Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Айкэ Зайдел: Мал амьтан бэлчээр дээрээ үхэж байна-Харин Арева өрөмдсөөр л …

Герман хэл дээр Монголын тухай "Мөнх-Тэнгэр” мэдээллийн хуудсын нийтлэгч Айкэ Зайделийн Монголын уран олборлолтын тухай бичсэн 2 дахь нийтлэлийг та бүхэнд орчуулан хүргэж байна.

Түүний нийтлэл Германы экологи, ардчилал, нийгмийн сэдвээр голлон бичдэг дараах сонин хэвлэл, порталууд дээр нийтлэгдээд байна.

http://umweltfairaendern.de/2014/03/uran-toetet-franzoesischer-atomkonzern-areva-in-der-mongolei/
http://www.robinwood.de/
https://www.akweb.de/

 

Уран үхэлд хүргэж байна- Мал амьтан бэлчээр дээрээ үхэж байна

-Харин Арева өрөмдсөөр л …

 

Xэдэн жилийн өмнөөс Францын төрийн өмчит Арева концерн Монголын зүүн өмнөд хэсэг болох Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт туршилтын өрөмдлөг хийж, ураны ордуудыг судалж тогтоосон бөгөөд 2013 оны намар Монгол улсын засгийн газартай уран олборлохоор тохиролцсон.

Тэгвэл хэдэн жилийн өмнөөс буюу Аревагийн үйл ажиллагаатай давхцан тус нутгийн малчдын мал сүрэг, үүнд ямаа, хонь, тэмээ нь өвчилж, гаж төл гаргах эсвэл амьгүй зулбасга төрүүлэх болжээ. Нэн ялангуяa Аревагийн туршилтын өрөмдлөгийн талбайн салхин дор амьдардаг айл өрхүүд болон тэр хавьд мал сүргээ бэлчээдэг малчид энэ гамшигт илүү ихээр нэрвэгдсэн аж. Гаж хөгжилтэй болон амьгүй төлийн тоо жил ирэх тусам улам нэмэгдсээр байгаа нь ураны өрөмдлөгтэй холбоотой гэдэг нь малчдад ойлгомжтой болжээ.

 

 

Монголын эрх баригчид өнөөдрийг хүртэл амьгүй болон гаж төл гарч буй шалтгааныг албан ёсоор нарийвчлан тогтоож чадаагүй бөгөөд энэ асуудлыг тодруулж судалсан хөндлөнгийн шинжээчдийн шинжилгээний дүнг ч олон нийтээс нуусаар байна. Албан ёсны усны судалгааны дүнгээс үзэхэд тус нутгийн усанд хүнд металлын агууламж жил ирэх тусам нэмэгдэж, улмаар ундны усны чанар эрс доройтож байгаа гэжээ.

Энэ гамшгийн шалтгаан нь цацраг туяаны нөлөөлөл үү эсвэл цацраг идэвхит бодис агуулсан бичил тоосонцорын нөлөөлөл үү эсвэл „зөвхөн" хүнд металлын хордлого уу ? Ямар нь ч байсан малын үхэл, хорогдол улам газар авсаар байгаа нь факт юм.

 

 

Яг одоо Монголд хавар болж, мал төллөж байна. Малчид малаа 3-р сард төллөхөөр тохируулдаг нь хахир хатуу өвлөөс өмнө амжиж шинэ төл малдаа хүч тэвээргэ авахуулах гэсэн малчин ухаан. Гэвч 2014 оны хавар Улаанбадрахын малчдын хувьд аймшиг дагуулсан улирал болж байна. Бүр 2-р сарын сүүлээс эхний амьгүй төл төрж буй талаарх мэдээлэл бүртгэгдэж эхэлсэн. Харин хэдхэн хоногийн өмнө Аревагийн кэмпээс 9 км зайд амьдардаг Зүүнбаян багийн малчин Гaн-Очир өнөөдрийг хүртэл мэндэлсэн бараг бүх ишиг нь зулбасан, эсвэл гараад үхсэн тул ямааныхаа төлийг тэр чигт нь алдлаа гэж мэдээлжээ. Тэдний төлийн гэрэл зургууд нь дэндүү аймшигтай тул бид энд нийтлэхээс түдгэлзлээ.

Улаанбадрах сумын иргэд амьдрах орчин, газар нутгийг нь сүйтгэн хордуулж буй уран олборлолтын эсрэг эртнээс тэмцсээр ирсэн боловч өнөөг болтол бодитой үр дүнд хүрсэнгүй. Аревагаас энэ асуудлын талаар гаргасан саналууд нь гамшигт нэрвэгдсэн малчин өрх, ард иргэдийг төрсөн нутгаасаа нүүхэд нь туслах эсвэл цөөн хэдэн ажлын байр гаргахаар л хязгаарлагдаж байгаа юм.

 

 

Aвилгал ба байгаль орчны асуудлыг cонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийн гол сэдэв болгож засгийн эрхэнд гарсан Монгол Улсын Засгийн газaр өнөөдрийг хүртэл нутгийн ард иргэдэд тусламж дэмжлэг үзүүлээгүй байна. Тэр бүү хэл Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдорж малчдын эсэргүүцлийг буруушааж, ийнхүү эсэргүүцсэнээрээ Монгол улсын хөгжлийг сааруулж, гадаадын хөрөнгө оруулагч нарыг хөөж туулаа хэмээн зэмлэсэн байна.

Ураны баялаг нөөцтэй улс орнуудад харийн компаниуд очиж ураныг нь олборлоход тэдгээр улс орнууд ба ард түмэн нь үр ашгийг нь хүртдэггүй, тэр олборлолт сайн сайхан зүйл авчирдаггүй гэдгийг Африкийн Нигeр улсын жишээнээс тод харж болно. Арева компани Нигeр улсад 40 гаруй жил уран олборлосон ч өнөөдөр Нигeр дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг хэвээр үлдсэн билээ.

Ийнхүү Нигерт Аревагийн уран олборлосон Арлит уурхайн түүх Монголд дахин давтагдаж байна. Арлит, Улаанбадрахад бий болсон гамшигт байдал нь цөмийн компаниудын гаргасан ганц нэг алдаа гэж бодвол эндүүрэл болно. Казакстан, Австрали, АНУ, Нигeр, Монгол уу хаана ч ялгаагүй. Уран олборлох эхний шатанд буюу ураны хүдэр олборлоход л үхэл дагуулах эрсдэл үүсдэг. Уран олборлолтын явцад олон төрлийн цацраг идэвхт бодис гадагш ялгардгийн дотор цацраг идэвхит радон хий байдаг. Мөн цацраг идэвхгүй ч хүний эрүүл мэндэд хортой химийн бодис олноор гадагшилдаг.

Өнөөдөр манай гариг дээр уран олборлолтын улмаас үүдсэн 1 тэрбум тонн хог хаягдал бий болсон бөгөөд тэдгээр нь үндсэн цацраг идэвхийнхээ 85 хүртэлх хувийг хадгалсаар байдаг ажээ. Одоо ч тэдгээр хог хаягдлаас цацраг идэвхт бичил тоосонцор салхиар дамжин газар сайгүй тархан хордуулсан хордуулсаар байгаа.

Английн Сэллафилд буюу Виндскэйл дэх түймэр, АНУ-ын Харрисбург дэх Три Майл Айланд, Чeрнoбыль, Фукушимагийн АЦС-ын осол гамшгүүүд нь хүн төрөлхтөн цөмийн тexнoлогийг бүрэн хянаж чадахгүйг харуулсан. Цаашилбал, цөмийн циклийн төгсгөлд нь хүн төрөлхтөний өнөөг хүртэл шийдэж чадаагүй, хүний санаанд багтахааргүй урт цаг хугацааны туршид хариуцах цөмийн хог хаягдлын асуудал байгаа.

ГОВИЙН МАЛЧДЫГ ДЭМЖИХИЙГ ТА БҮХЭНД УРИАЛЖ БАЙНА!

Уран олборлолтыг дэлхий нийтээрээ зогсооё!

Цөмийн эрчим хүчнээс даруй татгалзья!

 

Айкэ Зайдел

http://www.munx-tenger.de

Герман хэлнээс орчуулсан Ариунзаяа

Хянасан Амарлин

Голомт ЦЭХ ТББ

2014-4 cap

 www.golomt.org

Айкэ Зайдел: Мал амьтан бэлчээр дээрээ үхэж байна-Харин Арева өрөмдсөөр л …
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв

 Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит "улаан дохио”-гоо ...

Өнөөдөр, 13:41
Рио Тинто: Эмэгтэй ажилтнууд дээрэлхэлтэд өртөх тохиолдол өссөөр байна

 Рио Тинтогийн 10 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаагаар ...

Өнөөдөр, 11:37
Өнөөдөр, 09:33
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани