Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зам барьж тоглодог Д.Дамба-Очирын ТОХУУРХАЛ

Зам барьж тоглодог Д.Дамба-Очирын ТОХУУРХАЛ

 

Замаар яаж мөнгө хийж болдгийг, улс төрд хэрхэн ашигладгийг, бас дээр нь замыг хэрхэн там болгож хүмүүсийн амь насаар тоглож болдгийг жинхэнэ утгаар нь харуулсан УИХ-ын тшүүн Д.Дамба-Очирын хуудуутай үйлдлийн горыг монголчууд өнөөдрийг хүртэл эдэлсээр буй. Учир нь Улаанбаатар-Лүн чиглэлийн 106.2 километр замын тендерийг 2007 онд Д.Дамба-Очирын "Очир төв” компани авч Лүнгийн замын хатуу хучилтыг хуулж хаяснаас бүх зүйл эхэлсэн түүхтэй. Улсын төсвөөс хэдэн арван тэрбумыг зарцуулаад байхад долоон жил дуншиж дуншиж ашиглалтад орсон хойноо өнөөх зам нь жолооч нарын үйл лайг үзээд барахгүй олон хүний амьдралыг дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлэн, чичрүүлсэн нь бодит үнэн юм.

 

Наандаж "Арын хаалга”-даж авсан тендерээ гүйцэтгэхгүй хэдэн жилийг ардаа орхисноос болж тус зам тэнгэрт хадсан их тоос шорооны голомт болсноор нөхөж барахгүй их хохирол авчирсан юм. Ер нь замын төндерээр халаасаа дүүргэж, Монголын төрийг уландаа гишгэдэг жишээ ганц энэ биш ээ. Яг ийм шалтгаанаар хариуцлага нэхэгдэж буй улстөрч бол Д.Гарамгайбаатар. Түүний гавшгай үйлдлийнх нь харгайг монголчууд бид мөн л багагүй хүртсэн. Д.Дамба-Очирын хулхи үйлдэлтэй зэрэгцсэн уг дуулиант хэргийг нэхэн сануулбал, Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгисийн "Монроуд" компани Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн 100 километр замыг барихдаа 37.2 тэрбум төгрөгийн тендерээ 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн байдаг. Уг хэрэгтэй холбогдуулан түүнийг Авилгатай тэмцэх газраас шалгаж, cap гаруйн хугацаанд саатуулсан. Ямартай ч шалгуулаад, хянуулчихаж. Гэтэл эрдэнэт хүний амь насыг эрсдэлд учруулсан Д.Дамба-Очиртой хариуцлага тооцож, хянаж шалгах зориг зүрхтэй аавын хүү Монголын төрд бий юу. Өнөөдрийн байдлаар түүнтэй тэр олон хууль, хяналтын байгууллагын аль нэг нь ч хариуцлага тооцож, шалгасангүй. Харин ч Лүнгийн замыг барих өртгийг хэд дахин нэмэн, татвар төлөгчдийн мөнгөөр улс төр хийсэн энэ хүн өдгөө УИХ-ын сэнтийд хоёронтоо залраад байна.

 

ОХУ-ын Одесс хотын Политехникийн дээд сургуулийг автоматжуулалтын инженер мэргэжлээр 1986 онд төгссөн тэрбээр 1991 онд "Очир төв” компаниа үүсгэн байгуулжээ. Улмаар 2000 оноос уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр"-т худалдаа эрхэлсэн орлогч захирлын сэнтийд таван жил заларсныхаа дараа Эрдэнэт хотын МАН-ын даргаар томилогдсноор түүний улстөрийн карьер эхэлсэн байдаг. Яг энэ үед буюу 2006 онд Улаанбаатар-Лүн чиглэлийн 106.2 километр хатуу хучилттай авто замын барилгын ажлыг улсаас эргэн төлөгдөх нөхцөлтэй, тухайн компани өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх олон улсын тендер зарлахад энэ төндерт Орхон аймгийн Д.Дамба-Очир захиралтай "Очир төв” компани 21 тэрбум төгрөгөөр барьж гүйцэтгэхээр шалгарсан байна. Ингээд Зам тээвэр, аялал жуулчлалын яам болон "Очир төв” компанийн хооронд 2007-АБЗ-16 дугаартай гэрээ байгуулж, уг замын ажлыг 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтанд оруулахаар тохиролцсон ч УИХ-ын ээлжит сонгууль давхацаж таарсан байдаг. Эндээс л Лүнгийн зам дунших, Д.Дамба-Очир УИХ-ын гишүүний сэнтийд залрах эхлэл тавигдсан түүхтэй. Тэрбээр УИХ-ын гишүүн болсныхоо дараахан Лүнгийн зам ашиглалтад өгөх хугацаа яагаад хойшлогдсон талаар 2009 оны арваннэгдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа "...Энэ хямралтай цагт, зээл олгохгүй байгаа ийм хүнд үед бүхэл бүтэн 123 километр зам барьж дуусгана гэдэг амар ажил биш. Гэсэн ч манайхан дийлэнхийг нь хийчихсэн. Одоо 20 километр замын асуудал л байна. Замын ажил улирлын чанартай болохоор одоо түр зогссон. Намайг зам барих мөнгийг аваад идчихсэн, сонгуульдаа ашиглачихсан мэтээр ярьдаг. Өнөөдрийг хүртэл бид ганц л  зүйлийг хариуцлагатай мэдэгдэж байгаа. "Очир төв” компани замын ажил гүйцэтгэсэн мөнгөө улсаас аваагүй байгаа. Өөрийн хөрөнгөөр барьж байгаа, бүх ажил дууссаны дараа санхүүжилтээ нөхөж авах хууль дүрэмдээ захирагдаж байгаа шүү... Бид нийт тавьсан замын ажилдаа 16 тэрбум төгрөг зарцуулчихсан байгаа ...” гэсэн бол нэг жилийн дараа буюу 2010 оны есдүгээр сарын эхээр өгсөн ярилцлагадаа эрхэм гишүүн хоөр дахин их тоо хэлсэн байх юм. Үүнд "...Есдүгээр сарын 15-20-ны хооронд улсын комисс хүлээж авах байх. Түүний дараа л бидэнд мөнгөө авах эрх нь нээгдэх юм. Үндсэндээ энэ зам 13-14 тэрбум төгрөгийн алдагдалтай боссон... Нийтдээ 34 тэрбум төгрөгөөр ашиглалтанд орж дуусч байна...” гэжээ. Эндээс дүгнэж үзвэл, 2009 онд дутуу гэж байсан 20 километр замыг "Очир төв” компани 18 тэрбум төгрөгөөр барьсан болж таарч байна. Эсвэл 2011 оны төсвөөс ахиухан нөхөн төлбөр авахын тулд ийнхүү башир арга хэрэглэсэн бололтой юм. Тэгвэл 2007-2009 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитын тайланд энэ талаар ямар зүйл дурьдагдсаныг сийрүүлэн танилцуулъя.

 

♦2009 оны улсын төсвийн хөрөнгө оруулаптын аудитын тайланд "2009 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын салбарт ашиглалтад оруулаагүй ажлын 12 гэрээний 306.9 километр авто зам, зургаан гэрээний 1304.8 метр урт төмөр бетон, нэг гэрээний 127.1 метр модон гүүрийн барилгын ажлуудын талаар гэрээ дүгнэж, сайдын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэр гаргасан ч явцын хяналт, гэрээний үүргийн биелэлт хангалтгүй байна гэсний дунд "Очир төв” компанийн Улаанбаатар-Лүн чиглэлийн 106.2 километр автозам гэж тодоос тод бичжээ.

 

♦ Харин 2008 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитын тайланд "... Ашиглалтад өгсний дараагийн жилээс эхлэн гурван жилийн хугацаанд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх Улаанбаатар-Лүн чиглэлийн 106,2 кмасфальт бетон хучилттай 21.238.9 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг гүйцэтгэхээр 2007 онд "Очир төв” компани шалгарч, 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах гэрээ байгуулсан боловч 45 километр авто замын асфальт бетон хучилт хийж, нийт төсөвт өртгийн 58.5 хувь буюу 12.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг дуусган, 61.1 километр авто замын суурь, хучилтын ажил хийгдээгүй дутуу байна. Ажлыг үргэлжлүүлэхэд санхүүгийн эх үүсвэр дутагдаж байгаа ба хийсэн ажлын гүйцэтгэлээр барьцаалж арилжааны банкнаас зээл авах, эсвэл хийгдсэн ажлын гүйцэтгэлээс 3-4 тэрбум төгрөгийг төсвөөс олгуулах замаар асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг харгалзан, хугацааг 113 хоногоор буюу 2009 оны наймдугаар сарын 21-ны өдрийг хүртэл сунгасан байна” гэжээ.

 

♦ Мөн 2007 оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд "Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлийн замыг хатуу хучилттай болгон шинэчлэх ажлын 62.1 километр авто замыг "Монроуд” компанитай, 106.2 км замыг "Очир төв” компанитай өөрийн хөрөнгөөр эргэн төлөх нөхцөлтэйгээр хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний хавсралтад барилгын ажлыг ашиглалтад оруулсны дараагийн жилээс эхлэн эхний жилдээ санхүүжилтийн 30 хувийг, хоёр дахь жил 30 хувийг, гурав дахь жил үлдэх 40 хувийг барагдуулахаар тохиролцсон байна. Гэтэл барилгын ажил дуусаагүй байхад дээрх гэрээг зөрчин Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хоёр тэрбум төгрөг олгохоор баталж, Засгийн газрын 2007 оны 329 дүгээр тоггоолоор гүйцэтгэгч нарт дөрвөн тэрбум төгрөг нэмж олгохоор зохицуулан улмаар "Монроуд" компанид дөрвөн тэрбум, "Очир төв” компанид хоёр тэрбум, нийт зургаан тэрбум төгрөг олгожээ” гэсэн байх юм.

Эндээс үзвэл, УИХ-ын гишүүний сэнтийд хоёронтоо заларсан Д.Дамба-Очир нь зам барих нэрийдлээр улсын төсвөөс 2007 онд хоёр тэрбум төгрөг авсан хэрнээ аваагүй гэж мэлзсэн болж таарах нь. Мэдэн будилсных нь шалтгаан нь зам барих мөнгийг сонгуулийн кампанит ажилдаа зарцуулсан гэх ам дамжсан яриаг батлах мэт.

 

Анх 21 тэрбум төгрөгийг өөрийн халааснаас гаргана гэж ам гарсан Д.Дамба-Очир гэрээнд гарын үсэг зурсныхаа дараахан хэлсэн үгнээс буцаж улсаас их хэмжээний мөнгө гаргуулан авсан байдаг. Тэгсэн ч өнөөх алдарт Лүнгийн зам тоосондоо дарагдсан хэвээр байсан тул төрөөс арга буюу "дэмжлэг” үзүүлэхээр болж Засгийн газраас бонд гаргаж 7.5 тэрбум төгрөгийн үнэт цаас түүнд олгохоор шийдвэрлэсэн байна. Гэтэл Д.Дамба-Очирын ямар шантаажинд орсон юм дээр нь нэмж 22 тэрбум төгрөгийг уг компанид шилжүүлж, тамын замыг нь дэмжсэн байдаг. Ингэж гурван жилийн дотор дуусгах гэрээтэй замаа долоон жилийн дараа улсын төсвөөс тэрбум тэрбумаар нь шимэн сорон байж дуусгасан нь нэг жил ч "наслалгүй” цөмөрч, хэлтэрч унасаныг нь бичихээс ч ичмээр юм даа. Тиймээс ч Лүнгийн замтай холбоотой асуудлаар жолооч нар Сүхбаатар дүүргийн шүүхэд Д.Дамба-Очир гишүүнд хаягласан гомдол гаргаж байсныг иргэд мартаагүй гэж найдъя. Гэсэн ч хууль хяналтын байгууллагынхан түүний энэ хуудуутай үйлдлийг шалгаж зүрхэлсэнгүй. Аргагүй л том артай, том нударгатай, нөлөөтэй нь энэ биз. Уг нь бол түүний зам барьсан асуудлыг нь шалгахад нэлээн хуудуу гарна гэдгийг эх сурвалж өгүүлсэн. Даанч Авилгатай тэмцэх газраас эхлээд Улсын Мөрдөн байцаах газар хүртэл туүний толгойг илэхээс өөр хийж чадах зүйлгүй бололтой юм. Уг нь хууль, хяналтын байгууллагынхан гэмт хэргийг илрүүллээ гэж ирээд л өөрсдийгөө сурталчилдаг. Гэтэл Лүнгийн замыг там болгож, улсын төсвөөс тэрбум, тэрбумаар нь халаасалсан нөхрийг бөөцийлөх нь гайхшрал төрүүлнэ. Хэвлэлийн хуудсыг сөхөж үзвэл, Д.Дамба-Очир гишүүний "Очир төв” компани нь "Анод" банкнаас зээл аваад, муу зээлийн ангилалд оруулсан компаниудын жагсаалтад байсныг энд сануулах илүүц биз ээ. Эх сурвалжийн баталснаар Д.Дамба-Очир "Анод” банкийг үүсгэн байгуулах гэрээг 1998 оны аравдугаар сарын 14-ний өдөр үзэглэхдээ тус банкны удирдлагуудтай нийлж банкны дүрмийн санг нэмэгдүүлэх буюу их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн хэмээн холбогдох бичиг баримтад гарын үсэг зурж байжээ. Түүнийгээ дүрмийн санг нэмэгдүүлэх гэж хөрөнгө оруулалт хийгээгүй гэдгээр тайлбарладаг байна. Гэсэн ч түүнийг "Анод” банк дампуурсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 156,2-оор буюу банкны байгууллагын ажилтан шунахайн сэдлээр буюу хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо болон банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн сэжигтнээр татан мэдүүлэг авч эхэлсэн талаар хэвлэлүүд бичиж байв. Зарим эх сурвалж түүнийг "Очир төв” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2004 оны хоёрдугаар сард нэг тэрбум төгрөгийг тус банкны дүрмийн санд оруулсан ч төд удалгүй хөрөнгөө татсан гэсэн мэдээлэл ч бий. Тэрбээр Улаанбаатар-Лүн чиглэлд хатуу хучилттай 106.2 км замыг барьж шинэчлэх нэрээр санхүү нь хүндэрч дампуурах нь нэгэнт тодорхой болсон тус банкнаас 10-аад тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг. Тиймээс ч банк дампуурсан хэрэгт түүний оролцоо бий эсэхийг хууль хяналтынхан тогтоохоор мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа гэх мэдээлэл гарч байсан удаатай. Бодит үнэн гэвэл "Анод” банк дампуурснаас болж банкны удирдлагууд хууль, шүүхийн хаалга татсан. Зарим нь хэдэн жилийн ял сонсож, хорих газарт тарчилж байхад хамтран үйлдсэн мань Д. Дамба-Очир уснаас хуурай гарч дөнгөөдөхөв. Банк дампууруулсан ч төрийн хууль, цааз нөлөөлсөнгүй, улсын хөрөнгийг хэдэн тэрбумаар нь халаасалж, улмаар эрдэнэт хүн амь насаа алдаж, эрүүл мэнд хохироход "нөлөөлсөн” төрийн хууль, цааз бас л үйлчилсэнгүй. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байх эрхтэй гэж заасан нь бий. Тэгвэл энэ үндсэн эрхээ монголчууд бид адил тэгш үнэхээр эдлэж чадаж байна уу. Хэдий болтол Д.Дамба-Очир шиг нөхдүүд хуулиар тохуурхаж, ард иргэдийн татварын мөнгөөр халаасаа дүүргэж, төрийн өндөр сэнтийд залрах юм бэ.



Г.НАЦАГ-ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/






Зам барьж тоглодог Д.Дамба-Очирын ТОХУУРХАЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани