- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
БАЙДРАГИЙН ГОЛ, БӨӨНЦАГААН НУУРАНД АЮУЛ УЧИРЛАА
Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд тус суманд хууль бусаар уул уурхайн олборлолт хийх гэж байгааг эсэргүүцэж, өчигдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор "Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Баянхонгор аймгийн Байдрагийн гол сав дагуу нөхөн сэргээлт нэрийн дор алтны уурхай олноор орж, байгаль орчин, ан амьтанд хохирол учруулж, уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэхэд аюул нүүрлэж байна гэв.
Тус газар үйл ажиллагаа явуулж буй уурхай нь Монгол Улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль зэрэг олон хуулийг ноцтой зөрчиж байна гэж иргэд үзэж байгаа юм. Учир нь орон нутгийн удирдлага, зарим шуналдаа хөтлөгдсөн нутгийн иргэдтэй хуйвалдан багийн ИНХ-ыг хуралдсан хэмээн хууль бусаар баримт бүрдүүлэн зөвшөөрөл авсан байна. Уг хэрэгтээ хурал болоогүй байтал хуралдсан болгож, ард түмнийг зөвшөөрсөн мэтээр хуурамч тогтоол шийдвэр гаргаж, зөвшөөрөл авсан нь шударга бус байна хэмээн малчид хэллээ.
Мөн өнгөрсөн хавар Байдрагийн голд мөнгөн ус ашиглаж алт олборлосон тохиолдол ч илэрснийг хууль хяналтын байгууллагууд нуун дарагдуулж, нутгийн иргэдэд бурууг тохоод өнгөрсөн байна. Үүнд бухимдсан иргэд тухайн хэргийг сайтар шалгаж, үнэн мөрийг илрүүлэхийг хүсчээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн зургаадугаар зүйлийн нэгд "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Тиймээс Үндсэн хуулиа даган мөрдөхийг давхар шаардлаа.
Тус газар малчдын хаваржаа, намаржааны гол бэлчээр Их, Бага дугуй, Агдын ам, Оруулгын ам, Нарийны ам, Ар булгийн ам гээд л голын хавцал дагуу байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан нутгууд байхаас гадна ховордсон ан амьтан, араатан шувууд, эмийн ургамал, харз булгууд байдаг аж. Энэ оны тавдугаар сард нэн ховордсон цоохор ирвэс хүртэл ирж нутагшсаныг ч иргэд өгүүлж байв.
Гэтэл өнгөрсөн хоёр cap гаруйн хугацаанд "Тулга жаргалант’’ ХХК ямар ч зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр байгалийн баялгийг ухаж эхэлсэн бөгөөд нутгийн иргэд тэмцсэн ч арга хэмжээ авч чадахгүй явсаар өнөөдрийг хүрчээ.
Өглөөний сонин
Э.Энхтуяа
Э.Энхтуяа
БАЙДРАГИЙН ГОЛ, БӨӨНЦАГААН НУУРАНД АЮУЛ УЧИРЛАА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани