Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Голын ай савд алт олборлохоор санаархагч “Тулга жаргалант” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож өгөхийг хүслээ

 

Голын ай савд алт олборлохоор санаархагч “Тулга жаргалант” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож өгөхийг хүслээЗасгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эдийн засгийг сэргээх зорилгоор "Алт-2" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр Баянхонгор аймгийн Байдрагийн голын сав дагуу нөхөн сэргээлт нэрийн дор алтны уурхай олноор орж байгаль орчин, ан амьтанд ноцтой хор хөнөөл учруулж, уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэхэд аюул нүүрлэж эхэлжээ. Тиймээс нутгийн иргэд хууль бусаар алт олборлолтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Нарангийн тавдугаар багийн "Цагаан хороотын булан" хэмээх газарт "Тулга жаргалант” ХХК алт олборлохоор хэдийнэ бууриа засч төвхнөөд байгаа аж. Тус компани нь өнгөрсөн долдугаар сарын 16-ны өдөр Байдрагийн голоос 40 хүрэхгүй метрын зайд хоёр хиймэл нуур байгуулж, алт олборлохоор зэхэж эхэлсэн байна. Гэсэн үүнийг нутгийн иргэд эсэргүүцэж тэмцсний үндсэн дээр үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа аж. Гэсэн ч Тулга жаргалант” ХХК нь цаашид хууль бусаар алт олборлож байгалийн түүхэн дурсгалт, голын ай сав газарт алт олборлохоор улайрч байгаа тул нутгийн иргэд эсэргүүцэж, БОАЖЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл хандаад байгаа юм байна.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Тулга жаргалант” ХХК нь тус газарт олборлолт хийх хайгуулийн тусгай зөвшөөрлийг "Гацуурт” ХХК-аас хуралдан авсан гэх. Тодруулбал "Гацуурт” ХХК 2006 онд хайгуулын А зөвшөөрлийг аваад байсан ч 2009 онд урт нэртэй хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхийг нь түр түтгэлзүүлжээ. Гэсэн Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа буюу 2016 онд тус урт нэртэй хуульд өөрчлөлт оруулж, гол усны ай сав газарт үйл ажиллагаа явуулах хэмжээг 200 метр байсныг 50 метр болгож өөрчилснөөр дээрх тусгай зөвшөөрөл дахин сэргэж, үйл ажиллагаа явуулах боломжтой болсон байна. Тиймээс "Гацуурт” ХХК "Тулга жаргалант” ХХК-нд тусгай зөвшөөрлөө худалдан борлуулсан аж.

 

Гэхдээ "Тулгай жаргалант” ХХК нь тус газарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, холбогдох баримт бичгийг өнөөдрийг хүртэл албаныхан болоод нутгийн иргэдэд үзүүлээгүй байна. Энэ нь ч тус байгууллагыг хууль бус алт олборлохоор санаархаж буй илтгэж байгаа. Тиймээс тус компанийн үйл ажиллагааг зогсоож, нутгийн иргэдийг амгалан тайван амьдрах, байгаль эхээ онгон тагшнаар нь авч үлдэх боломжийг олгож өгөхийг төр засгийн тэргүүнүүдээс хүсч буйгаар илэрхийлсэн.  

 

Энэ талаар Бууцагаан сумын нутгийн зөвлөлийн гишүүн О.Мөнх-Эрдэнэ "Алт олборлох нь зөвхөн эрх мэдэлтэй албан тушаалтнуудад ашиг хонжоотой, ард түмэнд ямар ч үр өгөөжгүй. Наад зах нь хэдэн малаа адгуулах өвөлжөө бууцгүй, булаг шанд нь ширгэж уух усгүй болж нүд халтирам сэндийчиж онгичсон нутагтай хоцорч байна.

 

Байдрагийн голд үйл ажиллагаа явуулж буй уурхайнууд Монгол Улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль зэрэг олон хуулийг ноцтой зөрчин зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг нотлох хамгийн сүүлийн бодитой жишээ бол Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Нарангийн тавдугаар багийн "Цагаан хороотын булан" хэмээх газарт үйл ажиллагаа явуулж буй "Тулга жаргалант ХХК юм.

 

Анхан шатны бүх баримт материалыг xyypaмчаар үйлдээд зогсохгүй, өмнө нь ашиглалт явуулаагүй эрүүл газарт нөхөн сэргээлт нэрийдлээр уурхай оруулсныг бид эрүүгийн ноцтой гэмт хэрэг гэж үзэж байгаа. Үүнийг зохион байгуулсан бүлэглэлд хатуу хариуцлага хүлээлгэхийг нутгийн иргэд шаардаж байна. Мөн Бөмбөгөр суманд Байдрагийн голын сав дагуу өнөөдрийн байдлаар 25 уурхай ажиллаж байгаа. Үүний ихэнх нь өмнө нь ашиглалт явуулж байгаагүй эрүүл газар гэдгийг нутгийн иргэд мэдээлж байгаа. Энэ бол ганцхан сумын нутагт байгаа уурхай.

 

Өнгөрсөн хавар Байдрагийн голд мөнгөн ус ашиглаж алт олборлосон тохиолдол илэрснийг хууль хяналтын байгууллагууд одоог хүртэл нуун дарагдуулж нутгийн иргэдэд бурууг тохоод өнгөрсөн гутамшигт үйл явдал болсон. Энэ нь Байдрагийн гол, Бөөнцагаан нуураас ундаалдаг мал амьтан, ургамалд хөнөөл учруулаад зогсохгүй нутгийн иргэдийн амь насанд ноцтой аюул нүүрлэсний нотолгоо юм.

Байдрагийн голын асуудал бол зөвхөн Заг, Жаргалант, Галуут, Бууцагаан, Бөмбөгөр сумдын асуудал биш. Бууцагаан цаашлаад Баянхонгор, Өмнөговь аймгийн сумдуудад ч хамааралтай. Байдрагийн гол ширгэж үгүй болсноор Монгол орны мөн Төв Азийн экосистемд өөрчлөлт орж ямар их хор хөнөөл учруулахыг таамаглах аргагүй юм. Ер нь Алт-2 хөтөлбөрийг цаашид энэ хэвээр нь үргэлжлүүлэх үү гэдгийг төр засгийн удирдлагууд анхаарч ажиллах хэрэгтэй" гэв.

 

Тиймээс нутгийн малчид иргэд нийт ард иргэдээ Монгол эх орноо бүрэн бүтнээр нь аварч үлдэх тэмцэлд нэгдэхийг уриаллаа.


Голын ай савд алт олборлохоор санаархагч “Тулга жаргалант” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож өгөхийг хүслээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани