- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хожоо авчирсан хориг зогслоо
Хойд Солонгосын хориг хүчингүй боллоо. Монголын нүүрс магнагт гарч, татварын орлого таамгаас давж, төсөв төсөөллөөс дээшилсэн хэсэг хугацаа тохиосон. Гэвч үүнд дэм болсон Хойд Солонгосын хоригийг Хятад зогсоолоо. Гэхдээ БНХАУ энэ мэдээллийг уг хоригийг анх тавьж байсан үе шигээ албан ёсоор мэдэгдсэнгүй. Харин урд хөршийн тоон үзүүлэлтүүд үүнийг хэлээд өгөв. Хятадын гаалийн байгууллагын мэдээллээр наймдугаар сард өмнөд хөрш Хойд Солонгосоос 1.64 сая тонн нүүрс импортлосон байна. Ингэснээр хоригоос өмнөх буюу энэ оны нэг болон хоёрдугаар сарын нийлүүлэлтийг нэмж тооцвол, он гарсаар нийт 4.31 сая тонн нүүрсийг БНАСАУ-аас худалдан авчээ.
Хятад улс өнгөрсөн гуравдугаар сарын 19-нөөс эхлэн Хойд Солонгосын нүүрсэнд хориг тавьсан. Уг хоригийг энэ он дуустал үргэлжлүүлнэ гэдгийг ч тус улсын Худалдааны яам тухайн үед мэдэгдэж байсан юм. Гэвч хугацаанаас нь өмнө чөлөөлж, нүүрсний худалдаагаа дахин эхлүүллээ. Одоогоор үүнд Хятадын эрх баригчид ямар нэгэн тайлбар өгөхгүй байна. Өмнөд хөрш ийнхүү худалдааны хязгаарлалтаа цуцалж байхад АНУ Хойд Солонгост шинэ хориг тавьсныгаа өчигдөр мэдэгдлээ.
Хойд Солонгост тавьсан хоригоо Хятад хүчингүй болгов
Тус улс Хойд Солонгосын банк санхүүгийн байгууллагуудын эсрэг хориг тавьчихаад буйг энд дурдъя.
Тэгвэл Хятадын нүүрсний гол нийлүүлэгчдийн нэг Хойд Солонгос эзгүй байсан хэдэн сард энэ зах зээлд юу болсныг эргэж харах нь зүйтэй. Нүүрсний хориг үйлчилсэн үеэс эхлээд манай улсын экспортын өсөлт эрчимжсэн. Энэ оны эхний хагас жил гэхэд нүүрсний экспорт хоёр дахин өсөж, 19.1 сая тоннд хүрсэн юм. Эхний хагасын энэ үзүүлэлт нь өнгөрсөн оны бүтэн жилийн дүнтэй дүйсэн дүн. Энэ хугацаанд Монголын нүүрсний экспорт тасралтгүй өсөж, зургадугаар сард хамгийн их буюу дөрөв орчим сая тонныг хилийн чанадад нийлүүлжээ. Нүүрсний экспортын хэмжээ болон үнэ өссөнөөс орлого ч нэмэгдсэн. Энэ оны эхний хагасын орлого өмнөх оны мөн үеийнхээс дөрөв дахин өссөн юм.
Ингэснээр Монгол Улс 1.2 тэрбум ам.долларын орлогыг зөвхөн нүүрсний экспортоос олж, урд, өмнө нь үзэгдээгүй өндөр өсөлт энэ зах зээлээс тодров. Энэ бол Хойд Солонгосын хоригийн Монголд үзүүлсэн нөлөө. Улс төр, геополоитикийн зөрчлөөс үүдсэн энэ хориг Монголд эдийн засгийн эерэг нөлөө дагуулж байлаа. Хойд Солонгос жилд дунджаар урд хөршид 20-25 сая тонн нүүрс нийлүүлдэг байсан. Тэгвэл энэ орон зайг нөхөх боломж Монгол, ОХУ, Австрали зэрэг бусад нийлүүлэгчдэд олдсон юм.
- Уг хоригийг энэ он дуустал үргэлжлүүлнэ гэдгээ тус улсын Худалдааны яамнаас тухайн үед мэдэгдэж байсан юм.
- АНУ Хойд Солонгост шинэ хориг тавьснаа мэдээлэв.
- Биднийг ийнхүү дотоод саадаа шийдэж чадахгүй, саатсаар суух зуур Монголд олдсон боломж холдлоо.
Манай Улс энэ оны эхний найман сарын байдлаар 23 сая тонн нүүрс экспортолж, 1.5 тэрбум ам.доллар олсон байна. Энэ өсөлт зөвхөн уул уурхайн салбараар зогсохгүй Монгол Улсын төсөв, макро эдийн засгийн өсөлт гээд эдийн засгийн онцлох үзүүлэлт бүрт сэргэлт дагуулсан. Монголын эдийн засаг энэ оны эхний хагаст 5.3 хувиар өсөж, таамгаас давсан билээ. Энэ өсөлтийн цаана нүүрсний үр, нөлөө их байсныг статистикийн байгууллагаас онцолж байгаа.Ер нь сүүлийн үед Монголын эдийн засагт гарсан өсөлт бүхэн хүрэн түүхий эдээс үүдэлтэй байсан гэхэд хэлсдэхгүй.
Тэгвэл богино хугацаанд Монгол Улсад боломж өгсөн хориг зогслоо. Үүнээс өмнө Хойд Солонгост тавьсан Хятадын хоригийг ирэх онд сунгаж магадгүй гэсэн хүлээлт олон улсын шинжээчдийн дунд байсан юм. Гэвч Хятад хоригоо цуцалж, тус улсын зах зээлийн нэг тоглогч эргээд өрсөлдөөний талбарт ирлээ. Харин хоригоос хожоо хүртэж байсан монголчууд дахин ашиг олж чадах уу. Үүнтэй зэрэгцээд манай нүүрсний гол хаалга болох Гашуунсухуйт-Ганцмодны боомтод нүүрс тээврийн автомашины олон километр үргэлжилсэн түгжрэл үүсчихээд байгаа. Хятадын тал хяналт шалгалтаа нэмэгдүүлсний улмаас тус боомтоор цөөн машин нэвтрүүлж, манай экспорт буурч байгаа юм. Ийм эргэлзээтэй нөхцөл үүссэн энэ үед Монголын нүүрсийг ямар ирээдүй хүлээж буйг шинжээчдээс тодрууллаа.
Хятад улс наймдугаар сард БНАСАУ-аас 1.64 сая тонн нүүрс импортолсон
"Хятад улс одоо нүүрс худалдан авах өөр нэг сонголттой болчихлоо. Энэ нь манай үнэ болон нийлүүлэлтэд нөлөөлөх нь дамжиггүй. Мөн Монголын нүүрсний тээвэр ложистикт хүндрэл үүсчихээд байна. Эдгээр хүчин зүйл богино хугацаанд нүүрсний ханшид нөлөөлнө. Улмаар эргэж тогтворжино гэж харж байна” хэмээн "Голомт Капитал”-ын шинжээч Б.Намуугэрэл өгүүлэв.
Тэгвэл MIBG-ийн гүйцэтгэх захирал А.Билгүүн "Нэгдүгээрт, БНХАУ Хойд Солонгосоос нүүрс авахаар үнийг сулруулах нь гарцаагүй. Ялангуяа, БНАСАУ-аас манайхаас өөр боомтоор авдаг бол энэ нь Хятадуудад бүр хялбар болно. Хоёрдугаарт, манайд үүсээд буй нүүрсний цуваа биднийг дэд бүтэцдээ анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай болсныг илтгэж байна” гэв.
Өнөөг хүртэл Гашуунсухайт- Ганцмодны боомтоор нүүрс тээвэрлэж нэвтрүүлэх явц саатсаар байна. Хэдийгээр Засгийн газар энэ чиглэлд тодорхой арга хэмжээ авахаар зорьж байгаа ч үр дүнд хараахан хүрээгүй юм. Биднийг ийнхүү дотоод саадаа шийдэж чадахгүй, саатсаар суух зуур Монголд олдсон боломж холдлоо. Өөрөөр хэлбэл, бид дахиад л олдсон боломжыг бүрэн ашиглаж чадалгүй, алдагдсан ашгаа тооцох л үлджээ.
Г.Байгал
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||