Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оффшороос орж ирсэн 4,5 сая ам.доллар С.Баяртай холбоотой юу

Оффшороос орж ирсэн 4,5 сая ам.доллар С.Баяртай холбоотой юу

 

Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга өнгөрсөн долдугаар сард уриалга гаргаж, хууль бус орлогоо нуудаг гэх оффшор бүсээс хөрөнгөө татаж, эх орондоо оруулж ирэх 49 хоногийн хугацаа өгсөн билээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны мэдээлж байгаагаар энэ бүсэд хөрөнгөтэй, данстай гэх 49 монгол иргэн байгааг илрүүлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд уг уриалгыг ажил хэрэг болгохын тулд Ерөнхийлөгч АТГ-ыхныг нэлээд шахсаны дүнд уг мэдээлэл нь 29 иргэнтэй холбоотой, эдгээр иргэдийн 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон хамааралтай байгааг тогтоосон. Улмаар Улсын Ерөнхий прокурор, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлыг хэсэг хэргийг одоо ч үргэлжлүүлэн шалгасаар байгаа тухайгаа мэдээлдэг.

Хэргийг шалгах явц тийм ч бүтэлтэй болохгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байсан ч тэдний нэгэн хүн аварсан нь Ч.Давааням. НИК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга тэрбээр энэ бүсээс 4,5 сая долларын хөрөнгөө татаж, эх орондоо оруулж ирснээр тэдний ажлыг бага ч гэсэн үр дүнтэй болгосон юм. Мэдээж ийн зоригтойгоор хөрөнгөө татаж буй нь хууль хяналтынхны өмнө нүүр бардам байгаагийнх биз. Ардчилсан намыхан хүртэл түүнийг оффшор бүсэд хоёр данстай хэмээн мэдээлсэн ч хууль бус орлоготой гэдгийг нь тодруулж чадаагүй байдаг.

Гэхдээ тэрбээр хэвлэлийнхний хувьд тийм ч нэр цэвэр хүн биш. Өөрөөр хэлбэл түүний ойрын хүн болох Ерөнхий сайд асан С.Баяр алдарт хауснуудаасаа болж Ч.Даваанямын нэрийг нэлээд "хараар” будсан. АНУ-ын төрийн албадын олон нийтэд нээлттэй бүртгэл мэдээлэлд түүнийг тансаг зэрэглэлийн долоон байшинтай гэдэг нь тогтоогдчихоод байхад "Надад өөрийн эзэмшлийн ямар нэгэн байр сууц гадаадад байхгүй. Байх тийм шаардлага ч үгүй. Би Монголдоо амьдарч байгаа, цаашид ч амьдарна” хэмээн гүрийсэн түүний нууцлаг хөрөнгийг хэвлэлийнхэн нэг, нэгээр гаргаж ирсэн билээ. Энэ явцад эдгээр эрхэмүүдийн нэр холбогдсон нэгэн байрны сураг гарсан нь тэд хоорондоо ямар харилцаатай болох, цаашлаад хэдэн сая долларын байшинг бэлэглэх замаар өгч, авалцсан нь тодорхой болсон байдаг. Тиймээс л НИК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Ч.Даваанямын оффшор бүсээс оруулж ирсэн 4,5 сая ам доллар С.Баяртай холбоотой байж мэднэхэмээн хардах үндэслэл болоод буй.

С.Баярын тухайд охидууд нь оффшор данстай гэдэг нь нэгэнт тодорхой болсон.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан  сэргийлэх тухай хуульд төрийн албанд ажиллаж байгаа болоод түүний хамаарал бүхий хүмүүсийг оффшор бүсэд данстай байхыг хориглосон.  Тиймээс өнгөрсөн наймдугаар сарын эхээр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр хүсэлт гаргасан ч түүний хүсэлтийг өнөөг хүртэл авч хэлэлцээгүй байгаа билээ. 

Ингээд С.Баяр болоод Ч.Давааням нарын сая гаруй долларын байрны талаарх мэдээллийг эргэн сөхөж байна.

С.Баярын экс эхнэр O.Гэрэлтуяа 2007 онд АНУ-д 164 кв.метр цоо шинэ байшинг 635 мянган доллараар худалдаж авчээ. Эзэмшигчээр Орсоогийн Гэрэлтуяа, Баярын Нандин, Баярын Бадамханд нар бүртгэгдсэн ч хожим  2011 онд 439 мянган доллараар зарсан байна.

Харин 2007 оны 11 сарын 21-нд буюу С.Баярыг Монгол улсын ерөнхий сайдаар томилохын урьд өдөр Баярын том охин Нандин Нью-Йоркийн Манхэттэн төвд орших Флэтайрон (Flatiron) гэдэг индүү хэлбэртэй эртний чамин барилгын ойролцоох тансаг хороололд 1 өрөө байрыг 895 мянган доллараар худалдан авсан байдаг байна. Б.Нандин 2010 оны 5 сараас хойш Манхэттэний тансаг байраа сарын 4,750-4,950 доллараар түрээслүүлж байгаад 2014 оны 5 сарын 5-нд 1,092,500 долларын үнэ хүргэж заржээ.

 Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр 2009 оны 10 сарын 06-нд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурчихаад, 10 сарын 28-нд буюу хэдхэн хоногийн дараа өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд, элэгний өвчнөө эмчлүүлэх нэрийдлээр Канадтай хил залгаа оршдог АНУ-ын Вашингтон мужид очсон түүхтэй.

Харин 2010 оны 2 сарын 9-нд Эрдэнэбилэгийн Сувд гэдэг бүcгүй Ч.Давааням, Даваанямын эхнэр C.Шагдардулам нарын хамт 4516 NE 38th Street, Seattle-University District, WA 98105 хаягтай байшинг 1,290 долларaap худалдан авчээ. Үүний дараа 2012 онд Э.Сувд Вашингтон мужид "Gundel”нэртэй ХХК байгуулж, 2013 оны 1 сарын 10-нд Э.Сувд, Ч.Давааням, Даваанямын эхнэр C.Шагдардулам нар өөрсдийн нэр дээрх байшингaa "Gundel” ХХК-д бэлэглэсэн байна.  Түүнийг нь "Gundel” ХХК 1,488,000 долларaap заржээ.

Ч.Давааням энэ удаа С.Баярын залуу эхнэр байшин бэлгэлсэн бол өмнө нь буюу 2011 онд түүний анхны эхнэр О.Гэрэлтуяад Сиэтл хотын 322 кв.метр талбай бүхий байшинг бэлгэлсэн байжээ. Өөрөөр хэлбэл  бие биедээ бэлгэлдэг, хэт хямд, заримдаа ашигтай зардаг нь тэдний мөнгө угаах арга байж болохоор байгаа юм.

2013 онд Э.Сувд, С.Баяр нар хамтдаа амьдарч байсан Сиэтлийн 5 унтлагaны өрөө, 5 ариун цэврийн өрөөтэй, 510 кв. метр талбай бүхий байраа  $4,298,000 зарсан байдаг.  Ийм байдлаар хаанаас олсон нь мэдэгдэхгүй их хэмжээний үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгүүдийг эргэлдүүлэн мөнгө угаах байдлаар С.Баяр эхнэрүүд болон охидын хамтаар АНУ-д аж төрж түүний эл бизнест Ч.Давааням мөн хоёр дахь эхнэрийнхээ хамт оролцдог гэх мэдээлэл бий. Тэгвэл үүнийг батлах мэт түүний хамсаатнууд болон охид нь оффшор данстай гэх мэдээлэл баримттай гарсан. С.Баярын үл хөдлөх хөрөнгүүдийн асуудлыг Оюунтолгойн гэрээтэй холбоотой, шуудхан хэлэхэд гэрээ хийснийхээ хөлсөнд авсан байж болзошгүй хэмээн УИХ-ын гишүүн асан Г.Уянга АТГ-д шалгуулахаар өгсөн ч хэргийг прокуророос хаасан байдаг.  

 

24tsag.mn

Оффшороос орж ирсэн 4,5 сая ам.доллар С.Баяртай холбоотой юу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани