Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтаар эдийн засгаа тэтгэдэг Монгол Улс хулгайгаар хил нэвтрүүлж буй алтаа илрүүлэх РЕНТГЕНГҮЙ байж болох уу

Алтаар эдийн засгаа тэтгэдэг Монгол Улс хулгайгаар хил нэвтрүүлж буй алтаа илрүүлэх РЕНТГЕНГҮЙ байж болох уу

 

СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛ 34 КИЛОГРАММ АЛТЫГ ХУУЛЬ БУСААР ХИЛ ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ

Манай улсад 6000 гаруй алт олборлогч бий. Одоогийн байдлаар манай улсын алтны нөөц 2000 гаруй тонн байгаа юм. Өнгөрсөн онд 33819 мянган тонн алтны нөөц бүртгэгдсэн бол энэ оны есөн сарын байдлаар 2070 мянган тонн бүртгэгджээ. Ашигт малмталын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын төрлөөр авч үзвэл 40 гаруй хувийг нь алтны тусгай зөвшөөрөл эзэлдэг юм байна. Энэ онд алтны үндсэн хоёр, шороон 22 орд

Улсын нэгдсэн санд бүртгэгджээ. Өнгөрсөн онд манай улс 758.4 сая ам.долларын алт экпортолсон байна.

 

Энэ нь нийт экспортын 15, гадаад валютын нөөцийн 60 хувь аж. Мөн онд нийт 17.7 мянган килограмм алт экспортолсны дийлэнхийг Их Британи, Швейцарт нийлүүлэв. Алт олборлогчид зээл авах хүсэлтэй байдаг бөгөөд Хөгжлийн банкинд энэ онд алт олборлохтой холбоотой 114 тэрбум төгрөгийн зээл авах санал илжээ. Үүнээс тус банк 24 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Манай улсын алтны салбарын бас нэгэн бэрхшээл нь алт хууль бусаар хил нэвтрүүлэх явдал юм. Энэ төрлийн тохиолдол ч цөөнгүй илэрсэн. Жишээлбэл, 2014 онд 6.5 килограмм алт хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг Хилийнхэн илрүүлсэн бол өнгөрсөн дөрөвдүгээр сард манай улсын хоёр иргэн гутлынхаа уланд 5.4 килограмм алт хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг цагдаагийн ажилтнууд мэдээллийн дагуу шуурхай ажиллан илрүүлсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд таван удаагийн үйлдлээр 34 килограмм алт хууль бусаар хил гаргах гэж байгаад баригдсан байна. Энэ зөвхөн мэдэгдсэн нь. Үүний цаана мэдэгдэхгүй хэчнээн килограмм алт хил давж байгааг мэдэх боломжгүй.

 

Уг нь алт хэмээх үнэт металаа хууль бусаар хил давуулахгүй Монголбанкдаа тушаах хэмжээ нь ихэсвэл валютын нөөц нэмэгдэж, эдийн засагт эергээр нөлөөлөх юм. Өмнө нь алтны олборлолт, тушаалт, экспортыг өсгөх зорилгоор Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн санаачлагын хүрээнд "Алт хөтөлбөр’’-ийг 1991 оны арваннэгдүгзэр сарын 1-ний 304 тоот тогтоолоор Засгийн газар батлан хэрэгжүүлсэн байна. Үүний дараа 1992 онд "Алт-1”, "Алт 2000” хөтөлбөрүүд хэрэгжиж, 1997 онд "Ашигт малтмалын тухай” хууль батлагдан, улмаар 2006 онд холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулан, "Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль" болон "Урт нэртэй хууль” зэрэг олон хуулиудыг батлан хэрэгжүүлсэн түүхтэй. Монголбанк алтыг хууль бусаар хил гаргах, мөн төв банканд тушаах хэмжээг ихэсгэх зорилгоор "Монгол алт” гурван сарын аян эхлүүлсэн. Ингэснээр тухайн банкинд алт тушаах иргэдийн тоо нэмэгдэж байгаа юм байна. Жишээлбэл, 2005 онд 15.3 тонн алт тус банкинд тушаасан бол 2006-2010 онд ердөө хоёр тонн, 2012-2014 онд 6.4 тонны тушаалттай байжээ. Харин өнгөрсөн онд 19.28 тоннд хүрч, энэ сарын байдлаар 16.8 тонн болжээ.

 

Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 68 байсныг 2.5 хувь хүртэл багасгасан нь нөлөөлж байгаа аж. Энэ хууль 2019 он хүртэл мөрдөгдөх юм.

 

ГААЛИЙН ХЯНАЛТЫН РЕНТГЕН АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛЖ БУЙГ ИЛРҮҮЛЖ ЧАДДАГГҮЙ

Монголбанкинд алтаа тушаахдаа байгууллага аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээний болон лицензийн хуулбар, хувь хүн иргэний үнэмлэхтэйгээ байх шаардлагатай юм байна. Таны тушаах гэж буй алтыг тус банк эхлээд хайлуулж, гулдмай болгож, дээж авч, сорьц тогтоож, алтан гулдмайг битүүмжилсэн гялгар болон брезентэн уутанд хийж лацдана. Ингээд таны сорьцын хариу өдөртөө гарснаар мөнгийг нь тухайн өдрөө багтааж шилжүүлдэг байна.

 

Алт хайлуулах үнэ нэг грамм нь 50 төгрөг, алтан гулдмай сорьцлуулах төлбөр граммаасаа хамаараад 10-100 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна. Монголбанк зөвхөн Үнэт металын сорьцын хяналтын газраар сорьц тогтоосон алтыг худалдан авдаг бөгөөд худалдан авах жинд дээд, доод хязгаар гэж байдаггүй аж. Тус банк таны тушаасан алтны төлбөрийг шилжүүлэхдээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж алтны үнийн дүнгээс 2.5 хувь, мөнгөний үнийн дүнгээс таван хувийг суутгадаг юм. Манай улсад алтны эцсийн үнийг Монголбанк тогтоодог. Тэгэхдээ дэлхийн алтны зах зээлийн үнийг тодорхойлдог Лондонгийн үнэт металлын үнээр тогтоодог. Иргэд, байгууллагаас алт авахдаа ч энэ ханшаараа авдаг байна. Одоогийн байдлаар тус банк 1 тонн алтыг 100773 төгрөгөөр худалдан авч байна. Арилжааны банкууд тус банкны жишгээр авдаг бол хөдөө орон нутгийн алтны худалдаачид энэ ханшаас доогуур үнээр авдаг нь судалгаагаар тогтоогдсон. Монголбанкинд алтаа тушаах нь хувь хүний орлогод төдийгүй улс эх орны эдийн засагт ихээхэн ач холбогдолтой төдийгүй хамгийн эрсдэлгүй худалдан авалт юм.

 

Харин хөдөө орон нутагт сорьцын лаборатори байхгүйгээс болж тус банк орон нутгаас алт худалдан авч чадахгүй байгаа юм байна. Ингэснээр алт олборлогчид өөрт хамгийн ойр байгаа алтны худалдаачинд алтаа тушааж байгаа нь монгол алт хууль бусаар хил давах шалтгаан болж байгаа аж. Мөн иргэд сорьцлуулах зэрэг шат дарааллаас төвөгшөөх, татвараас зайлсхийх зэрэг шалтгаанаас болж Төв банкинд алтаа тушаахгүй байгааг тус банкнаас хэлж байлаа. Харин ЦЕГ-аас "Алт хууль бусаар хил гаргаж буйг хараад мэдэх арга байхгүй. Алтыг хилээр аваад гарлаа гээд яг илрүүлж чадах хяналтын рентген алга. Хилээр гарч байгаа бүх хүний хувцсыг тайлж, цүнхийг нэгжиж үзэлтэй биш. Манай байгууллага баттай мэдээллийн дагуу хүмүүсийг шалгаж илрүүлдэг. Бусдаар хүмүүсийг баталгаагүй хардах эрх байхгүй. Хэрэв тэгвэл хууль зөрчсөн хэрэг болно. Тиймээс хэчнээн хэмжээний алт мэдэгдэхгүйгээр хил давж байгааг мэдэхгүй юм” гэлээ.

ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ЯАГААД СУЛРАВ

Дэлхий дахинд ямар нэгэн эрсдэл нэмэгдэхэд ханш даган нэмэгддэг байна. Цаашдаа ч үнэ өсөх хандлагатай байгааг судлаачид онцолдог Энэ талаар алтны лидер Г.Мөнх-Эрдэнэ "Алтны гол эх орон бол АНУ. Тус улс хоёрдугаар дайны үеэр энэ байр сууриа олж авсан. Алт бол эдийн засгийн найдвартай хөрөнгө оруулалт юм. Алтыг дэлхийн аль ч банк авдаг. Үнэ цэнэ нь хэзээ ч буурдаггүй. Дэлхийн дахинд алтны ханш өсөх шалтгаан нь эрсдэл байдаг. Жишээ нь 2001 онд нэг унци алт 270 ам.доллар байсан. Гэвч дэлхийн худалдааны ихэр цамхаг террорист халдлагад өртөхөд ханш нэг өдрийн дотор 295 ам.долларт хүрч 8.6 хувиар өссөн. Шалтгаан нь юу гэхээр мөнгөний урсгал өөр зүйл рүү чиглэж байгаатай холбоотой.

 

Өөрөөр хэлбэл, өөр ямар нэгэн ашигтай зүйлд зарцуулах байсан мөнгийг тэр халдлагад өртсөн цамхаг зэрэгт зарцуулж, төлөвлөөгүй мөнгөний зарлага үүсч, доллар эрэлттэй болж байна. Тэгэхээр алтны ханш өсдөг. Тэгвэл Д.Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоход долларын ханш 1350 ам.доллар байсан. Түүнийг ялалт байгуулсны дараа долларын ханш 1400 болно гэж олон улсын эдийн засагчид дүгнэсэн байсан. Гэвч ханш 1270 ам.доллар болж унасан. Шалтгаан нь Д.Трамп сонгогдсоны дараа АНУ бодлогын хүүгээ нэмсэн. Ингэхээр бондын өгөөж өсч, хүмүүс мөнгөө доллар болгоно. Тэгэхээр алтны ханш унаж байгаа юм. Энэ нь манай улсын алт олборлогчдод сөргөөр нөлөөлсөн. Гэхдээ арваннэгдүгээр cap байсан учир алт олборлолтын идэвхтэй үе дууссан байсан болохоор хохирол бага амссан" гэлээ. Статистикаас харахад алтны үнэ жил бүр өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь алт экспортлогч манай орны хувьд ашигтай юм. Бид энэ үед л алтаараа валютын нөөцөө сэлбэх шаардлагатай.

Гэвч сорьцын лаборатори байхгүйн улмаас алтаа ченж нарт борлуулж, хил давуулж, гаалийн хяналтын рентгенгүй тул хил давахад ч амар байгаа юм. Энэ нь багадсан юм шиг манай улс энэ тал дээр хуулийн заалтаа суллаж, хууль бус наймаа эрхлэгчдэд боломж олгосоор байх юм.

 

Тухайлбал, хуучин буюу 2009 оны есдүгээр 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн 175.3-ын эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх тухай заалтад "Хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг бага бус хэмжээгээр, ховор амьтан, түүнчлэн их хэмжээний валют, валютын үнэтзүйл, эрдэнэс, эрдэс, түүнчлэн байгалийн төрцийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээсэн байдаг. Тэгвэл 2015 оны арванхоёрдугаар сарын 3-нд батлагдаж, энэ оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх тухай 18.5-д заахдаа "Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэжээ. Ингэж хуулийн хариуцлага сулруулахын учир юу вэ. Хууль боловсруулагчид сорьцын лабораторигүй, гаалийн хяналтын рентгений хүчин чадал нь алт илрүүлдэггүй гэдгийг мэдэхгүй байж болох ч алтыг эдийн засгийг тэтгэдэг үнэт металл гэдгийг ойлгодог баймаар юм.

 

Ийнхүү хуулийн хариуцлага суларсан нь цаанаа ямар нэгэн ашиг сонирхол байгаа юм биз гэсэн хардлага төрүүлж байгаа юм. Гэхдээ эдгээрийн аль нь байлаа ч яаралтай ямар нэгэн арга хэмжээ авахгүй, энэ байдал цаашдаа удаан үргэлжилбэл, хэзээ ч үнэ цэнээ алдахгүй, биднийг тэжээх үнэт металл хууль бус наймаачдын гараар орж, хил даваад дуусах нь.


Б.БОЛОР-ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШГУУДАН/

Алтаар эдийн засгаа тэтгэдэг Монгол Улс хулгайгаар хил нэвтрүүлж буй алтаа илрүүлэх РЕНТГЕНГҮЙ байж болох уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өнөөдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани