Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн Нөөцийн Харти - Орлогыг удирдах ба Жор 7

Байгалийн нөөцийн засаглалын хүрээлэн \Natural Resource Government Institute\-ээс гаргасан "Байгалийн нөөцийн харти"-г эрхэм уншигч та бүхэнд цувралаар хүргэж байна. Байгалийн нөөцөөр баян орнуудын алдаа, оноо туршлагад үндэслэн ижил төстэй орнуудад зориулсан зөвлөмж бүхий энэхүү тунхаглалаас салбарын бизнес эрхлэгчид, эрдэмтэн, судлаачид та хэрэгцээт мэдлэгийг олж авна гэдэгт найдаж байна.
ЖОР 7  Засгийн газар орлогыг одоо болон ирээдүй үеийнхэнд  тэгш хүртэхүйц оновчтой үр дүн бий болгоход хөрөнгө оруулах ёстой
 Байгалийн Нөөцийн Харти - Орлогыг удирдах ба Жор 7
Засгийн газар байгалийн нөөцийн олборлолтоос олж буй орлогыг хэрхэн хуваарилах асуудлыг шийдвэрлэх ёстой.  Дараахи боломжууд байж болно (үүгээр хязгаарлагдахгүй): орлогыг үндэсний болон үндэсний дэд төсөвт шууд хуваарилах; татварын хөнгөлөлтөд зарцуулах, эсхүл нийгмийн халамж, тэтгэмж, "байгалийн нөөцийн ногдол ашиг” гэх мэт төлбөр гүйцэтгэхэд зарцуулах; тэтгэврийн болон байгалийн нөөцийн санд оруулах; зээлийн институтэд хуримтлуулах; эсхүл орлогыг төрийн өмчит компанид авч үлдэх/хуваарилах.    
Засгийн газар эдгээр боломжуудаас сонголт хийхдээ дараахь хоёр гол зарчмыг харгалзан үзэх нь зүйтэй: цаг үе, нийгмийн дундах эрх тэгш байдлыг эрхэмлэх; мөн орлогыг хүн амын амьжиргааг дээд хэмжээнд хүргэхэд зарцуулах.   
Байгалийн нөөцөөс олох орлогын мөн чанар нь үүнийг дараахи дөрвөн хэлбэрээр илүү төвөгтэй болгодог:
-Нэгдүгээрт, нөхөн сэргээгдэхгүй байгалийн нөөцийн олборлолт нь туйлийн тогтворгүй. Аливаа улс арилжааны нөөц дуусах үед эвсэл наад зах нь боломжит орлогын урсгал багасч эхлэх үеэс хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байх ёстой. Байгалийн нөөц багасах явцтай зэрэгцэн үүнтэй тэнцэхүйц хэмжээний үр ашигтай хөрөнгийг/ ихэвчлэн биет болон хүний нөөцийн капитал / нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг шаарддаг. -Хоёрдугаарт, ашигт малтмалын олборлолтын төсөл бүх хүчин чадлаараа ажиллахад байгалийн нөөцөөс олох орлого ихэвчлэн асар их хэмжээгээр өсөх ба нөөц шавхагдахад энэ хэмжээ урт хугацаанд уналтад орно. Тиймээс Засгийн газар богино хугацаанд улсын нийт эдийн засагтай тэнцэхүйц хэмжээний их мөнгөний талаар шийдвэр гаргах ёстой болдог.  Засгийн газрын жил тутамд зарцуулж буй мөнгөний хэмжээ орлогын хэмжээнээс хэтрэхгүй байх хэрэгтэй. Ингэснээр зарим хэлбэрээр хуримтлал үүсгэхийг шаардана.
-Гуравдугаарт, түүхий эдийн үнээс хамааралтайгаар орлогын хэмжээ жилээс жилд өөрчлөгддөг. Энэ тохиолдолд  богино хугацааны орлогын савалгаа Засгийн газрын эрсдэлтэй зардлын хэлбэлзэл болж хөрвөхгүй байх бодлогын зохицуулалт шаардлагатай.
-Дөрөвдүгээрт, эдийн засагт орж байгаа орлогын урсгал макро эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлэх боломжтой. Эдийн засагт орж ирж байгаа их хэмжээний мөнгөн урсгал нь гадагш гүйлгээгүй бараа таваар, үйлчилгээний өндөр эрэлт үүсгэхийн зэрэгцээ  экспортын салбарыг доройтуулах үзэгдэл буюу "Голланд өвчин” үүсгэх магадлалтай. Мөн ирээдүйд биет хөрөнгө бий болгох, олох орлогын урсгалыг тооцоолсон хүлээлт нь кредитийн хөөс, санхүүгийн бусад асуудлын шалтгаан болж болно.
Дээрээс нь богино хугацаанд дотоодын хөрөнгө оруулалт их хэмжээгээр нэмэгдэхэд эдийн засгийн шингээх чадвар хангалттай биш байдгаас дотоодын вальютын ханш унах боломжтой. Эцэст нь хэрэв иргэд байгалийн нөөцийн олборлолтоос олж буй орлого шударга хуваарилагдахгүй байна гэж үзвэл энэ нь дотоодын зөрчилдөөнд хүргэж болзошгүй.  {Холбогдох нэмэлт мэдээллийг удахгүй нийтлэгдэх ЖОР 8-аас орлогын савалгаа, ЖОР 9-өөс эдийн засгийн шингээх чадварыг нэмэгдүүлэх нь хэсгээс харж болно}   
Ирээдүйн үеийнхэнд тэгш хуваарилах   : Эхний зорилгод хүрэхийн тулд Засгийн газраас тэнцвэртэй байдлыг харгалзсаны үндсэн дээр орлогын хэчнээн хувь одоогын иргэдэд, ирээдүй үеийнхэнд хэдий хэмжээгээр зарцуулахыг шийдвэрлэх ёстой болно. Энэ шийдвэр байгалийн нөөцөөс олох орлогын хэчнээн хувь нь зарцуулагдах эсвэл хадгалагдах боломжтойг тодорхойлсон үндэслэл бүхий тооцоолол, улсын өсөлтийн төлвөөс хамаарна. Хэрэв өсөлтийн хувь өндөр байх бол одоогийн иргэд ирээдүйн иргэдтэй харьцуулбал илүү ядуу байх ба; одоогийн иргэдийн ахуйн нөхцлийг сайжруулахад зарим хойшлуулшгүй зардал гаргах хэрэгтэй болно гэсэн үг юм. Орлогын өсөлтийн хувь илүү удаан байх төлөвтэй орнуудад одоо болон ирээдүйн  иргэдийн орлогын хэмжээнд ялгаа бага байна. Энэ тохиолдолд Засгийн газар үе үеийн иргэдийн эрх тэгш байдлыг хангахын тулд одоогийн иргэдэд бага зарцуулж, ирээдүйн иргэдэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудалд анхаарах хэрэгтэй.  
Түүнчлэн цаашид илүү тэгш хуваарилалт хийхэд  одоогийн орлогын зарим зарцуулалтаар дамжуулан төрийн үйлчилгээний зардлыг үр ашигтай болгох, олон нийтээс Засгийн газарт үзүүлэх дэмжлэгийг байгалийн нөөцийн менежментийн урт хугацааны төлөвлөгөөтэй уялдуулах нь чухал.   Байгалийн нөөц нь олон нийтийн хүлээлт хэт өндөр болж, бие даасан сонирхлын бүлгүүд орлогоос хувь хүртэхийг шаардах эрсдэл дагуулдаг. Ил тод, олон нийтийг хамарсан үндэсний хэмжээний төлөвлөгөө, бодит байдлын талаархи мэдээллээр дамжуулан эдгээр хүлээлтийг удирдснаар эрэлт, зардлын хэтрэлтийг хязгаарлах боломжтой. Ядуу буурай орнуудад зарим хэрэглээ зөвшөөрөгдөх ба энэ нь ихэвчлэн орлогоос аль болох ихийг зарцуулах аливаа улс төрийн системийн ердийн хариу үйлдэл байдаг: улс орнууд залуу, ирээдүй үеийнхний байгалийн нөөцийн орлогоос хүртэх эрхийг хамгаалах ёстой. 
ОРЛОГЫН УДИРДЛАГА
Засгийн газраас жил бүр хадгалагдах болон зарцуулагдах мөнгөн дүнг тогтоосон журам гаргах нь  хуримтлал үүсгэх урт хугацааны шийдвэр гаргахад туслана. Засгийн газар журмын хэм хэмжээг биелүүлэхээс зайлсхийх оролдлого гаргахгүй байх үүднээс журам болон жил бүр хуримтлагдах, зарцуулагдах мөнгөн дүн олон нийтэд нээлттэй байх нь чухал. Засаглалын энэ бүтэц нь иргэний нийгэм, бие даасан эрх мэдлүүдийн хүчтэй хяналтын тусламжтай Засгийн газар өөрийн шийдвэрийг хадгалан үлдэхэд туслана.   
Иргэдийн эрх тэгш байдалд анхаарах  : Орлогыг хуваарилахдаа одоо байгаа иргэдийн дундах эрх тэгш байдлыг хангах нь мөн чухал. Үүнд нийгмийн бүлэг, жендер, орлогын түвшин зэрэг хүчин зүйлс дээр тулгуурлан тэгш хуваарилалтын зарчмыг хангах хянамгай бодлого (мөн хөндлөнгийн оролцоо) шаардлагатай.   
Засгийн газраас нэн ядуу болон, ядуу иргэдийг дэмжихэд  байгалийн нөөцийн орлогыг ашиглахыг зорьж болно. Үүнийг Засгийн газар (доорхи) хэд хэдэн замаар дамжуулан хийж болох бөгөөд ингэхдээ илүү эерэг нөлөөлөлтэй болон илүү олон зорилтот бүлгүүдэд хүрч байгаа арга замуудын дундах тэнцвэрийг хангах хэрэгтэй.   
Нэгэнт нэг дор хийх зайлшгүй төлбөр чинээлэг хэсэгт бус ядуу хэсэгт ашигтай учраас ядуурлын түвшин өндөр, өрийн дарамтад байгаа орнуудын ийм шууд шилжүүлгийн хэлбэрийг зөвтгөх үндэслэлтэй юм.  Иргэдэд шууд бэлэн мөнгө шилжүүлэх нь тэднийг ахуйн хэрэгцээний гачигдал, нийгмийн хэрэгцээний болон хувийн өрийн дарамтаас чөлөөлнө. Иргэдэд байгалийн нөөцийн орлого хэрхэн зарцуулагддаг талаархи ашиг сонирхол бий болж, ингэснээр Засгийн газарт хариуцлагыг хадгалуулах  шаардлагыг бэхжүүлж өгдөг.   
Ямартаа ч энэ төрлийн хуваарилалт амжилттай хэрэгжих эсэх нь  хөрөнгийг үр дүнтэй хуваарилж чадах төрийн  удирдлагын системээс хамаарах ба ийм систем төлөвшөөгүй тохиолдолд хөрөнгө завших үзэгдэл газар авна.    
Байгалийн нөөц нь эдийн засгийн өсөлтийг дэмждэг боловч олон тохиолдолд ядуу иргэдэд үр ашигаа өгч чаддаггүй. 2003-2010 онд Замбиа улсын нэг хүнд ноогдох ДНБ 30 хувиар өссөн боловч нийгмийн доод давхаргын 20 хувьд ногдох орлогын хувь 6.2-оос 3.6 хувь болж буурсан байх жишээтэй.  
Дэлхийн банкны Хөгжлийн Индикатораас гаргасан тооцоо  : Түүнчлэн, бэлэн мөнгө шилжүүлэх нь иргэд өөрсөддөө хөрөнгө оруулалт хийх чадваргүй байх тохиолдолд ашигт малтмалын орлогоос хөрөнгө оруулах Засгийн газрын  бодлоготой зөрчилдөх ба дээрээс нь төрийн үйлчилгээний төслүүдэд зориулах мөнгөн санг багасгаж байдаг. Цаашлаад эрх баригчид эдийн засгийнхаа шингээх чадварт анхаарах хэрэгтэй. Хэрэв бэлэн мөнгөний хуваарилалтаас бий болсон нэмэлт эрэлтэд бизнес эрхлэгчид тохиромжтой хариу үйлдэл үзүүлж чадахгүй бол энэ арга гагцхүү дотоодын үнийн инфльяци л бий болгоно.   
Хэдийгээр танигдсан, өргөн хэрэглэгддэг арга боловч Түүхий эд, бараа үйлчилгээний үнийг барихад зарцуулах нь ихэвчлэн хамгийн тохиромжгүй арга хэрэгсэл байдаг. Ялангуяа түлшний үнэ барих тухайд байгалийн нөөцөөр баялаг орны иргэд эрхийнхээ хүрээнд ийнхүү шаардаж байж болох юм. Гэсэн хэдий ч үнэ барих арга нь үрэлгэн хэрэглээ, контрабанд, зэрэгцээ зээл бий болоход түлхэц өгч байдаг. Дотоодод бараа таваарын үнийг барьснаар дэлхийн хэмжээнд өндөр байгаа үнэ экспортын орлогыг алдагдалд оруулж, Засгийн газрын төсөвт дарамт учруулж, улс их хэмжээний байгалийн нөөцөөс хүртэх ашгийг үгүй хийх үндэс болно.   
Тодорхой мужид /Шинэ ажлын байр, өсөлтийн гол бааз болох боломжтой хотууд/ анхаарахыг шаардах, бүс нутгийн хөрөнгө оруулалтаас нийгэмд бий болох эерэг нөлөөллийг төв Засгийн газар нь анхаарч үзэх хэрэгтэй. Түүнчлэн Засгийн газраас орлогын хуваарилалтыг орон нутгийн төсвийн зарлага хариуцсан нэгжтэй холбож, орон нутгийн засаг захиргаанд ийм үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх нөөц бололцоог урьдаас бий болгох нь зүйтэй.   Зарим тохиолдолд Засгийн газраас тухайн байгалийн нөөцийн олборлолт хийгдэж байгаа нутгийн иргэдэд улсын бусад хэсэгт оршин суугчдаас илүү хувиар орлогыг  хуваарилахад анхаарч болно. Эдгээр бүлгүүд байгаль орчны доройтол, нийгмийн зөрчил гэх мэт олборлолтоос үүдэлтэй аливаа нөлөөллийг харьцангуй ихээр хүлцэж байдаг учраас Засгийн газар үүнээс сэргийлэх эсхүл нөхөн төлбөр олгох арга замыг эрж хайх ёстой.   
Холбогдох кэйс:Газрын тос экспортлогч орнууд бол үнэ барих бодлого явуулдаг хамгийн том орнууд бөгөөд — дэлхийн газрын тосны үнийг шууд аргаар барих үзэгдлийн 70 гаруй хувийг эдгээр орнууд эзэлдэг бөгөөд 2010 оны байдлаар нийт дүн 137 тэрбум доллар зарцуулсан байна. Гэсэн хэдий ч үнэ барих бодлого ядуурлыг бууруулахад нөлөөлөл бага юм. Бага болон дундаж орлоготой орнуудад нийгэмд 20 хувь эзлэх чинээлэг өрхүүд хамгийн ядуу 20 хувиас дунджаар 6 дахин ихийг үнэ барих бодлогын хүрээнд хэмнэдэг байна.   Carlo Cottarelli, Antoinette Sayeh ба Masood Ahmed, 2013      
Хэрэв орлого хөгжил дэвшилд бус зориулалтын бусаар зарцуулагдсан бол дан ганц орлого төвлөрүүлэх нь хангалттай биш юм. Баялгийн засаглалийн индексээр үнэлэгдсэн Камерун болон бусад 19 улсын бодит орлого бүхэл бүтэн үндэсний төрийн сангийн хэмжээнээс давсан байдаг.   
Revenue Watch Institute, 2013
    
Дээрээс нь, аливаа зөрчилдөөн, нийгмийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор Засгийн газраас орлогын зарим хэсгийг олборлолт хийгдэж байгаа нутгийн ойр орчмын иргэдэд хуваарилж болно. Гэхдээ байгалийн нөөц нь улс үндэстний өмч учраас олборлолт хийгдэж байгаа газрын ойр орчмын иргэд улсын бусад иргэдээс илүү хувь хүртэх ёстой гэсэн салшгүй эрх хэмжээ ихэнх тохиолдолд байдаггүй, тиймээс Засгийн газар орон нутгийн хүсэлт болон нийт иргэдийнхээ хэрэгцээг тэнцвэртэй байлгах нь зүйтэй. 
Хөрөнгө оруулалтыг үр ашгийг хангах   : Ашигт малтмалын орлогын удирдлагын хоёр дахь зорилт бол орлогыг хуваарилах бөгөөд энэ замаар нийгэмд хамгийн их эерэг нөлөөллийг бий болгоно. Ийм шийдвэрийг гаргахдаа аливаа Засгийн газар нь зөвхөн санхүүгийн үр ашигтай байдлыг бус шинэ ажлын байр, ур чадвар нэвтрүүлэх зэрэг эдийн засаг нийгмийн үр ашгийг мөн харгалзан үзэх хэрэгтэй.   
Үндсэндээ дотоодын болон гадаад хөрөнгө оруулалтаас сонгоно. Дэд бүтэц нийгмийн үйлчилгээ сайн орнуудад дотоодод хөрөнгө оруулах нь хилийн чанадад хөрөнгө оруулахаас өгөөжийн хувьд бага байна. Гэхдээ ядуу орны хувьд ихэвчлэн өөр гарцгүй — бөгөөд хувийн хөрөнгө оруулалтыг татах дэд бүтэц, нийтийн үйлчилгээ хангалттай биш байдаг. Гэтэл ийм хөрөнгө оруулалтгүйгээр Засгийн газар нийтийн дэд бүтэц, үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгө олж чадахгүй. Хэрэв байгалийн нөөцийн орлогоос ашиг хүртэж эхлэх үедээ яваа бол Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг татах бүтцийн шинэчлэлтэд хөрөнгө оруулах замаар ийм мөчлөгийг таслах боломжтой. Ийм нөхцөл байдалд байгаа улсуудын хувьд Засгийн газраас гадаадад хөрөнгө оруулах бус харилцан уялдаа бүхий хувийн хөрөнгө оруулагчидтай хамтарснаар дотоодын хөрөнгө оруулалтаас илүү их ашиг хүртэнэ.
Энэ замаар бага орлоготой олон орны хувьд ашигт малтмалын орлогыг дотооддоо хөрөнгө оруулахад зарцуулах нь урт хугацаанд авах хамгийн сайн арга хэмжээ байж болно. Гэхдээ аливаа улсад төсөл сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх, зардлын инфляци хангалтгүй зэрэг байдал нь дотоодын  хөрөнгө оруулалтын үр ашгийг огцом бууруулдаг. Ялангуяа, дэд бүтэц муу, их хэмжээний хөрөнгө шаардах хөтөлбөрүүд дээр ажиллах Засгийн газар болон бизнесийн байгууллагуудын чадвар хязгаарлагдмал бол эдийн засаг дахь байгалийн нөөцийн орлогын хөрөнгө оруулалт нь сайжруулсан капитал түүхий эд бүтээхээсээ илүү инфляци үүсгэнэ. "Шингээх чадвар” хангалтгүй байдал нь улс төрийн системийн чадавхи муу, эсхүл боомт, хотын тээврийн сүлжээ зэрэг сөрөг хүчин зүйлсээс шалтгаалж болно. Ашигт малтмалын орлого эдгээр хязгаарлагдмал нөхцөл байдлуудад дэс дараатайгаар арга хэмжээ авах   боломжыг Засгийн газарт олгоно. Гэвч эдгээр алхмыг хэрэгжүүлэхэд хугацаа хэрэгтэй учраас эхний ээлжийн илүүдэл орлогыг хилийн чанад дахь хадгаламжын санд байршуулах эсхүл гадаадын өр зээлийг төлөхөд зарцуулдаг. Ялангуяа гадаадын өрийг төлөхөд зарцуулах нь эдийн засагт ашигтай. Гадаадын өр зээл багасах нь дотоодын эдийн засгийн шингээх чадварт бэрхшээл үүсгэхгүй, улсын зээлийн зэрэглэлийг дээшлүүлж, хөрөнгө оруулалтыг татахаас гадна хамгийн чухал нь хүүгийн хэмжээнд үзүүлэх нөлөөллөөр дамжуулан дотоодын хувийн секторын хөрөнгө оруулалтын зардлыг бууруулдаг.   
Орлогыг Засгийн газрын санхүүжилттэй зээлдэгч байгууллагыг (хөгжлийн банк, мортгейж олгогч гэх мэт) санхүүжүүлэхэд ашиглах нь эдгээр шийдвэрийг гаргах эрхийг Засгийн газраас хавьгүй илүү мэдлэг, мэргэшлийн туршлага бүхий байгууллагад шилжүүлдэг. Хангалттай чадвартай, найдвартай засаглал бий болгож чадсан тохиолдолд эдгээр байгууллагууд Засгийн газрын шийдвэр гаргагчдын сонгож болзошгүй хөрөнгө оруулалтуудаас эдийн засаг, нийгмийн илүү үр ашигтайг нь сонгоно.   
Зарим тохиолдолд хувийн арилжааны банкууд байгалийн нөөцийн орлогоос хамгийн  сайн санхүүгийн үр ашиг хүртээх хөрөнгө оруулалтуудыг олох чадвар, сэдэлтэй байх нь бий. Гэхдээ дотоодын хөрөнгө оруулалтын орчин санхүүгийн үр ашиггүй нөхцөлд арилжааны банкууд санхүүгийн бус, нийгэмд ерөнхийд нь эдийн засгийн бус өгөөж өгөх хөрөнгө оруулалтын боломж бий эсэхээс үл хамааран хилийн чанад дахь сангуудад хөрөнгө оруулдаг. Тиймээс  Засгийн газраас байгалийн нөөцийн орлогыг ирээдүйд дотоодын хувийн хөрөнгө оруулалтын нөхцлийг таатай болгоход зориулах хэрэгтэй.  
Үргэлжлэл бий....
Э.БАТСАЙХАН
 
Эх сурвалж : МУ-ын сайдын ажлын алба, Мегатөсөл хөгжлийн хүрээлэн
 
Байгалийн Нөөцийн Харти - Орлогыг удирдах ба Жор 7
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани