Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүннүгийн хааны хамгийн том булшийг хятадуудтай нийлж, хууль бусаар ухжээ

Хүннүгийн хааны хамгийн том булшийг хятадуудтай нийлж, хууль бусаар ухжээАрхангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэрт байх дэлхийд хамгийн том Хүннүгийн хааны булшийг хууль бусаар малтсан талаарх ноцтой мэдээлэл бидэнд ирсэн юм. Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Хүнүй голын хөвөөнд байх "Гол мод”, Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэр Хануй багийн нутагт байх "Гол мод II” зэрэг Хүннүгийн хаадын булшнаас хэд дахин том булшийг БСШУЯ-наас огт зөвшөөрөл авалгүйгээр Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, профессор, археологич Д.Эрдэнэбаатар тэргүүтэй археологичид хууль бусаар малтлага хийсэн гэнэ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодрууллаа. Тэрбээр "Хүннүгийн хааны булш, бунхан манай улсын нутаг дэвсгэрт бий. Манай улсаас өөр дэлхийн хаана ч Хүннүгийн үеийн булш бунхан одоогоор олдоогүй байна. Дэлхий нийтэд монголчуудын өвөг дээдэс нь Хүннүчүүд гэдгийг батлах маш олон баримт бүхий эд зүйлс олдож байна. Гэтэл өмнө нь олдсон хаадын булшнаас хэд дахин том булшинд манай улсын урдаа барьдаг археологичид хууль бусаар малтлага хийсэн байна лээ. Үүнээс үүдэн БСШУЯ, холбогдох байгууллагууд даяар бөөн асуудал үүсч байна. Хүннүгийн хаадын булшийг өмнө нь малтаж байсан Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхмийн эрхлэгч, профессор, археологич Д.Эрдэнэбаатар тэргүүтэй манай эрдэмтэн судлаачид БСШУЯ-наас огт зөвшөөрөл аваагүй байсан. Тэгсэн мөртлөө Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимд сурдаг оюутны нэр дээр БНХАУ-ын судлаач эрдэмтэдтэй гэрээ байгуулчихсан байгаа юм. БНХАУ-аас хөрөнгө санхүүгийн асуудлыг бүрэн шийдүүлчихээд малтлагаа шууд эхэлчихсэн байсан. Үүнийг салбарын сайд, төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй хүмүүс мэдээд бөөн асуудал үүсээд байна. Ямар учраас холбогдох яам, ШУА-иас зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн гадны хөрөнгө оруулагчидтай, ялангуяа хятадуудтай хамтран малтлага хийх болсныг шалгахаар болсон. Гадаадын хөрөнгө оруулалтаар археологийн малтлага хийсэн тохиолдолд булшнаас гарсан эд зүйлсийг шинжилгээнд хамруулах нэрийдлээр хил давуулаад эргүүлж эх оронд нь авчирдаггүй байдал олон удаа гарч байсан. Манай эрдэмтний дотоодын компанийн хөрөнгө оруулалтаар малтсан булш гэхэд нэгдүгээр язгууртны булшны зүүн талын тал саран хэлбэрийн дагуул 27 булшнаас малтлага хийсэн. Булшнаас маш их алт эрдэнэс, долоон ширхэг сүйх тэрэг, дэлхийд нэн ховорт тооцогдох Ромын шилэн аяга хүртэл гарч ирсэн. Тэгвэл дээрх булшнаас хэд дахин том Хүннүгийн хааны язгууртны булшийг хятадуудтай хамтран малтлага хийж эхэлснийг олон эрдэмтэн эсэргүүцэж байгаа” гэв.

"ГОЛ МОД II” БУЛШНААС ОЛДСОН ЭД ЗҮЙЛС ХААНА БАЙНА ВЭ

Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр 2001-2011 он хүртэл судалгаа шинжилгээ хийж, малтлага хийсэн "Гол мод II” булшнаас олдсон алт эрдэнэс, дэлхийд одоогоор зургаан ширхэг олдоод байгаа Ромын шилэн аяга гарч ирсэн байна. Хүннүгийн хааны сүйх тэргэнд хөллөж байсан адууны хөмөлдрөг, хударганы чимэглэлүүд байгаа аж. Энэ алтан чимэглэл дээр нэг эвэртэй, ирвэс толгойтой, хангарьд биетэй домгийн амьтныг дүрсэлсэн байгаа бол хоёр дугуй нь хосоороо лийр хэлбэрийн босоо дугуй дээр эр, эм хоёр ирвэс толгойтой домгийн амьтныг дүрсэлсэн гэнэ. Энэ бол хос эр, эм хоёр амьтны бэлгэдэл ер нь энэ булшнаас олдсон алт, мөнгө, хүрэл чимэглэлүүдийн аль алин дээр нь нэг эвэртэй амьтныг дүрсэлсэн байдаг аж. Өөр нэг хосгүй үнэт олдвор бол хаш эдлэл 12см дугуй голчтой хаш бол хаан, язгууртан хүний ташаа, бэл гоёлын зүйл байх боловч хааны сүр хүчийг илтгэсэн бэлгэдэлтэй юм байна. Хүннүгийн дагуул булшнаас гарсан тамгатай шагай гээд археологийн хосгүй үнэт олдворуудыг одоог хүртэл улсын төв музейд өгөөгүй байгааг эх сурвалж онцолж байв. Мөн алт, эрдэнэс, чимэглэл бүхий олдворууд хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. БСШУЯ, ШУА-ынханд Улаанбаатар их сургууль дээр олдворуудыг хадгалж байгаа гэх мэдээлэл өгдөг гэнэ. Ромын шилэн аяга гэх мэт дэлхийд нэн ховор тооцогдох хэдэн сая ам.доллароор үнэлэшгүй археологийн олдвор гэхэд Археологийн тэнхимийн эрхлэгч, профессор, археологич Д.Эрдэнэбаатарын ажлын ширээний нүдэнд хадгалагдаж байгаа гэх мэдээлэл байна. Хэрэв ямар нэгэн байдлаар хулгайд алдлаа гэхэд хариуцах эзэн байхгүй гэсэн үг. Соёлын тухай хуулиар хосгүй үнэт ховор олдворыг малтлага хийж, илрүүлсэн тохиолдолд улсын музейд шууд өгөх ёстой аж.

Г.БАТЗОРИГ 

Өдрийн сонин
Хүннүгийн хааны хамгийн том булшийг хятадуудтай нийлж, хууль бусаар ухжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн баялгийн үр ...

Өнөөдөр, 17:51
“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

  “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл ...

Өнөөдөр, 16:33
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв

 Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит "улаан дохио”-гоо ...

Өнөөдөр, 13:41
Рио Тинто: Эмэгтэй ажилтнууд дээрэлхэлтэд өртөх тохиолдол өссөөр байна

 Рио Тинтогийн 10 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаагаар ...

Өнөөдөр, 11:37
Өнөөдөр, 09:33
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани