Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн үзэгдэл, гамшгийн нөхцөл

 
Байгалийн үзэгдэл, гамшгийн нөхцөлОтгонтэнгэр ууланд авиралт хийгээд бууж явсан 27 уулчны 17 нь амь үрэгдлээ. Одоогоор цасан нуранги хэрхэн яаж үүссэн талаар эцсийн дүгнэлт гараагүй байна.
 
Ер нь нарийн ширхэгтэй  цасан хунгарны өнгө хөндөгдөхөд гүн цуурч нуралт үүсдэг бөгөөд  тэндээс эх авсан их хэмжээний цас, мөс, хад, чулуу, уулын уруу хурдтайгаар нурах үзэгдлийг цасны нуранги гэж хэлдэг байна. Ер нь  нуранги нь салхи шуурганы улмаас 30 см-ээс дээш зузаантай шинэхэн цасан хунгар тогтсоноос хойш 24 цагийн дотор хамгийн эгзэгтэй  цаг  мөч гэж үздэг аж. Ийм нөхцөлд үүссэн нуранги таван секундын дотор 130 км/цаг хүртэл хурдалдаг гэж бичиж, тэмдэглэжээ. Цасан нурангинд дарагдагсдыг 15 минутын дотор ухаж гаргавал 93 хувь нь амь аврагдана. Тухайлбал 45 минутын дараа бол 20-30 хувь нь амьд гарах магадлалтай. Хоёр цагаас хойш амьд үлдэх хүн эрс цөөрдгийг олон жилийн статистикийн  тоо баримт харуулдаг. Цасны нуранги нь өвлийн болон мөнх цаст уулын бүсэд үүсдэг үзэгдэл.
 
Харин жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд байгалийн үзэгдэл дөрвөн өөр араншин гаргадаг гэлтэй.
 
Тухайлбал өнгөрсөн зун  6 дугаар сарын 29-ний 21-23 цагийн хооронд Булган, Орхон аймгийн нутагт  аянга бууж, цахилгаан цахилан, азарган бороо орж, том том мөндөр буусан юм.  Буусан мөндөр гуу жалгандаа 30-40 см зузаан  хунгар үүсгэсэн байна. Тэрхүү мөндрийн диаметр нь нэг см  түүнээс дээш байсан байна. Байгалийн үзэгдэл нь төв суурин газраас алс болсон тул тухайн үеийн салхины хурд, буусан тунадасны хэмжээ цаг уурын станцад тэмдэглэгдэж үлдээгүй. Харин хамгийн ойр байдаг Орхон аймгийн Эрдэнэтийн станцад 2017 оны 6 дугаар сарын 29 –ний өдрийг 26-29 хэмийн дулаан гэж тэмдэглэгджээ. Харин урьд өдөр нь энэ бүс нутагт бороо орсон тухай УЦОШХ-ийн архивт тэмдэглэгдэн  үлдсэн байх юм. Конекцийн гаралтай, нөөлөг салхины үзэгдэл гэж түүнийг хэлэх боломжтой гэж   УЦОШХ-ийн Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л. Оюунжаргал хэлсэн билээ.
 
Болсон явдлыг энгийнээр тайлбарлавал, хөрсөн дээрх хэт халалт, түүн дээр бороо орж чийг өгөх, хүрээлэн байгаа өндөр уулсын нөлөөлөл байх боломжтой гэж  мэргэжилтнүүд үздэг аж. Үүлний зузаан ердийн үед 1000 м байдаг. Харин тэрхүү  үзэгдэл болсон  тухайн газарт, тухайн цаг үед  үүлний зузаан 10 мянган метр болж хуримтлагдсан, үүлэн дэх   хөдөлгөөн эрчимсэн байж, ийм нөхцөлийг үүлний хөгжил  гэж нэрлэдэг гэнэ. Түүнийг   авч үзвэл  дотооддоо  өгсөх, уруудах процесс аж.  Ийм үед үүлэн дэх усны дуслууд хасахаас нэмэх рүү, нэмэхээс хасах руу  эрчимтэй шидэгдэх явцад  мөстөж биет болон гадаргуу үүсгэдэг. Үүссэн гадаргуун дээр усан дуслууд нэмэгдсээр мөстөн мөндөр болон  газарт бууж ирдэг гэж ойлгож болох гэнэ.
 
Хүн ам сийрэг хот суурин газар цөөн, Монгол орны хувьд ийм үзэгдэл зуны улиралд элбэг тохиолддог. Тэр бүхнийг гамшиг гэж үзэхгүй. Гэхдээ бага орон зайд болсон дээрх байгалийн  үзэгдэлд Орхон, Булганы цахилгаан түгээх сүлжээ (ОБЦТС)-ний цахилгаан дамжуулах 13 тулгуур багана унаж, гэрэл цахилгаан тасарч, тэнд сэргээн босголт явагдсанаар гамшиг болон хувирсан юм. Түүнээс биш хүн ард, нийгэмд эдийн засгийн хохирол үзүүлээгүй нөхцөлд цасан нуранги аянга, цахилгаан цахиж, хүчтэй салхилан, азарган бороо орж, том том мөндөр буух нь байгалийн  үзэгдэл болох юм.
 
ОБЦТС тулгуур баганыг сэргээн зөөвөрлөх хийгээд материалын зардалд  төсвөөс 426 сая 249 мянга 500 төгрөг гаргасан байна. Ер нь оны эхний найман сард байгалийн гамшиг, малын шүлхий, цэцэг өвчнийг эмчлэх бодит хохирлыг нөхөн төлөх тухайн голомтод ажилласан албан хаагч иргэдийн томилолт, урамшуулалд 2017 оны эхний найман сарын байдлаар улсын төсвөөс 6 тэрбум 678 сая 176 мянга 400 төгрөг гарсан байна.
 
Нийгмийн хөгжлийн түүх гамшигтай байнга холбогдон иржээ. Эдгээр нь  хүрээлэн байгаа орчин, хүмүүсийн амьдралын хэвшлийг  өөрчлөх нь бий, түүнээс гадна үнэт зүйлс устах, хүмүүс  үй олноороо амь насаа алдах шалтгаан болж байсан байх юм. Аймшигт тохиолдлын  улмаас бүхэл бүтэн улс, гүрэн, соёл иргэншил мөхөж байхад, нөгөө бүс нутагт  дахь ард түмэнд өсөн дэвжих  нөхцөл олгож байсан байх жишээтэй.
 
Байгалийн гамшигт үзэгдлээс үүсэх хохирол нь улс орон бүрийн өөрийгөө хамгаалах чадавхаас хамаарч янз бүр байдаг гэж судлаачид үзсэн байна. Ер нь гамшиг ослын улмаас  дэлхийд жилд 3 сая хүн амь насаа алддаг, жилийн хохирол нь 50-100 тэрбум ам. долларт хүрдэг болохыг  судлан тогтоожээ .
Гамшгийг хүн материаллаг баялаг, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол  учруулж, нийгмийн хэвийн  амьдралыг удаан хугацаагаар алдагдуулсан үзэгдэл гэж   улс орон бүр нэгдсэн ойлголтод хүрч тодорхойлсон аж
 
Хүмүүсийн суурьшлын  бүсэд  үер буух, мөндөр орох, галт уул дэлбэрэх, газар хөдлөх  зэрэг байгалийн үзэгдэл нь гамшиг болон хувирдаг байна.   
 
 Г. Эрдэнэбат
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Байгалийн үзэгдэл, гамшгийн нөхцөл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани