Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол гангийн үйлдвэр байгуулах боломжоо алдсан

Монгол гангийн үйлдвэр байгуулах боломжоо алдсанМанай улс олон жилийн өмнөөс ган хайлуулах үйлдвэр байгуулна хэмээн төлөвлөж, олон эрдэмтэн байршил, хүчин чадал, технологийн сонголтын хувьд өөрсдийн байр сууриа илэрхийлсээр ирсэн.

Гэвч өнгөрсөн хугацаанд "Хөх ган” компанийн үйлдвэрлэж байгаа бага хэмжээний ангижруулсан төмрийг эс тооцвол гангийн үйлдвэрийн суурийг тавьж чадаагүй өдийг хүрлээ. Цаашид ган хайлуулах үйлдвэр байгуулах найдвар үндсэндээ тасарч байна. Бид хамгийн сүүлийн боломжоо хоёр жилийн өмнө алдсан гэвэл хэлсдэхгүй болов уу.

Тодруулбал, ган хайлуулах үйлдвэр байгуулах эцсийн зогсоолдээр ирсэн тухай ҮХААХҮ-ийн сайд асан Х.Баттулга хамгийн сүүлд анхааруулж байсан.Өөрөөр хэлбэл, тэрбээр салбарын яамнаас Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт барих гангийн үйлдвэрийг ТЭЗҮ-ийн дагуу, төлөвлөсөн хугацаандаа эхлүүлж чадахгүй бол дахин ийм боломж олдохгүй гэсэн хатуу сануулгыг өгсөн юм. Энэ бол 2014 он байв. Уг сануулга биелэлээ олсон бол ТЭЗҮ ёсоорСайншандын аж үйлдвэрийн цогцолборт баригдах гангийн үйлдвэрийн гэрээ хэлцлийг2014 онд дуусгаж, улмаар2015-2017 онд үйлдвэрээ барьж, 2018 оны сүүлээр бүтээгдэхүүнээ гаргах байлаа.

Тухайн үед үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэхэд хөрөнгө оруулалтын асуудал хамгийн чухал болохыг салбарын сайд нь чухалчилж байсан. Энэ нь 500 сая ам.доллар бөгөөд Хөгжлийн банкнаас санхүүжилт хийхийг хүссэн. Тухайн үед 300 сая нь үйлдвэрийн эхний бүтээн байгуулалт, 100 сая нь Дархан, Сэлэнгийн бүсийн дэд бүтцэд, 100 сая нь төмрийн хүдрийг Дарханд нойтон аргаар баяжуулах "Нано метал” компанид зориулагдана гэдгийг хэлсэн. Харамсалтай нь Хөгжлийн банкнаас санхүүжилт хийгээгүй. Мөнгөгүй байсан юм болов уу гэж бодохоор бас үгүй юм. Шалгалтаар 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн. Энэ бол гангийн үйлдвэр байгуулах гарааны санхүүжилтийг босгох хэмжээний мөнгө билээ.

Алсран одсон боломж

Манай улс гангийн үйлдвэр байгуулаагүйгээс болж ямар боломжуудаа алдаж байгааг доор сийрүүлье. Ерөнхийдөө гангийн үйлдвэр байгуулахад нийт 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүний 3.5 нь үндсэн хөрөнгө оруулалт, 2 тэрбум нь дэд бүтцийн хөрөнгө оруулалт байна. Хөрөнгө оруулалтыг ерөнхийдөө хувийн хэвшил хийнэ. Гэхдээ дэд бүтцийн хөрөнгө оруулалтын дор хаяж 15 хувийг төрөөс хийж байж, гадны хөрөнгө оруулалтыг энэ салбар руу татах нөхцөл бүрдэх аж. Учир нь шууд өгөөжөө өгөхгүй дэд бүтэц рүү мөнгөө өгөх сонирхол гадна, дотны хөрөнгө оруулагчдад алга. Тиймээс төрөөс гарааны санхүүжилт хүсч 500 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлнэ хэмээн найдсан юм. Тухайн үед Хөгжлийн банкнаас уг санхүүжилтийг гаргасан бол үйлдвэрийг төлөвлөгөөний дагуу барьж байх магадлал өндөр байлаа.

"Эрсдэлээс бүү ай, гангийн үйлдвэр байгуулах нь

манайд 100 хувь ашигтай”

Энэ үгийг салбарын судлаачид итгэл дүүрэн хэлдэг. Гангийн үйлдвэр байгуулах нь үнэхээр ашигтай, одоо эхлүүлэхгүй бол хэзээ ч эхлүүлэхгүй гэсэн итгэл үнэмшилд хүрэхийн тулд гангийн зах зээлийн няхуур судалгаанаас гарсан сэтгэл хөдөлгөм тоо баримтууд нөлөөлсөн нь гарцаагүй.Тэгвэл ямар тоо баримтууд дээрх итгэлийг авчирсан тухай хамтдаа "мөрдөе”.

Юуны өмнө дэлхийн зах зээлээс эхлэе. Өнөөдөр дэлхийн гангийн хэрэглээ нэмэгдэж байхад эсрэгээр төмрийн хүдрийн нийлүүлэлт буурах хандлагатай байгаа аж. Судалгаагаар дэлхийд жилд дунджаар 1.5 тэрбум тонн ган хайлуулдаг. Гэтэл үүний тал нь Хятадын зах зээлд ноогдож байгаа юм. Энэ нь ойролцоогоор 750 сая тонн гэсэн үг. Ойрын 30 жилийн дотор дэлхийн гангийн хэрэглээ 50 хувиар өсч, үүн дотор Хятадын хэрэглээ 30 орчим хувиар нэмэгдэх төлөв байгааг олон улсын судалгааны байгууллагууд мэдээлжээ. Гангийн хэрэглээ ийн нэмэгдэж байгаа нь хот байгуулалттай холбоотой. Нэг үгээр хэлбэл, өндөр барилгууд төмөр багана, арматур дээр суурилж сүндэрлэдэг. Тэгвэл Азид 2020 он хүртэл хот байгуулалт хамгийн хурдацтай явагдах бөгөөд дэлхийн нийт төмрийн хэрэглээний 55-60 хувийг залгиж орхино.

Эндээс хамгийн олон хүн амтай Хятадын эдийн засгийн өсөлтийн гол "идэш тэжээл” нь ган байна гэсэн товчхон дүгнэлт хийж болно.Тус улс дөрвөн том эх үүсвэрээс түүхий эдээ татаж байна. Тодруулбал, өнгөрсөн жил Энэтхэгээс 80, Бразилаас 100, Австралиас 180 сая орчим тонн хүдрийн импорт хийжээ. Үлдсэн хэрэглээг дотоодын нөөц боломжоо ашиглан бүрдүүлсэн байна. Тэгвэл Хятадын дотоодын төмрийн хүдрийн үйлдвэрлэл жилээс жилд буурч, импортоо нэмэгдүүлэх бодлого барих зайлшгүй шаардлагатай тулгарчээ. Учир нь тус улсын төмрийн хүдрийн агуулга маш бага тул өртөг өндөртэй байдаг. Тухайлбал, өнөөгийн байдлаар тус улсад нэг тонн нойтон аргын баяжмал үйлдвэрлэх өртөг 120 ам.долларт хүрээд байна. Тиймээс импортыг дэмжих бодлого явуулж байна.

Харамсалтай нь Энэтхэг улс энэ жилээс Хятад руу төмрийн хүдэр экспортлохоо зогсоож байна. Тус улс экспортыг шууд хориогүй ч татварыг 30 хүртэл хувиар өсгөснөөр Энэтхэгийн компаниуд дотоодын зах зээлдээ нийлүүлэхийг илүүд үзэх болжээ. Мөн Бразил ойрын хугацаанд Хятадад төмрийн хүдэр нийлүүлэхээ зогсооно гэсэн таамаглалыг олон улсын шинжээчид хийжээ. Эндээс үзвэл Хятад эдийн засгийн өсөлтийн гол "хүнс тэжээл” болсон төмрийн хүдрийн нөөцийн хомсдолд орж, "өлсөх” аюул ойрхон байгааг харж болно.

Манай улс Хятадыг "өлсгөлөн”-гөөс аврах уу

Төмрийн хүдрийн өлсгөлөнд автах эрсдэл улам бүр нэмэгдэж байгаа энэ үед Хятад улс манайх руу хараа бэлчээж, импортоо нэмэгдүүлэхийг хичээж байгаа нь эргэлзээгүй.Үүний илрэл нь өнгөрсөн жил нүүрсний экспорт эрс буурсан ч төмрийн хүдрийнх түүхэнд байгаагүй дээд хэмжээнд (6.7 сая тонн) хүрч, уул уурхайгаас хамааралтай төсвийн орлогын 15-16 хувийг бүрдүүлсэн явдал юм.  Гэхдээ манай улс урд хөршийн хэрэглээтэй харьцуулбал төмрийн хүдрийн нөөцөөр хахаж цацсан орон биш. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдсан "Металс Монголиа” чуулганаар манай улс нэг тэрбум 160 сая тонны төмрийн хүдрийн нөөцтэй болохыг дуулгасан. Энэ нь манай нийт нөөц Хятадын хоёр жилийн хэрэглээг хангана гэсэн үг. Гэхдээ дотоодын хэрэглээг хэдэн зуун жилээр хангах бололцоотой.

Монголын төмрийн хүдрийн экспорт жил ирэх бүр хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна. Улсын хэмжээнд төмрийн хүдрийн экспорт 2011 онд 5.8 сая тонн, 2012 онд 6.4 сая тонн, 2013 онд6.7 сая тоннд хүрсэн. Одоогийн байдлаар Монголд төмрийн хүдрийн салбарт 15 компани олборлолт хийн Хятад руу экспортолж байна. Төмрийн хүдрийн экспортын бүтээгдэхүүн нь үндсэндээ хуурай, нойтон баяжмал хэлбэрээр гардаг. Цаашид "Монросцветмет”, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, "Болд төмөр ерөө гол” болон бусад компани нойтон баяжуулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа. Ингэснээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл ганц шат ч болов ахин гэсэн үг. Одоогийн байдлаар төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ тонн нь 65-70 доллар байна. Хэрэв нойтон баяжуулах үйлдвэр ашиглалтад орвол экспортын орлого 40 хувиар нэмэгдэх боломжтой аж.

Дотоодын нөөцөө хамгаалах стратеги

Төмрийн хүдрийн экспорт өсч байгаад манай эрдэмтэн судлаачид тун таагүй ханддаг. Тэд багахан нөөцөө түүхий чигээр нь хямд үнээр зөөгөөд дуусвал эцэстээ "модоо барьсан гуйлгачин” болно хэмээн анхааруулж байна. Энэ нь хоёр үндсэн эрх ашигтай уялддаг. Юуны өмнө төмрийн хүдрээ баяжуулж, ган хайлуулах нь эдийн засгийн хувьд өндөр ашигтай. Дараагийн чухал асуудал нь эдийн засгийн тусгаар байдал, үндэсний аюулгүй байдалтай холбогддог. Өөрөөр хэлбэл, хүдрээ зөөгөөд гаргачихвал ирээдүйн том бүтээн байгуулалтад шаардлагатай асар их төмрийн хэрэглээг хаанаас хангах вэ гэсэн асуулт урган гарна. Манай улсын гангийн жилийн хэрэглээ дунджаар 500 орчим мянган тонн байна. Үүний 100 гаруй мянган тонныг дотоодоосоо хангадаг. Ингэхдээ Дарханы төмөрлөгийн үйлдвэр хаягдал төмөр хайлуулж, "Хөх ган” компанийн ангижруулсан төмөр багахан хувийг эзэлдэг. Гаднаас авч импортолж 300 гаруй мянган тонн төмөрт бид нэлээн өндөр үнэ төлж байна. Дээрээс нь төмөр хүнд жинтэй тул тээвэрлэлтийн зардалд их хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Үүгээр илэрч байгаа энгийн жижиг жишээг дурдвал, орон сууцны метр квадратын үнэ хурдацтай өсч байгаа явдал юм. Барилгад асар их хэмжээний арматур төмөр, ган багана, мөн сантехникийн хэрэгслүүд шаардлагатай болдог. Наад зах нь импортоор оруулж ирсэн кг хадаас хүртэл 4000-5000 төгрөгөөр үнэлэгдэж байна.

Цаашид уул уурхай, дэд бүтцийн салбарт томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ, барилгажилт эрчимтэй явагдана. Мөн төрөөс дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Түүнчлэн, автомашин, өндөр өртөгтэй тоног төхөөрөмж үйлдвэрлэх мөрөөдөл бидэнд бий. Энэ бүхэнд асар их төмрийн хэрэглээ бий болно. Хэрэв уг давуу тал бидэнд бус өөр хэн нэгэнд байвал тэд бидний хөгжлийг удирдана гэсэн үг.Монгол Улс их хэмжээний хөрөнгөтэй, чадварлаг боловсон хүчинтэй байгаад үйлдвэрлэлд ашиглах төмрийн нөөцгүй бол хөгжлийн тухай ярих боломжгүй. Тиймээс улс орнууд төмрийн хүдрийн нөөцөө мөнгөн дүн гэхээс илүү үндэсний аюулгүй байдлыг хамгаалах агуулгаар нь үнэлдэг.

Эдийн засгийн үр ашиг талаас цөөн тоо баримт дурдахад хангалттай болов уу. Манай улс төмрийн хүдрээс жилд ойролцоогоор 600-700 сая ам.долларын борлуулалт хийж байгаа хэмээн тооцъё. Үүнээс төсөвт орох орлого багахан хувийг эзлэж, ихэнх ашиг хөрөнгө оруулагчид үлдэнэ. Харин гангийн үйлдвэр байгуулбал 2018 оны сүүл гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг хамгийн багаар тооцоход 60 хувиар өсгөх бололцоотой. Ингэснээр одоогийн нэг хүнд ногдож байгаа 4000 ам.доллар 10 мянган долларт хүрнэ гэсэн үг. Эндээс хүдрээр гаргах, ган хайлуулах хоёрын эдийн засгийн үр өгөөжийн ялгааг хялбархан харж болно.

Усны хэрэглээг шийдэх бололцоотой гэв

Сайншандад төлөвлөсөн үйлдвэрээ байгуулсан бол ямар ашигтай вэ.

Сайшандын аж үйлдвэрийн ТЭЗҮ-ээр Дархан, Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордыг түшиглэн жилд 15 сая тонн төмрийн хүдэр олборлож, үүнийгээ Дарханд авчиран "Нано метал” компанийн үйлдвэрт нойтон аргаар баяжуулна. Улмаар нойтон аргаар баяжуулсан 8 сая тонн баяжмалыг Сайшандын аж үйлдвэрийн цогцолбор руу төмөр замаар тээвэрлэн хүргэж, боловсруулан жилд 5 сая тонн ган үйлдвэрлэх тооцоог салбарын яам гаргасан байна. Үүнийг дагалдаад хоёр сая тонн кокс, 1 сая тонн цемент боловсруулах үйлдвэр байгуулагдахаас гадна 450 МВТ-ын хүчин чадалтай цахилгаан станц босно. Цементийн хувьд гангийн үйлдвэртэй зайлшгүй хамт явдаг зүй тогтолтой аж. Нэг үгээр хэлбэл, гангийн үйлдвэрээс гарсан хаягдлыг байгаль орчинд хоргүй байдлаар ашиглан цемент үйлдвэрлэдэг гэнэ. Тэгэхээр дотоодын цементийн хэрэглээгээ хямд өртгөөр давхар хангах бололцоотой.

Гангийн үйлдвэртэй холбоотой тавигдаж байгаа ганц том бэрхшээл нь ус юм. Хоёр удаагийн хайгуулын дүнд жилд 15 сая шоо метр ус ашиглах боломжтой гэсэн тооцоо гаргасан байна. Харин гангийн үйлдвэр жилд 10 орчим сая шоо метр ус ашиглах гэнэ. Иймээс усны нөөц хүрэлцээтэй гэсэн тайлбарыг салбарын яамнаас хийж байна. Эхний байдлаар говийн усны нөөцийг ашиглах боломжтой гэсэн тооцоо хийсэн. Явц дундаа "Орхон говь” төсөл зэрэг хангайн бүсээс ус татах боломжуудыг судалснаар бэрхшээлийг шийдэх бололцоотой хэмээж байсан.

Харамсалтай нь Монголын төрд гангийн үйлдвэр байгуулах чадамж алга байна.

niigmiintoli.mn

Монгол гангийн үйлдвэр байгуулах боломжоо алдсан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

Өчигдөр, 22:09
Өчигдөр, 22:07
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

Өчигдөр, 22:04
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

Өчигдөр, 22:01
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

Өчигдөр, 21:58
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

Өчигдөр, 21:56
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

Өчигдөр, 21:46
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

Өчигдөр, 20:32
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

Өчигдөр, 20:30
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

Өчигдөр, 20:27
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

Өчигдөр, 20:23
Өчигдөр, 20:13
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани