- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрсний экспорт ба квот
Гашуунсухайтын хилийн боомт дээр 110-160 км-ын урттай нүүрс ачсан автомашины цуваа үүсдэг болоод 4 сар болох гэж байна. БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа гэнэт бууруулсан нь "Гашуунсухайт-Ганц мод” чиглэлийн боомт дээр түгжрэл үүсэх шалтгаан болсон гэж манай талаас тайлбарладаг. Гэхдээ энэхүү тайлбарт 100% итгэхэд бэрх. Учир нь урд хөршид нүүрс худалдаалдаг Эрдэнэс-Тавантолгой, Тавантолгой, Энержи Ресурс зэрэг компаниуд БНХАУ-ын аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн захиалгын дагуу нүүрсээ борлуулдаг. Өөрөөр хэлбэл уурхайгаас ачигдан гарч буй нүүрс бүр худалдан авагчтай. Захиалга ирээгүй байхад Хятад руу нүүрсээ зөөх нь эдийн засгийн хувьд ашиггүй. Үүнээс гадна Монгол-Хятадын хооронд нүүрс тээвэрлэдэг 7090 жолоочийн талаас илүү хувь нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн жолооч нар байдаг. Товчхондоо Гашуунсухайтын боомт дээр урт дараалалд зогсох автомашин бүр дээр ачигдсан нүүрсний төлбөрийг хийсэн гэсэн үг. Үүнээс БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд Монгол улсаас нүүрс худалдан авахаа зогсоогоогүй гэдгийг харж болно. Харин гол асуудал хилийн боомт дээр бий.
Энэ оны 4-6 сарын хооронд Гашуунсухайт-Ганц мод чиглэлийн хилийн боомтоор хоногт нүүрс ачсан 1000-1500 хүнд даацын автомашин ямар нэгэн түгжрэл сааталгүйгээр гарч байсан. Харин 7-р сараас хойш нөхцөл байдал өөрчлөгдөж 500-600 машин хилээр нэвтрэх төдийд 100 км хол давах түгжрэл үүсдэг болжээ. Хоёр улсын хооронд нүүрс тээвэрлэдэг жолооч нар сард 4-5 удаа тээвэрт явдаг байсан бол 7-р сараас хойш сардаа 2 удаа л хилээр нэвтрэх болсон байна. Үүнийг дагаад нүүрсний экспорт 2-3 дахин буураад байна.
Тавантолгойн нүүрсийг Хятадын талд хүргэн өгч цалингаа авах учиртай 7090 жолооч хилээр гарахын тулд 10-14 хоногийг автомашиндаа өнгөрүүлдэг. Өмнийн говьд нүүрс тээвэрлэж яваа жолооч нарын дунд хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг ойлголт үгүй болсон. Хүнд даацын машинууд хоорондоо мөргөлдөж жолооч кабиндаа шатаж нас барсан хэрэг байнга шахуу гардаг хулгай, дээрэм, танхайн хэрэгтэй адил болсон гэж тээвэрчид ярилцах аж. Тиймээс үүссэн нөхцөл байдалд зохицуулалт хийх зорилгоор КВОТ тогтоох болжээ. Тодруулбал өдөр бүр Гашуунсухайтын боомтоор Хятад руу гарч буй 500-600 автомашины 45% нь "Эрдэнэс-Тавантолгой” компанийн, 40% нь "Энержи Ресурс”-ын, 15% нь орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК-ийн нүүрсийг тээвэрлэж гарах болжээ. Хоногт 1000-1500 нүүрс ачсан автомашин чөлөөтэй нэвтэрдэг байсан боомт дээр үүссэн нөхцөл байдлыг хоёр улсын Засгийн газрын түвшинд ярилцаж шийдэх ёстой байтал манай тал асуудалтай эвлэрч квот тогтоосонд уул уурхайн компаниуд гомдолтой байгаа юм. Үүнээс гадна тогтоосон квот нь ялгавартай байгаад нүүрс олборлогчид бухимдаж байна. Тухайлбал Орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК борлуулсан нэг тонн нүүрс тутмаасаа 17 ам.долларын татварыг улсад төлдөг. Харин төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” 7 ам.долларын татварыг тушаадаг. Гэтэл бага татвар төлдөг аж ахуй нэгждээ нүүрс тээвэрлэх квотыг өндөр хувьтай олгосон байна. Квот тогтоосноос болж орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК хоногт 75 машин нүүрс тээвэрлэдэг болжээ. Өмнө нь тус компани 300-350 машин нүүрсийг захиалагч БНХАУ-ын компанид нийлүүлдэг байсан аж.
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар энэ жил нүүрсний экспортоос олсон орлого 1.2 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ орлого цаашид өсөх боломж бий. 2018 онд нүүрсний үнэ тогтвортой байх төлөв ажиглагдаж буй. Тиймээс БНХАУ-тай хэлэлцээрийн ширээний ард сууж Гашуунсухайт-Ганц мод чиглэлийн боомт дээр үүссэн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Нүүрсний экспортоос олох орлого өсөж гэмээн хямарсан эдийн засгаа сэргээж, Засгийн газрын нэр дээр авсан өр зээлээ дарах боломж бүрдэнэ. Энэ оны 9 сарын байдлаар нүүрсний экспортоос 1.2 тэрбум ам.доллар олсон нь ийм боломж бий гэдгийг илтгэж байна.
Г.Дугар
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||