулж байна.
Мал аж ахуйн хүрээлэнгийн захирлаар олон жил ажилласан доктор Б.Минжигдорж "Өнөөдөр бид халдварт өвчинд тэсвэртэй, хүйтэнд ч мах, сүүний гарц сайтай малын үүлдэр гаргаж авах нь тулгамдсан асуудал болоод байна. Тухайлбал, шүлхийн халдвар авсан 100 үхрийн гурав нь үхэж, 10 гаруй нь огт тусдаггүй бол үлдсэн хэсэг нь хөнгөн өвчилдөг гэдгийг шинжлэх ухаанаар тогтоосон. Бид энэ чиглэлд ажиллах нэн шаардлагатай байна” гэв. Түүнээс МАА-н хүрээлэн дээр хэрэгжиж байгаа томоохон төслүүдээс асуухад "Сүүний ямаа, ноосны чиглэлийн хонины хоёр төслөөс өөр хэрэгтэй ажил алга. Тэмээ, үхэр, сарлаг гээд бусад аж ахуйн судалгаа хаягдсан” гэсэн юм.
САЛХИ ЭРГЭЛЭЭ
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын гишүүдийг томилох парламентын хэлэлцүүлгийн үеэр буруу замаар будаа тээж, буцахдаа шороо тээсэн жишгийг өөрчлөх цаг болсныг илтгэсэн хэд хэдэн санал гишүүд гаргасан. Хөгжлийн салхи сэвэлзүүлсэн тэдний үгийг "поопрол” биш гэж залбиръя. Эрчим хүчний сайдаар томилогдсон эрхэм Монгол Улсыг эрчим хүчний хямралаас гаргах бие даасан бодлоготой болгохын тулд түлш, эрчим хүчний хүрээлэн хэрэгтэйг онцолсон. Харин Эрүүл мэндийн сайдад зориулж нэгэн гишүүн ЭМШУИС, ЭМҮТ-ийг харьяалалдаа авахын чухлыг дамжуулсан бол ХХААХҮ-ийн сайд Биокомбинат, хүрээлэнгүүдээ
яамны харьяанд авах шаардлагатай байгааг зориг муутайхан хэлсэн билээ.
Харин УИХ гишүүн Д.Тэрбишдагва манай сонинд өгсөн ярилцлагадаа шинжлэх ухаанаа урдаа барьсан хөгжлийн замнал руу эргэлт буцалтгүй орох шаардлагатай байгааг онцолсон. Өнөөг хүртэл дэн асааж, өвлийн хүйтэнд хөлдүүс зөөж, мал маллах хөдөлмөрт техник технологийн ололт нэвтрээгүй байхад залуучуудыг даллаж, орон нутгаа хөгжүүлнэ гэж зүтгэх нь элсэн манханд ус асгахтай адил үр дүнгүй.
Ахмад үеийнхний бий болгосон мал аж ахуйн салбарын ололт л өнөөдөр монголчуудыг тэжээж байна. Угтаа бол одоо судалж байгаа шинжлэх ухааны ололт наанадаж 10 жилийн дараа салбарт нэвтэрсэн байх учиртай. Гэтэл өнөөдөр бэлчээрийн даац хэтэрчихсэн, малчид нь малдаа түүртэж, залуу үе нь хуц, ухнаа ч ялгахгүй болсон монголчууд 10 жилийн дараа юугаар гэдсээ тэжээх болдоо.
З.Цэлмэг
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||