Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн Нөөцийн засаглал ба Нөөцийн засаглалын дотоод үндэс - Жор 1

Байгалийн Нөөцийн засаглал ба Нөөцийн засаглалын дотоод үндэс - Жор 1
 Уул уурхайн мэдээллийн нэгдсэн портал сайт Орд.мн нь та бүхэнд ОУ-ын Байгалийн нөөцийн хүрээлэнгээс /Natural Resource Governance Institute/эмхтгэн гаргасан Байгалийн нөөцийн хартиг орчуулгийн багийн зөвшөөрөлтэйгээ хүргэж байгаа билээ.

Нөөцийн засаглалын дотоод үндэс

Жор 1- "Байгалийн нөөцийн менежмент нь цогц асуудлыг өөртөө багтаасан үндэсний стратеги, тов тодорхой эрх зүйн тогтолцоо, чадварлаг институци бий болгох замаар иргэдэд байгалийн нөөц хамгийн үр өгөөжтэй байхыг баталгаажуулах ёстой"

Байгалийн нөөцөөр баян орнуудад нөөцийг - зохицон өөрчлөгдөх болон тогтвортой хөгжил дэвшилтэй уялдуулах асар их боломж бий. Харин удирдлагыг оновчтой хэрэгжүүлж чадаагүй тохиолдолд улсад учирах хохирол ноцтой байх болно. Ашигт малтмалын нөөцийг зохион байгуулах үүрэгтэйн хувьд одоо болон ирээдүй үеийнхэнд зориулсан байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг юм. Үр дүнтэй, тогтвортой байгалийн нөөцийн менежментийг бий болгоход үндэсний цогц бодлого шаардлагатай. Энэ үр дүнд хүрэхийн тулд Засгийн газар өөр өөр бүлгүүдэд нөлөөлөх дэс дараатай шийдвэрүүд гаргаж, мөн холын ирээдүйд нэгэн адил үйлчлэх сонголтуудыг хийх ёстой. Засгийн газар хэсэгчилсэн шийдвэр гаргахааас зайлсхийж, нэгдсэн ойлголтын чиглэлийг бий болгох үүднээс оролцогч талуудтай харилцан хэлэлцэж, үндэсний стратегийн бодлогын хэрэгжилтийг байгалийн нөөцийн менежментийн шийдвэрүүдиг чиглүүлэхэд ашиглах нь зүйтэй.

Урт хугацаагаар төлөвлөх:  Газрын гүн дэх байгалийн нөөцийг өргөн хүрээний нийгмийн эерэг үр дүн болгон хувиргах явцад олон жил шаардагдаж болох бөгөөд энэ хугацаанд бэрхшээл, гэнэтийн хүчин зүйлс гарч ирж болохыг тооцоолон үндэсний стратегийг урт хугацаанд тооцож боловсруулах хэрэгтэй. Хэрэв иргэд үр хүүхэд, хойч үедээ санаа тавьдаг бол тэд ирээдүй үеийнхэн байгалийн нөөцөөс ашиг хүртэх эрхтэй бөгөөд бий болох зайлшгүй нөлөөллөөс хамгаалагдах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Олон нийтийн оролцоог хангах : Хэрэв үндэсний стратегийг олон нийтийн оролцоотой, нээлттэй процессийн үр дүнд боловсруулсан бол амжилтад хүрэх магадлал илүү байдаг. Төлөвлөгөөг олон нийтийн дунд хэлэлцүүлснээр бодлого/хууль тогтоомжын үл нийцэл, зөрчилдөөнийг хурдан хугацаанд илрүүлэн гаргаж, тогтоосон хүрээнд гэрээ хэлцэл хийх болон авилгаас ангид байх, мөн зайлшгүй засвар өөрчлөлт оруулах бол учирч болох сөрөг нөлөөг хумидаг. Шийдвэр гаргагчдын зүгээс Засгийн газрын харьяа байгууллагууд, парламент, олборлолтын шууд нөлөөлөлд өртөж буй иргэдээс эхлээд, өргөн хүрээний иргэний нийгмийн байгууллагууд, түүнчлэн олборлолтын компани, хувийн секторын бизнесийг хүртэл нийтлэг байдлаар хамруулан холбогдох талуудын дундын шийдлийг эрж хайх хэрэгтэй. Эдгээр бүлгүүд нь төлөвлөгөөний үйл явцад ямар асуудлуудыг тусгах талаар чухал ойлголтуудыг өгнө. Олборлох үйл ажиллагаа нь хэдэн жаранаар ч үргэлжилж болох учраас өнөөдөр гаргаж буй шийдвэр Засгийн газрууд солигдоход тогтвортой байх ёстой. Энэ нь мэдээлэлтэй, идэвхтэй иргэдтэй ойлголцол, зөвшилцөлд хүрэх замыг нээх юм. Хууль тогтоогч, сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагууд зэрэг гүйцэтгэх эрх мэдлээс бусад оролцогчид нь стратегийн хэрэгжилтийг хамгаалагчид бөгөөд шийдвэр гаргагчдыг хариуцлагатай байлгахад хяналтын үүрэг гүйцтэтгэнэ. {холбогдох нэмэлт ойлголтыг удахгүй нийтлэгдэх ЖОР 2-ийн Засгийн газрыг хариуцлагатай ажиллахад хүлээх иргэний нийгмийн үүрэг хэсгээс мөн харж болно.}

Стратеги цогц шийдэлтэй байх : Аливаа арга хэмжээг цогц байдлаар авч хэрэгжүүлэх нь Засгийн газарт олборлох салбарын шинэ санаачилгуудыг ойлгож, хэрэгжүүлэх бололцоо олгодог. Энд түүхий эд олборлох болон эцсийн шатны боловсруулалтын үйлдвэрлэл явуулах эсэх шийдвэр, хүрээлэн буй орчин ба нийгмийн асуудлууд, Засгийн газрын орлогын удирдлага мөн эдийн засгийн өргөн хүрээний асуудлууд зэргийн дундах харилцан уялдаа хамаарна. Засгийн газрын дотор хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, олборлох, эрчим хүч, санхүү, төлөвлөлт зэрэг чиг үүргийн яамдын дундах хамтран ажиллах орчинг бий болгох шаардлагатай. Нэгнээсээ харилцан хамаарал ихтэй, давхацсан зохицуулалттай бэрхшээлүүдийг даван туулахад яам-дундын зохицуулалт шаардлагатай. Стратегийн чиглэлийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас шууд гаргах нь оновчтой, эсвэл яам бүрийг төлөөлсөн нэгдсэн удирдлагын бүтэц хэрэгжилтийг хариуцаж болно.

Холбогдох кэйс :Эдгээр шийдвэрүүдийг гаргах алхам бүрт сайн засаглал шаардлагатай. Ангол улс олборлолтоос их хэмжээний орлого хуримтлуулж эхний алхмуудыг сайн хийж чадсан. Гэвч энэ орлого нь үр дүнтэй, тэнцвэртэйгээр зохицуулагдаж чадаагүй. 2007-2010 онд Ангол улсын байгалийн нөөц олборлолтын орлогоос 32 тэрбум доллар дутсан гэж мэдэгдсэн бөгөөд – энэ нь улсын ДНБ-ий дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээ юм. Олон Улсын Вальютын Сан, 2011

Ихэнхи тохиолдолд эдийн засгийн оновчтой бодлого дутагдсанаас бус засаглалын үндсэн систем сул байдлаас байгалийн нөөцийг хөгжил дэвшил болгон хувиргах ажил биелэлээ олж чаддаггүй. Тиймээс амжилттай стратегид дан ганц эдийн засгийн ойлголт шаардахгүй харин тайлагнах, хариуцлага хүлээх, Засгийн газрын институцын чадвар, бүтэц, болон иргэний нийгмийн харилцан уялдаа зэргийн талаар бүрэн ойлголт шаарддаг.

Тодорхой газар нутагт ашигт малтмалын хайгуул хийх эсэхийг шийдвэрлэх : Улсын нийт газар нутагт эсхүл тодорхой муж, бүсэд ашигт малтмалын хайгуул, олборлолт хийх шийдвэр гаргах нь зарим тохиолдолд хамгийн оновчтой арга хэмжээ биш байдаг. Үйлдвэрлэл явуулж байгаа бүс нутаг, түүнчлэн илүү өргөн хүрээнд улс орны хэмжээнд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь эерэг нөлөөнөөсөө илүү хувь эзлэх боломжтой. Гэсэн хэдий ч улсын бүх иргэдийн түвшинд авч үзвэл олборлолтоос бий болох эдийн засгийн үр ашиг их юм. Тухайн төслийг хэрэгжүүлэх эргэлт буцалтгүй шийдвэр гаргахын өмнө илүү өргөн хүрээний стратегийн зорилтын хангах үүднээс байгаль орчны стратегийн үнэлгээ гэх мэт тусгай арга хэрэслийг ашиглаж байгаль орчны нөлөөллийг зохицуулах боломжтой.Хэрэв өртөг хэт өндөр бол, нөлөөлөлд өртсөн байгаль орчны асуудлуудыг нөхөх боломжгүй, эсвэл нөлөөлөлд гүн өртсөн иргэдэд нөхөн төлбөр төлөх чадваргүй байна гэсэн үг юм. Засгийн газар үнэлгээний нэг хэсэг болгож байгалийн нөөц олборлох шийдвэр гаргах явцыг зохицуулахаар төлөвлөгдсөн салбар, институциудын багтаамж бүтцийн талаар тооцон үзээд; улсын эдийн засаг, засаглалын систем их хэмжээний мөнгөний урсгалыг үр дүнтэй зохицуулахад бэлэн биш гэж дүгнэж болох юм. Энэ тохиолдолд хайгуул болон олборлолтыг цаг хугацааны хувьд зогсоож болох ба энэ нь ЗГ-ын институцийн ажилтнуудыг ажиллах явцдаа туршлага суух боломж олгодог.

Стратегийг эрт боловсруулж, ирээдүйн тодорхойгүй байдалд бэлтгэлтэй байхЗасгийн газар компаниудтай байгуулсан гэрээнд гарын үсэг зурахаас өмнө лиценз олгох болон татварын журам, эрх зүйн ямар орчин бүрдүүлэх зэрэг асуудлаар олон шийдвэрүүдийг гаргах ёстой болно. Түүнчлэн Засгийн газар эдгээр шийдвэрийг ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй нөхцөлд гаргах хэрэгтэй болдог. Тиймээс улс орнууд стратеги боловсруулах процессийг аль болох эрт эхлүүлэх хэрэгтэй; энэ процесс нь нөхцөл байдал өөрчлөгдөхөд шийдвэр гаргах явцыг хялбар тохируулахад чиглүүлэх ёстой.

Стратегийг тов тодорхой, харилцан уялдаатай институцын орчин болгон хувиргахОролцогч талуудын үйлдлийг тодорхолж байдаг хууль журам, хариуцлага болон институцийн засаглалын чадвар зэрэг нь байгалийн нөөцийн оновчтой менежмент хийх цөм юм.Стратегийн бодлогыг маш тодорхой, харилцан уялдаатай хууль, эрх зүйн орчин болгон хувиргаж– тэдгээрийг төлөвлөж, удирдаж, хэрэгжүүлэх чадварлаг институцын хамт бий болгох нь давах ёстой шалгуур юм. Засгийн газар энэ орчныг олборлох салбарын савалгаат орчинд хэргэжүүлэхэд зориулан хийх хэрэгтэй бөгөөд, эдийн засаг, институцын орчинд тохиромжтой хэлбэрээр хэрэгжүүлэх нь зүйтэй. Засгийн газрууд компаниудад олборлолт, хайгуул явуулах зөвшөөрөл олгож эхлэхээс өмнө хууль эрх зүйн орчныг аль болох бүрэн бүрдүүлсэн байх ёстой. Ингэснээр компаниудын талаар гаргах шийдвэрийг хүчтэй удирдлагаар хангаж, компаниудын мөрдөн ажиллах хууль, тогтоомжын тодорхой байдлыг бий болгодог. Хуулинд нөхцөл зааж өгөх нь Дур зоргоороо ажиллах боломжийг хязгаарлах ил тод байдлыг сайжруулах зэрэг давуу талтай боловч тухайн салбар хөгжихийн хэрээр өөрчлөгдөх нөхцөл байдалд зохицон үйлчлэх хууль тогтоомжийн өөрчлөлтийг хязгаарладаг сул талтай. Хууль тогтоомж, гэрээ хэлцлээс гадна бас нэг хувилбар нь Засгийн газрын агентлагт олборлох салбарын журмыг тогтоох эрх олгох явдал юм. Хууль тогтоогчид зохих чадвар, хяналттай бол нөхцөл байдал өөрчлөгдөхөд зохицон ажиллах чадвар, шаардлагатай нарийвчилсан заалт зэрэг хууль тогтоомжид дутагдаж байгаа нөхцлүүдийг нөхөх боломж олгоно.

Нэгдмэл зорилготой чадварлаг институцууд бий болгох : Засгийн газар институци бүрт улсын стратегийн төлөвлөгөөг дэмжих, харилцан уялдаатай зорилтуудыг суулгаж өгөх ёстой. Цаашлаад, эдгээр институцуудыг олон нийт, гүйцэтгэх засаглал, ерөнхий аудит хянах асуудлыг Засгийн газраас баталгаажуулах хэрэгтэй. Аливаа сонирхлын зөрчил, чиг үүргийн давхардлаас зайлсхийх үүднээс институци нэг бүрийн чиг үүрэг нарийн тогтоогдсон байх шаардлагатай. Журмыг хэн гаргах, хэн удирдах, хэн хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тодорхой байлгах нь маш чухал. {холбогдох нэмэлт ойлголтыг удахгүй нийтлэгдэх ЖОР 6-ийн "төрийн өмчит компани дах чиг үүргийн хуваарилалт" хэсгээс мөн харж болно} Ялангуяа олборлох салбарт Засгийн газрын эсрэг талд ихэвчлэн нарийн мэргэшсэн компаниуд байдаг учраас Засгийн газрын институцийн чадамжыг бий болгож, түүнийгээ хадгалан үлдэх нь бэрхшээлтэй хэдий ч нэн чухал. Энэ бэрхшээлүүдийн нэг бол институцуудэд боловсон хүчин хуваарилахдаа шагнал, нэр хүндийн илэрхийлэл хэлбэрээр бус шударга ил тод байдлыг эрхэмлэх асуудал юм. Онолын үүднээс, мэргэжлийн байгууллагын чадамжыг бий болгох, хөгжүүлэхийн тулд Засгийн газрын шийдвэр гаргагчид болон институт дотроо гаргаж байгаа хүний нөөцийн шийдвэрүүд нь бие даасан, улс төрийн нөлөөллөөс ангид байх ёстой. Ур чадварыг харгалзан томилох систем, хүний нөөцийн хянуур бодлого төрийн үйлчилгээний соёлд үр ашигтай, мэргэшсэн байдлыг суулгаж өгч чадна.

Эцэст нь Засгийн газрын институцуудэд тулгарч болох хамгийн гол бэрхшээл бол шилдэг, мэргэшсэн боловсон хүчнээ хадгалан үлдэх асуудал юм. Хувийн сектор, төрийн өмчит үйлдвэрийн газрууд чадварлаг албан хаагчдыг татах чадвартай бөгөөд илүү нөхцөл санал болгож буй боломжыг хүлээн авч, төрийн албанаас гарч байгаа албан хаагчдын араас төрийн институтуудын чадварлаг хүний нөөц шавхагдаж байдаг. Тухайлан төлөвлөсөн цалин, урамшууллын цэс, өмнөх албан хаагчдад хожим эргэн ажиллах боломж олгох, мөн Засгийн газрын байгууллагуудад ажлын мэргэшсэн соёлыг дэмжих зэрэг алхмууд энэ асуудлыг шийдвэрлэхэд туслана.

Холбогдох кэйс : Олборлох салбар дахь ил тод байдал дэлхийн хэмжээнд сул байдаг. Орлогын Удирдлагын Индексээр шинжлэгдсэн 58 орноос ердөө 10 орон газрын тос, хий, бусад ашигт малтмалын гэрээ, лицензийг ил тод нийтэлдэг, гэхдээ энэ тоо Афганистан, Гана, Гвиней зэрэг улс сүүлийн үед зарим мэдээллийг ил болгосноор нэмэгдсэн байна. Revenue Watch Institute, 2013

Үргэлжлэл бий..

...Мэдээлэл бүхий иргэд нь уул уурхайн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулдаг... 

Э.Батсайхан, залуу судлаач.

Нийтлэлтэй холбоотой санал хүсэлтээ 99600071, болон batsaikhanpm2020@gmail.com хаягаар илгээнэ үү, Баярлалаа.

Эх сурвалж : Орчуулгын баг, Монгол Улсын сайдын ажлын алба, Мегатөсөл хөгжлийн хүрээлэн.

 


Байгалийн Нөөцийн засаглал ба Нөөцийн засаглалын дотоод үндэс - Жор 1
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани