Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баяжуулахын “нэвтэрхий толь”

 


    

     Жинхэнэ дорвитой эр энгийнээс энгийн оршдогийн үнэнийг би "Эрдэнэт” үйлдвэрийн Техникийн хэлтсийн орлогч дарга В.Өлзийхутагаас олж хардаг. Түүнээс өөр өдий хэрийн мэдлэг, туршлагатай, хийсэн бүтээсэн гавьяатай, зөв зам мөртэй хүн бол энгэрээ хэдийнэ тэмдгээр дүүргэчихсэн ханхалзаж явах байсан биз. Харин В.Өлзийхутаг их мөрөн адил дөлгөөн байж, тулгамдсан асуудлын үед хоолойгоо засасхийн зөөлөн өнгөөр чигийг зааж ихийг хүүрнэнэ.

     Тэр эдүгээгээс 36 жилийн өмнө Болгарын Софи хотын Уул уурхайн дээд сургуулийг баяжуулагч инженер мэргэжлээр төгсөж, залуусын сэтгэлийг соронзон мэт татаж байсан Эрдэнэтийг зорьжээ. Хилийн цэргийн офицерийн хүүд эх оронч сэтгэл, чин шударга үзэл, ажил хийх хүсэл эрмэлзэл, ачаалал даах чадвар, бэрхийг давах хатуужил цогцолсон, бас ч үгүй тухайн цагтаа баруунд боловсрол эзэмшсэн сүрхий нөхөр ирсэн. Гэсэн ч "Эрдэнэт” үйлдвэр боловсон хүчнээ ажлын хүндээс эхлүүлж бэлддэг учраас Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн машинчаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Удалгүй баяжуулагч, ээлжийн мастер, ахлах мастер, сургалтын инженер, ахлах технологич гээд албан тушаалын шатаар өгссөн гэхээсээ илүү өөрийгөө таниулж үеийн нөхдөө манлайлж эхэлсэн. Тэр үед ахлах мастерын ажлыг голдуу Оросууд хийдэг байв. В.Өлзийхутаг үйлдвэрийн удирдлагууд, мэргэжилтнүүдийн итгэл даах хэмжээнд сэтгэлд нь хүртэл ажиллаж байсны илрэл юм. Тэр эдүгээ "Эрдэнэт” үйлдвэрийг нэвтэрхий мэдэх болжээ. Мандан бадарсан он жилүүдийг нь, хүнд хэцүү үеийг даван туулсан цаг хугацаатай нь сэтгэлдээ зэрэгцүүлэн тээж явна. Нийгмийн тогтолцооны шилжилтийн үед буюу 1990, 1991 онд "Эрдэнэт” үйлдвэр түүхэндээ ердөө хоёр удаа хүдэр боловсруулалтын төлөвлөгөөгөө биелүүлээгүй, хүрсэн түвшингөөсөө буурсан үзүүлэлттэй байдаг. Энэ нь улсын эрчим хүчний систем үйлдвэр, албан газар, айл өрхөө цахилгаанаар найдвартай хангаж чадахгүй байх үед юм. Ард иргэд оройн цагаар орон сууцандаа лаа барьж суудаг байлаа гэж тэр дурссан. Цахилгаан тасрахад тээрмүүд ачаалалтайгаа зогсчихно. Үүнээс болж маш их эвдрэл гарч, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг залгахын тулд ажилтнууд гартаа хүрз барьж усаар цэвэрлэгээ хийдэг байжээ.

     Тухайн үеийн хүнд нөхцөлд ажилчид байтугай инженер техникийн удирдлагууд хүртэл биеийн хүчний гар ажиллагааг өдөр, шөнийн ээлжинд гүйцэтгэхдээ илүү цагаар ажиллана. Үүнээс "зүрх нь үхсэн” хүмүүс бөөнөөрөө ажлаас хүсэлтээрээ халагдан ганзагын наймааг сонгож байсан гэдэг. Тухайн үед мэргэжил дөхүү хүмүүсийг Баяжуулах фабрикт ажилд ороод өгөөч гэж гуйдаг байсан гэвэл одоо итгэх хүн ховор. Энэ үед В.Өлзийхутагийг Баяжуулах фабрикийн сургалтын инженерээр томилсон нь учиртай. Тэрээр Техник мэргэжлийн сургуулийн баазыг түшиглэн 10-р анги төгссөн хүүхдүүдэд дэлхийн хэмжээний мэдлэг олгох хичээл зааж, гуравхан сараар баяжуулагч мэргэжил эзэмшүүлэн ажилд авч байв. Улсын эдийн засаг унах, сэргэхийн зааг дээр "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд түүнийг хүнд хэцүү цагт галын шугаманд томилсон нь алдаагүй. Өнөөдөр шавь нар нь өндөр түвшиний баяжуулагчид болчихсон, үйлдвэрлэлийн үндсэн цех, хэсгийг хөдөлгөж явна. Тэр цагаас хойш В.Өлзийхутаг Баяжуулах фабрикийн Техникийн хэлтсийн дарга, Ерөнхий инженерийн шинэ техник, шинэчлэл хариуцсан орлогч, цехийн даргын үйлдвэрлэл, техник хариуцсан орлогч, 2013 оноос Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Техникийн хэлтсийн орлогч дарга бөгөөд Ерөнхий технологичоор ажиллаж байна.

     Дээхнэ үед бутлан тээвэрлэх хэсгийн хүдэр дамжуулалт тааруу, бутлагдсан хүдрийн бүхэллэг том байсныг тэрээр Германы "Рема Тип Топ” команитай хамтарч шигшүүрийг оновчтой нүхтэй резинэн торонд шилжүүлсэнээр хүдэр боловсруулалтын хэмжээ сая гаруй тонноор өсч байлаа. Энэ технологи нэвтэрснээр ямар хүнд ажлаас чөлөөлөгдсөнийг бутлуурчид, засварчид одоо хэр мартаагүй. Мөн тухайн үеийн зарим дарга, орос мэргэжилтнүүдтэй зөрж байж Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйд усанд шумбагч байлдааны онгоцны эд анги үйлдвэрлэдэг Америкийн компанийн хаалтыг 1200 мм-ын хоолойд тавьж эхэлсэн нь өнөөдөр чанарын баталгаа, зөв сонголт гэж чухам юу байдгийг харуулж буй. Энэ мэт түүний нэрээр хаяглагдсан, үйлдвэрт үр өгөөжөө өгсөн олон ажил бий.
    

     В.Өлзийхутаг өрнө, дорнын баяжуулах үйлдвэрүүдийг үзэж нүд тайлсан. Тэрээр Манжуурын шинэ үйлдвэрээс бусад нь манай "Эрдэнэт” үйлдвэрийн цэвэр цэмцгэр байдалд хүрэхгүй. Автоматжуулалт нь ч гоц гайхуулах юмгүй... гэж ярих нь ажил, асуудлаа гарамгай шийдсэн мэргэжилтний үг. Тэртээ 1980-аад оны эхээр манайхан дэлхийн бусад үйлдвэр одоо хэр нэвтрүүлээгүй, Нунтаглан баяжуулах хэсгийн усан хайлуурыг гурван бүтээгдэхүүнд шилжүүлэх санаачлага хэрэгжүүлсэн байдаг. Ингэснээр тээрмийн ачаалал эрс нэмэгдэж хүдэр боловсруулалт өссөн. Үүнийг гадаадын ямар ч мэргэжилтэнд хэлэхэд ам нь ангайгаад асууж дагахаас өөргүй болно.
    "Эрдэнэт” үйлдвэр намайг аз жаргалтай болгодог гэж ярих энгийн даруу атлаа элгэмсэг хэрсүү, хэрэгтэй үед тэрсүү оршихуйн далд хүч нуугисан Ванчигдоржийн Өлзийхутаг гэх энэ эрийн хөдлөшгүй зарчим хувирашгүй зан бахархам. Түүний баяжуулахын салбарт оруулсан хувь нэмэр, зам мөр он цагийн элээлтэд улам тодрох нь дамжиггүй.


М.ОДГЭРЭЛ

Баяжуулахын “нэвтэрхий толь”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани