Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн Нөөцийн Харти ба "Гэрээ хийх" - Жор 6 /Төрийн өмчийн үндэсний компаниуд/

Уул уурхайн мэдээллийн нэгдсэн портал сайт Орд.мн салбарын эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгч, уншигчид та бүхэнд зориулан мэргэжлийн судалгааны эмхтгэлүүдийг эх сурвалжийн зөвшөөрөлтэйгээр цуврал болгон хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт, Байгалийн Нөөцийн харти-н Жор 6-г хүргэж байна.   
ЖОР 6
Төрийн өмчит үндэсний компаниуд нь ашиг олох зорилготой, сайтар тодорхойлсон эрх үүрэгтэй, ажлаа тайлагнадаг, хариуцлага үүрэх чадамжтай байх ёстой.
Байгалийн Нөөцийн Харти ба "Гэрээ хийх" - Жор 6 /Төрийн өмчийн үндэсний компаниуд/
Төрийн өмчлөл бүхий олборлолтын компаниуд байгуулах нь газрын хэвлийн баялагийн нөөц бололцоог хөгжүүлэхэд улс орны стратегийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ төрлийн компани нь хэд хэдэн шалтгаанаар анхаарал татна: Үүнд: хувийн компаниудаас авч байгаа татвар хангалтгүй гэж үзсэн тохиолдолд улс түрээсийн төлбөрийг хадгалан үлдэх; орон нутгийн компаниудад технологи, бизнесийн туршлагыг шилжүүлэх боломжыг бүрдүүлэх; мөн орон нутгийн олборлох үйлдвэрлэлийн салбар болон бусад үйлдвэрлэлийн дундах хамтын ажиллагааны хөгжлийг дэмжих зэрэг замаар шийдвэрт нөлөөлөх. Эдгээр зорилтын аль нь ч тодорхой улсын нөхцөл байдалд тохирч болох ч нэгэн зэрэг хэрэгжих албагүй харин аль тохирох зорилтыг сонгож болно. Олборлох үйлдвэрлэлийн салбар, Засгийн газрын институци хөгжихийн хирээр төрийн өмчит олборлолтын компаниудын зарим чиг үүрэг өөрчлөгдөж болно.
Дээрхи боломжоос гадна, хэрэв эдгээр компаниудын чиг үүргийг буруу тодорхойлсон эсхүл удирдлагын асуудал хангалттай сайн биш бол улсад эрсдэлтэй. Цаашлаад ийм компаниуд иргэдэд ашигтай нөхцөл бүрдүүлэх бус тийм нөхцлийг үгүй хийх түүхэн жишээг давтах магадлалтай.
Төрийн өмчит компанийн үйл ажиллагааны төрөл/үүргийг тогтоох : Улс өөрөө хангалттай чадвартай хийгээд сайн засаглалтай тохиолдолд эдгээр үйл ажиллагааны үүргийг (хайгуул, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийг бие даан болон бусад компанитай хамтран ажиллах замаар хийх г.м) гүйцэтгүүлэхээр төрийн өмчит компани бий болгох нь ашигтай байна. Харин дээрхи хоёр хүчин зүйл хангалтгүй тохиолдолд бүтээмж муутай, хувийн сонирхол бүхий төсөл хэрэгжүүлэгчдээр дамжин Засгийн газарт орох орлого хязгаарлагдах эсвэл бүр алдагдал хүлээхэд хүргэж болно. Цаашлаад төрийн өмчит компанид улсын хөрөнгөөр хөрөнгө оруулахад эдийн засгийн төрөлжүүлэлт гэх мэт төрийн бусад бодлогыг хэрэгжүүлэх зардал танагдах талтай. 
Хэрэв төрийн өмчит компани тодорхой үүргийнхээ хүрээнд хангалттай эрсдлийн капитал, мэдлэг туршлагагүй тохиолдолд шийдвэр гаргагчдын зүгээс гадны олборлогч компаниудыг хувь эзэмшигчээр оруулах, эсвэл өрсөлдөөнд орол талар бодолцож үзэх хэрэгтэй. Засгийн газраас үндэсний чадавхийг сайжруулахаар эрмэлзэж байгаа бол гадаадын компаниудтай хамтарснаар мэдлэг/туршлага нэвтрүүлэх боломжтой болно.
Хувийн хэвшлийн оролцооноос олж авах үр өгөөж нь төр олсон ашигт нь үндэслэлтэйгээр татвар ногдуулах мөн хувийн компанийн үйл ажиллагаанд эрх зүйн зохицуулалт хэрхэн хийсэн эсэхээс ихээхэн хамааралтай байдаг. Хэрэв дээрхи нөхцөл бэрхшээл биш бол төрийн өмчит компаниуд Засгийн газрийн мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх, "үйлдвэрлэлийн салбарыг харах цонх” хэлбэрээр ажиллаж болно. Төрийн өмчит компани мөн техникийн мэдлэг, туршлагыг Засгийн газрын агентлагт татаж, Засгийн газрын эдгээр функцэд ур чадварын дэмжлэг үзүүлэх боломжтой. 
Төрийн өмчит компаниуд нь мөн дотоодын үйлдвэржилтийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх чадвартай. Хувийн болон гадны олборлолтын компаниуд орон нутгийн эх үүсвэрээс худалдан авалт хийх, орон нутгийн нийгмийн эрэлтийг зохицуулах зэргээр үндэсний эдийн засагт ашигтай ажиллаж болох хэдий ч тэдгээрийн үйл ажиллагааны шийдвэр нь ашиг олох үндсэн сэдэл дээр үндэслэдэг учраас олборлолтын салбараас улсад бий болох өргөн хүрээний татварын бус эерэг нөлөөллийг үгүйсгэх хандлагатай байдаг. Жишээ нь хувийн компанийг дотоодоос ханган нийлүүлэлт авах шаардлага тавьсан журам нь үүнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Хэдийгээр Засгийн газраас төрийн өмчит компанийг дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээ, орон нутгийн чадавхижуулах санг дэмжих зэргээр дээрхи илүү өргөн хүрээний эдийн засгийн зорилтыг дэмжүүлэхээр чиглэл өгч болох боловч энэ нь төрийн өмчит компанийн арилжааны ашгийг бууруулах магадлалтай. Засгийн газар дотоодын ханган нийлүүлэгчдийг цаашид олон улсад өрсөлдөх чадвартай болохыг шаардах, дэмжиж байх нь зүйтэй. Дээрхи арга хэмжээг аваагүй тохиолдолд бүтээмжийн хангалтгүй байдал нь Засгийн газрын олох бодит орлогын хэмжээг бууруулна.
Төрийн өмчит компанийн удирдлагын хэлбэр/ чиг үүрэгт анхаарахҮйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлохын хамтаар татвар цуглуулах, үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, мониторинг, кадастрын менежмент зэрэг бодлого тодорхойлох, хууль зүйн асуудалд гүйцэтгэх удирдлагын үүргийг тогтоож өгөх ёстой. 
Засгийн газар сонголт хийхдээ аливаа үүрэг хариуцлага бүрийг хэрэгжүүлэхэд хангалттай чадамжтай эсэхээ баталгаажуулах, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх асуудлуудын тэнцвэрт харьцааг харгалзан үзэх нь зүйтэй. Засгийн газар хангалттай чадавхитай тохиолдолд аливаа сонирхлын зөрчлөөс зайлхийх үүднээс үйл ажиллагааны тодорхой чиг үүрэг бүхий төрийн өмчит компанийг засаглалын чиг үүргээс тусгаарлах хэрэгтэй. Засгийн газрын байгууллага хангалттай чадавхигүй тохиолдолд дутагдалтай байгаа нөөц, мэдлэг туршлагыг нэг байгууллагад төвлөрүүлэх нь зүйтэй. Ямартаа ч Засгийн газраас аливаа сонирхлын зөрчлийг тодорхойлж төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд зохих шалгалт хийж байх нь зүйтэй. Энэ шийдэл богино хугацаанд илүү тохиромжтой, харин Засгийн газрын үйл ажиллагаанаас олж авсан мэдлэг туршлагыг төрийн институцид чадавхи бий болгоход ашиглах ёстой. Төрийн аливаа нэгдсэн байгууллага бий болгон эрх мэдэл шилжүүлэхэд ялгаатай ашиг сонирхол саад болохгүй байх "нөөц төлөвлөгөө”-г суулгаж өгөх хэрэгтэй.
Чек –Баланс зарчим бий болгох : Төрийн өмчит компани засаглал, үйл ажиллагааны нэгдмэл үүрэг, хариуцлага хүлээж буй тохиолдолд чек балансын систем нь ашиг сонирхлын зайлшгүй зөрчлийг илрүүлэн гаргахад туслана. Үндсэндээ компанийн зөвлөлийн гишүүд улс төрөөс хараат бус, техникийн мэдлэг боловсрол дээр суурилсан өрсөлдөөнт шалгаруулалтын журмаар томилогдох ёстой. Зөвлөлд Засгийн газрын төлөөллүүдийг сонгохдоо тэнцвэрт байдлыг харгалзан үзэх нь зүйтэй. Нэг талаас эдгээр төлөөллүүд компани-Засгийн газрын харилцааны үндсийг хангаж мөн төрийн өмчит компани дахь эрх мэдлийн хэт төвлөрлөөс урьдчилан сэргийлнэ; харин нөгөө талаас тэд зохих хяналтыг хэрэгжүүлэх техникийн мэдлэг чадвар, цаг хугацаа дутагдсанаас компанийн шийдвэр гаргах үйл явцыг удаашруулах магадлалтай. 
Төрийн өмчит компани наад зах нь хувийн компанийн хийдэгтэй ижил стандарт бүхий мэдээллийн ил тод байдлыг бий болгох хэрэгтэй. Төрийн өмчит компани нь олон улсын стандартын дагуу бие даасан аудитын шаардлагаар олон нийтэд нээлттэй санхүүгийн тайланг гаргаж, өмчлөлийн аливаа ашиг сонирхол, түүнд хамаарах гүйлгээг нарийн илрүүлэн гаргаж байх нь зүйтэй. Төрийн өмчит компани төрийн нэрийн өмнөөс газрын тос худалдаалах нь онцгойлон ил тод байдлыг бий болгох хамгийн чухал салбар юм. Олон нийтэд дэлгэх мэдээлэлд компанийн хүлээн авсан газрын тосны хэмжээ, үнэ, зэрэглэл, эзлэхүүн мөн худалдаалагдсан өдрийн он сар зэрэг багтана.
Эцэст нь хууль тогтоогч эсхүл зохих хяналтын агентлагаас байнгын, системтэй хяналтыг төрийн өмчит компанид явуулах хэрэгтэй. Төрийн өмчит компани үйл ажиллагаагаа үр ашигтай үргэлжлүүлэх эрх чөлөөг олгох, улс төрчид, төрийн албан хаагчдын зүй бус хэт их оролцооноос зайлсхийх үүднээс хяналт хэрэгжүүлэх хууль тогтоох эсхүл хяналтын агентлаг нь өдөр тутмын үйл ажиллагаанаас илүү жилийн үйл ажиллагааны дүгнэлт хурал гэх мэт дээд түвшний шийдвэр гаргах процессийг хянах нь зүйтэй.
Чиг үүргийн өөрчлөлтийг зохицуулахШинэ сорилтууд тулгарах, компанийн чадамж нэмэгдэхтэй зэрэгцэн төрийн өмчит компаниуд төрийн хувь эзэмшил бүхий компаниас хувийн компанитай хамтарсан үйл ажиллагаа явуулах зэргээр чиг үүргийг дахин тодорхойлж болно. Урт хугацаанд төлөвлөхдөө, үр ашигтай Засгийн газрын институтууд бий болгох, эсхүл хүчирхэг үйлдвэрлэл, үйл ажиллагааны багтаамжыг нэмэгдүүлэхийг дэмжих зорилгоор Засгийн газраас ирээдүйд төрийн өмчит компанийн төрийн байгууллагын чиг үүрэг дуусгавар болох асуудлыг баталгаажуулах хэрэгтэй. Энэ процессийн дараа төрийн өмчит компани ажилласаар байх тохиолдолд эдийн засгийн хувьд үр ашигтай байх ёстой.

Үргэлжлэл бий.....

Э.БАТСАЙХАН /Судлаач/
Нийтлэлтэй холбоотой санал хүсэлтийг 80111510 болон batsaikhanpm2020@gmail.com хаягаар хүлээн авч байна. 
 
Эх сурвалж : Орчуулгын баг, МУ-ын сайдын ажлын алба, Мегатөсөл хөгжлийн хүрээлэн 2016 он


Байгалийн Нөөцийн Харти ба "Гэрээ хийх" - Жор 6 /Төрийн өмчийн үндэсний компаниуд/
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани