- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хоёр чиглэлийн хол зөрүүтэй өртөг
Нүүрс тээвэрлэх төмөр замыг хойд, урд хоёр чиглэлд тавих сураг чимээ сонсогдсон нь энэ намрын улс төрийн дуулиан шуугиантай зэрэгцэн олны анхаарлыг татлаа. Оросуудын мөнгөөр Тавантолгойн ордоос Сайншанд хүртэлх төмөр зам тавих гэнэ. Мөн Хятадын Экспорт, импортын банкны 400 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэн тавих шийдвэр гарчээ. Тавантолгойн ордоос урд болон зүүн зүгийг зорих хоёр төмөр замыг ирэх хавраас барьж эхлэх бололтой. Улс төрийн нөхцөл, хэлэлцээ, тохиролцооноос шалтгаалаад ажил нь урагшлахгүй ч байж мэднэ. Баригдаж эхэлнэ гэж баттай итгэхэд бэрх.
Хойд хөршийн чиглэлд төмөр зам тавьж, ОХУ-ын Владивостокийн далайн боомт хүртэл нүүрс тээвэрлэх өртөг өндөр учраас боломжгүй гэж экспортлогч компаниуд үзэж байгаа. Төмөр зам тавьж, нүүрс тээвэрлэх тарифын хэлэлцээр хийсний дараа бодит өртөг тодорхой болно. Тавантолгойгоос Владивосток хүртэл нүүрс тээвэрлэхэд 5000 орчим км зам туулах учраас өртөг өндөр гарах нь гарцаагүй.
Өнөөгийн зам, татвар, хураамж, тарифын нөхцөлд ОХУ-ын Владивосток, БНХАУ-ын Таншан далайн боомтод нэг тонн нүүрс хүргэх өртгийг баримжаалав. Ингэхдээ "Энержи ресурс” компанийн 2012 онд Владивосток руу нүүрс тээвэрлэсэн өртгийг эш болголоо. Мөн төрийн болон төрийн бус байгууллагуудын Хятадын Таншан боомт хүртэлх нүүрс тээвэрлэх өртгийн судалгааг ашиглав. Хоёр чиглэлийн өртгийн тооцоог харьцуулахад даруй 70 ам.долларын зөрүү гарч байна.
Нүүрсээ далайн боомтод хүргэх энэхүү тооцоолол хөдөлшгүй, бодит биш. Экспортлогчид өөрийн машинаар нүүрсээ тээвэрлэдэг, гэрээт компанийн үйлчилгээ авдаг гэх мэт маш олон хүчин зүйлээс хамаарч тээврийн өртөг хэлбэлзэх учир баримжаалсан тооцоолол гэдгийг дурдах нь зүйтэй. Нүүрсээ далайн боомтод хүргэх хоёр гарцтай болох нь стратегийн хувьд зөв алхам. Гэхдээ ашигтай бизнес хийхийн тулд өртгөө ямагт бууруулах нь бичигдээгүй хууль бий.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||