Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бичил уурхайчид дэлхий дахинд үнэлэгдсэн алт олборлож байна

Бичил уурхайчид дэлхий дахинд үнэлэгдсэн алт олборлож байнаХувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийг нийтэд нь бид нинжа хэмээн нэрлэдэг. Та бидний нинжа гэгдээд байгаа хүмүүсийн зохион байгуулалтад орж, хууль, журмын хүрээнд ил тод хариуцлагатайгаар ажилладаг хэсгийг бичил уурхайчин гэдэг. Харин хэнээс ч зөвшөөрөл авалгүй "том толгойлон” татвар төлөхгүйгээр, нөхөн сэргээлтийн үүрэг хүлээхгүй дуртай газраа ашигт малтмал олборлож байгааг нь хувиараа ашигт малтмал олборлогч гэдэг. Манай улсад  хуулийн хүрээнд зохион байгуулалтад орсон албажсан 6 500 гаруй бичил уурхайчин бий. Бид энэ удаад  Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд орших Цагаан цахирын ордод үйл ажиллагаа явуулж байгаа ХАМОДХ ТББ-ийн үйл ажиллагааг онцолж байна.

"Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” (ХАМОДХ) ТББ нь 2005 онд байгуулагдсан бөгөөд эгнээндээ 40 нөхөрлөлийн 400 гаруй бичил уурхайчныг нэгтгэсэн байгууллага юм. ХАМОДХ нь 2012 оноос эхлэн "Спешл майнз” компаний олборлолтын талбайд бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар Баян-овоо сумын ИТХ-ын төлөөллийг  оролцуулан гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна.  Уртаашаа  гурав  км  үргэлжлэх  30 га  газарт  12 цооногоос  гар аргаар алт олборлож байна.

 

\

Алт олборлохын тулд нүх ухаж, ухсан нүхэндээ тэсэлгээ хийж цооног гаргана. Улмаар газрын гүнээс алтны хольц бүхий хүдрийг шуудайлан гаргаж ирнэ. Тухайлбал нэг цооног руу орохын тулд доошоо 45м буугаад гаргасан жимээр 10 гаруй метр явж байгаад дахин доошоо 20-25метрийн гүнээс хүдэр алтны хольцтой чулуу буюу хүдэр гарган авдаг. Гаргаж авсан хүдрээ Баянхонгор суманд байрлах  Хонгорын Хүдэр баяжуулах үйлдвэрт аваа­чиж дэлхийд сайшаагдаж байгаа гарал үүслийн бичиг бүхий эко алтыг гаргаж авдаг байна.

Эко алт гарган авахын тулд Хонгорын Хүдэр баяжуулах үйлдвэрт эхлээд хүдрээ тээрэмдэнэ. Таны харж байгаа энэ тээрэмд нэг тонн хүдэр ордог. Улмаар тээрэмдэж үйрмэг болсон хүдрээ усаар угааж тээрмээ цэвэрлэхэд доод хэсэгт нь алт тунадаг. Түүнийг мөн усаар угаана. Харин угаасан усаа дахин шүүж алтыг ялгаж авдаг.

Ингээд гаргаж авсан алтаа хайлуулна. Алтыг 1064 хэмд хайлуулдаг.

Ингээд дэлхийд танигдсан "эко алт” худалдаалагдахад  бэлэн болж байгаа юм.

Эко алт гэдэг нь алт олборлох явцдаа мөнгөн ус, цианид ашиглаагүй, байгаль орчинд хор хөнөөл багатай, эдийн засаг, технологийн хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлсэн болохыг тодорхойлох нийт 245 стандарт шалгуурыг бүрэн хангасан байх ёстой. Тухайлбал

·         Алтаа мөнгөн усгүй боловсруулсан байх,

·        Хүний эрхийг дээдлэх,

·        Хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэхгүй байх,

·        Алтаа цианидаар баяжуулаагүй байх,

·        Хүчирхийлэл, хүний наймаа бүхий орчинд алтаа олборлон, боловсруулаагүй байх,

·         Боолчлол явуулаагүй байх,

·  Зөрчил мөргөлдөөнтэй газар үйл ажиллагаа явуулаагүй байх гэх мэт 245 стандартыг хангасан  уурхайчинд олгодог "Экологийн шударга олборлолт”-ын гэрчилгээг гардан авна.  "Экологийн шударга олборлолт”-ын гэрчилгээг гардан авсан бол олборлосон 1 кг алт тутамдаа 6000 ам.долларын урамшууллыг олон улсын байгууллагаас авдаг байна. Хамгийн гол нь Нобелийн шагналын одонг эко алтаар бүтээдэг. Тиймээс жил бүр "Экологийн шударга олборлолт”-ын гэрчилгээтэй газарт шалгалт ирдэг.

Колумб улсад төвтэй "Хариуцлагатай уул уурхайн холбоо”-оос Ази тивд анх удаа "Экологийн шударга олборлолт”-ын гэрчилгээг олгосон нь ХАМОДХ ТББ юм. ХАМОДХ нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ)-ийн дэмжлэгтэйгээр 2015 онд уг гэрчилгээг авсан байна.

ХАМОДХ ТББ алт олборлохоос гадна бүс нутагтаа нөхөн сэргээлт хийдэг. Ингэхдээ төсөв санхүүг өөрсдөөсөө болон орон нутгийн захиргаанаас гаргадаг. Улмаар нөхөн сэргээлт хийсэн газраа орон нутагтаа хүлээлгэн өгдөг. Хэдийгээр нөхөн сэргээлт хийдэг ч нинжа нар ухчихдаг тул нөхөн сэргээлт хийсэн газраа дахин техникийн нөхөн сэргээлт хийдэг гэдгээ хэлж байв.

Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй гэсэн сэтгэлээр ХАМОДХ ТББ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гол нь олборлолт, нөхөн сэргээлтийн ажилд хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж эрсдэлээс сэргийлдэг. Мөн уул уурхайн салбарт мөрдөгдөж байгаа аюулгүй ажиллагааны дүрмийг уурхайчдад зааж сургадаг байна.  Үүний дараа дадлагажуулж олборлолт хийх ажил сургаж авдаг байна. Тэднээс туршлага судлахын тулд өөр аймаг, гадаадын улс орнуудаас их ирдэг. Тухай бүрт нь үйл ажиллагаагаа танилцуулж, алт олборлосон л бол нөхөн сэргээлт заавал хийхийг ХАМОДХ ТББ-ийн тэргүүн  Ч.Отгонбаатар захидаг.

ХАМОДХ ТББ-ын тэргүүн Ч.Отгонбаатар: "Манай ТББ экологийн шударга олборлолтын аргаар олборлосон алтаа дэлхийн зах зээлрүү экспортолж байгаадаа баяртай байгаа. Бид экспортолсон кг тутам алтанд олгогддог 6,000 ам.долларын урамшууллаа орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан. ХАМОДХ ТББ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөнөөр манай бичил уурхайчид илүү хариуцлагатай болж ажлын байр дахь аюулгүй ажиллагааг үргэлж сахидаг мөн тогтвортой ажилладаг болсон.” гэж ярьсан юм.

Олон улсад шударга олборлолтын болон эко алтыг худалдан авах сонирхол ихээр нэмэгджэж байгаа. Энэ жишгийг Монголбанк мөрдөн, алт худалдан авахдаа эко алтыг илүү өндөр үнээр худалдан авбал манай байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурна гэдгийг тэрбээр онцлсон юм.

А.Баярмаа 

 
dorgio.mn
Бичил уурхайчид дэлхий дахинд үнэлэгдсэн алт олборлож байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани