Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг өөрөөр “амилуул”

 

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг өөрөөр “амилуул”"Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг "амилуулах үлгэр” зах зээлийн үнэнд гүйцэгдээд амар сайхандаа жаргах нь бололтой. Иргэдийн итгэл найдвар тээн хүлээсээр буй мөнөөх хувьцааг "амилуулах” үүрэг хүлээсэн Засгийн газрын ажлын хэсгээс дорвитой шийдэл гаргасангүй. Уг нь байшин барихдаа эхлээд суурийг нь тавьдаг. Дараа нь яс модоо зангидаж, хана туургаа босгоод, дээвэрлэдэг.

Гэтэл "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх ажлыг зүйрлэвэл байшингийн яс модыг нь хагас дутуу зангидаад, дээвэрлэсэнтэй адилхан хийчихсэн. Төр хөрөнгө оруулж, энэ компанийн үйл ажиллагааг нь жигдрүүлж, ашигтай ажилладаг болсны дараа хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх, үнэгүй тараах ажлаа амжуулах ёстой байв. Ажлын хэсгийнхэн хувьцааг нь амилуулах арга чарга хайвч байшингаа суурьгүй барьчихсан тул учрыг олж эс чадлаа.

Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой” компанийг 15 тэрбум ширхэг хувьцаатай байх тогтоол гаргасан. Ингэхдээ эдийн засаг, санхүүгийн ямар тооцоолол хийсэн нь тодорхойгүй. Энэ бол 2011 оны хэрэг явдал. Бас нэгж хувьцааных нь нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоосон. Коксжих нүүрсний баялаг нөөцтэй Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж буй "Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны нэрлэсэн үнэ 14 их наяд төгрөг. Улсынхаа төсвийн орлогыг хоёр нугалсан толгойд багтахгүй үнэлгээтэй компани байгаа биз.

УИХ-ын 2008 оны сонгуульд өрсөлдсөн намууд иргэн бүрт 1.5 сая төгрөг бэлнээр өгөхөөр амласныг санаж байна уу. 500 мянгыг бэлнээр өгсөн. Түүгээр нь монголчууд найрлаад дуусгав. Амлалтаа бүрэн биелүүлэх мөнгө Засгийн газарт байгаагүй. Ингээд хэлсэндээ хүрэхийн тулд дараагийн сонгуулиас өмнө нэг сая төгрөгтэй дүйх ямар нэгэн зүйл иргэдэд өгөх шаардлага тулгарсан. Тэдний сонгосон арга нь "Эрдэнэс Тавантолгой” компанийн нэг сая төгрөгтэй дүйх үнэлгээтэй хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх. Улстөрчид эдийн засгийн тооцооллоор биш, улс төрийн зорилгоор уг компанийн хувьцааны тоо ширхэг, нэрлэсэн үнийг тогтоочихсон хэрэг. Нэг иргэнд "Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлээд, түүнийхээ нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр үржүүлээд "За, амласан ёсоороо нэг сая төгрөгийг танд өглөө шүү” гээд улстөрчид уснаас хуурай гарчихсан даа.

Өмнө нь олон удаа сонссон мэдээллийг нуршиж залхаасан бол уучлаарай. "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг "амилууллаа”, хөрөнгийн биржид бүртгэж, зах зээлийн эргэлтэд оруулъя гэж бодъё. Нэгж хувьцааных нь ханш 933 төгрөг хүрэх үү. Иргэн бүр нэг сая төгрөгтэй дүйх үнэтэй хувьцаатай болж чадах уу. Нүүрсний үнэ одоогийнхоос хэд дахин өсөж гайхамшиг тохиодоггүй л юм бол ийм байх боломжгүйг хөрөнгийн зах зээлийн шинжээчид хэлдэг.

Харьцуулалт хийж, тоо бодож үзье. Тавантолгойн ордоос нүүрс экспортолдог, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, орон нутгийн "Тавантолгой” компанийн зах зээлийн үнэлгээ одоогоор 508 тэрбум төгрөгтэй дүйж байна. "Эрдэнэс Тавантолгой”-г тэднийхээс зургаа дахин өндөр зах зээлийн үнэлгээтэй компани болно гэж төсөөлье. Өөрөөр хэлбэл, гурван их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй компани гэсэн үг. За, одоо гурван их наяд төгрөгийг нь 15 тэрбум ширхэг хувьцаандаа хуваая. Ингэхээр нэгж хувьцаа нь 200 төгрөгийн ханштай байх нь. Ийм тооцооллоор нэг иргэнд 214 мянган төгрөг ногдох юм.

"Эрдэнэс Тавантолгой” компанийг Монголын хөрөнгийн биржид бүртгүүлээд, иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг нь эргэлтэд оруул гэж үнэт цаасны компанийн удирдлагууд шахсаар байгаа. Ингэх боломж бий. Гэхдээ хувьцааных нь ханш нэрлэсэн үнээсээ хэд дахин хямдрах учраас улстөрчид болгоомжлоод ийм шийдвэр гаргахаас цааргалж буйг эх сурвалж дуулгав. Магадгүй дээрх төсөөлөлд "Эрдэнэс Тавантолгой”-н зах зээлийн үнэлгээг хэт өндрөөр тооцсон ч байж мэднэ. Тус компанийн хувьцаа "амилах”, эсэх нь бас л улс төрийн ашиг сонирхлоос хамаарч байгаа биз.

Хувьцааг иргэдэд тараах шийдвэрийг МАН засгийн эрх барьж байхдаа гаргасан. Өдгөө мөн л МАН засгийн эрх барьж буй. Тэгэхээр улс төрийн ашиг сонирхлоо өмнөө тавиад эрх баригчид энэ компанийн хувьцааг зах зээлийн эргэлтэд оруулахгүй "гацаах” сонирхол тээх нь илэрхий. Өмнөх амлалт нь талаар болбол, тодруулбал, 1072 ширхэг хувьцаа сая төгрөгийн үнэд хүрэхгүй бол ирэх сонгуульд оноо алдана.

МАН-ын Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон нийтэд эзэмшүүлэхдээ алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, уучлал гуйгаад шинээр эхлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, байшингийн суурийг нь эхлээд тавих хэрэгтэй юм. Нэгж хувьцааны үнэлгээг өсгөхийн тулд хувьцааны тоо ширхгээ бууруулахаас өөр гарц харагдахгүй байгаа Хувьцааных нь тоо ширхгийг 10 тэрбум болгочихвол нэгжийнх нь ханш дээшлэх нь дамжиггүй. Иргэдэд хувьцаа биш, "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмших эрхийн бичиг өгчих. Эрхийн бичгээ зарах, өвлүүлэх, шилжүүлэх эрхийг нь нээчих. Ингэвэл иргэд хувьцааныхаа үр ашгийг цаг алдалгүй хүртэх нь гарцаагүй.

"Эрдэнэс Монгол” компани "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг 100 хувь эзэмшдэг. Бизнесийн зарчмаар бол тэднийх л удирдах ёстой. Гэвч "Эрдэнэс Тавантолгой”-д улстөрчид савраа дүрсээр л байна. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаад суудлаасаа буусан Ж.Мөнхбат Хятадын компанид таван сая тонн нүүрс худалдах саналд өөрийн тамгыг дараад явуулсан нь үүнийг гэрчилнэ. Эрх баригчид энэ компанийг "халаасаа” болгож буйг хэн ч үгүйсгэдэггүй.

Эднийх Тавантолгойн ордын Цанхийн баруун, зүүн хэсэгт хоёр уурхайтай. Цанхийн баруун хэсгээс олборлосон нүүрсээ 70, зүүнийхийгээ нэг тонныг нь 60 ам.доллароор борлуулдаг. Мөн Цанхийн зүүн уурхайд ажилладаг Хятадын TTJVCo компани нэг шоо метр уулын цулыг 10 мянга орчим төгрөгөөр олборлож байгаа. Тэгвэл Цанхийн баруун хэсгээс нүүрс олборлодог гэрээт компани "Монгол уурхайчин” нэгдэл 6800 төгрөгийн хөлс авдаг. Хоёр уурхайн олборлолтын зардал, нүүрсний үнэ яагаад харилцан адилгүй байна вэ? Цанхийн зүүн уурхайгаас улстөрчид мөнгө "саадаг” гэсэн хардлага хаа сайгүй бий.

"Эрдэнэс Тавантолгой” компанийг хөрөнгийг биржид даруй бүртгүүлэх шаардлагатай. Ингэвэл энэ компанийг удирдах арга барил сайжирч, хувьцаа эзэмшигчдийнх нь хяналт доор санхүүгийн байдал нь дээрдэнэ, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэл хийх нөхцөл хаагдана. Товчхондоо, хувьцааг нь эзэмшсэн иргэд баялгийнхаа үр шимийг бодитоор хүртэнэ. Иймээс "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг зах зээлийн баримжаатай арга барилаар, шинэ бодлогоор "амилуулах” нь зүйтэй.

Өнөөдөр сонин
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг өөрөөр “амилуул”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани