Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн нөөцийн харти ба Жор 8 "Орлогын Савлагаа"

ЖОР 8 Засгийн газар орлогын савалгааг бодолцож дотоодын зардлаа огцом өөрчлөхгүй байх ёстой. 
Байгалийн нөөцийн харти ба Жор 8 "Орлогын Савлагаа"
Орлогын савалгаа ихэвчлэн улс орнуудыг олборлох салбараас хараат байдалд хүргэдэг. Ирээдүйд олох орлого тодорхойгүй бөгөөд үнийн огцом өсөлтийн үед тааруухан төлөвлөгдсөн төслүүдэд хэт их хөрөнгө оруулах, үнэ эсвэл үйлдвэрлэл буурахад зарцуулалтаа танах эрсдэлд хүргэдэг зэрэг нь Засгийн газар хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулахад бэрхшээл үүсгэдэг. Цаашлаад, вальютын ханш, инфльяци, Засгийн газрын зарцуулалт зэргээс үүссэн савалгаа нь бизнесийн байгууллагуудын зарцуулалтын савалгааг даамжруулах шалтгаан болоход хүргэдэг. Үүнийг шийдвэрлэх хамгийн найдвартай, урт хугацааны шийдэл бол байгалийн нөөцийн олборлолтоос хамаат байдлыг багасгах явдал юм. Эдийн засгийг төрөлжүүлэхэд, ялангуяа татварын үндсэн эх үүсвэрийг олборлолтын салбараас салгаснаар
Засгийн газрын орлогын эх үүсвэр нэг үйлдвэрлэлийн салбараас хараат байхаа болино. Эдийн засгийн төрөлжүүлэлт бол богино хугацаанд тогтворжуулахыг шаарддаг урт хугацааны, хэцүү гарц. Завсарын энэ процессийг удирдахад олборлолтын салбарын татварын бодлогын хэлбэр, төсөвт орж, гарч байгаа орлогын урсгалыг зохицуулах, мөн ямар төрлийн зардал бусдаасаа илүү савалгаагүй байх талаар тооцох цогц арга хэрэгсэл Засгийн газарт хэрэгтэй болно. Засгийн газрын зарцуулалтыг хянах үр дүнтэй арга хэрэгсэл бүрдүүлэх үүрэг бүхий тодорхой институцуудын чадавхийг сайжруулах, эдийн засгийн макро түвшний сөрөг нөлөөллөөс хамгаалах үйл ажиллагааны нэгдлийг хамруулсан байх нь тохиромжтой стратеги байж болох юм.
Түүхий эдийн үнийн өөрчлөлт нь түр зуурынх эсхүл урт хугацааны шилжилт эсэхийг таамаглахад төвөгтэй байдаг нь Засгийн газар шийдвэр гаргахад саад болдог. Хэрэв үнийн өөрчлөлт түр хугацаанд үргэлжлэх бол Засгийн газраас хэлбэлзэлийг зохицуулахад эдгээр арга хэрэгслүүдийн нэгийг ашиглах нь тохиромжтой. Хэрэв үнийн өөрчлөлт илүү тогтвортой бол Засгийн газар өөрийн урт хугацааны төсвийн төлөвлөгөөнд тохируулга хийх талаар бодож үзэх нь зүйтэй. Ийм шийдвэр гаргах хялбаргүй бөгөөд шийдвэр гаргагчид ийм савалгаат нөхцлийг урьдчилан мэдэж байх хэрэгтэй.
Олборлолтын салбарын татварын бодлого орлогын савалгаанд хэрхэн нөлөөлөхийг тооцоолох :  Татварын тогтолцооны бүтэц үнийн тогтворгүй байдал - орлогын савалгаанд хэрхэн нөлөөлөхөд зарим хэмжээгээр нөлөө үзүүлдэг. Жишээ нь рояалти, зөвшөөрлийн хураамж ашиглах нь аж ахуй нэгжийн орлогын албан татвар, гэнэтийн ашгийн татвар зэргээс зарим талаар хамгаалалтын үүргийг илүү гүйцэтгэдэг. Гэхдээ ийм хамгаалалт хязгаарлагдмалаас гадна орлогын дунджыг бууруулах талтай.
Үнэ тогтворжуулах гэрээ : Зарим тохиолдолд Засгийн газар түүхий эдийн үнийн савалгаат байдлаас Засгийн газрыг хамгаалах санхүүгийн хэлцэлээр дамжуулан байгалийн нөөцийн орлогын уналтын эсрэг даатгагдах боломжтой байдаг; Үүнийг "үнэ тогтворжуулах гэрээ” гэнэ. Гэхдээ үүнийг богино хугацаанд даатгал хэлбэрээр ашиглах нь тохиромжтой бөгөөд урт хугацаагаанд ашиглахад хэт өндөр өртөгтэй. Богино хугацааны үнэ тогтворжуулалт хийхэд ч мөн адил их хэмжээний зардал гарах ба зөвхөн үнэ унасан тохиолдолд л өгөөжөө өгдөг. Энэ утгаараа байгалийн нөөцөөр баян, бага орлоготой орнуудад энэ нь эдийн засгийн болоод улс төрийн хувьд өндөр өртөгтэй. Үнэ тогтворжуулалтыг бусад, өөр төрлийн стратегитай нэгдмэл хэлбэрээр ашиглах нь хамгийн үр дүнтэй арга. 
Гадаад дахь активийг нэмэгдүүлж, богино хугацааны зээл авах : Гурав дахь стратеги бол хуваарилагдаагүй ашгийн орлогоос сан бий болгож үнэ огцом өсөх үеүүдэд гадаад дахь активийг нэмэгдүүлж, орлого буурахад тэдгээр активийг царцаах (хэрэв эдгээр нь хангалтгүй бол зээлэх) явдал юм. Орлогын санг тогтворжуулалтад зарцуулах нь хөгжиж буй орны хувьд тэргүүн ээлжинд тавих зүйл биш бөгөөд ирээдүй үеийнхэнд хөрөнгө үлдээх урт хугацааны хадгаламжын сангаас агуулгын хувьд ялгаатай юм. Харин бодит байдалд аль нэг сан нь дээрхи хоёр функцийн аль алийг гүйцэтгэх боломжтой. Дараахь 3 шалтгаанаар тогтворжуулалтын санд дотоодын бизнесийн хувьцаа зэрэг дотоодын актив бус гадаадын Засгийн газрын төрийн сангийн өрийн бичиг зэрэг гадаад актив хадгалдаг. Нэгдүгээрт, энэ нь улсыг зардлын савалгааны сөрөг нөлөөллөөс ангид байлгана. Харин дотоодод хөрөнгө оруулах нь зардлыг зөвхөн төслийн гадна гаргахаас бус улсын зарлагын савалгааг багасгаж чаддаггүй. Хоёрдугаарт, дотоодын зарлагыг төсөвт суугаагүй сангаас гаргах нь төсөвт хэвийн байдлаар хийгддэг хяналт, шалгалт хийгдэх тал дээр дутагдалтай байх талтай.  Эцэст нь гадаадад гадаад вальют дээр активтай байх нь улсад бий болсон их хэмжээний санхүүгийн урсгал вальютын ханшид нөлөөлдөг нөлөөллийг хязгаарладаг. Ирээдүйд бий болох олборлох салбарын түүхий эдийн үнийн уналтыг тэсэн гарахад улсад хэдий хэмжээний хуримтлал хэрэгтэйг тооцоолоход хэцүү: түүхий эдийн үнийг таамаглахад төвөгтэй учраас Засгийн газар их хэмжээгээр хуримтлуулах хэрэгтэй болно.
Санг анхлан бий болгоход энэ нь бэрхшээл болохоос гадна орлогыг зарцуулах тохиромжтой хэлбэр биш юм. Энэ тохиолдолд олон улсын хөрөнгийн зах зээлээс зээл авах нь илүү тохиромжтой. Гэхдээ Засгийн газар хэт их зээл авахаас зайлсхийх, зээллэгийг богино хугацаагаар авах хэрэгтэй. Урт хугацаанд Засгийн газраас өрийг нэмэх бус буруулахад байгалийн нөөцийн орлогыг зарцуулах ёстой. Цаашлаад улсын санхүүгийн менежментийг төвөгтэй болгодог эсвэл санхүү бүртгэлийн журмыг сулруулж болох үндэсний төсвийн системээс гадуур, дотоодод зардал гаргах шийдвэр гаргадаг байгууллага бий болохоос урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас байгалийн нөөцийн санг улсын төсөвтэй нэгтгэж болно.
Тогтмол зардлаас өмнө хөрөнгө оруулалтын зардалд өөрчлөлт хийх : Эцэст нь, хэрэв орлогын савалгаа хэт их болсноос Засгийн газар зардлыг тогтмолжуулж чадахгүй тохиолдолд тогтмол зардлаас урьтаж хөрөнгө оруулалтын зардалд гэнэтийн өөрчлөлтөд оруулахыг зөвшөөрөх нь илүү тохиромжтой. Хөрөнгө оруулалтын зардал угаас тогтмол биш байдаг бол тогтмол зардлыг хүлээн авагчид буюу жишээ нь төрийн нийтийн үйлчилгээний ажилтнуудад тогтмол, байнгын төлбөр шаардлагатай. Үнэ унахад бий болсон их хэмжээний төлбөрийн нэмэгдлийг буцаах нь улс төрийн хувьд хэцүү байдаг учраас зардал огцом багасгах явдал түгээмэл арга биш юм. Гэхдээ ийм арга хэмжээг эцсийн мөчид хэрэглэх нь зүйтэй: савалгаат, зогсож- дахин орж ирдэг санхүүжилт хөрөнгө оруулалтын төслүүдэд сөргөөр нөлөөлсөөр байдаг. Шийдвэрийг үнийн уналт түр хугацааных эсхүл байнгын эсэхийг тодорхойлсны үндсэн дээр гаргах ёстой, хэрэв уналт цаашид үргэлжилсээр байх бол Засгийн газар хоёр зардлын аль алийг нь бууруулах талаар авч үзэх хэрэгтэй. 
Аливаа арга хэрэгсэлийг зохистой хэрэглэх үүднээс хяналт бий болгох : Ирээдүйд гарч ирэх шийдвэр гаргагчид эдгээр арга хэрэгслүүдийг орлогын савалгаатай үед үр ашигтай зохицуулахад ашиглана гэсэн баталгаа байхгүй. Жишээ нь тогтворжуулалтын сан гэнэт хоосрох эсхүл үнийн огцом өсөлтийн үед сэргэхгүй байж болно, харин энэ хугацаанд зээлийн асуудал маш хурдан хугацаанд хяналтаас гарна. Санхүүгийн гүйлгээ олон нийтийн хяналтаас гадуур, нууцлагдсан эсхүл хэрэгжүүлэхэд төвөгтэй зэрэг шалтгаанаар эдгээр арга хэрэгслүүдийг хэрэглэх явц ил тод биш байж болно. Тиймээс энэ салбар дахь ил тод байдлын журмыг онцгойлон зөвтгөх үндэслэл бий. {ЖОР 2-оос сайн засаглал бий болгоход хяналтын ач холбогдол хэсгийг мөн харна уу.} Засгийн газрын шийдвэрт мониторинг хийхэд тодорхой обьект шаардлагатай. Засгийн газраас үнэ тогтворжуулалт, хадгаламжийн сан болон зээлийн хэрэгслүүдийг ашиглахад нийтлэг журмууд тохиромжтой. Шийдвэр гаргагчид өөрчлөгдөж буй нөхцөлд хариу үйлдэл үзүүлэх уян хатан байдал, ялангуяа ирээдүйд үнэ хэрхэн өөрчлөгдөхийг тооцоолох хүндрэлийн эсрэг эдгээр журмуудыг ашиглах ёстой. Зарим уян хатан түвшинг бий болгох үүднээс олон нийтийн хэлэлцүүлэг, ердийн хяналтын хүрээнд Засгийн газраас журмын өөрчлөлт, гажуудлыг тогтоох механизм хэрэглэж болно.
 
Үргэлжлэл бий......
 
Э.БАТСАЙХАН /Нийтлэлтэй холбоотой санал хүсэлтийг 80111510, batsaikhanpm2020@gmail.com хаягаас авна уу/
Эх сурвалж : Монгол Улсын Сайдын Ажлын алба, Мегатөсөл хөгжлийн хүрээлэн

Байгалийн нөөцийн харти ба Жор 8 "Орлогын Савлагаа"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани