Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Түлшний үнийг тогтоох боломж бий

Түлшний үнийг тогтоох боломж бийТүүхий эдийн үнийн сэргэлт, эрэлтээс үүдэн олон улсын зах зээлд шатахууны үнэ өсөөд байна. Энэ сарын эхээр АНУ-д шатахууны ханш зургаан арилжаа дараалан өслөө. Үүнээс гадна ОХУ шатахууны үнэ нэмэхээр хэлэлцэж эхэлснийг хойд хөршийн зарим хэвлэлүүд мэдээлж байна. Тэгвэл шатахуун, түлшнийхээ 93 хувийг хойд хөршөөс худалдаж авдаг Монгол Улсад энэ нь хамаатай юу. "Риа Новости” агентлагийн мэдээллээр хойд хөршийн Засгийн газар түлш, шатахууны үнийг хоёр үе шаттай нэмэхээр хэлэлцэж буй бөгөөд эцсийн шийд гараагүй байна. Дээрээс нь нэгэн цагт 28 ам.доллартай тэнцэж байсан газрын тосны ханш өндийж эхэлсэн. Пүрэв гарагийн байдлаар "Brent” төрлийн газрын тосны ханш олон улсын зах зээлд 57 ам.долларт хүрээд байна. Эдгээр шалтгааны улмаас сүүлийн хэдэн жил тогтвортой байсан шатахуун, түлшний ханш хөдөлчих юм биш биз.

Хойд хөршөөс манайд нийлүүлэх үнэ сүүлийн саруудад буусан

Монгол Улс наймдугаар сард 158 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсныг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ. Үүний 93 хувийг ОХУ-аас авч, үлдсэнийг нь БНХАУ, БНСУ зэрэг улсаас импортолжээ. Ингэснээр нефтийн бүтээгдэхүүний импортын хэмжээ 74 хувиар өссөн болохыг Монголбанкны худалдааны тоймд дурдсан байна.

Сүүлийн жилүүдэд шатахууны үнийг онцгой албан татвараар жолоодож ирсэн. Газрын тосны үнэ өсмөгц шатахууны импортын онцгой албан татварыг буулгана. Харин үнэ буурмагц татвар өсгөж, төсвийн орлогоо нэмсээр өдий хүрсэн юм. Тиймээс онцгой албан татвар нь үнэ тогтох үндсэн нөхцөлийн нэг болсон. Тухайлбал, энэ оны эхээр газрын тосны үнэ дээшилж, ам.долларын ханш чангарсан гэх тайлбартайгаар шатахууны онцгой албан татвар буурсан. Импортын татварыг тонн тутамд 130-280 мянган төгрөгөөр хөнгөлсөн. Гэсэн ч  дотоодын шатахуун импортлогчид жижиглэнгийн үнээ 100 төгрөгөөр өсгөсөн юм. Гэвч татвар, төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн долдугаар сард газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварыг 110-130 мянган төгрөгөөр нэмсэн. Гэхдээ хилийн үнэ буурч, дотоод зах зээлд валютын ханш хэвийн байгаа зэргээс үүдэн жижиглэнгийн үнэ өсөөгүй. Ингэснээр татварын өсөлтөөс 2017 онд гэхэд 103.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ.

Мөн Монгол Улсаас ОХУ-ын "Rosneft" компанид хандан 2017 онд нийлүүлэх шатахууны үнээ хямдруулах санал тавьжээ. Тодруулбал, төвийн бүсээр орж ирэх түлшний үнийг 10 ам.доллар, баруун болон зүүн бүсийнхийг 20 ам.доллараар буулгахыг хүсчээ. Үүнээс үүдэн хойд хөршөөс манайд нийлүүлэх үнэ ч сүүлийн саруудад буусан байгаа юм. Монголбанкны худалдааны тоймд дурдсанаар тавдугаар сард 583 ам.доллартай тэнцэж байсан нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ зургадугаар сард 32 ам.доллараар буурсан. Энэ уналт удаах саруудад ч үргэлжилсэн бөгөөд наймдугаар сарын байдлаар 531 ам.долларт хүрээд байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн дөрвөн сарын дотор 52 ам.доллараар буурчээ.

Олон улсын зах зээл дэх газрын тосны ханш, Сингапурын биржийн үнэ гээд олон хүчин зүйлийг харгалзан хойд хөршөөс манайд нийлүүлэх үнэ тогтдог болохыг албаныхан мэдээлсэн. Төр засгийн зүгээс ч түлш, шатахууны үнийг тогтвортой байлгахад анхаарч, татварын уян хатан бодлого хэрэгжүүлэхээ амлаад байсан юм. Учир нь үе үеийн Засгийн газарт бензиний үнэ дарамт болж ирсэн. Шатахуун, түлшний үнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсчихдөг нийтлэг хандлага бий. Тухайлбал, 2008 онд бензиний үнэ 369 төгрөгөөр өссөн нь өмнөх оны үнийн түвшингээс 38.7 хувиар дээшилсэн байна. Гэтэл килограмм гурилын үнэ 58 хувиар өсөх жишээтэй.

Сүүлийн жилүүдэд шатахууны үнийг онцгой албан татвараар жолоодож ирсэн

Харин ханш бага зэрэг сулрах үед гурилын үнэ буураагүйг бараа, бүтээгдэхүүний ханшийн мэдээллээс харж болно. Угтаа зах зээлийн зарчмаараа буух үед нь буулгаад, өсөх үедээ өсгөх учиртай. Гэвч энэ зарчим манайд яах аргагүй гаждаг. Бид ч энэ гажигт бүр дасал болж, энгийн, хэвийн мэтээр ойлгож эхлээд байна. Харин шатахууны үнэ өсвөл дагаад барааны үнэ нэмэгддэг хууль хэзээ ч гажиж байсангүй.

Энэ жилийн хувьд албаныхан ханшийг тогтвортой хадгалахаар зорьж байна. Шинэ Засгийн газраас ч ийм бодлогыг иргэд хүлээж байгаа. Учир нь онцгой албан татварын уян хатан бодлого баримталж шатахууны үнийг хадгалж , иргэдийн нуруун дээрх дарамтыг нэмэхгүй байх боломж бий. Мөн хойд хөрш ч хилийн үнэд нааштай бодлогоор хандаж байгаа тул үнийн өсөлтөөс иргэд болон бизнес эрхлэгчдээ хамгаалах боломж эрх баригчдын гарт байна. Эс бөгөөс шатахуун дагадаг өргөн хүрээний үнийн өсөлт зах зээлийг бүрхэж, хямралын хөлд чирэгдсэн иргэдэд илүү дарамт болох нь.

Г.Байгал

 

Засгийн газрын мэдээ


 


Түлшний үнийг тогтоох боломж бий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өчигдөр, 15:40
Өчигдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани