Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэм оюун төгс, эгэл даруухан инженер

Шавилхан биетэй инженер бүсгүйн, "суурийг энэ чигт нь тавьж яагаад ч болохгүй, заавал битондох хэрэгтэй” гэх шийдмэг үгс барилгын талбайд явсан олон хүний анхаарлыг татав."Эрдэнэт” үйлдвэрийн Их барилгын хэлтсийн инженер Доржийн Баярмаа Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн Турбин цехийн суурийг хэрхэн хийх талаар гүйцэтгэгч компанийн инженерүүдтэй мэтгэлцэж буй нь энэ. Төслийн гүйцэтгэгч Хятадын компанийн болон "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд Д.Баярмаа инженерийн тайлбарыг анхааралтай сонсож, нэмэгдэл зардал гарах хэдий ч эрчтэй эргэх аварга турбины суурь найдвартай байх нь чухал гэдэгт санал нэгдэж асуудлыг түүнийхээр шийдэв. Томоохон бүтээн байгуулалтын барилгын талбайн инженерээр түүнийг тохоон томилдог нь учиртай. Үүний өмнө үйлдвэр ашиглалтад орсноос хойших хамгийн том байгууламж болох Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн барилга мөн л түүний өдөр тутмын хяналтан дор сүндэрлэжээ.

Ерөөс тэр хариуцлага хэмээх зүйлийг гүн ухамсарласан нэгэн. Барилга байгууламжийн бат бэх, аюулгүй байдал ньцаанадаад хүний амь нас, эрүүл мэндтэй ч холбоотой. Ийм ажилд хариуцлагатай байхаас ч аргагүй. Баярмаа хурдан мориор бол барилгын талбай дээр "өөрийгөө уяна”. Ажилдаа улайраад үдийн цайгаа умартан орой болгочих ч энүүхэнд. Ээлжийн амралтаа ч хагас дутуу эдлээд л өргөтгөлийн барилга руугаа яарна. Тэр өчүүхэн төдий алдааг мадгийг ч зөвшөөрдөггүй. Ямартаа л саяхан станцын өргөтгөлийн барилга дээр арматурын хөндлөн боолтны алхмыг байх ёстойгоос жаахан хол тавьсныг мань хүн засуулаадявсны дараа "Баярмаа инженер хараад л мэднэ гэж хэлээд байхад...” гэж нэгэн ажилчин нөгөөдөө ундууцсаныгорчуулагч нь ярьж байсан. Түүний хариуцлагатай, нягт нямбай, хичээнгүй чанар балчирнаснаас нь төлөвшжээ. Д.Баярмаагийн бага нас Төв аймгийн Алтанбулаг сум, мяралзан урсах хатан Туул голын хөвөөнөө өнгөрчээ. Залуухан аав ээжийн ууган охин тэрбээр өвөө эмээгийн хайранд бүүвэйлэгдэн өсчээ. Тухайн үедээ долдугаар анги төгссөн "өндөр” боловсролтой эмээ нь Баярмааг сургуульд орохоос нь өмнө үсэг, тоо, цаг зааж, балчирхан оюунд нь амьдралын ухааныг ч суулгасан аж. Эмэг эх нь зээ охиноо магтаж, урмаар тэтгэдэг байсан ньтэмүүлэлтэй, бас хариуцлагатай нэгэн болгосон аж. Авхаалжтай, аливаад хүртээмжтэй болж өссөн тэрбээр эрдэм номд хичээнгүй суралцсаар аймгийн аварга тоочин болсон төдийгүй, спортын гимнастикийн тамирчин, цэрэгжлийн "Дөл” тэмцээндбүсэд шалгаран оролцож явжээ. Охид сайн чаддаггүй, хөвгүүдийн гарыг хардаг шугам зургийн хичээлд ч тэр манлайд нь явдаг байж. Тэмцээн уралдаанд явахдаа ч, завсар чөлөөгөөр нь хичээл номоо бие даан үзсээр. Дунд сургуулиа онцсайн төгссөн түүнд Политехникийн дээд сургуулийн Хөдөө аж ахуйн барилгын инженерийн ангид шалгалтгүй элсэх эрх олгожээ. Д.Баярмаа энэ мэргэжлийг анхандаа төдийлөн сайн ойлгоогүй ч, өөрийгөө дайчлан, шамдсаар сургуулиа улаан дипломтой төгсжээ. Түүнийг Улсын барилгын зургийн институтэд хуваарилагдаад очиход Эрдэнэтийн салбарт яв гэж. Тэр хотод суух сонирхолтой тул үгүй л гэж. Намар нь түүнийг дуудаж, Экспертизийн хэлтэст ахлах техникчээр ажилд авчээ. Таван жил техникч хийж, шалгуулан ордог ажилд түүнийг шууд томилсон нь хичээнгүй оюутан байсных нь шан байх. Ц.Шараа багшдаа шавь орж, барилгын тооцоо шалгадаг ажилтай болов. Барилгын норм нормативыг ягштал мэдэх төдийгүй, нягт нямбай, гавшгай шаламгай тэрбусад хэлтэст ч уригдах болов. Гэвчтун удалгүй институт татан буугджээ. Ц.Шараа багш нь шавийгаа дагуулан Архитектур хот байгуулалтын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан болгов. Тэнд барилгын цаг уур судлахын зэрэгцээ, санаачилгаараа барилгын зураг зурна. Уг хүрээлэнд газар хөдлөлийн одоо мөрдөж буй норм дүрмийг орчуулах ажил ид өрнөж байж. Тэрбээр оросоос монгол руу хөрвүүлж, хятадаас монгол руу өвөр монгол хүний орчуулсныг эх хэлнээ буулгасан байдаг. Мөн барилгын тооцооны програмууд Монголд дөнгөж нэвтэрч байх үед түүн дээр ажиллажээ. Энэ бүхэн Монгол Оросын хамтарсан "Эрдэнэт” үйлдвэрт ажиллахад нь томоохон туршлага болсон нь дамжиггүй . Сургууль төгссөнөөсөө хойш ийнхүү гурван жил ажиллаад, нөхрөө даган Эрдэнэтэд иржээ. "Эрдэнэт” үйлдвэрт барилгын зургийг компьютер дээрзурах эхлэлийг Д.Баярмаа тавьсан байдаг. Тэрбээр Молор-Эрдэнэ, Эрдэнэт зочид буудал, Төгөл, Цагаан тавилан, Цанын бааз, Говил, Алтай төв, Бумбатын алтны үйлдвэрийн өргөтгөлийн барилга,Баяжуулах үйлдвэрийн 1А тээрэм, 16А бутлуур зэрэг барилга, байгууламжийн зураг төслийг хийжээ. 2006 онд Орхон аймгийн зураг төслийн байгууллагуудын шилдэг ажилтан болсон аж. 2007 онд зочид буудлын төрлөөр Монгол улсын шилдэг барилгаар"Молор-Эрдэнэ” шалгарч, Д.Баярмаа Монгол улсын барилгын шилдэг зохиогч цом хүртсэн юм. Мөн 6000 ажилтнаас шалгаран "Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Шилдэг инженер техникийн ажилтан болсноороо тэр бахархдаг. Төр засаг түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Алтан гадас одонгоор энгэрийг нь мялаасан. Тэр зураг төслийн инженерээр ажиллаж байгаад, дараа нь Баяжуулах үйлдвэрт барилгын инженер болсон. Энэ үедээ крантаа хаа, тоосоо цэвэрлэ гээд л эхэлсэн гэдэг. Барилгын инженерт үйлдвэрийн энэ том барилгын тоос ямар хамаатай юм гэж хүмүүс гайхаж. Үндсэн даацын элемент дээр тоос тогтоод, чийгтэй орчинд огтлол нь багасаад металлууд ховхордог аж. Энэ хэмжээгээр ачаа хүлээж авах талбай хорогддог гэж ирээд тооцооны схемээ тэр бодно. Д.Баярмаа зуугийн талыг насалж буй ч тун хөнгөн шингэн. Түүнийг барилгын талбайд юман доогуур хотойж гэдийж гарах, авирах, дээрээсхөнгөхөн эвтэй буухыг харахад зарим нэгэн хорин настнаас ч шаламгай харагдана. Таны энэ шалмаг хөдөлгөөн спортын гимнастикаар хичээллэсэнтэй холбоотой юу гэхэд, "Тийм шүү. Надад өндрөөс айх, толгой эргэх энэ тэр асуудал үгүй. Уян хатан чанар одоо ч хадгалаастай” гээд инээмсэглэсэн юм. Д.Баярмаа халамжит сайн хань, хүү, охин, бэр, ачтай жаргаж явна. Хань Д.Чимэдцэрэн нь "Эрдэнэт”үйлдвэрийн Техникийн хэлтэст тэргүүлэх инженерээр ажилладаг. Тэр "бурхан багш миний хувь төөргийг сайхан зурсан. Надад насны сайн хань, үр ач, сайхан мэргэжил заяасан” гэж даруухан хэлсэн. Эрдэм оюун төгс хүн даруухан байдгийн үлгэр бол Д.Баярмаа. Эгэл даруу мөртлөө эгэлгүй энэ эмэгтэй "Эрдэнэт” үйлдвэрийн бахархал мөн.

Я.ЭНХТУЯА

Эрдэм оюун төгс, эгэл даруухан инженер
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

Өчигдөр, 22:09
Өчигдөр, 22:07
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

Өчигдөр, 22:04
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

Өчигдөр, 22:01
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

Өчигдөр, 21:58
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

Өчигдөр, 21:56
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

Өчигдөр, 21:46
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

Өчигдөр, 20:32
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

Өчигдөр, 20:30
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

Өчигдөр, 20:27
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

Өчигдөр, 20:23
Өчигдөр, 20:13
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани