- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хямд үнийн эрин өнгөрлөө
Дэлхийн томоохон таваар арилжаалагчийн дүгнэлтээр газрын тосны үнийн "урт хугацааны доогуур эрин” төгсгөл болж буй бөгөөд Брент маркийн үнэ хоёр жилийн дээд цэгт хүрч, 60 ам.доллар боллоо. Trafigura фирмийн зах зээлийн эрсдэлийн бүлгийн захирал Бен Лакок газрын тосны зах зээл нэг үеийг өнгөрөөж, үнэ нь 40-60 ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэсэн хүлээлт талаар болохыг онцлов. Тэрбээр "Бид урт хугацаанд доогуур үнийн эринийг өнгөрөөж байна. Ийм онол зөв байсан цаг үе дууслаа” хэмээн Ази, Номхон далайн газрын тосны бага хурал дээр хэллээ.
Уг тайлбарт Иракийн Курдистанаас нефть экспортлох боломж хумигдаж болзошгүй, эрэлт нэмэгдэж байгаагаас гадна ОПЕК-ийн гишүүд олборлолтоо танасан зэрэг хүчин зүйлсийг тооцжээ. Курдистанд тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал асуулга хийж буйг эсэргүүцэн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан Иракийн хойд нутгаас нефть дамжуулах хоолойг хаахаар заналхийлсэн нь долоо хоногийн эхээр үнэ өсөхөд түлхэц боллоо.
Ноён Лакок сүүлийн жилүүдэд нефтийн үнэ унасны улмаас хөрөнгө оруулагчид шинэ олборлолтод зориулсан зардлыг нэг их наяд орчим ам.доллараар багасгасан тул 2019 оны эцэс гэхэд өдрийн нийлүүлэлт эрэлтээс 2-4 сая баррелээр дутна гэж анхааруулсан байна. Trafigura фирмийн таамаг бусад арилжаалагчдынхаас зөрж байгаа нь зах зээл ажиглагчдын дунд маргаан үүсгэв. Нэг хэсэг нь түүхий нефтийн үнэ өснө гэж таамаглаж байгаа бол нөгөө хэсэг нь АНУ-ын занар нефтийн олборлолт үнийг доогуур барихад туслана гэж үзэж буй. Гэвч Лакокийн дүгнэлтээр АНУ- ын үйлдвэрлэл илүү эрэлтийг нөхөж чадахгүй аж. Тэрбээр Америкийн занарын нефть зах зээлийг "үерлүүлнэ” гэж найдахаас сэрэмжлүүлсэн юм.
Мягмар гарагт Брент маркийн үнэ хоёр жилийн дээд түвшин буюу 59.49 ам.долларт хүрсэн боловч 59.01 рүү буусан билээ. West Texas голч маркийн нефтийн үнэ баррель нь 52.35 ам.доллар хэвээр байгаа. Нефтийн үнийг дэмжиж буй өөр нэг хүчин зүйл бол Азийн орнуудад эрэлт таамгаас илүү өссөнтэй холбоотой. Оросын Газпром компанийн маркетингийн хэлтсийн газрын тосны арилжааны тэргүүн Ади Имсирович "Эрэлтийг сар сараар дутуу үнэлж ирсэн. Хувьцааны үнэ унаж байгаа” хэмээн өгүүлэв. Сингапурт болж буй арилжаалагчдын уулзалтад оролцогсод суурь үзүүлэлтүүд сайжирч буйг өөдрөгөөр харахын сацуу ханш 60 ам.доллараас дээш гарна гэдэгт олон хүн эргэлзэж буй бололтой.
Vitol байгууллагын захирал Кристофер Бэйк АНУ-ын занарын нефть үйлдвэрлэгчид үнэ дээшлүүлэхийн тулд ОПЕК болон бусад орнуудад найдаад хэрэггүйг онцоллоо. Тэрбээр "50-60 ам.доллар бол хамгийн зохистой тэвчиж болох үнэ” гэжээ. Gunvor фирмийн ерөнхий эдийн засагч Дэвид Файф хэрвээ дэлхийн газрын тос үйлдвэрлэгчид байгаа нөөцөө шавхан борлуулахын тулд ирэх онд нийлүүлэлтийн лимитээ сунгавал ОПЕК-ийн гаднах улсууд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, үнийн өсөлтөөс чангааж болзошгүй хэмээн тайлбарласан байна. Түүний хэлснээр "Ямар ч саадгүйгээр нөөцөө суллах боломжгүй” аж.
Азербайжаны Socar Trading компанийн захирал Арзу Азимов "40-60 ам.долларын коридор бол дэлхийн үйлдвэрлэгчдийн хүлээн авах шаардлагатай шинэ бодит байдал байсан. Гэвч санаснаас арай удчихлаа” хэмээн ярьсан юм.
Анжили Равал, Нил Хьюм
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||